аялал жуулчлал

Saturday, October 31, 2009

Жорж Буш: Хиллари Клинтон бүдүүн өгзөгтэй


Жорж Бушийн хэвлэлийн төлөөлөгч байсан Мэтт Латимерын ном Америкт шуугиан тарьж байна. Тэрбээр төрийн албанд байхдаа ерөнхийлөгчийн амнаас гарсан үг бүрийг тэмдэглэж байснаа ийнхүү эмхтгэн гаргаад байгаа юм.

"Speech-less: Tales of A White House Survivor" буюу монголчилбол "Хэлэх үггүй-Цагаан ордноос амьд гарагсдын түүх" хэмээн Латимер номоо нэрлээд, Буш бусдыг бодит байдал дээр юу гэж боддог, тэднийг хэрхэн шоглодог байсныг нь тоочжээ. Вашингтонд хүн болгон хов жив, цуу ярианд дурлацгаадаг.

Хойд Солонгос дахин пуужин хєєргєхєєр бэлтгэжээ

Ємнєд Солонгосын тагнуулын албанынхан єнєєдєр шєнє Хойд Солонгос алсын тусгалтай, цоо шинэ загварын пуужин хєргєхєєр бэлтгэж байгаа талаар мэдээлэл авчээ. Одоогоор энэ талаар шалгаж байгаа тухай Ємнєд Солонгосын “Йонхап” агентлаг мэдээлсэн байна. Хойд Солонгос нь зєвхєн энэ сард л гэхэд нийт долоон удаа пуужингийн туршилт хийгээд байгаа юм. Пуужингуудыг Солонгосын хойгийн Мусудан полигионоос хєєргєсєн бєгєєд тэдгээр нь 100 километрийн зайн тусгалтай, шинэ загварын пуужингууд бєгєєд тухайн vед хєдєлгєєнт сууринаас хєєргєсєн тул гадаадын тагнуулынханд илрээгvй байна.

Дэлхий дахинд: Талибчууд НҮБ-ын ажилтнуудыг барьцаалж, 12 хүний аминд хүрлээ

“Талибан” террорист бүлэглэл өчигдөр Афганистаны нийслэл Кабул дахь НҮБ-ын барилга, ажилтнуудыг барьцаалжээ. Барилгыг бүслэлд буй цагдаагийн тусгай албаныхан болон алан хядагчдын хооронд хүчтэй буудалцаан болж байлаа. Тус улсын цагдаагийнхан барилга дотор ойролцоогоор 5-6 алан хядагч байж болзошгүй хэмээн таамаглаж байв. Орон нутгийн 10.00 цаг гэхэд террористуудын барьцааны гол зорилго нь тодорхойгүй байлаа.

Шинжлэх ухаан археологи:МЭӨ VII зуунд амьдарч байсан эмэгтэйн шарилаас хавдрын эс илрүүлэв

1825 онд Британийн эмч, судлаачдын эртний Египетийн нэгэн бунхнаас олсон эмэгтэйн шарилаас хавдрын эс олсон тухайгаа Лондоны их сургуулийн эрдэмтэд мэдээлсэн байна .Судалгааны багийн ахлагч Августус Боци Грэнвилийн ярьснаар МЭӨ VII зууны үед амьдарч байсан 50-55 настай эмэгтэйн үхлийн шалтгаан нь өндгөвчний хавдар байжээ. Гэхдээ тэрбээр уушигны сүрьеэгээр нас барсан гэнэ. Түүнчлэн шарилын эд эсэд хийсэн шинжилгээгээр сүрьеэ өвчин эмэгтэйн яс, нойр булчирхайд ч тархсан нь нотлогдсон гэж medportal.ru сайтад нийтэлжээ.

“Nikon” D3S нэртэй өндөр зэрэглэлийн мэргэжлийн фото камер гаргалаа



Дэлхийд тэргүүлэгч Японы “Nikon” корпораци нэгэн шинэ бүтээлээ хэрэглэгчдэд хүргэжээ. D3S хэмээн нэрлэсэн өндөр үзүүлэлт бүхий D-SLR загварын мэргэжлийн фото камер нь 12.1 мегапиксель дурантай, орчны гэрэл маш бүдэг буюу тун тааруухан нөхцөлд ч гайхалтай агшинг буулгах чадвартай учир спорт болон мэдээллийн салбарт ажилладаг гэрэл зурагчдын анхаарлыг татаж байна. D3S камер нь HD бичлэг хийх чадвартай бөгөөд 720 цэгийн нягтаршлаар секундэд 24 дүрс буулгах хүчин чадалтай гэнэ. Түүнчлэн чанга яригчны оролттой учир хийсэн бичлэг нь стерео дуутай байх ажээ.

“Google” компани өнгөрсөн улиралд 1.6 тэрбумын ашигтай ажиллажээ



Сүүлийн үед дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал намдаж, интернэтийн зар сурталчилгаа дахин сэргэснээр интернэт хайлтын салбарт тэргүүлэгч “Google” компанийн ашиг орлого өнгөрсөн гурван сарын хугацаанд буюу 2009 оны гуравдугаар улиралд огцом нэмэгджээ. Тус компанийн гуравдугаар улирлын санхүүгийн тайланд тусгаснаар гурван сарын хугацаанд “Google” компани 1.64 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад даруй 27 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Харин нийт орлогын хэмжээ 4.38 тэрбум ам.долларт хүрсэн байна.

iPhone-ийн ачаар “Apple” компанийн ашиг эрс нэмэгджээ


"Apple" компанийн iPhone гар утас, лэптоп болон ширээний компьютерийн борлуулалт өссөн учир тус компанийн цэвэр ашгийн хэмжээ өсч, хямралын хүнд үеийг хэдийнэ давжээ. Технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг "Apple" компани өнгөрөгч долоогоос есдүгээр сарын хооронд буюу 2009 оны гуравдугаар улиралд 1.67 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд дээрх хугацаанд мөн борлуулалт 25 хувиар өсч, 9.87 тэрбум ам.долларт хүрчээ.

Техник технологийн ертөнцөөр аялцгаая “Lenovo” шинэ загваруудаа танилцуулав

 Компьютерийн технологийн салбарт манлайлагчдын нэг “Lenovo” групп шинэ загварын компьютеруудаа танилцууллаа. Шинэ бүтээлүүд нь тус компанийн IdeaPad гэгддэг лэптоп болон IdeaCenter нэртэй ширээний компьютерийн төрөлд харьяалагдах бөгөөд тодруулбал, IdeaPad-ын U150, U550, Y550P болон IdeaCenter-ийн B500, K300 болон H230 серийн компьютерууд юм. Эдгээрийн онцлог нь бүгд “Windows 7” үйлдлийн системтэй ажээ.

Жи-Мобайл корпораци H1N1 вирүстэй тэмцэхэд хувь нэмрээ орууллаа



Монгол улсад А хүрээний H1N1 вирүс хурдацтай тархаж 10 сарын 30 ны байдлаар уг өвчнөөр халдварласан хүний тоо 591 д хүрч хэд хэдэн хүн амь насаа алдаад байна. Байдал нэлээд хүндэрч байгаагаас ЭМЯ аас өндөржүүлсэн бэлэн байдал зарлан нийт эмч эмнэлэгийн ажилтнууд уртасгасан цагаар өндөр ачаалалтай ажиллаж байгаа билээ.

Солонгосууд Монголын газар нутагт халдлаа



Би монгол хүн. Монгол хэмээх эрх чөлөө ханхалсан, уудам газар нутгийн охин нь болж төрснөөрөө бахархдаг. Буцаж байгаа элчин сайдууд хүртэл миний эх орны тухай хамгийн сайхан сэтгэгдэлтэй явдаг байтал БНСУ-ын Элчин сайд яаж байна аа…
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Сэлбэ голын баруун эргээр Нарны зам-Энхтайвны өргөн чөлөөг холбох 1.4 км замыг энэ сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Маркетинг нэрээр “молиго” үмхүүлсээр байх уу



Үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн салбарын хамгийн чухал зүйл нь маркетинг байдаг. Хөгжлийн тодорхой үед үйлдвэрлэгчид техник технологи, капиталыг шүтэж бизнесээ явуулж байсан бол одоо бол маркетинг, менежментэд тулгуурлан үйлдвэрлэл бизнесээ эрхлэх зайлшгүй шаардлага гарсан гэж үздэг. 1900-аад оны үед Америкийн хоёр иргэн цахилгаан бараа зарахын тулд айл бүрийн хаалга тогшин бид хоёрын барааг аваач гэж хүсэлт тавьж байсан нъ дэлхий дахинд маркетингийн эхлэлийг тавьсан гэдэг.

Охид, бүсгүйчүүддээ айж эмээлгүйгээр амьдрах баталгааг нь олгох юмсан

Охин үртэй хүн бүрийн сэтгэлийг нь шархлуулж, зүрхийг нь зүссэн аймшигт мэдээ сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр байнга л гарах болж. Хамгийн сүүлд гэхэд тодорхой эрхэлсэн ажил, оршин суух хаяггүй 20 настай Б гэгч нь зургаан настай бяцхан охиныг хүчиндсэн хэрэг гарч олныг цочирдуулсан. Сургуулийн жижүүрт дүүгээсээ гэрийнхээ түлхүүрийг авна хэмээн худал хэлэн орж хулгай хийх зорилготой байснаа цагдаагийнханд тэрбээр мэдүүлсэн байсан. Өдгөө энэ хэрэг мөрдөн байцаалтын явцад байгаа аж.

Хакухогийн зэс нь цухуйж эхэллээ

Арлын оронд монгол ах дvv нар нэгнээ бэрттэл нь "зодсон" тухай яриа ид хvчээ аваад байна. Бэлтгэлийн vеэр Хакухо аварга хvний хурд хvч бас уур хилэн гэж ямар байдгийг нутаг нэгт Шёотэнрод ёстой vзvvлэх шиг болжээ. Долоон минутын турш босч ирэх тутам нь тулан ноцолдсон аваргын сорилтод Шёотэнро тэсэх гэж ихэд хичээсэн ч эцэстээ баруун євдгєндєє бэртэл аван эмнэлэгт хvргэгдсэн байна.

Аваргын энэхvv сонголт бас тэрхvv их хилэнг єнгєрєгч есдvгээр сарын башёд ємнє нь хєндєлссєнийхєє тєлєє Шёотэнро хvртсэн байна. Бие хаа арал чацаар аваргаас тєдийлєн дутахгvй Шёотэнро ирэх башёд барилдах эсэх нь эргэлзээтэй байгаа тухай шуугиж эхэллээ. Ялангуяа япончуудад хоёр монгол нэгнээ "нvдсэн нь" загатнасан газар маажсан тун таатай vйл явдал болсон байна.

Харин монголчууд бидний хувьд япон гэргийтэй аварга маань элэг нэгтнээ сургаж єгсєн нь лав таатай санагдсангvй. Монголынхоо дэвжээн дээр бол бас яая гэхэв. Гэтэл охиныг нь авч, ард олонд нь баатар мэт хvндлэгдсэн Хакухо арал дээр тийнхvv аашилсан нь сэтгэлийн эмзэг утсыг нэг л доргиочих шиг. Монголчууд нэгнээ тэмцээн дээр биш, vзvvлэх барилдаан дээр ийнхvv япончуудын ємнє "эдэлж", "хэрэгцээнээс гаргаж" байгаа нь vнэхээр л vзэмжтэй vзвэр болсон гэхэд эргэлзэхгvй байна. Vр дvнд нь нэгэн монгол залуу эмнэлэгт хvргэгдэж, харин нєгєєх нь уур хилэнгээ багахан даржээ. Аварга хvн аваргаараа тєрдєг гэдэг нь аварга хvн єрсєлдєгчєє vзэн ядаж, vнс нурам болтол нь дарна гэсэн vг биш. Харин ч єрсєлдєгчєє илvv хvндэлж, vеийнхнээ хайрлан хамгаална гэсэн утга бас агуулагдана. Гэтэл цагтаа доод зиндаанд Шёотэнротой таарч унаж явсан Хакухо их аварга болсныхоо дараа анх таараад бас унаснаа ийнхvv "тэмдэглэжээ". Єєдєєс нь гар сарвайх хэн нэгнийг vтэр тvргэн дарах гэсэндээ тийнхvv боксын мешок шиг байн байн нvдэж, босч ирэх байтугай гэмттэл нь хvч бяраа гайхуулсан хэрэг.

Ямар тэмцээн уралдаан биш, vзvvр тvрvvнд тэд vлдсэн биш ганц нэг тулаад тэр их тэнхээгээ ойлгуулж болоогvй юм байх даа гэж бєх сонирхогчид толгой сэгсэрч сууна. Японыг байлдан дагуулаад буй сумочид маань заримдаа элэг нэгтнээ мэдрэхээ больчихдог юм болов уу. Японоор ярьж, японтой гэрлэж, японоор мэндэлж, япончуудад хvндл vvлэхдээ ємнєєс нь босч буй бор эрийг эх нутгийнх нь хvv гэдгийг эгнэгт санаж явмаар.

Таны мэдлэгт

Аялал жуулчлалаар сурч буй залуустай зориулаад энэ салбартай холбоотой зарим сайтуудыг бичэв.

Мөн манай улсад 503 тур оператор үйл ажиллагаа явуулдагаас 384 нь тогтмол үйл ажиллгаатай 119 нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл байнааа гэж

Таны мэдлэгт

Монгол улсын нийт төмөр замын урт 1835 км бөгөөд үүнээс:
Сүхбаатар-Замын Үүд 1110 км , Дархан-Шарын гол 62 км , Салхит-Эрдэнэт 164 км , Багахангай-Багануур 95 км , Сайншанд-Зүүнбаян 50 км , Эрээнцав-Баянтүмэн 238 км тус тус эзэлж байна.

үргэлжлэл

Гамшиг ослын нөхцөл байдлын тухай

Нийслэлийн нутаг дэвсгэрт сүүлийн 5 жилд дараах томоохон гамшиг ослуудад отрядын бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай сайн гүйцэтгэж ирлээ.

1.Үер усны аюул

Үер усны аюулын дуудлаганд нийт 280 гаруй удаа үүрэг гүйцэтгэснээс 95 хүний амь насыг аварч , усанд осолдсон 260 гаруй хүний цогцсыг эрэн хайх аврах ажиллагаа явуулан олж холбогдох байгууллага хүмүүст хүлээлгэн өгч ажиллаа

2. Нуранги

Отрядын бие бүрэлдэхүүн нурангийн дуудлагаар нийт 24 удаа ажиллаж 5 хүний амь насыг аварч 14 хүний цогцосыг аврах ажиллагаа явуулан олж гаргаж холбогдох байгууллага хүмүүст хүлээлгэн өгсөн байна.

3. Цацраг идэвхит болон химийн хорт бодис

Нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт химийн бодис осол 7 удаа гарч ,үүний улмаас 4 хүн амь насаа алдсан 15 хүн, хүнд , 32 хүн, дунд , 84 хүн , хөнгөн хордолт авч байснаас отрядын бүрэлдэхүүн очиж ажиллан үүргээ осол авааргүй гүйцэтгэсэн

4. Хүн малын гоц халдварт өвчин

Хан-Уул дүүргийн Өлзийт хороо ,Баянзүрх дүүргийн Туул зөрлөг , Богд Хан-Уулын Харганат , Арцатын аманд гарсан малын галзуу өвчин 2001 , 2006 онд Чингэлтэй , Сүхбаатар , Хан-Уул дүүргүүдэд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний үеэр хөл хорио тогтоож , шүлхий өвчнөөр өвчилсөн мал амьтдыг устгах , вакцинжуулах ажлыг амжилттай гүйцэтгэсэн

5. Ой хээрийн түймэр

Тус отряд нь Архангай , Булган ,Сэлэнгэ ,Завхан ,Дорнод ,Хэнтий ,Төв аймаг , Нийслэлийн ногоон бүсэд гарсан 570 гаруй мянган га газрын ой хээрийн түймрийг унтрааж 210 айл , 150000 мал ,130 гаруй өвөлжөө 1500 тонн өвсийг ой хээрийн түймрээс хамгаалж үүргээ сайн гүйцэтгэсэн байна.

Бусад ажил

Их Монгол улс байгуулагдсаны 801 жилийн ойг угтаж тус отрядын бие бүрэлдэхүүн 12 төрлийн бүтээлч ажил санаачлан 500 гаруй мянган төгрөгийн фонд цулуулан зарцуулж отрядын байрлалыг тохижуулж аврагч албан хаагчдын ажиллаж , амьдрах таатай орчинг бүрдүүлэн ажиллаж байна. Ажилчин албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүсэлт тавьснаар 3 албан хаагчдыг 5 ханатай иж бүрэн гэр шагнууллаа. Тус отрядын бие бүрэлдэхүүн материаллаг баазаа бэхжүүлэн аврагч нарын мэдлэг ур чадвараа дээшлүүлэн ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртөй биелүүлж Онцгой байдлын албаны бодлогыг тууштай хэрэгжүүлэхээр шамдан ажиллаж байна.


үргэлжлэл

3.Сургалт бэлтгэлийн талаар

2.pngОтрядын бие бүрэлдэхүүнд Онцгой Байдлын Ерөнхий Газрын даргын баталсан 416 цагийн давтан сургалтыг зохион явуулж гамшиг ослоос урьдчилан сэргийлэх , аврах , хор уршгийг арилгах , сэргээн босгох ажиллагаанд мэргэшүүлэн сургаж байна. Отрядын тусгай төлөвлөгөөгөөр Нийслэлийн Усан Спорт Сургалтын төвийн усан бассейнд аврагч бүрэлдэхүүнийг мэргэшүүлэн дадлагжуулж байгаагаас гадна Англи хэлний анхан шатны сургалт , бялдаржуулах дамжааг тус тус хичээллүүлж жил бүр ГССЗКлиник эмнэлэг , Түлэнхийн төв , Шүүх эмнэлэгүүдэд дадлага сургууль хийлгэж сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх сургалт дадлагыг зохион явуулж байна. Отрядын аврагч нарыг гадаад улсуудад мэргэжлийн дагуу мэргэшүүлэн сургаж байгаа бөгөөд Солонгос улсад -1 аврагч , Белоруссь улсад 3 аврагч , Турк улсад 3 аврагч, ОХУлсад 4 аврагч, Буриад улсад 2 аврагч , Хятад улсад 1 аврагчыг тус тус сургаж ур чадварыг нь дээшлүүлсэн Одоо тус отрядад дээд боловсролтой 7 хүн , тусгай дунд боловсролтой 10 хүн , бүрэн дунд боловсролтой 14 хүн ажиллаж байгаа бөгөөд үүнээс цэргийн мэрэгжлийн 2 дугаар зэрэгтэй 10 хүн, 3 дугаар зэрэгтэй 3 хүн , шүхрийн спортын дэд мастер 1 хүн , 1 дүгээр зэрэгтэй 5 хүн , 2 дугаар зэрэгтэй 7 хүн , 3 дугаар зэрэгтэй 6 хүн тус тус ажиллаж байна.

үргэлжлэл

2. Отрядын хүч хэрэгсэл

Нийслэлийн хэмжээнд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх ,гамшгийн голомтод аврах ажиллагаа явуулах ,учирсан хор уршгийг арилгах , сэргээн босгох үүрэгтэй тус отряд нь 32 хүний орон тоотой 16 нэгж техниктэй батлагдсан бөгөөд үүнээс 4 офицер , 21 аврагч, 5 энгийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Тус отрядын бие бүрэлдэхүүний 85 % нь 20-35 насны залуучууд ажилладаг бөгөөд боловсон хүчнээ Батлах хамгаалах Их сургуулийн Ахлагчийн сургуульд аврагч шүхэрчин, аврагч усчин , аврагч химичний , дамжааг төгссөн хүмүүсийг томилуулан ажиллуулж ирсэн бөгөөд одоо 18-25 насны бие бялдрын хөгжил сайтай залуучуудыг сонгон авч мэргэшүүлэн ажиллуулж байна.

Нийслэлийн аврах отрядын товч танилцуулга

1.Отрядын бүтэц зохион байгуулалт , үүрэг

Тус отряд нь 1969 онд Агаарын харилцааны газрын материаллаг баазыг түшиглэн Ойн аж ахуйн мод боловсруулах үйлдвэрүүдийг 1.pngудирдах газрын харъяа Түймэр Эсэргүүцэх Агаарын харуулын алба нэртэйгээр ойн түймрийг агаараас илрүүлэн унтраах үүрэгтэйгээр байгуулагдсан бөгөөд 1990 онд Улсын Иргэний хамгаалалтын газрын даргын Н/65 тоот тушаалаар Нийслэлийн Байгалийн Гамшигтай Тэмцэх салбар 1998 онд Улсын Иргэний Хамгаалалтын Газрын дарга ,Нийслэлийн Засаг даргын хамтарсан Н/124 тоот тушаалаар Нийслэлийн Байгалийн Гамшгаас Аврах анги , 2005 онд Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах отряд болон өөрчлөгдөж нийслэлийн иргэд хүрээлэн буй орчныг гамшиг ослын аюулаас урьдчилан сэргийлэх , аврах ,хор уршгийг арилгах , сэргээн босгох ажлыг гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын зохион байгуулалт

butets.png

ШУУРХАЙ БҮЛЭГ 105: түүний танилцуулга

Нийслэлийн нутаг дэвсгэрт томоохон гамшгаас гадна аюулт үзэгдэл осолд хүн, мал амьтан, хүрээлэн байгаа орчин, эд хөрөнгө нэрвэгдэж, шуурхай тусламж авч чаддаггүйн улмаас амь, нас эрүүл мэндээр хохирох, мал амьтан хорогдож, хүрээлэн буй орчин бохирдох, эд хөрөнгө өртсөнийг авран хамгаалах Шуурхай бүлэг 105-ыг байгуулан 2006 оны 11 дүгээр сарын 18-нд үйл ажиллагаагаа эхэлсэнээс хойш өнөөг хүртэл тасралтгүй 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Бүтэц: 29 албан хаагчтай 4 тасагтай. 4 нэгж техниктэй Бүлгийн дарга – 1, тасгийн дарга – 4, эмч-аврагч - 4, жолооч холбоочин – 8, аврагч - 12

Зорилго: Аюул, ослын тухай дуудлагаар шуурхай арга хэмжээ авч, аврах ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэх, нэрвэгдэгсдэд анхны тусламж цаг алдалгүй үзүүлэх, гамшгийн хөнөөл өргөжин дэлгэрэхийг хязгаарлах, таслан зогсоох.
Үйл ажиллагаа:Шуурхай бүлэг 105 байгууладсанаас хойш 2 жилийн хугацаанд аюул ослын нийт 1460 гаруй удаагийн дуудлагаар гарч ажиллан 1071 хүнийг аварч , 1068 хүнд анхан шатны тусламж үзүүлж , 982 хүнийг холбогдох эмнэлгийн байгууллагад хүргэн ,158.7 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

Шуурхай бүлэг 105 нь: - Гал түймрийн дуудлага хүлээн авах 101, Яаралтай тусламжийн төв буюу эмнэлгийн 103-ын гүйцэтгэх үүрэг болох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх төрлийн дуудлага, цагдаагийн 102-т өгөх гэмт хэргийн талаарх дуудлагаас бусад хүний амь нас, эрүүл мэнд хохирсон зам тээврийн болон, үйлдвэрлэл, технологийн ноцтой осол /дарагдсан, хавчуулагдсан, олон хүн амь насаа алдсан, гэмтсэн, цацраг идэвхт болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодис алдагдсан/

-Олон хүний амь нас , эрүүл мэнд хохирох, мал амьтан хорогдох , хүрээлэн байгаа орчин , өмч хөрөнгөд ихээхэн хохирол учруулах нөхцөл үүсч болзошгүй тохиолдолд .
-Барилгын хийц болон бусад материалд хүн , мал амьтан дарагдсан хавчуулагдсан , өндөрт гацсан , нүхэнд унасан хүнийг аврах гал түймэр гарах болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодис алдагдах нөхцөл бүрдсэн байр , орон сууцны цоожтой хаалга цонхыг онгойлгох зэрэг дуудлагыг хүлээн авч ажиллахаас гадна
-Хаалга цоож онгойлгох , мал амьтан авруулах , хэвтрийн дэглэмтэй хүнд өвчтөн тээвэрлэх зэрэг тус бүлэгт ашиглагддаг авто машин , багаж хэрэгслийг ашиглан тусламж авахыг хүссэн байгууллага , аж ахуйн нэгж , иргэдийн хүсэлтээр төлбөртэй үйлчилгээ үзүүлж болно.

Thursday, October 29, 2009

Шинэ кино

ТӨГС ХУУЛБАРУУД /SURROGATES/ киноны товч танилцуулга
Хүн төрөлхтөн ирээдүйд гэрээсээ өөрийн төгс загвар болсон Surrogates роботуудаар дамжуулан амьдралаа ямар ч аюулгүй үргэлжлүүлж байлаа.
Тэднийг төлөөлдөг хуулбарууд нь гадаад дүр төрөхийн хувьд төгс төгөлдөр бас тачаангуй. Энэ бол гэмт хэрэг, өвчин, айдас үгүй төгс ертөнц.
Гэмт хэрэг, аллага, дээрэм гээд ниймгийн асуудлуудыг бүрэн компьютерийн сүлжээний хяналтанд оруулсанаар хүмүүсийн дунд муу муухай бүхэн мартагдах шахаад байсан хиймэл ертөнцөд олныг цочроосон гэмт хэрэг гарч эхэлнээр Холбооны Мөрдөх Товчооны ажилтан Грир Surragates роботын цаана байгаа маш том хуйвалдааны учрыг олохын тулд амиараа дэнчин тавин өөрийн бодит биеэр энэхүү адармаатай хэргийг мөрдөж эхэлнэ.
Та бүхний өмнө Өргөө кинотеатрийн дэлгэцнээ 10-р сарын 20-ноос адал явдал, тайлагдаагүй нууц, ирээдүйд хүн төрөлхтөн хэрхэн амьдрах бол гэсэн сонирхолтой зөгнөлүүдээр дүүрэн байхнэ.
Нэр: SURROGATES Ангилал +13Үргэлжлэх хугацаа: 1 цаг 44 минутТөрөл: Адал явдал, фантазНайруулагч: Жонатон МостоуГол дүрийн жүжигчин: Брюс Виллс
Дистрибютер: Buena Vista Pictures / Disney pictures /U.S. Box Office /Released week/: $14,902,692
Кино компани: Touchstone PicturesКино зураг авсан газар: Бостон, МассачуссетКино бүтээсэн газар: АНУӨргөөгийн дэлгэцэнд: 2009.10.16
Үнэлгээ:Кино шүүмжлэгчид: С+movie.yahoo.com хэрэглэгчид: ВӨргөө фэн клуб: В

КИНО ЕРТӨНЦӨӨР АЯЛЦГААЯ

Герман-Францын соёлын өдрүүд эхэллээ.
2009 оны 10-р сарын 19-ний өдрөөс 10-р сарын 24-ний өдрийг хүртэл Герман-Францын кино өдрүүдийг ХБНГУ, Францын ЭСЯамд болон Аллианс Франсез буюу Монгол-Францын төв, Гёте-Институт гэсэн 4 байгууллага хамтран Улаанбаатар хотноо Өргөө Синема кинотеатрт хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.
Тус арга хэмжээг “Герман-Францын соёлын сан”-гаас санхүүжүүлсэн ба сан нь жил бүр ХБНГУ, Франц улсын гуравдагч оронд хамтран зохион байгуулж буй хурал зөвөлгөөн, кино наадам, концертыг санхүүжүүлдэг байгууллага юм.
Наадмын үеэр 6 өргөн дэлгэцийн уран сайхны киног үзүүлэх бөгөөд 3 герман, 3 франц киног монгол хэл дээр хадмал орчуулгатайгаар гаргана. Эдгээр кинонууд нь инээдмийн, уянгын, хайр дурлалын сэдэвтэй бөгөөд бүх насныханд зориулагдсан юм.
Энэ жилийн хувьд кино өдрүүдийг зөвхөн нийслэл хот төдийгүй Дархан, Эрдэнэт хотуудад өргөтгөн зохион байгуулж байгаа нь орон нутагт үргэлж өсөн нэмэгдэж байгаа Европын хэл, соёлын хэрэгцээнд бодитой хувь нэмэр оруулж байна.
Кино өдөрлөгийн хуваарь:
Өдөр
Кино үзвэрийн нэр
10.19
“Нарны өргөн чөлөө” УСК /Герман 1998/99, 86 мин, Найруулагч: Леандэр Хаусманн/
10.20
“Буудайн нууц” УСК /Франц 2007, 151 мин, Найруулагч: Абдел Асиф Кешиш/
10.21
“Жаргалын хязгаар” УСК /Герман 2006, 103 мин, Найруулагч: Свен Таддикэн/
10.22
“Амьдралын дүр” УСК /Франц 2004, 102 мин, Найруулагч: Франсуа Фавра/
10.23
“Бүргэдийн дуудлага” УСК
10.24
“Нөхөрлөл” УСК /Герман 1998, 101 мин, Найруулагч: Каролинэ Линк/, “Хатгамалчид” УСК /Франц 2004, 89 мин, Найруулагч: Элеонор Фуше/

хоолны жор: манайхаан

Дүүпүүтэй байцааны ороомог:
Орц: 1 хүний порц-байцааны навч 2 ш, лууван 1ш, нойтон дүүпүү 50-60 гр, ургамлын тос 10 гр, давс , ногооны амтлагч , сүмсэнд: зөөхий 100 гр , гурил давс 2 гр , сармисны гол.
1. Буцалж буй халуун усанд бөөрөнхий байцааны навчийг хийж давс ногооны амтлагчаар амталж 3- 4 минут чанаж дутуувтар болгоод гаргаж сэврээнэ.
2.Дүүпүүг урт савхан хэлбэртэй зүсэж бэлтгэнэ. Зүссэн дүүпүүг кетчуп эсвэл улаан лоолийн соконд дүрж сайтар халаасан тостой хайруулийн тавганд хайрч авна.
3.Чанасан байцааны навчинд хайрсан дүүпүү болон лууван өргөст хэмхийг өнгө оруулан хуйлан ороогоод сармисны ногоон голоор уяж тогтооно.Үүнийгээ тосолсон халуун хайруулд хайрч авна.
4.Зөөхийн сүмс дусааж чанасан луувангаар чимэглэж болно.
Ингээл болоо залуусаа.

Sudalgaa

sudalgaa

Sunday, October 25, 2009

Хамгийн залуу галт уул Хорго


“… Монголд барагцаагаар унтарсан 400 шахам галт уул байгаагаас Дарьгангад 220 гаруй, Говьд 40-50, Хангайд 45-50, Хэнтийд 20 шахам, Соёны нуруунд 20 орчим, Алтайд 10 гаруй бий гэдэг. Эдгээрийн дотроос Хорго хамгийн залуу, дөнгөж хоёр түм орчим жилийн өмнө унтарсан уул гэнэ.

Архангай аймгийн Тариат су­мын нутагт оршдог, Хорго уулын бай­галийн үзэсгэлэнт газар нь 56 ам.км талбай бүхий нутгийг эзэлдэг. Энэхүү өвөрмөц газ­рыг 1965 онд улсын хамгаалалтад авчээ.

Энэ нутаг газар зүйн талаасаа Хангайн уулархаг дэд мужийн төвд, Тэрхийн цагаан нуурын зүүн хө­вөөнд оршдог. Далайн түвш­нээс дээш 2100-2200 метр өн­дөрт байрлах бөгөөд унтарсан галт уулсын гүнзгий өрх тогоо, бялхан гарсан хүрмэн хад цохио, ангал, хон­гил, агуй, нүх, асга хайрга, хүрмэн тавцан тэргүүтэй хоргодох газар нэн элбэг тул Хорго хэмээн нэрийдэх болсон гэдэг. Хангайн дэд мужийн ойт хээр, уулын хээр зонхилсон Хорго нутгийн зөвхөн дархан хилийн доторх ба гаднах газар зүйн иж бүрдэл нь олон янз, гайхам сонин сайхан үзэсгэлэнтэй юм.

Хоргын тогооны амсар хүрээ хөндлөөшөө 300-400 метр, өрхийн гүн 70 метр бөгөөд, дотогшоо нурж, гулссан асга ёроолдоо тунасан байдаг. Хоргын тогоо уулын баруун урд хормойдоо 10 метр диаметртэй амсар хүрээ бүхий Бор хундага гэж нэрлэгддэг жижиг хонхор бий. Хоргын тогооны баруун урд өвөрт 150х250 орчим диаметртэй 6-8 метр гүн, зууван өрхтэй 2140 метр орчим өндөртэй Тэвш хэмээх эртний унтар­сан гал уул бий. Хорго нутагт хүрмэн чулуун тавцан цөмрөн нурж, гүн ангал, хад асга үлэмж олон үүссэн байдаг ба тэдгээрийн томоох­ныг нь Их Анга, Бага Анга, Шар нохойн там, Чонын үүр гэх мэтээр нэрлэдэг.

Титаник"-ийн сүүлчийн зорчигчийн чандрыг далайд цацжээ

Алдарт "Титаник" хөлгийн сүүлчийн зорчигчийн чандрыг уржигдар Их Британийн өмнөд эрэг, Саутхемптон боомтод далайд цацжээ.

Элизабет Глэдис Дин энэ оны тавдугаар сард 97 настайдаа нас барсан аж. "Титаник" живж байхад тэрээр ердөө л есөн сартай байсан бөгөөд хөлгийн хамгийн бяцхан зорчигч байжээ. Элизабетийн аав нь тамхины мухлаг нээх зорилготой гэр бүлээрээ Америкийн Канзас хотыг зорьсон аж. Онгоц живэхэд аав нь нас барж, тэрээр ээж болон ахын хамт аврагдан бүх амьдралаа Саутхемптонд өнгөрүүлжээ.

Амьдралын сүүлийн жилүүдэд тэрээр ядруухан амьдарч, байрныхаа сарын төлбөр 3000 фунт төлөхийн тулд эд хогшлоо ч зарсан байна. Гэхдээ түүнд "Титаник" киноны одод Леонардо ди Каприо, Кейт Уинслет нар тусалдаг байжээ.

Энэхүү Саутхемптон хотоос 1912 оны дөрөвдүгээр сард "Титаник" эхний болоод сүүлчийн аялалдаа гарч байсан.

"Louis Vuitton" Монголд


Улс төр, бизнесийн салбарынхан, урлаг соёлын алдартнууд нэгэн дор цугласан дээд зэрэглэлийн хүлээн авалт өнгөрсөн долоо хоногт болсон нь Францын алдарт “Louis Vuitton” брэндийн монгол дахь албан ёсны нээлтийн ажиллагаа байлаа. Сүхбаатарын талбайн дэргэдэх MCS-ийн шилэн барилгын нэг давхарт энэхүү брэнд дэлгүүр нээгдээд удаагүй байгаа билээ. Орж үзсэн хүмүүс мэдэж байгаа байх үнийн хувьд лав л бидний амьдралаас хэт тасарсан юм харагдана билээ. Хамгийн хямд нь л гэхэд 350 000 төгрөгний түлхүүрийн оосор за тэгээд гутал, цүнх бол хэдэн саяар үнэлэгдэж байгаа нь ойлгомжтой. Хүлээн авалт ч тэр хэрийн тансаг болсон. Мэдээж энэхүү брэнд дэлгүүрийн салбар ард түмэнд бус нээлтэнд очсон УИХ-ын гишүүн Су.Батболд, Э.Бат-Үүл, “Хас банк”-ны гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, “MCS” компанийн захирал Ж.Оджаргал, топ модел Одгэрэл, Болормаа, Киви хамтлаг, Quiza, Агиймаа нарын хүмүүст зориулагдсан нь тодорхой. Ямартай ч монголд дэлхийд танигдсан брэнд орж ирсэн нь муу хэрэг биш. Гэхдээ хямралаас үүдэн тансаг хэрэглээнээс татгалзаж эхэлсэн энэ үед дампуурч буй “Louis Vuitton”-нд хөл алдлаа хэмээн дургүйцэх хүмүүс мэр сэр ажиглагдаж байна билээ

Залуу нас

Судар шиг их амьдралын харгуйд
Сур шиг харваад эргэн ирээгvй
Суу алдарт залуу нас чамайг
Санаж дурсахгvй хэн байна вэ?
Гэнэн гэхэд хvvхэд шиг гэнэн
Гэгээн гэхэд мэлмий шиг тунгалаг
Ээжий шиг дандаа хайрлаагvй явтал залуу нас чи
Эрчит мeрeн шиг урсан одном...

Харагдан eнгeрeхийг чинь мэдсэн хэрнээ
Хатуу хvтvvд хамаагvй зvтгvvлсээр
Хавар шиг яруу залуу нас чамайг
Хайранд жаргааж бvvвэйлж явсангvй.

Орчлонг таниагvй омголон насандаа
Олдошгvй хайрыг хэнэггvй гишгэчихээд
Нэхэл хату сэтгэлийн eрийг тeлeх гэж
Нэл цэцэг мэл залуу нас чамайг би зовоосоон

Алдар хvндийн тавцангаас зайдуу
Алиа наргиант цэнгэлээс хол
Хээрийн зeeлeн сэвшээ адил
Хийсэн одсон залуу нас чамайг

Хэт бардам зантны eмнvvр
Хийморь жавхааг чинь бууруулж
Уйтгарч хvлцэнгvй харагдуулсан бол
Уучлаарай намайг залуу нас минь...
Хvний талаар сонирхолтой мэдээлэлvvд

Хvний биенд байдаг зарим бодисууд : 5 бассейн ариусгаж болох хэмжээний Хлор байдаг,
20.000 шvдэнзний толгой хийж болох хэмжээний фосфор, 10 ширхэг саван хийж болох єєх, бvхэл бvтэн артиллерийг дэлбэлж болох хэмжээний глицерин агуулаагддаг юм байна. Гэхдээ энэ нь байгаа бvх бодисууд мэдээжийн хэрэг биш юм, зєвхєн эхлэл нь.
Єнєєдєр хvний биений зарим сонирхолтой 10 баримтуудыг оруулаа.

10. Хvний чихний температурын хэмжээ биенийхээс 1.5-2 градусаар бага байдаг байна.

9. 1 хоногт хvнээс 1 л шvлс, 2 л ходоодны шvvс, 3,5 л гэсдэсний шvvс, эцэст нь 1 л цєсний шvvс ялгардаг юм байна.

8. Хvний ганцаардал нь 20-22 цагт хамгийн хvнд тусдаг нь судалгаагаар тогтоогджээ.

7. Хумс болон vсний ургалт 16-18 цагийн хооронд хамгийн хурдтай ургадаг гэнэ.

6. Хvний мэдрэх, амтлах, ба сонсох чадвар 17-19 цагийн хооронд хамгийн єндєр тvвшинд байдаг гэнэ.

5. Бидний амтлах чадвар идэж буй хоолний темперартураас болоод ялгаатай байдаг. Хэрэв амталж буй буюу идэж буй хоол 24 градус орчим байвал хамгийн их амтыг мэдэрч чаддаг гэнэ.

4. Хvний элэг алкоxол буюу спиртийн тєрлийн бvтээгдэхvvнийг 18-20 цагийн хооронд хамгийн сайн задалдаг гэнэ.

3. Хvн биеийнхаа жингийн 6-8%-тай тэнцvv шингэнийг алдвал хагас ухаан алдалтын байдалд, 10%-иа алдвал хий юмс харах байдал ба юм залгих чадваргvй болдог байна. Харин 12%-иа алдсан тохиолдолд зvрх зогсох аюултай юм байна.

2. Хvний хємсєг, сормуус, суганы vс 3-4 сар амьдардаг бол, толгойны vс 4-6 жил амьдардаг гэнэ.

1. Францын эрдэмтэдийн судалгаагаар уйлж байгаа хvний нvvрний 43 булчин ажилладаг бол, инээж буй хvний зєвхєн 17 булчин ажилладаг гэнэ. Ийм учраас инээх нь уйлхаас бага энерги зарцуулдаг гэнэ шуу!
лэг гүрвэлийн хамгийн олон өндөгтөй газар
Дэлхийд хамгийн олон Үлэг гүрвэлийн өндөг олдсон орд бол Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган сумдын нутагт орших Баянзаг, Олгой, Улаанцав, Бугуйн цав зэрэг газар юм.Эдгээр газраас бараг гэмтээгүй шахам 10-15 см урт чулуужсан өндөг хэдэн зуугаар олджээ. Тэндээс олдсон чулуун өндөг эдүгээ Улаанбаатар, Москва, Варшав, Нью-Иоркийн музейд хадгалагдаж байна.
Хамгийн өндөр мод
Манай орны ой хөвчийн моддын дотроос хамгийн өндөр нь Жодоо юм. Жодооны мөчрөөс эфирийн тос ялгаруулж авдаг. Манайд ургадаг Сибирь жодоо нь өндрөөрөө 24-26 м, цээжний өндөр дэх ишний бүдүүн нь 40-42 см болно. Тохиромжтой нөхцөлд 37-38м өндөр, 60-80 см хүртэл бүдүүн байх нь элбэг.
Том солир
Манай оронд унасан хамгийн том солир бол Ховд аймгийн Булган сумын нутагт 1933 онд унасан 20 тонн жинтэй Чингисийн "мөнгөн дөш" нэртэй солир юм. Мөн "Аж богд 11" хэмээн нэрлэгдсэн солир 582,2 кг жинтэй ажээ.
Дэлхийд ховор цэцгийн нэг
Үхэшгүй мөнхийн бэлгэдэл Эдэльвейс Үнэнч хайрын бэлгэдэл Эдэльвейс хэмээн өрнөдийн олон оронд эрхэмлэдэг цэцгийг монголчууд Цагаан уул гэж нэрлэдэг. Еропын орнуудад ховор ургах энэ ургамал Альп зэрэг өндөр уулын бэлээр үзэгддэг. Манай орны тал хээр, хангайд хаа сайгүй элбэг ургадаг Цагаан цэцгийг монголчууд ашид мөнхийн бэлэгдэл хэмээн ихэд бэлэгшээдэг уламжлалтай.
Олон галт уултай нутаг
Манай оронд 300 орчим унтарсан галт уул бий. Монголын хамгийн олон галт уул одоогийн Сүхбаатар аймгийн нутагт байжээ. Зөвхөн тус аймгийн Дарьганга хавьд 200 гаруй унтарсан галт уул бүртгэгдсний дотор хамгийн алдартай нь Алтан-Овоо юм.


Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд
Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойрон бvрд уснууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Орхон, Сэлэнгэ, Хөхvйн онц сайхан голнууд
Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрханууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдамууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хангай,Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан урт урт шилнvvд
Хvлэг морьд уралдсан хөндий сайхан хоолойнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой
Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нутагтай
Дөрвөн цагийн улиралд дураараа нvvх нутагтай
Таван зvйлийн тарианы хөрс шороот газартай

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Yр, ач, хvvхдийн vржиж өссөн газар
Таван хошуу мал тал дvvрэн бэлчсэн нутаг
Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бvрхээд
Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Алтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хvннv, Сvннvгийн vеэс хөгшид өвгөдийн нутаг
Хөх Монголын цагт хvчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн нутаг

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өссөн төрсөн бидний vндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл vтэр өшиглөн хөөнө
Хувьтан энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хvндтэй гавьяаг байгуулъя

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Дэлхийн хамгийн анх хүмүүн үүссэн өлгий нутгийн нэг
Хүн хаана анх үүссэн тухай эрдэмтэд одоо хүртэл маргалдсаар байна. 1920 –иод оны эхээр Америкийн шинжилгээний анги монголын говийг таван жилийн турш судалсан эрдэм шинжилгээний ажлаа дүгнэсэн “Монгол геологи” хэмээх бүтээлд Ази тивийн төв хэсэгт бусад газар оронд хүн бий болохоос өмнө хүнтэй болжээ гэсэн таамаглалыг анх дэвшүүлжээ. Үүнийг баттай болгох нэгэн чухал зүйл бол 1974 онд Орхоны Шаамараас олсон мичний яс юм. Судлаачид мичний ясыг шинжлээд 2-3 сая жилийн өмнө амьдарч байсан гэж үзжээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн
Аймгийн аялал жуулчлалын сүлжээ бий болсноор гадаадын жуулчид, дотоодын аялагчдын тоо нэмэгдэж, уг салбараас орох орлого дээшилж, татварын орлогын шинэ эх үүсвэр бий болсноор аймгийн эдийн засагт нөлөөлхүйц салбар болно.
Ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл багасан ажил эрхлэлтийн түвшин өсөж нийгмийн тогтвортой байдал бий болно.
Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн идэвхи санаачлага дээшлэн хүмүүсийн нийгмийн амьдралд оролцох оролцоо идэвхжинэ.
Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхэд хамрагдаж байгаа бүх байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох өргөн боломж бүрдэнэ.
Аялал жуулчлалын бүтээгдхүүнийг бий болгох боломжийг тодорхойлж, ашиглагдаагүй нөөцөө хэрэглээнд оруулснаар аймгийн аялал жуулчлалын сүлжээний ойролцоо байгаа тухайн салбарт бүтээгдхүүн нийлүүлэгчдийн орлого ашиг нэмэгдэнэ.
Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага , бүтээгдхүүн нийлүүлэгчид дэлхийн өндөр хөгжилтэй орны иргэд харилцаж тэндээс суралцах, харилцааны соёл дээшилсэн байна.
Аймгийн эдийн засгийн бүтцэнд аялал жуулчлалын салбарын хүрээ нэмэгдэж, үйлдвэрлэл үйлчилгээний тоо, хэмжээ нэмэгдэж, үйлчилгээний чанар, соёл дээшлэнэ.

Иргэд амралтаа ая тухтай өнгөрөөх нөхцөл бүрдэж, дотоодын жуулчлалын салбар шинээр бий болно.

Хөгжлийн хэтийн төлөв
Санхүү, эдийн засаг
Хөдөө аж ахуй
Боловсрол, соёл
Дэд бүтэц
Эрүүл мэнд
Байгаль орчин
Нийгмийн хамгаалал
Аялал жуулчлал


Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого чиглэл, өнөөгийн байдал



Түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд



Аялал жуулчлалын байгууллагууд

Гадаад харилцаа
Бизнесийн орчин
Төсөл, хөтөлбөр
Санал асуулгаДэлгэрэнгүй
Байгууллагын үйл ажиллагаа таны бодлоор?
Хэвийн явагдаж байна.
Санаанд төдийлөн хүрэхгүй байна.
Муу гэж бодож байна.
Нийт саналын тоо: 13
Нэвтрэх хэсэг (?)
Гишүүний нэр:
Нууц үг:
Нууц үгээ мартсан бол?
Шинээр бүртгүүлэх
Төсөл

* “Хүний эрх” төсөл
* Хөдөөгийн боловсролыг дэмжих READ төсөл
* Хөдөөгийн боловсролыг дэмжих Данида төсөл
* “Суралцагч байгууллагыг хөгжүүлэх манлайлал” төсөл
* “Бидний сургууль” төсөл
* Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйн хөгжлийн хоёрдугаар үе шатны төсөл
* Гэр хорооллын нөхцөл сайжруулах MON-9015 төсөл
* "Боловсрол" төсөл
* "Хуульчдын сургалт ба давтан сургалт" төсөл
* "Засгийн газрын удирдлага, мэдээллийн систем" төсөл

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Файлын сан
Нийт бичлэг: 7
Огноо

Файл
2007.04.01
Файлын гарчиг
2007.03.12
Статистик мэдээлэл - I улирал, 2007
2007.03.10
Стандартууд
2007.03.02
Тусгай зөвшөөрлүүд
2007.02.14
Хууль, дүрэм журам
2007.02.12
2006 оны ИТХ-ын шийдвэрүүд
2007.01.27
2006 оны статистик мэдээ
Зургийн цомог
Нийт бичлэг: 24
Монголчуудын хийморь болсон ард түмэн
Та 2007-03-01-с хойших манай
517739 дахь зочин боллоо.
1. 202.170.83.170
2. 74.6.17.190
3. 66.249.71.23
Онлайн байгаа хэрэглэгчийн нийт тоо: 3
Зочин: 3
Гишүүн: 0
Хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх үндсэн асуудлууд
- Аялал жуулчлалыг аймгийн эдийн хөгжлийн шинэ чиглэл болгон авч үзэх
-Түүх, соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газруудыг аялал жуулчлал , үзмэрийн зориулалтаар бэлтгэх
-Бүх төрлийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх
- Аймагт аялж ирэх гадаад , дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх
-Аймгийн урьд хэсэгт Мянганы зам болон Эрдэнэт-Булган-Уньтийн хатуу хучилттай замыг түшиглэсэн үйлчилгээний цэгүүдийг орчин үеийн загвараар хөгжүүлэх
- Хутаг-Өндөр, Сэлэнгэ суманд тусгай сонирхлын аялал жуулчлалын бүс хөгжүүлж, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудтай холбох
-Орон нутгийн зочид буудал, зоогийн газрын тоог нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулах ажлыг зохион байгуулж, улсын зэрэглэлд хамруулах
- “Булганы бүтээгдэхүүн” нэрийн барааны дэлгүүр Булган, Улаанбаатар хотод ажиллуулах
-Англи хэл дээр аймгийн вэб хуудастай болох
-Аймгийн аялал жуулчлалын хөгжлийн статистик дүн мэдээ болон аймгийн эдийн засаг, орон нутгийн малчид иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэхэд үзүүлж байгаа үр дүн, нөлөөллийн байнгын судалгаа, хэмжигдэхүүнийг тогтоож, жил бүр тайлагнах
- Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд байгаль орчныг хамгаалах иж бүрэн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх
-Зарим рашааныг түшиглэн амралт сувилал, жуулчны бааз байгуулан аялал жуулчлалын дотоод сүлжээ бий болгох
-Хойд бүсийн сумдыг аялал жуулчлалын нэгдсэн сүлжээнд хамруулах
-Байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн аялал жуулчлалын нэгдсэн сүлжээнд дараахи 3 чиглэлээр хамрагдах
1. Улаанбаатар -Булган –Баян-Агт сумын Хануйн рашаан-Шарга-Цэгээн нуур-Архангайн Тариат- Рашаант-Эрдэнэ зуу-Улаанбаатар
2. Улаанбаатар- Амарбаясгалант хийд-Булган- Хархорин-Улаанбаатар
3. Улаанбаатар- Амарбаясгалант хийд-Булган- Хөвсгөл-Улаанбаатар
4. Улаанбаатар-Дашинчилэн-Рашаант-Хархорин
Хэрэгжүүлэх арга хэрэгсэл
1.Аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
2.Аялал жуулчлал эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн татварын орлогыг тухайн орон нутагт нь авах, хяналт тавих санхүүгийн механизмд шилжих асуудлыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх
3.Жуулчны баазуудын материаллаг бааз, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх , аялалын сүлжээний дагуу шинээр жуулчны бааз байгуулах, зочид буудлын сүлжээнд холбогдоход нь дэмжлэг үзүүлэх
4.Жуулчны улирлыг уртасгах
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл явц нь дараахи үндсэн чиглэл байна.
Нэг. Аялал жуулчлалыг тодорхой бодлого чиглэлтэйгээр нутаг дэвсгэрийн хэмжээнд бүсчлэн хөгжүүлэх талаар системтэй арга хэмжээ авч аймгийн газар нутгийг аялал жуулчлалын зориулалтаар 4 бүс нутгаар хөгжүүлнэ.
а/ Тал хээрийн бүс. Энэ бүсэд Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг, Рашаант сумд хамрагдах бөгөөд төв нь Рашаант сум байна.
б/ Дотоодын аялал жуулчлалын бүс. Могод, Хишиг-Өндөр, Сайхан, Баян-Агт сумд хамрагдах бөгөөд төв нь Баян-Агт сум байна.
в/ Төвийн бүс. Булган, Бүрэгхангай, Орхон сумд хамрагдах бөгөөд төв нь Булган сум байна.
г/ Хойд бүс. Хутаг-Өндөр, Тэшиг сумд хамрагдах бөгөөд төв нь Хутаг-Өндөр сум байна.
д/ Зүүн бүс. Сэлэнгэ, Хангал, Хялганат, Бугат сумд хамрагдах бөгөөд төв нь Хялганат тосгон байна.
Аялал жуулчлалын бүс нутаг тус бүр нь өөр өөрийн онцлогыг тусгасан өвөрмөц үйлчилгээ, үзүүлбэрүүдийг нарийвчлан тусгасан реклам сурталчилгаа, мэдээлэл хөтөлбөрүүдтэй байна.
Хоёр. Аялал жуулчлалын шинэ төрөл, үзвэр үйлчилгээг өргөжүүлснээр ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх болно. Үүний тулд аялал жуулчлалын бүс бүрт
- Амралт эмчилгээ сувилгаа
- Хурал, зөвлөгөөн, уулзалт /найрсаг дотно/
- Ургамал, амьтны аймаг, байгалийн үзэсгэлэнт газартай танилцах
- Түүх соёлын дурсгалт газар, шашин сүм хийдийн зан үйлтэй танилцах
- Урлаг спортын арга хэмжээнд оролцох
- Монгол наадам наадгайгаар тоглох
- Ан ав хийх, ховор ан сонирхох
- Нүүдэлчний аж ахуй ёс заншил соёлтой танилцах
- Морь, тэмээ, үхэр, үхэр тэргээр аялах
- Ууланд авирах гэх мэт олон төрөл ангиар үйлчилгээ явуулах боломжтой байна.
Гурав. Аялал жуулчлалын чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, давтан сургах асуудлыг их, дээд тусгай мэргэжлийн сургуулиуд гэрээ захиалгаар суралцуулж бэлтгэх олон улсын байгууллага, гадаад улс орон, компани пүүсүүдтэй хамтран боловсон хүчин бэлтгэх, зарим оронд түр хугацаагаар дадлага хийлгэх боломжийг судалж хэрэгжүүлэх.
Дөрөв. Аялал жуулчлалын байгууллагыг аймагт нэгтгэн удирдах удирдлагын бүтэц бий болгох зохион байгуулалтыг нь боловсронгуй болгоно.
Аялал жуулчлалын талаар аймгийн Засаг даргын тамгын газрын хэмжээнд бодлого боловсруулж түүнийг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах зохицуулах, мэргэжлийн хяналт тавих бүхий аялал жуулчлалын байгууллага буюу мэргэжлийн хяналтын байгууллага бий болгох түүнчлэн бүртгэл статистик мэдээллийн санг бүрдүүлэх систем тогтооно.
Аялал жуулчлалын талаар аймгаас авч хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалтын ажлын хүрээнд дараахь асуудлууд анхаарлаа хандуулах болно.
Үүнд:
-Засгийн газрын шугмаар ирэх гадаад орнууд, олон улсын байгууллагаас авах зээл тусламжийн тодорхой хэсгээс авч аялал жуулчлалын тодорхой хэсгээс авч аялал жуулчлалын материаллаг баазыг бэхжүүлэхэд зориулах
-Аялал жуулчлалын салбарт гадны хөрөнгө оруулалт оруулахыг бүхий л талаар дэмжих
-Гадаад дотоодын сурталчилгааг төрөл бүрийн чиглэл, мэдээллийн хэрэгслээр эрчимтэй явуулж гэрээ хэлцэл байгуулах, суралцах, туршлага солилцох ажилд байнга дэмжлэг үзүүлэх
-Аялал жуулчлалын салбарт шаардлагатай үед төрөөс санхүүжүүлж авах боломжийг хайх, зээл буцалтгүй тусламж үзүүлэхэд анхаарах
-Аялал жуулчлалын чиглэлээр ажиллах хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг хөхүүлэн дэмжиж дэмжлэг туслалцаа үзүүлэх
-Аймгийн ангийн нөөцийг түшиглэн гадаадын анчин жуулчдад ан агнуулах зөвшөөрлийг Засгийн газар болон холбогдох газруудаас авч энэ чиглэлийг хөгжүүлэх.
-Аялал жуулчлалын бүхий л байгууллагуудтай өргөн хүрээтэй холбоо тогтоож тэдний дэмжлэгийг авч харилцан ажиллах
Арван хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Хөтөлбөрийг 2005-2015 онуудад дараахи үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Нэг дүгээр үе шат: 2005-2010 Аялал жуулчлалын салбарт оруулах дотоод , гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, менежментийг нь сайжруулах замаар хангайн бүсийн болон улсын аялал жуулчлалын сүлжээнд хамрулж стандартын шаардлагыг хангасан аялал жуулчлалын баазын тоог олшруулна.
Хоёрдугаар үе шат: 2011-2015 Аялал жуулчлалын бүх төрлийг хөгжүүлж, аймгийн эдийн засагт эзлэх байр суурийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанар, менежментийг олон улсын түвшинд хүргэнэ.
Хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх үндсэн асуудлууд
- Аялал жуулчлалыг аймгийн эдийн хөгжлийн шинэ чиглэл болгон авч үзэх
-Түүх, соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газруудыг аялал жуулчлал , үзмэрийн зориулалтаар бэлтгэх
-Бүх төрлийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх
- Аймагт аялж ирэх гадаад , дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх
-Аймгийн урьд хэсэгт Мянганы зам болон Эрдэнэт-Булган-Уньтийн хатуу хучилттай замыг түшиглэсэн үйлчилгээний цэгүүдийг орчин үеийн загвараар хөгжүүлэх
- Хутаг-Өндөр, Сэлэнгэ суманд тусгай сонирхлын аялал жуулчлалын бүс хөгжүүлж, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудтай холбох
-Орон нутгийн зочид буудал, зоогийн газрын тоог нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулах ажлыг зохион байгуулж, улсын зэрэглэлд хамруулах
- “Булганы бүтээгдэхүүн” нэрийн барааны дэлгүүр Булган, Улаанбаатар хотод ажиллуулах
-Англи хэл дээр аймгийн вэб хуудастай болох
-Аймгийн аялал жуулчлалын хөгжлийн статистик дүн мэдээ болон аймгийн эдийн засаг, орон нутгийн малчид иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэхэд үзүүлж байгаа үр дүн, нөлөөллийн байнгын судалгаа, хэмжигдэхүүнийг тогтоож, жил бүр тайлагнах
- Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд байгаль орчныг хамгаалах иж бүрэн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх
-Зарим рашааныг түшиглэн амралт сувилал, жуулчны бааз байгуулан аялал жуулчлалын дотоод сүлжээ бий болгох
-Хойд бүсийн сумдыг аялал жуулчлалын нэгдсэн сүлжээнд хамруулах
-Байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн аялал жуулчлалын нэгдсэн сүлжээнд дараахи 3 чиглэлээр хамрагдах
1. Улаанбаатар -Булган –Баян-Агт сумын Хануйн рашаан-Шарга-Цэгээн нуур-Архангайн Тариат- Рашаант-Эрдэнэ зуу-Улаанбаатар
2. Улаанбаатар- Амарбаясгалант хийд-Булган- Хархорин-Улаанбаатар
3. Улаанбаатар- Амарбаясгалант хийд-Булган- Хөвсгөл-Улаанбаатар
4. Улаанбаатар-Дашинчилэн-Рашаант-Хархорин
Аялал жуулчлал хөгжүүлэх зорилт
Булган аймгийн нийгэм эдийн засгийг 2004-2010 онд хөгжүүлэх төлөвлөгөөнд “ Байгалийн үзэсгэлэнт газруудыг тэдгээрийн даац боломжид тулгуурлан зохистой ашиглаж бүс нутагт аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх “ зорилт тавьсан.
Аймгийн аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр шйидвэрлэх зорилт нь:
1. Аймгийн үндэсний орлогын чөлөөт валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх
2. Ажлын байрны тоог нэмэгдүүлж, аялал жуулчлалд ажиллагсдын тоо, мэргэжил, боловсролыг дээшлүүлэх
3. Аймгийн түүх дурсгалт газрууд, түүхэн хөгжил, бүтээн байгуулалтын явцыг гадаад , дотоодын жуулчид болон олон нийтэд танилцуулж, сурталчлах
4. Гадаадын болон дотоодын тойрон аялагчидтай холбосноор гадаад харилцаа өргөжих боломж нээгдэж, орон нутгаа эрчимтэй хөгжүүлэх тааламжтай нөхцөл бүрдүүлэх
5. Түүх соёлын болон байгалийн үзэсгэлэнт газрууд улс, аймгийн тусгай хамгаалалтад оруулж, хүн төрөлхтөний оюуны хэрэглээг хангахын төлөө үйлчлэх хүрээг өргөжүүлэх
6. Аймгаа бүс нутгийн чиглэлээр хөгжүүлэх зорилтыг шийдвэрлэхэд аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлснээр аймаг орон нутгийн эдийн засаг , дэд бүтцийг хөгжүүлэх
Аялал жуулчлал хөгжүүлэх сул талууд
1.Булган аймгийн Хөгнө хаан, Элсэн тасархай чиглэлийн урьд сум, Тэшиг сумдаар аялал жуулчлал харьцангуй хөгжсөн .боловч нийт аймгийн хэмжээнд аялал жуулчлал тэргүүлэх чиглэл болж хөгжөөгүй.
2. Нисэх онгоцны үйлчилгээ зогссон учраас ихэнхи тохиолдолд автомашинаар жуулчид ирж, буцах тул цаг хугацаа алдах, замд ядрах тохиолдол бий.
3. Жуулчдын дамжин өнгөрөх газарт түр буудаллах байр байхгүй.
4. Аялал жуулчлалын талаар хийх сурталчилгаа хязгаармагдмал, орон нутгийн засаг захиргааны зүгээс аялал жуулчлалын үйлчилгээг эрхлэхээр шамдаж байгаа байгууллага, хувь хүмүүсийн бизнесийг байнга дэмжиж, урамшуулах механизм байхгүй.
5. Жуулчны баазууд болон амралт сувиллын газрууд интернетэд бүрэн холбогдоогүй учраас мэдээлэл авахад бэрхшээлтэй.
6. Англи, Герман, Япон, Хятад, Солонгос, Франц зэрэг улсуудын хэл мэддэг, жуулчдын үйлчилгээний мэргэжсэн боловсон хүчин дутагдалтай. Ялангуяа хэлмэрч, хөтөч, тайлбарлагч, тогооч зэрэг хүмүүсийг сургах дадлагажуулах ажил хоцорч байна.
7. Сум бригад, жуулчдын бааз хоорондын зам бартаа ихтэй, одоогийн тээврийн хэрэгсэл, жуулчдыг ая тухтай явах шаардлагыг бүрэн хангаж чадахгүй.
8. Зочид буудал, үйлчилгээний газруудын муу хөгжсөн, үйлчилгээний соёлын түвшин доогуур, жуулчдыг хүлээн авах байр / буудал,гэр байшин/-ны тохижилт тэр бүрчлэн ариун цэвэр, стандартын шаардлага хангахгүй байна.
9. Жуулчны баазуудад дэд бүтэц сул хөгжсөн , цахилгаан эрчим хүч, холбоо харилцааны эх үүсвэр муутай.
10. Жуулчны баазуудад жуулчин нийлүүлэх бие даасан сүлжээ, туроператаор байхгүй.
11. Жуулчид хоол унд болон бусад үйлчилгээний төрөл дээр сонголт хийх боломж бүрдээгүй, жуулчны баазуудын ажилтнуудын мэргэжлийн ур чадвар тааруу, аялал жулчлал эрхлэх менежмент хангалтгүй.
12. Жуулчдад үйлчлэх унааны асуудлыг бүрэн шйидэж чадаагүй.
Эдгээр сөрөг сул талуудад онцгой анхаарч шинээр жуулчдын бааз барьж байгуулах газрыг зөв сонгох, стандартын шаардлага хангуулах, ариун цэвэр соёлч үйлчилгээг чухалчлах, эхнээс нь аялагч, жуулчдын хүсэл сонирхлыг татах нь энэхүү хөтөлбөрийн ач холбогдол, эдийн засгийн үр ашиг шалтгаална.
Аялал жуулчлал хөгжүүлэх давуу талууд
1.Байгалийнхаа унаган төрхийг харьцангуй сайн хадгалж үлдсэн аймаг юм. Байгалийн үзэсгэлэнт, сонин тогтоц бүхий олон газруудтай. Булган аймгийн нутагт Эг-Сэлэнгэ, Эг-Тарвагатайн бэлчир, Уран тогоо, Хөгнө хаан, Булган зэрэг байгалийн үзэсгэлэнт дархан цаазат тусгай хамгаалалттай нутаг, Хантай , Авзага хайрхан, Бүрэг, Намнан, Залман , Дулаан хаан, Буурал хаан, Их, Бага Агт, Мээж зэрэг холимог ой бүхий өндөр уул нуруунууд, Сэлэнгэ, Орхон, Туул, Эг, Хануй зэрэг манай орны томоохон гол мөрөн, Харгал, Айрхан, Шарга, Цэгээн, Өрөм, Боргочингийн нуур, Хульж, Хануй, Үнэгт, Цагаан гол, Хунт зэрэг халуун, хүйтэн рашаантай. Төрөл бүрийн жимс жимсгэнэ, эмийн ургамлаас гадна алт, зэс , молибден, чулуун нүүрс, зос, хаш, оюу номин зэрэг 40 гаруй төрлийн ашигт малтмалын нөөцтэй.
2. Ан амьтан элбэг.Хандгай , баавгай, гөрөөс, гахай, хүдэр, шилүүс, үнэг, хярс, чоно, хэрэм, тарвага зэрэг ан амьтан, олон зүйлийн шувуу, гол мөрөн, нууртаа тул, зэвэг, цурхай зэрэг төрөл бүрийн загастай.
3. Түүх соёлын дурсгал газар олонтой.Эртний чулуун зэвсгийн үеэс эхлээд Уйгарын хаант улсын Бай-Балык хотын туурь, Хар бухын болон Цогт хун тайжийн цагаан балгас, Хангидай, Арслантын түрэг бичээс, Бичигтийн хадан хушууны бичээс, Цогтын чулууны бичээс, Талын улаан балгас, Эмгэнтийн хэрэм зэрэг түүх соёл, уран барилгын дурсгал багагүй байдаг.
4. Булган аймаг нь бусад аймагтай харьцуулахад дэд бүтэц харьцангуй хөгжсөн төмөр зам, агаарын болон авто замын улсын сүлжээнд ойр, бүх сум, зарим баг төвийн эрчим хүчний системд холбогдсон.
5. “Эрдэнэт- Булган –Уньт “ чиглэлийн хатуу хучилттай зам барих төслийн ажил Кувейтийн сангийн зээлээр амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд Монгол улсын дэд бүтцийн хэвтээ, босоо тэнхлэгийн замд хамрагдсан цөөхөн аймгийн нэг. Энэ ажлын хүрээнд Баяннуур- Дашинчилэн чиглэлийн хатуу хучилттай зам тавигдаж байна. Эгийн болон Хануйн голын төмөр бетонон гүүрүүд шинээр баригдаж ашиглалтанд орсон.
Цаашдаа Монгол улсын “Хангайн бүсийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан Тэшиг-Закаменскийн авто замыг засаж сайжруулан, Бага-Илэнхи боомтоос Булган , Хархорин, Арвайхээрийг дамжин Баянхонгорыг хамран Шивээхүрэнгийн боомтоор гарах босоо тэнхлэгийн Булган-Хархорины 210 км зам, Булганы Уньтаас Мөрөн хүртэлхи 260 км хатуу хучилттай замыг барьж байгуулна.
6.Бүх сумд улс, хот хоорондын автомат холбоонд шилжүүлж дамжуулах техникийн нөхцөл бүрдсэн. Булган-Мөрөн, Улаанбаатар-Дашинчилэн чиглэлийн дамжуулах сүлжээг шилэн кабелиар шинэчилж, Дашинчилэн, Хутаг-Өндөр сумд өндөр хурдны сүлжээнд хамрагдан, аймгийн төв болон зарим сумдад Скайтель, Мобиком зэрэг хөдөлгөөнт холбооны системд холбогдлоо.
7.Рашаант, Тэшиг, Булган, Гурванбулаг, Баян-Агт сумдад гадаад дотоодын жуулчдыг хүлээн авах 16 жуулчны бааз, 2 анчдын отог ажилладаг бөгөөд жилд дунджаар 7000 гаруй гэдээд дотоодын жуулчид болон амрагчдыг хүлээн авч үйлчилдэг. Түүнээс гадна Сэлэнгэ, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр зэрэг сумын нутагт 9 жуулчны бааз шинээр баригдахаар зөвшөөрөл авч, барилгын ажил эхлээд байна.
8.Хөгнө хаан, Жаргалант, Булган, Хантай , Авзага хайрхан, Бүрэг, Намнан, Залман , Дулаан хаан, Буурал хаан, Их, Бага Агт, Мээж зэрэг сүрлэг уулсаар явган болон морин аялал, Орхон, Сэлэнгэ, Хануй, Эгийн голоор усан аялал хөгжүүлэх өргөн боломжтой. Түүнээс гадна олон зуун жилийн уламжлалтай Хульж, Хануй, Үнэгт, Цагаан гол, Хунт зэрэг халуун, хүйтэн рашааныг түшиглэн эмчилгээ сувилгаа аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлэх боломж нөхцөл сайтай.
9. Аймгийн төвд байдаг Орон нутгийг судлах музей, Баруун замын тусгай ангийн штаб-музей, Хатанбаатар Магсаржавын дуулга хэлбэрт бунхан , хилчин баатар С.Лхагвадоржийн морьтой хөшөө, Чин ван Ханддоржийн хөшөө, тухайн үедээ Ази тивд сүрлэг томруун дурсгалын нэгэнд орж байсан”Цагаан суварга”-ын туурь, Диваажин буюу жаргалын орон гэж нэрлэгдэж байсан хиймэл уулан дээр байгуулсан бяцхан сүмийн суурь, Зүүн түрүүний голын хүн чулуу, Жаргалант зуслан зэрэг нь жуулчдын сонирхлыг их татдаг.
Эдгээр давуу талуудыг ашиглан Булган аймагт аялал жуулчлал хөгжүүлэх жуулчны баазуудыг байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үндсэн дээр хөгжүүлэх өргөн боломж бий.
Хоёр. Аялал жуулчлал хөгжүүлэх шаардлага
Булган аймагт аялал жуулчлалын салбарыг амжилттай хөгжүүлэх нь нийгэм эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж бие даан хөгжих чухал нөхцлийн нэг юм. Иймд энэ салбарыг тодорхой чиглэл, бодлогоор хөгжүүлэх явдал чухлаар шаардагдаж байна.
Аялал жуулчлалын салбарыг зөв хөгжүүлэх нь байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад сөрөг нөлөө багатай, богино хугацаанд орлого олох, ажлын байр бий болгох боломжтой салбар юм.
Булган аймгийн газар зүйн байршил, цаг агаар, байгалийн үзэсгэлэн, түүх соёлын дурсгалт зүйл, цэнгэг ус, цэвэр агаар, ан амьтны нөөц, уламжлалт ёс заншил зэрэг нь гадаад, дотоодын аялагчид, жуулчдын хүсэл сонирхлыг илүү татдаг юм. Өөрөөр хэлбэл байгалиас заяагдмал ховор үзэсгэлэнт сайхан нутаг тул аялал жуулчлал хөгжүүлэх, жуулчны бааз байгуулах бэлэн хөрс, орлогын эх үүсвэр гэж болно.
Ийм өргөн боломж, бэлэн нөөцийг бид ухаалгаар харж, алс хэтийн чиглэл бодлоготой, зүй зохистой ашиглаж, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж, орон нутгаа хөгжүүлэх явдал тулгамдсан зорилт болж байна.
Аялал жуулчлалын тухай хууль 2000 онд батлагдсаны зэрэгцээ Монгол улсын Засгийн газар аялал жуулчлалын салбарт ихээхэн ач холбогдол өгч үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт уг салбарыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилт тавьж , 2003, 2004 оныг “Монголд зочлох жил “ 2005 оныг “Жуулчлал тогтвортой амьжиргаа” уриан дор Орон нутгийн аялал жуулчлалын хөгжлийг дэмжих жил болгон зарлаад байна. Мөн Булган аймгийн нийгэм эдийн засгийг 2004-2010 онд хөгжүүлэх төлөвлөгөө, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аялал жуулчлал хөгжүүлэх талаар тодорхой тусгагдсан. Энэ бүгдээс үүдэн аймагт аялал жуулчлал хөгжүүлэх чиглэл боловсруулж ажиллах зайлшгүй шаардлага тавигдаж байна.
БУЛГАН АЙМАГТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР

2007-04-03
Нэг. Нийтлэг үндэслэл
Булган аймагт хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуй, газар тариалан хөгжсөн, өргөн уудам тал нутаг, ой хөвч, ан амьтан элбэгтэй, олон арван дурсгал бүхий газар олон бий. Газар зүйн байршлын хувьд ч ОХУ-тай хиллэхээс гадна Монгол орны аялал жуулчлалын үндсэн нутаг болох Төв, Сэлэнгэ. Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Архангай аймгуудтай хил залгаа оршиж байгаа нь аялал жуулчлал хөгжих стратегийн чухал ач холбогдолтой юм.
Булган аймаг Орхон-Сэлэнгийн сав газарт Монгол улсын бараг төв хэсэгт уул тал, ой хээр хосолсон 49.8 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг шилмүүст болон навчит ой эзэлдэг. Эх газрын эрс тэс уур амьсгалтай , жилийн дундаж температур +1.50С, өвөлдөө дээд тал нь -400С хүрч хүйтэрдэг, зундаа +330С С хүрч дулаардаг, жилд дунджаар 250 мм хур тунадас унадаг.
58.5 мянган хүн амтай. 16 сум, 1 тосгон, 73 багтай. Аймгийн төв нь Булган хот . 11926 мянган оршин суугчтай.
2004 оны байдлаар 5 төрлийн 1.2 сая толгой малтай, 20032.9 тн үр тариа, 1485.8 тонн төмс хурааж авсан байна.
Үйлдвэр аж ахуйн газрууд жилд 1211.3 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Худалдаа үйлчилгээний 350 гаруй цэг, салбарт үйлдвэр үйлчилгээ явуулж жилд 1 тэрбум орчим төгрөгийн бараа гүйлгээ хийдэг.
Сум бүр сургууль, хүн эмнэлэг,цэцэрлэг , соёлын төвүүдтэй.
Аймгийн нутаг дэвсгэр дээр 16 жуулчны бааз, 2 анчдын отог, 10 амралтын газар ажилладаг бөгөөд эдгээрээс 1 зэрэглэлд “Хоёр загал” “Хөгнөговь”, “Хөгнөхаан”, ”Эмт”, “Монгол-Алтай тур” 2 дугаар зэрэглэлд “Тавьт”, Эден тур, Бичигт хад, 3 дугаар зэрэглэлд Монгол хаад, “Эм Жи Ти” жуулчны баазууд тус тус ордог. Эдгээрээс Уран тогоо, Анаг-тур ХХКиас бусад жуулчны баазууд Улаанбаатар хот болон өөр аймаг хотын харъяалалтай. Жилд дунджаар 3000 орчим гадаадын жуулчид , 4000 гаруй дотоодын аялагчид ирж амардаг.
Аймгийн хэмжээнд нийт 220 гаруй ортой, 70 орчим өрөөтөй, 24 зочид буудал байгаагаас нэгч буудал улсын нэгдсэн зэрэглэлд хамрагдаагүй. Анаг-тур ХХК –ийн амралтын газар 60 хүн, Зулзган түшиг зочид буудал 30 хүн хүлээн авах чадалтай . Бусад буудлууд нь ихэвчлэн 4-8 хүн хүлээн авах чадалтай.


Хөвсгөл нуур



Хөвсгөл нуур бол Монгол Улсын хамгийн сайхан нуур юм. Монгол ардын дуунууд тогтворгүй том ус ихтэй Хөвсгөл нуурыг нүд алдам өргөн аугаа хүчирхэг далай гэж нэрийджээ. Монголчууд түүнийг хүндэтгэж Хөвсгөл далай гэж нэрлэдэг. Сүр жавхалантай шигүү тайга, нуурын аглаг ширүүн үзэсгэлэн, түүнийг тойрж байгаа өндөр уул энэ аглаг газар ирсэн жуулчдыг гайхуулдаг. Нуурын эргээр жигд шинэсний мод ургаж, нуурын тохой алтан элсэн жалгайгаар элбэг.
Хөвсгөл нуурын ус нь Байгал нуурын устай адил цэнгэг, цэвэр түүхийгээр ууж болох ус. Хөвсгөл нуур далайн түвшнээс дээш 1645 м, Байгал нуурын түвшнээс дээш 1118 м өндөрт оршиж, урт нь 136 км, хамгийн өргөн газар нь 36,5 км, үнэмлэхүй гүн нь 262 м юм. Хөвсгөл нь улсын хэмжээнд хамгийн гүн нуур болно. Хөвсгөл нуурт нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Нуурын ус Байгаль нуурын устай адил цэвэр бөгөөд уулын агаарын хүчилтөрөгчөөр илүү баян. Жил бүр нуурын ус 11р сарын эцэст хөлдөж мөсний зузаан нь 1,4 метрт хүрдэг. 6р сард мөс хайлдаг. Усны температур +10 хэмээс - +14 хэм хүртэл хэлбэлзэнэ. Харин нуурын тохойд усны температур +14 хэмээс дулаан болдог.
Хөвсгөл нуур, Дархадын хотгор хоёр бол Монголын байгалийн аглаг булан юм. Нуурын нам гүм байдлыг эргээр явж байгаа машины буюу хөнгөн онгоцны авиа хааяа эвдэдэг. Энд Олон Улсын Улаан номд орсон олон амьтад шувууд байдаг. Тухайлбал зэрлэг цаа буга, хандгай, үнэг, сойр, хөх дэглий, хун шувуу.
Харин Хөвсгөл нуурын загасны аймаг сонирхол бүрэн дүүрэн татадаг. Энд загасны олон зүйл байдаг. Монголчууд загасыг мөнхийн бэлэг тэмдэг гэж үздэг учраас загас огт иддэггүй. Үүний ачаар Хөвсгөл нуур хүний үйл ажиллагаа орцолгүй битүү эко-тогтолцоо болж олон мянган жилийн турш хэвээрээ үлджээ. Хөвсгөлд тул, зэвэг, гутаар, хадар зэрэг загас байдаг. Хөвсгөл нуурт загасыг хоосон дэгээд барьж болдог гэж загасчид ярьдаг.

Хөвсгөл далай

Боловсрол, аялал жуулчлал

Аймагт ерөнхий боловсролын сургууль 32, цэцэрлэг 29, соёлын төв 23, Хөгжимт драмын театр, орон нутгийг судлах музей ажилладаг.

Тус аймагт сумын эмнэлэг 23, аймагт орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нэгдсэн эмнэлэг ажилладаг.

Аймгийнхаа байгалийн үзэсгэлэнт газар нутаг, Хөвсгөл нуурын цогцолбор газрыг ашиглан аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж байна.

Манай аймагт гадаад, дотоодын бизнесүүд шинэ төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, эрдэсийн болон ашигт малтмалын нөөцийг ашиглан хамтарсан үйлдвэр байгуулах Хөвсгөл нуурын сав нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж бий.

Түүхт хүмүүс

Хөвсгөл аймаг эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө амь бие, оюун ухаан, авъяас чадвараа зориулж ирсэн алдар цуутнуудын өлгий билээ. Тус аймгаас ардын домогт баатар Чингүнжав, Монгол улсын баатар Л.Даваадорж, Л.Гэлэгбаатар, Г.Цэнд, Д.Гунгаа нар төрөн гарсан бөгөөд Ардын хувьсгалын партизан 40 гаруй, Хөдөлмөрийн баатар 22, гавъяат 48, эрдэмтэд 100 гаруй улс, аймгийн олон зуун аварга, сайчууд төрсөн.

1990 оны ардчилсан хувьсгалын төлөө бусад аймгуудаас хамгийн түрүүн хөл тавьж Даваадоржийн талбайд өлсгөлөн зарлаж тэмцэж явсан түүхтэй. Хөвсгөлчүүдийн шаргуу хөдлмөрийг үнэлж төр засгаас 1986 онд аймгийг "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"–гоор шагнасан юм.

Эдгээрээс гадна Өндөр Гонгор, Жалханз хутагт Дамдинбазар, Гэлэнхүү нар Хөвсгөлд төржээ.

Данийн аялагч Хэннгинг Хаслунд-Кристенсен нь одоогийн Эрдэнэбулган суманд 1, 2 жилийн турш 1920-оод онд иржээ. Мөн зарин нутгийн ард Алан-Гуа эхийг Чандмань-Өндөрт төрсөн гэж үздэг.

Сумд

Ашигт малтмал

Хөвсгөл аймаг байгалийн баялаг, эрдэнэсийн сангаар нэн арвин, үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой судалгаа хийсэн олон сая тонн нөөцтэй фосфорит, нүүрс, бал чулуу, алт, төмрийн хүдэр, шороон будаг, шохойн чулуу, гантиг, боржин, үүний зэрэгцээ хөнгөн үеийн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой баялаг бий. Олон сая шоо метрээр тооцогдох ойн нөөцтэй.

Түүхт дурсгалт зүйл

Тус аймгийн нутаг дэвсгэр дээр нэн эртний үеэс хүн оршин сууж амьдарч байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө олонтой.

Тухайлбал Цагаан-Уул сумын Сангийн далайн хүрээ, Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн 2–3 метр өндөр буган хөшөө, 3–4 метр өндөр хиригсүүр, Загзуугийн амны шороон хэрэм, Мөнх хааны ордны туурь, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын нутагт орших хүн чулуун хөшөө, Мөнх хааны болон Кул Билгэ хаанд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг түүхийн дурсгалт зүйлс олон бий.

Эдийн засаг

Аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй юм. Хөдөө аж ахуйд мал аж ахуй голлох байр эзэлнэ. Аймгийн нийт нутгийн 57.7%-г хөдөө аж ахуй эдэлбэр газрын хэрэгцээнд ашигладаг.

Тус аймгийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон нутгийн шилмэл омгийн Дархад омгийн хонь, хогоргын улаан монгол, эрчимийн хар ямаа, тэсийн голын адуу зэргийг үржүүлэн ашиглаж байна. Тус аймгийн Цагааннуур суманд цаа бугыг өсгөн үржүүлдэг. Тус аймгийн Tариалан Эрдэнэбулган, Рашаант сумд газар тариалан эрхэлж ирсэн ба 2000 оноос нийт эргэлтийн талбай 20,4 мянган га–д хүрч жилд дунджаар 10,4 мянган га–д үр тариа, төмс, хүнсний ногоо тариалж байна.

Ургамал

Aймгийн нийт нутгийн 35,4% буюу 35,5 мянган км квадрат талбайг ойн талбай эзэлнэ. Ойд гацуур, хуш, нарс, улиас зэрэг навчит болон шилмүүст мод эзэлдгийн 90 орчим хувь нь хар мод юм.

Тус аймагт Вансэмбэрүү, алтан хундага зэрэг 80 шахам төрлийн эмийн ургамал ургана. Нэрс, үхрийн нүд, улаалзгана, улаагана, хад, аньс, чонын хэл, тошлой, гүзээлзгэнэ зэрэг жимс, самар, мэхээр, мөөг, сонгино гэх мэт хүнсний ургамлын арвин баялаг нөөцтэй юм. Эдгээрээс биологийн нөөц удмын сангаараа эрдэмтний сонирхлыг татдаг Сибир жодоо, хонин арц, ягаан цээнэ, ямаан сэрдэг, шивүүрт, ортууз зэрэг олон төрлийн ургамлууд Монгол улсын улаан номонд оржээ.

Ан амьтан

Хөвсгөл аймагт 5 баг, 13 овог, 31 төрөлд хамрагдах 35 зүйлийн хөхтөн, тэр дундаа үнэг, чоно, хандгай, баавгай, хярс, хүдэр, зэрлэг гахай, буга, гөрөөс, булга, тарвага зэрэг үслэг ан амьтан, 2 зүйлийн 2 нутагтан, 4 зүйлийн хэвлээр явагч, 400 гаруй зүйлийн шавьж амьдардаг.

Манай аймгийн гол мөрөн нууранд 10 гаруй зүйлийн загас байдгийн дотор монголдоо хамгийн томд тооцогдох тул загас, Сэлэнгэ мөрнөөр дамжин ирсэн хилэм загас, Дархадын хотгор, Шишгэдийн голын сав нутагт дэлхийд хосгүй цагаан загас бий. Эдгээр загасыг Оросын Петр хаан хүнсэндээ хэрэглэж байсан байна.

Тус аймагт ёл, хойлог, шонхор зэрэг 2000 гаруй зүйлийн шувууд байдгаас гадна өрөвтас, гангар хун, хээрийн галуу, байгалийн нугас, явлаг сар, усны цагаан сүүлт бүргэд, бүргэд, алтайн хойлог, Азийн цууцаль, итгэлэн цахлай гэх мэт шувууд Дэлхийн болон Монгол улсын улаан номонд орсон шувууд бий.