аялал жуулчлал

Wednesday, March 24, 2010

ТОР-20 индекс 1.18 нэгжээр буурчээ



Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар 26 ХК-ийн нийт 138.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 222.8 мянган ширхэг хувьцаа арилжлаа. ТОР-20 индекс 9257.30 нэгж болж, өмнөх өдрөөс 1.18 нэгжээр буурчээ. “Зоос гоёл” /15.0 хувь/, “Сор” /15.0 хувь/, “УБ БҮК” /15.0 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш өссөн байна.

Арилжигдсан ширхэг 222 795
Хувьцаа 222 795
Засгийн Газрын бонд 0
Компанийн бонд 0
Арилжааны үнийн дүн /төг/ 138 440 016
Хувьцаа 138 440 016
Засгийн Газрын бонд 0
Компанийн бонд 0
ТОП-20 индекс /өөрчлөлт/ 9257.30/-1.18
Нэгдсэн индекс /өөрчлөлт/ 4450.76/+8.54
Зах зээлийн үнэлгээ /төг/ 821 181 874 118

Индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчдад нөхөн олговор олгожээ

Манай улсын хэмжээгээр өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор 3.4 сая гаруй мал хорогдоод байна. Малгүй болсон айл өрх олон ч малын индексжүүлсэн даатгалд урьд нь хамрагдсан байсан бол нөхөн төлбөр авах боломжтой байсан аж. Улсын хэмжээнд энэ боломжийг ашиглах дөрвөн аймаг байгаа бол 2013 он гэхэд мал сүргийг бүрэн инедксжүүлэх аргаар даатгах боломжтой болох гэнэ. Энэ жилийн хувьд Увс, Баянхонгор, Хэнтий аймагт туршилтын журмаар малын индексжүүлсэн даатгалыг хэрэгжүүлснээр 388,7 сая төгрөгийн нөхөн төлбөрийг малчдад олгоод байна. Тухайлбал,Увс аймгийн малчин зургаан сая, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин н.Лхагва бог малаа даатгуулсан бөгөөд зудад малаа алдаж, хохирол амссаны дараа 21.9 сая төгрөгийн нөхөн олговор авсан байна.

Jennifer Aniston-ны тоглосон “The Switch” кино удахгүй гарна


Jennifer Aniston болон Gerard Butler нарын хамтран тоглосон “The Bounty Hunter” кино 19-ны өдөр нээлтээ хийсэн. Жүжигчдийг тус кинонд тоглосных нь дараа тэднийг хайр сэтгэлийн холбоотой, болздог болсон хэмээн хэвлэл, мэдээллээр бичих болсон. Ямартай ч 41 настай ганц бие Анистон дахин өөр кинонд өөрийнхөө амьдралтай ижил төстэй нэгэн эмэгтэйн дүрийг маш чадварлагаар бүтээжээ. Романтик, инээдмийн “The Switch” кинонд тэрбээр Kassie хэмээн 40 настай, ганц бие нэгэн эмэгтэйн дүрийг бүтээнэ. Kassie гэр бүл, үр хүүхэдтэй болохыг хүснэ. Гэвч 40 настай ганц бие эмэгтэй сууж, эрсдэлтэй харилцаанд орохыг хүсэх ямар ч залуу байхгүй байлаа. Хүүхэдтэй болохын тулд тэрбээр эр бэлгийн донор хайж олохоор шийднэ. Kassie донороороо Roland-ыг сонгохоор шийднэ, Харин Kassie-гийн хамгийн сайн найз болох Wally сэтгэл мэдрэлийн өвчтэй бөгөөд Kassie-гийн төлөвлөгөөг зогсоохыг оролдоно. Тэрбээр Kassie-г дотроо нууцхан хайрладаг. Тэр нэг өдөр Wally архи уун тасарч, өөрийнхөө эр бэлгийн эсийг Roland-ынхтай солино. Энэ бүхний дараа тэдний харилцаа ч тасарна. Гэвч долоон жилийн дараа Kassie-гийн хүү өөрийнх нь хүү гэдгийг мэдэх болно. Долоон жилийн дараа тэд бие биедээ сэтгэлтэй болж хоёр зүрх нийлнэ. Сонирхолтой хайрын түүхийг өгүүлэх “The Switch” кино наймдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Э.Аз

Freida Pinto дараагийн Bond girl уу?


Английн “Daily Mirror” сонинд мэдээлснээр “Ядуусын хорооллын тэрбумтан”-ны од, хөөрхөн энэтхэг бүсгүй Freida Pinto-д 2011 онд гарах James Bond киноны дараагийн цуврал болох “Бонд 23”-ын гол дүрд тоглох санал ирсэн гэнэ. Pinto-гийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Энэ саналд тэр ямар нэг хариу өгөөгүй байгаа” гэсэн байна. House киноны од Olivia Wilde-ийг ч бас энэ киноны гол дүрд тоглохоор боллоо гэсэн яриа тархаад байгаа юм. Halle Berry, Kim Basinger, Famke Janssen зэргийн араас хэн Bond girl болж, Daniel Craig-тэй хамтран тоглох бол?

Европын аваргын лигээс ”Реал” ”Милан” хасагдлаа


Аваргын лигийн финалын 8/1-ийн тоглолтууд болж өнгөрлөө. Английн "Манчестер юнайтед" нутаг дээрээ хийсэн хариу тоглолтдоо гайхам амжилт гарган "Милан"-ыг 4:0-ээр бут ниргэсэн бол, Мадридын "Реал" Францын "Лион" хоёр 1:1–ээр тэнцлээ. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэрээр финалын дөрөвний нэгд "МанЮ", "Леон" хоёр шалгарч үлдсэн байна.

Мадридад болсон тоглолтын эхэн үе испаничуудын хувьд сайхан байлаа. Тоглолтын зургаа дахь минут дээр Кристиан Роналду эхний бөмбөгийг өрсөлдөгчийнхөө хаалганд хийсэн бөгөөд эхний үе дуустал тэд давуу байдлаа алдсангүй. Гэвч хоёр дахь үеийн 75 дахь минут дээр Миралем Пьянич тоог тэнцүүлснээр "Реал"-ын цаашдын алхамд цэг тавьсан юм. Харин "МанЮ"-гийн хувьд бол тэд "Милан"-д ямарч боломж олгосонгүй. Эхний бөмбөгийг Уэйн Руни хийн энэ амжилтаа бататган дараагийн үед дахин нэг бөмбөг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан байна. Үүний дараачаас эхлэн Миланчууд хүчтэй довтолж эхэлсэн боловч амжилт олсонгүй. Улмаар Пак Чи Сун, Даррен Флетчер нар дахин гоол хийж улаан чөтгөрүүд ялалт байгуулсан. Финалын 8/1-ийн дараагийн тоглолт гуравдугаар сарын 16-нд болно.

Аваргуудын лигийн шөвгийн наймд “Барса” “Арсенал”-тай учраа таарлаа


Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн 55 дахь удаагийн улирлын тоглолтууд өндөрлөх шатандаа ороод байгаа билээ. Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн шөвгийн наймын сугалаа гарсан бөгөөд аваргаа хамгаалан тоглож буй “Барселона” шөвгийн дөрвийн эрхийн төлөө Английн “Арсенал” клубтэй тоглохоор учраа таарлаа. Тэд өмнө нь 2006 оны финалд учраа таарч байсан ба тэр үед испаничууд 2:1-ээр хожиж байжээ. Тухайн үед франц довтлогч Тьерри Анри “Мэргэн буучид”-ын бүрэлдэхүүнд байсан боловч удалгүй “Барса”-г зорьсон билээ. Гэхдээ тэрбээр “Арсенал”-ын бүх цаг үеийн шилдэг мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа юм.
Сэр Алексийн “Манчестер Юнайтед” 1999 оны Аваргуудын лигийн финалд буулган авч байсан “Баейрн Мюнхен”-тэй таарсан бол Жозе Моуриньогийн “Интер Милан” анх удаагаа Аваргуудын лигийн шөвгийн наймд үлдсэн ОХУ-ын “ЦСКА Москва”-тай сугалаа таараад байна. Германы “Баейрн” хамгийн сүүлд 2001 онд Аваргуудын лигт торгон жолоо өргөсөн бөгөөд тэд Голланд мэргэжилтэн Луи ван Гаалын удирдлага дор энэ улирлын хэсгийн тоглолтод Сери А-гийн тэргүүлэгчдийн нэг “Ювентус”-ыг бут ниргэж, хүчтэй байгаагаа харуулсан билээ. Харин “Интер”-ийн хувьд шөвгийн 16-д “Челси”-г мулталсан бөгөөд анх удаагаа шөвгийн наймд шалгарсан “ЦСКА Москва” клубыг төвөггүй буулгаж авна гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Аваргуудын лигийн наймны нэг шигшээгийн сүүлийн учраа бол “Бордо” болон “Лион”. Ингэснээр ямартай ч шөвгийн наймд Францын нэг төлөөлөгч үлдэх нь тодорхой болж байна. Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд энэ сарын 30, 31-нд, харин хариу тоглолтууд дөрөвдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд болно.
Өнгөрсөн шөнө Швейцарийн Ньон хотноо Аваргуудын лигээс гадна Европын хөлбөмбөгийн холбооны Европын лигийн шөвгийн найман багийн оноолт мөн гарсан юм. Сугалаа ёсоор Английн “Ливерпуль” Португалийн “Бенфика”-тай, харин Испанийн “Атлетико Мадрид” болон “Валенсия” нар хоорондоо өрсөлдөхөөр болжээ. Түүнчлэн “Ювентус”-ыг буулган авч, шуугиан дэгдээсэн Лондонгийн “Фулхэм” Германы “Вольфсбург” сугалаа таарсан бол “Гамбург” Бельгийн “Стандарт Льёж” клубтэй таарсан байна.

Шокаладан “эм”


Та шокаладанд дуртай юу. Тэгвэл шокаладанд дурлагчдад зориулсан бидний зөвлөгөөг супермаркетийн лангуу руу харайж очихоосоо өмнө гүйлгээд уншчихад гэмгүй шүү. Харин сонголтыг Та л хийнэ .

Юуны өмнө танд бяцхан мэдээлэл хүргэе.
Жеффри Блумберг тэргүүтэй Бостоны их сургуулийн эрдэмтдийн баг зүрх судасны өвчтэй 20 хүнд судалгаа хийжээ. Тэдний 10-т нь тусгай найрлагатай “ориг” хар шокалад, харин үлдсэн 10-т дэлгүүрүүдээр зарагдаж буй /сүү, гурилан орцтой/ шокаладнаас өдөр бүр ижил хэмжээгээр идүүлжээ. 15 хоногийн турш үргэлжилсэн уг туршилтын дараа тун сонирхолтой үр дүн гарчээ. Тусгай “ориг” хар шокалад идсэн өвчтөнүүдийн цусны дээд даралт 12, харин доод даралт 9 пунктээр буурчээ. Харин бидний нэгэн адил дэлгүүрийн лангуунд зарагддаг шокаладыг хүртсэн өвчтөнүүдийн биед ямар ч өөрчлөлт ажиглагдсангүй.
Хар шокалад өвчтөнүүдийн өндөр даралтыг бууруулаад зогссонгүй, судас болон цусны эргэлтийн үйл ажиллагааг нь мэдэгдэхүйц сайжруулж, зүрхний шигдээс болох эрсдлийг бууруулж буй нь ажиглагдсан байна.

Учир юунд байна. Бостоны их сургуулийн эрдэмтдийн туршилтанд хэрэглэсэн “ориг” хар шокаладны найрлаганд ФЛАВОНИД хэмээх бодис их хэмжээгээр агуулагдсан байж. Энэхүү бодис нь какаонд хангалттай хэмжээгээр агуулагддаг бөгөөд хүний бие организмын глюкоз, сахарын солилцоог нэмэгдүүлж, даралтыг тогтворжуулан ингэснээр сэтгэл санааг тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг байсанд гол “ид шид” нь оршиж байжээ.

Гэтэл бидний дуртай амтат шокаладнуудад “шидэт” бодис маань бараг байдаггүй аж. Тэгэхээр үнэнч хэрэглэгч бид “бяцхан” хууртагддаг байгаа биз. Эрдэмтэд флавонид бодисыг баялаг агуулсан хар шокаладыг өдөрт 5-аас доошгүй ширхгийг /жижиг дөрвөлжин/ идэхийг зүрх судасны өвчтэй хүмүүст зөвлөж байна. Хэтрүүлбэл таны нойр хулжих талтайг ч бас анхааруулъя.
Шокалад үйлдвэрлэгчдэд итгэж болохгүйг мэдсэн Блумбергийн эрдэмтдийн баг хүний биед нөлөөлж буй шокаладны эерэг сөрөг үйлчилгээг нарийвчлан судалсны үр дүнд организмд шаардлагатай микро элементүүдийг агуулсан, цусны даралт, сэтгэл санааг тогтворжуулах, стрессын эсрэг үйлчилгээ бүхий шокаладан “эм” гарган авахыг зорьж буй юм байна.
Юутай ч бидний мэдээлэл агуулсан зөвлөгөөг уншсан бол супермаркетуудын лангуун дээрх өнгө алаглуулсан шокаладнуудаас сонголт хийхдээ эрүүл мэндээ хайрлахаа мартав.

Тамхиа хаяж байгаа бол та хоолны жороо өөрчлөөрэй


Тамхи бидний эрүүл мэндэд хортой гэдгийг бүгд л мэддэг. Тэгсэн хэр нь тамхинаас гарч чаддагүй. Дэлхийн хамгийн урт настай эмэгтэй Жанна Кальман зуу хол давсан хойноо л тамхинаас гарсан гэдэг. Цаг хугацаа хүлээж чаддаг л юм байна хэмээн та сэтгэлээ баясгах хэрэггүй. Өглөөнөөс орой хүртэл хийгээд дадчихсан энэ муу зуршлаасаа салчих юмсан гэж та хэзээ ч юм бодож л явсан байгаа.

Гэтэл зоригтой, шийдвэртэй алхам хийх тусам л биднээс огт хамаарахгүй олон асуудал ундраад ирдэг. Түүний нэг нь таргалалт. Тамхиа хаямагц л эсгэгч дотор хийчихсэн мэт л хөөгөөд таргалчихдаг тохиолдол бишгүй олон. Ямар нэгэн муу зуршлаасаа салахын тулд өөрийнхөө гуалиг биеийг золиослохыг хэн хүсэх вэ дээ. Гэсэн ч үүнээс болоод тамхинаас татгалзахаар шийдээд гараа өргөсөн бүхэн доош буулгах хэрэггүй. Муу зуршлаасаа таргалахгүйгээр салж болно.
Биеийн галбираа алдалгүйгээр тамхинаас гармаар байгаа бол бидний өгөх зөвлөгөөг уншаад, туршаад нэг үзээрэй. Юуны өмнө та наад зах нь 3-6 сар хоолны нарийн дэглэм мөрдөх хэрэгтэй. Ингэхдээ хоолоо сойж, зовох ямар ч шаардлагагүй.

Нэг бүтэн хайрцаг тамхи татахад хүний бие 200 калораа алддаг. Тамхинаас гарвал түүнийг орлож чадах ямар нэг зүйл хэрэгтэй болж байгаа биз.Тийм хэмжээний калорийг биедээ шингээлгүй ямар нэг хэлбэрийн энерги болгон зарцуулах шаардлага гарч ирдэг. Гэтэл хүмүүс үүнийг тооцолгүй, тамхиа татмаар санагдаад эхэлмэгц ямар нэгэн амттаныг орлуулаад идчихдэг. Тахианы гуя, цөцгийтэй зүсэм талх, шокалад …гээд жин нэмэх амттан юу эс мундах вэ. Ийм тохиолдолд элдэв тайлбар хийх нь илүүц биз дээ. Та үнэхээр л таргалахгүйгээр тамхинаас гарахыг хүсч байгаа калори багатай, илүүдэл жин хуримтлуулахгүй хүнсийг сонгон идэх хэрэгтэй. Иймээс танд тус болох хамгийн үр ашигтай хооллолтын дэглэмийг санал болгоё. Энэ дэглэмээр та өдөрт 5 удаа хооллоно гэсэн үг.

Өглөө
Шилэн аягатай сүү. Элсэн чихэргүй ов ъёосны зутанг 6-12 хоолны халбага. Ааг багатай цай эсвэл кофе. 50 грамм талх, гадил, тоор, гүйлс зэрэг жимсний цэлцэгнүүр.

Бага үд
Тараг нэг аяга. Нэг алим эсвэл лийр идэхэд болно.

Үдийн хоол
Хооллолт хагас цагаас багагүй үргэлжлэх ёстой. Хоолоо бүхлээр нь залгичихалгүй аль болох удаан зажилж ид. Харин үдийн хоол маань ногооны шөл, хүрэн манжингийн зууштай 150-200 грамм шарсан мах.

Их үд
200 грамм бяслаг. Нэмэлт ямар ч жимс байж болно.

Оройн хоол
Өдрийн хоолтой яг адил. Хооллолтын үргэлжлэх хугацаа хагас цагаас доошгүй байх. Ногооны салат. Загас, тахиа, хонины мах, үхрийн мах, хоёр ширхэг шарсан өндөг эсвэл 100 грамм гахайн утсан мах. Аль нэгийг нь сонгож ид. Дараа нь аяга цай.

Хоолоо удаан зажилж идэх нь хоол боловсруулалтыг сайжруулдаг. Тэр тусмаа тамхинаас гарч буй таны хувьд амтлах рефлекс улам хүчтэй сэргэж ирдэг. Иймээс та хоолноосоо жинхэнэ таашаал авах хэрэгтэй. Тамхичид хоолоо зажлалгүй, тэр ч бүү хэл бараг анзааралгүй залгилдаг. Мэдээж нөгөө “гайхамшигт” тамхиа сорох гэж л яарч буй хэрэг. Юутай ч та өглөөний унд, үдийн хоол, оройны зоогоо тайван суугаад амтла. Тамхинаас гарч буй учир хоолны дараах “гайхамшигт ёслол” байхгүй шүү.

Хэрвээ бүр татмаар санагдаад байвал яах вэ?
Ийм үед авралын утаагаа сорохгүй л бол хатаж, гундаж, үхэх шахдаг л даа. Үүнийг тамхичин хүн бүр маш сайн мэддэг. Энэ тохиолдолд хамгийн сайн эм бол аяга ус. Бас алим, зүсэм бяслаг идэж ч болно. Аяга сүү уу. Эдгээр нь таны жинг нэмэхгүй хэр нь
тамхи татах хүслийг тань бууруулж өгнө.

Тамхинаас гарч буй хүмүүст нэг хүндрэл гардаг. Энэ нь битүү шаналал. Тамхиа хаяхдаа та битүүгээр шаналж зовоод байвал тамхийг орлох ямар нэгэн хүртэхүйн нөхөөс байх ёстой. Энэ асуудлыг шийдэж чадахгүй бол мэдэгдэхүйц таагүй байдалд ордог.

Хүрээлж буй орчноосоо таашаал авч байдаг хүний таван мэдрэмжийн нэг болох үнэрлэх чадвар нь тамхичин хүний хувьд мэдэгдэхүйц муудаж ирдэг. Хусан ой, өглөөний, өвсний, талхны гээд таатай үнэрийг шуналтай тамхичин бараг мэдэрдэггүй. Харин та тамхиа хаясны гурав дахь өдрөөс л өглөө гэрээсээ гармагц өмнөхөөс өөр ертөнцөд шумбах болно.

Тамхинаас татгалзсанаар та ямар таашаалыг хүртэж болох, мөн тамхинаас татгалзах нь дарамттай зүйл огтхон ч биш, харин ч бүр өөрт итгэх итгэлийг өгч амьдралын баяр баясгалан авчирдаг гэдгийг ухаарч ойлгохыг хичээгээрэй.

Пиццатай холбоотой сонирхолтой баримтууд


- Бидний амтархан идэх дуртай пицца Италийн Неаполь хотоос гаралтай.
- Хамгийн анхны пицца нь ямар ч бяслаггүй, ердөө гурилыг улаан лоолийн сүмсээр амталсан байжээ.
- “Antica Pizzeria” бол дэлхийн хамгийн анхны пиццаны газар бөгөөд тэртээ 1738 онд Италийн Неаполь хотноо нээгджээ.
- Хамгийн анх 1889 онд Италид пиццаны жоронд бяслагийг оруулах болжээ. Тухайн үед алдартай итали пиццаны тогооч Рафаель Эспосито гэгч Маргарита хатанд зориулан пицца хийхээр болж, Италийн тугны өнгийг илэрхийлэхийн тулд улаан лооль, базиль мөн бяслагийг ашигласан байна. Харин өдгөө энгийн орцтой маргарита пицца нь дэлхийн хамгийн алдартай пиццануудын нэг юм.
- Дэлхийн хамгийн том пиццаг тодорхойлохдоо хэлбэр болон зүсч, хуваасан байдлыг харгалзан үздэг байна. Гиннесийн номд бичсэнээр дэлхийн хамгийн том дугуй пиццаг 1990 онд Өмнөд Африкийн тогооч нар хийжээ. 37,4 метрийн диаметртэй, 12,1 тонн жинтэй аварга том пиццаг хийхийн тулд 4,5 тонн гурил, 1,8 тонн бяслаг, 900 кг сүмс хэрэглэсэн байна.
- АНУ-д жил бүр дунджаар гурван тэрбум пицца борлогддог.
- Америкчууд нэг секундэд 350 зүсэм пицца иддэг бөгөөд тэдний өдөрт иддэг пиццаны хэмжээг нийлүүлбэл 100 га болох гэнэ.
- АНУ-ын нийт хоолны газар, рестораны 17 хувь нь пиццаны газар байдаг гэнэ.

Эр хүнд таалагдаж байгаагаа яаж мэдэх вэ?


• Тэр болзсон цагаасаа танаас түрүүлж ирнэ.
• Таны найзуудын нэрсийг санана. Гэхдээ зөвхөн хөөрхөн найзуудын чинь биш.
• Спортын нэвтрүүлгийн цагаар ч тантай хамт байж танд тусална.
• Таны гэрийнхний чинь тухай асууна.
• Хэнд ч хэлэхгүй гэж амласан найзынхаа нууцыг танд ам алдана.
• Зам бөглөрсөн үед ч ажлаас чинь тосно.

Урт наслах жор


Шинжлэх ухааны номлол ёсоор бид 150 хүртэл наслах боломжтой гэдэг. Хєгжингүй орнуудад хүмүүсийн дундаж наслалт 100 хүрэх боломжтойг баталсан эрдэмтдийн тооцоо ч байдаг. Харамсалтай нь манай орны эрүүл мэндийн тогтолцооны хямрал монголчууд бидний дундаж наслалтыг өнгөрсөн зуунтай нь хэвээр үлдээх л болтой. АНУ-ын Сакраментогийн их сургуулийн “Насжилт судлалын хүрээлэн”-гийн эрдэмтдийн олон жилийн судалгаанд тулгуурлан урт наслахад хэрэгтэй үнэт зөвлөгөөг боловсруулан интернэт сайтад тавигдсаныг та бүхэндээ хүргэе.

- Тэтгэвэрт гарах гэж яарах хэрэггүй. Ажил хөдөлмөр эрхлэхээ больсон хүмүүс үеийнхнээсээ даруй таван насаар хєгшин харагдах болдог гэнэ. Хєгжмийн удирдаач, нийгэм судлаач, лам гээд өндөр наснаас шалтгаалахгүй зарим ажил мэргэжлийнхэн бусдаас урт насалдаг нь үүнтэй холбоотой.

-Хэт их идэхгүй байх. Биеийн хүчний хүнд ажил хийдэггүй бол єдрийн 2000 кило калори илчлэггэй хоол идэхэд л хангалттай.

-Ямар ч үед гуниглаад хэрэггүй. Єєдрєг хүн гутранги үзэлтнээс урт насалдаг.
-Насны онцлогтоо тохируулж хооллох. 30-аас дээш насны бүсгүйчүүд самар тогтмол хэрэглэхэд үрчлээ үүсэх нь бага байна. 40-єєс дээш насныхан лууван, улаан манжин зэрэг жимс ногоог тогтмол хэрэглэх нь сайн сонголт аж. Харин 50-иас дээш насны хүн кальциар баялаг хүнс, бяслаг, загасыг хүнсэндээ хэрэглэх нь тустай.

-Бэлгийн харилцаа. Долоо хоногт хоёр удаа бэлгийн харилцаанд ордог хүн 14 насаар залуу харагддаг. Бэлгийн харилцааны үед эндорфин хэмээх гормони ялгардаг бєгєєд энэ гормонийг аз жаргалын хэмээн нэрлэх нь бий.
-Хєдєлгєєнтэй байх. Єдєрт хэдхэн минут спортоор хичээллэвэл урт насална. 30-аас дээш насанд єсєлтийн гормони үүсэх явц багасдаг ч байнгын дасгал сургуулилтын явцад уг гормонийн ялгаруулалт нэмэгддэг.

-Нойр. 17-18 градус дулаантай тасалгаанд унтах нь бодисын солилцоог хэвийн байх нєхцєлийг бүрдүүлнэ.

-Аливаа зүйлд сэтгэл хангалуунаар хандаж, болчимгүй үйлдлээс татгалзах хэрэгтэй. Унатлаа бүжиглэх, аймшгийн ном зохиол олон цагаар уншихаас зайлсхий.

-Бухимдлаа ил гарга. Хорт хавдраар євчлєгсдийн 65 хувь нь бухимдлаа тэр бүр гаргадаггүй хүмүүс байдаг гэнэ.

-Үгийн сүлжээ бєглєх, ном унших, гадаад хэл сурах зэргээр оюун санаагаа хєгжүүлж, тархи толгойгоо идэвхтэй ажиллуулахад зүрх судас, цусны эргэлт, бодисын солилцоо идэвхждэг байна.

Архи тамхи, мансууруулах бодис зэрэг хорт зуршлаасаа салж, эрүүл аж тєрєх наад захын ёсыг дагавал 100 насалж, зургаадай таяг тулаарай хэмээн ерєєдєг євгєдийн маань билэгт үг биеллээ олох цаг холгүй.

Сэргэн мандалтын үеийн ховор зургийн үзэсгэлэн нээгдлээ


Леонарда да Винчигийн саяхан олдсон охины зургийг 2007 онд 19,000 ам.доллараар зарж байсан бол одоо энэ зургийн үнэ 100 сая паундын үнэ хүрээд байна. Дундад зуун буюу сэргэн мандалтын үеийн шилдэг зураачид болох Michelangelo, Raphael, Leonardo da Vinci болон бусад зураачдын 50 гаруй эх зургийг цуглуулан, Шведийн Гетебүрг хотноо анх удаа тэдгээр зургуудаар үзэсгэлэн зохион байгуулж байгаа юм. Тэдгээр зургийн ихэнх нь олны танил болоогүй, хүмүүсийн харж байгаагүй бүтээлүүд байсан байна. Зургийн үзэсгэлэн энэ сарын 20-ны өдөр Гетебүрг хотноо эхэлсэн ба саяхан олдсон La Bella Principessa хэмээх зураг ч байжээ. Уг үзэсгэлэн наймдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Канадын уран зураг цуглуулах дуртай Peter Silverman гэгч дээр өгүүлсэн Леонарда да Винчигийн зургийг 2007 онд 19,000 ам.доллараар худалдан авч байжээ. Silverman хэлж байгаагаар тэрбээр шинжээчдээр “La Bella Principessa” зургийг шалгуулахад Леонарда да Винчигийн хурууны хээ зурган дээр байсан гэжээ. 2007 онд 19.000 ам.доллараар авч байсан энэ зураг Леонарда да Винчигийн зураг хэмээн батлагдсаны дараа энэ зураг 100 сая паундын үнэ хүрсэн байна.

Хоёр саяын үнэтэй эхнэр

Өчигдөр Улсын драмын эрдмийн театрт “Эхнэрээ зээлээч” гэх инээдмийн, драмын жүжиг үзлээ. Гэтэл анх удаа үзэж байгаа юм шиг мэдрэмж төрсөнгүй бүх зүйл нь давтагдаад л...Бодоод байсан чинь телевизээр үзэж байсан “Шинэ үе” продакшны нэг хошин шогтой сэдэв нь яг ижил. Нэг нэгнээсээ хуулчихав уу гэлтэй. Яахав, хошин шогийг бодвол драмын инээдмийн жүжиг гэдгээрээ өөр байсан. Ганаа бол хотод ганцаараа эрх дураараа амьдардаг хүү. Ганаа хөдөө суугаа аавдаа эхнэр авч байгаа байр авмаар гэснээр хөөрхий аав нь хэдэн малаа, гэртэйгээ зарж хүүдээ байр авах мөнгө явуулна. Аав нь хэдэн малаа зарчихсан, хөдөө орох оронгүй тул хүү дээрээ очиж шинэ бэртэйгээ танилцаж, хамт амьдрахаар хотыг зорино.
Хотод хүүгийнхээ гэрт ирэхэд Ганаа согтуу унтаж байна. Хүүгийнхээ ийм байдлыг харсан аав, сураа гаргаж Ганааг ороолгоход сая нэг юм Ганаа нойрноосоо сэрнэ. Хүүгийнхээ эхнэр, шинэ байрыг нь харахаар ирсэн аав нь Ганаагаас шууд л бэрээ асууж эхэллээ. Ганаагын аавын зүрх муу учир аавдаа худлаа ярихаас өөр арагүйд хүрч “Ажилдаа явсан орой хүрээд ирнэ” хэмээн хэлнэ. Ганаа орой болохоос өмнө эхнэр олох учиртай. Гэнэт Ганаа доод давхарт амьдардаг найз Баяраагаас тусламж хүсч эхнэрээ түр зээлүүлэхийг хүснэ. Баяраа эхнэр Эхогоо хардаж гар хүрдэг олиггүй нэгэн. Түүний эхнэр Эхо ч нөхрөө үргэлж айж, аясаар нь байдаг аж. Баяраа эхнэрээ хоёр хоног зээлүүлж оронд нь хоёр сая төгрөг найзаасаа нэхнэ. Ганаа ч зөвшөөрснөөр жүжиг цааш баяр хөөр, уйтгар гуниг хослон цааш үргэлжилнэ.
Ямартай ч жүжгийн төгсгөл сэтгэл хөдөлгөм байсан. Тус жүжгийн Ганаагын аав Амбаагийн дүрд гавьяат жүжигчин Г.Мягмарнаран, Ганаагын дүрд соёлын тэргүүний ажилтан Г.Эрхэмбаяр, Эхогийн дүрд жүжигчин Т.Хулан, Баяраагийн дүрд жүжигчин Э.Батхүү тогложээ. Баяр хөөр, гуниг, нулимс хосолсон “Эхнэрээ зээлээч” драмын инээдмийн жүжгийн уран бүтээлчдэд баяр хүргэе.
Тус жүжиг нь “Гэгээн муза-2009” наадамд “Оны шилдэг драмын жүжгийн зохиолч”, “Оны шилдэг драмын жүжгийн найруулагч”, ”Оны шилдэг драмын жүжгийн тайзна зураач”, “Оны шилдэг драмын эрэгтэй гол дүр”-д жүжигчин Г.Эрхэмбаяр, “Оны шилдэг драмын жүжгийн эмэгтэй гол дүр”-д жүжигчин Т.Хулан, “Оны шилдэг эмэгтэй туслах дүр”-д жүжигчин Ц.Баясгалан нар тус тус нэр дэвшиж байгаа юм.

“Хунт нуур” балет дахин тайзнаа


Дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 28-нд П.И.Чайковскийн бүтээл “Хунт нуур” балетийг дахин тайзнаа амилуулах гэж байна. Тус балетыг манай улсад анх 1971 онд тайзнаа тоглож байсан. Гурван бvлэг, дөрвөн vзэгдэлт энэ балетийн нэгдүгээр үзэгдэлд үзэсгэлэнт гүнж Одетта ордоны бүгчим агаараас салхинд зугаалахаар гарч цэцэг түүж явсаар шидэт хар шувуу Ротбартын нутагт санамсаргүй орж ирснийг мэдсэнгүй. Хорон санаат Ротбарт Одеттаг хун болгон хувиргаж нууранд хөвүүлнэ. Ротбарт ингэж олон сайхан хүүхнийг хун болгон хувиргасан аж. Шилтгээний ойролцоох цэцэрлэгт ханхүү Зигфридийн насанд хүрсний баярыг тэмдэглэхээр үеийн нөхөд нь цугларчээ. Ханхүүд баяр хүргэхээр нутгийн хүүхнүүд ч ирнэ. Үнэнч нөхөр Алиа салбадай үсрэн дүүлж, зочдыг баясгана. Ханхүүгийн хүмүүжүүлэгч өвгөн Вольфганг жавхаалаг агаад, хөгжилтэй нэгэн. Хайрт хүүгийхээ насанд хүрсний найранд оролцохоор хатан ээж ч ирсэн байна. Хатан хааныг хүндэлсэн залуус хөгжилтэй бүжгээ хийж, Алиа садбадай ч эргэн үсрэн, инээлгэн баясгана. Орой болж хатан хаан явахдаа хүүдээ маргааш найран дээр амраг ханиа сонгохыг сануулана. Хэнд ч дурлаж үзээгүй ханхүү бодолд автана. Ханхүү анд дуртай учир огторгуйд хунгийн сүрэг нисч байгааг харан хамт анд явснаар нэгдүгээр үзэгдэл цааш үргэлжилнэ.

SUSAN BOYLE төрсөн өдрөөрөө дөрвөн сая паундын бэлэг авлаа


Хөгжмийн ертөнцийн мангас, хамгийн хатуу бас үнэнийг өчдөг Simon Cowell “Авъяаслаг Британчууд” цэнгээнт шоу нэвтрүүлгийн финалд шалгаран үлдэж байсан Susan Boyle-ийн төрсөн өдрөөр дөрвөн сая паундын үнэ бүхий бэлэг өгчээ. Шотландын гэртээ ганцаараа өтөлсөн энэ эмэгтэй сүмд дуулдаг байсан бөгөөд одоог хүртэл төрж өссөн гэртээ ганцаараа амьдардаг аж. “Авъяаслаг Британчууд” шоунд оролцсоноос хойш Susan Boyle шинэ цомог гарган, саятан болж чадсан юм.
49 настай эмэгтэй этгээд дүр төрх, гайхалтай дуу хоолойгоороо Их Британчууд төдийгүй дэлхий дахиныг гайхшируулж байсан. “X Factor”-ын 50 настай шүүгч Cowell-ийн дуу бичлэгийн студи “SyCo”-д Susan “I Dreamed A Dream” цомгоо бичүүлсэн бөгөөд уг цомог эхний дөрвөн долоо хоногтоо 3.1 сая хувь зарагдан, дэлхий дахинд 8.5 сая хувь борлогдон Английн түүхэнд хамгийн хурдан борлогдож байсан цомог болж байжээ. Susan Boyle дөрөвдүгээр сарын нэгэнд болох төрсөн өдрийн бэлгээ Simon Cowell-оос дөрвөн сая паундын чек авлаа. Энэ чекийг Susan Boyle-ийн цомгийн борлуулалтын ашгаас нь өгч байгаа аж.

“Popeye” бүрэн хэмжээний 3-D кино болон гарна


Алдартай хүүхэлдэйн кино болох “Popeye” 3-D буюу гурван хэмжээст зураглал бүхий бүрэн хэмжээний кино болон дэлгэцнээ гарах гэнэ. “Variety” сэтгүүлд мэдээлснээр чухам хэдийд кино үзэгчдийн хүртээлд хүрэх талаар дурдаагүй боловч хөгжилтэй, зүггүй усан цэрэг Popeye-ын найз охин Olive Oyl болон Bluto нар кинонд мөн байх ажээ. Хамгийн сүүлд 1980 онд Popeye-ын бүрэн хэмжээний кино гарч, гол дүрд нь жүжигчин Робин Уильямс тоглож байсан юм. Popeye-ыг Эльзи Крислер Сегар анх бүтээсэн бөгөөд тэртээ 1929 онд комик ном болон хэвлэгджээ. Лаазалсан бууцай идмэгц хүч орж, хайртай бүсгүйгээ Bluto-гийн гараас булаадаг Popeye усан цэрэг асар богино хугацаанд уншигч, үзэгчдийг татаж, дэлхийн хүүхэд багачуудын хайртай баатар нь болж чадсан юм.

Хятадад сургуулийн сурагчдыг хутгалж алсан хэрэг гарав

Өнөө өглөө зүүн Хятадын Фуцьян мужийн Наньпин хотод орон нутгийн эмнэлгийн эмч байсан 42 настай нэгэн эр сургуулийн сурагч найман хүүхдийг хутгалж алсан хэрэг гарчээ. Хутгаар зэвсэглэсэн тэр алуурчны гарт өртсөн найман хүүхдийн зургаа нь газар дээрээ нас барж бусад нь эмнэлэгт хүргэгдсэн ч нэмж хоёр хүүхэд амиа алджээ.