аялал жуулчлал

Wednesday, December 2, 2009

Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө

Гитлерийн засгийн газраас өдүүлж дэлхийн олон орон татагдан оролцож, 50 сая хүний амь насыг авч одсон дэлхийн 2-р дайн 1938 оны 09 сарын 01-ээс 1945 оны 8 сар хүртэл
7 жил шахам үргэлжилжээ. Энэ дайны хамгийн хор хөнөөл бүхий хоёр талын урт хугацааны дайн Зөвлөлт Германы хооронд 1941 оны 6 сарын 22-с 1945 оны 05 сарын 09 хүртэл үргэлжилж, Зөвлөлтийн армийн ялалтаар төгссөн. Энэ дайнд Зөвлөлтийн ард түмэн 27 сая хүнээ алджээ. Аугаа их үнэ цэнээр ялалт авчирч Ази, Европын олон ард түмнийг Германы Фашизмын дарлалаас аварсан Зөвлөлтийн баатарлаг дайчдын гэгээн дурсгалын хүндэтгэн тэдний байгуулсан гавъяаг мөнхжүүлэх зорилгоор 1971 онд Монгол ардын хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан Богд хан уулын ард хормойд орших Зайсан толгой дээр манай уран барималч Ц.Доржсүрэн Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хамт сүрлэг том уран барималын цогц байгууламж хөшөөг бүтээжээ. Уг цогцолборын бүс буюу тойрог хананы дотор талын хананд ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн бичсэн Зөвлөлтийн дайчдын гавъяаг “ Газарт галтай хамт, Тэнгэрт нартай хамт мөнхлөв” гэсэн үг бий.

No comments:

Post a Comment