Thursday, May 13, 2010
Халуун жилvvд айсуй
Сvлбээр зvvг 1849 онд бvтээжээ
Хvний vнэртэх чадварын нууц

Хvнээс олон тєрлийн vнэрийг нэг дор vнэртвэл яах вэ хэмээн асуувал бvгд холилдож vнэртэж байна гэж болно. Ер нь хамрыг ялгах бус бvгдийг нэг дор vнэртдэг гэж vздэг. Гэтэл Дениз Чен болон тvvний хамтрагч Уэн Цоу анх удаагаа хамрын нvх єєрт ирсэн даалгаврыг хэрхэн хуваарилдаг талаар судалснаар дvгнэлтэд хvрлээ.
“Vнэртэхvйн системийн хvртэхvйн энэхvv дадал дараа дараагийн ажлын эхлэлийн vvд хаалгыг нээж єглєє" хэмээн Америкийн "Шинжлэх ухаан" сэтгvvлд Иллинойсийн Жэй Готтфриэд тэмдэглэжээ.
Мэдрэлийн шинжлэх ухааны лабораторид 200 гаруй сvрчиг ашиглан дээр vнэртэхvйн эрхтэн vvргээ хэрхэн хуваарилж буйг судалсан аж. Дениз Чен туршилтынхаа дагуу єєр хоорондоо маш ялгаатай хоёр сvрчигийг сонгон авчээ. Судалгаанд оролцсон арван хоёр хvн эдгээр vнэрийг ялгаж байсан юм.
Туршилт vнэртэхvйн салбарт томоохон дэвшлийг авчирсан байна. Vнэндээ бvх хvмvvс єєр хоорондоо ялгаатай vнэрийг нэг дор vнэртvvлэхэд ээлж дараалан vнэртсэн тухайгаа хэлжээ.
Туршилтаар зарим хvмvvс сарнайн сvрчигний vнэрт илvv мэдрэг байсан бєгєєд энэ нь тийм ч гэнэтийн хэрэг биш.
Єєр нэг гайхалтай нээлт нь хамрын нvхний мэдрэх чадвар єєр єєр байлаа. Єєрєєр хэлбэл хамрын нэг нvхэнд vнэртvvлсэн зvйлийг хvмvvс мэдэрч чадах нь сул байв.
Vvнийг мэргэжилтнvvд тухайн vнэрт дасан зохицсон vзэгдэл хэмээн тайлбарласан байна.
Эсрэгээрээ ємнєхтэй адил vнэртнийг нєгєє хамрын нvхний ойролцоо тавих энэ vед тухайн хvн vvнийг маш их мэдэрч байсан явдал юм. Мэдрэхvйн эрхтэний судалгаа хvмvvс аливаа зvйлийг харж эсвэл сонсч тухайн vнэрийг хvлээж авдаг талаар тэмдэглэсэн байна. Vнэндээ хvний vнэртэхvйн эрхтэний хєгжил амьтныхаас маш бага хєгжсєн байдаг аж. Тухайлбал эрэгчин эрвээхэй эмэгчнээс ялгардаг євєрмєц vнэрийг нэг километрийн зайнаас vнэртэж чаддаг байна.
Эрдэмтэд хvний бодлыг уншиж эхэллээ
Энэхvv шинэ технологийг аль хэдийнэ олон нийтэд танилцуулж эхэлсэн бєгєєд хvний vзэж харсан зvйлд уураг тархи дvн шинжилгээ хийж видео клипийн нэг адил хэрхэн сэргээн харж болдгийг эрдэмтэд vзvvлжээ.
Тэдний єгvvлж байгаагаар бол энэхvv технологийг янз бvрийн зорилгод, тухайлбал хvний санаа бодол хийгээд цаашид юу хийхээр тєлєвлєж байгааг нь унших зэрэгт ашиглаж болох юм байна. Мєн vг хэлж, бичиг бичиж чаддаггvй хvмvvстэй холбоо тогтооход ч ашиглаж болох гэнэ.
Хvний бие тооны хэлээр: Биеийн 60% нь ус байдаг. Ясны 25%, элэгний 70%, булчингийн 75%, цусны 80%, тархины 25 %-ийг ус эзэлдэг
-Минутанд тархиар 740-750 миллилитр цус гvйнэ.
-30 хvрснээс хойш хvний биеээс єдєрт 30-50 мянган мэдрэлийн эс vхдэг.
-Шаргал vстэй хvний vсний ширхэг ойролцоогоор 140.000 бол хvрэн vстийнх 102.000 ширхэг байна. Толгойны vснээс гадна хvний биед 20.000 орчим vс бий.
-Vс хоногт 0.35-0.40 миллиметрээр ургана.
-Хэл 9000 орчим амтыг мэдэрдэг.
-Гарын хумс хоногт 0.086 миллиметрэр ургадаг байна. Харин хєлийнх 0.05 миллиметрээр ургана.
-Хатуухан эр ч гэсэн жилдээ 1-3 миллилитр нулимс гаргачихдаг аж.
Дэлхийн гадаргуун 20%-ийг эзгvй цєл эзэлдэг
Асар богино хугацаанд vvсэх хуй салхи нь хvчирхэгээр эргэлдэн дэгдэхдээ хавь ойрт байгаа бvхнийг “хар гар” мэт устган агаарт хийсгэж орхидог. Тэгвэл 1995-1998 онд болсон 33 удаагийн хуй салхи нь дэлхийн хамгийн дээд рекордын эзэнд тооцогддог.
09. Цаг уурын тvvхэнд хамгийн єндєр халуун болох +58 хэм нь 1922.09.13-нд Ливийн Эль Азизия хэмээн газарт бvртгэгджээ. Тэгвэл хамгийн хvйтэн хэм нь -89. Энэ vзvvлэлтийг 1983.07.21-нд Антарктидын эрдэм шинжилгээний Дорнод станцад бvртгэгдсэн байна. Харин хvн амьдардаг хамгийн хvйтэн нутаг бол дєрвєн мянган хvн амтай Якут аж. Тэнд агаарын хэм -68 болтлоо буурдаг байна.
08. Дэлхийн гадаргуун 20%-ийг эзгvй цєл эзэлдэг.
07. Єндєрлєг газарт амьдардаг улс тvмэн хоол хvнсээ бэлтгэн, хийж идэхэд багагvй саадтай тулгардаг. Учир нь далайн тvвшнээс дээш 2000 метрт ус нь 93 хэмд буцалдаг. Тэгвэл Эверестэд хоол унд хийж идье гэвэл багагvй тэвчээр шаардагддаг. Тэнд ус 70 хэмд буцалдаг болохоор тэр.
06. Канзас мужийн Вичита хотын иргэд 2001 оны найман сард хулуугаар бороо орсны учрыг єнєєг хvртэл олоогvй л байна. 30 см-ын урттай хулууны навч Канзасын ємнєд хэсэг хоёр хоног тэнгэрээс унаж “бороо” болжээ. Хамрах хvрээний хувьд асар том нутагт энэ бороо орсон байна. Цаг уурчдын мэдэгдэж байгаагаар хуй салхи, хар салхи, торнадо зэрэг нь элдэв зvйлийг агаар хєєргєн цацсанаас ийнхvv бороо болон эргэж газарт буудаг гэнэ. Харин энэ тохиолдолд тэд ямар нэгэн тайлбар хийгээгvй байгаа аж.
05. Хамгийн єндєр бас томд тооцогддог усан хуй салхи 1898.05.16-нд болжээ. Австралийн Ємнєд Уэльсийн Идена хотод энэ vзэгдэл болсон байна. Тvvний єндєр нь 1528 метр байсан бол єргєн нь гурван метр байсан гэнэ.
04. Бамбалзуур намаг хамгийн хурдан нvvсэн тохиолдол бас байна. Энэхvv хурдан нvvлтийг ХХ зууны эхээр бvртгэжээ. Ирландын Каст Лер хотын ойролцоох томоохон хэмжээний намаг нэгхэн хоногийн дотор 1000 метр газарт нvvн шилжсэн нь гайхалтай vзэгдэл хэмээн vздэг байна.
03. сэмжин vvл нь ихэнхдээ 8250 метрийн єндєрт байдаг. Тэгвэл ийм тєрлийн нэгэн vvл 240.000 мерт “нисэж” байхыг шинжээчид тогтоож байсан гэдэг.
02. харин хамгийн том зэрэглээ 1913 онд Арктикт vvсчээ. Фата Морган хэмээх уг зэрэглээ єргєрєгийн 120 хэмийг бараг бvхэлд нь хамарч байсан аж. Тэгвэл 1939 онд Исландын Спайфедльс Йокуль /1437 метр єндєр/ ууланд vссэн зэрэглэ 563 км газар нутгийг хамарч байв.
01. Хамгийн урт vгэлжилдэг цуурай Ирландад бий. Хэрвээ та Лох-Лейн нуурын дэргэдэх Каррантуилла уулын орой дээр гараад хамаг чангаараа орилох юм бол таны дуу хоолой 100 удаа давтагдан цуурайтах болно.
Оросын газар нутаг тэлсээр байна
Дэлхийтэй тєстэй, устай гаpaг олдов
2010 онд хvн тєрєлхтєнд ямар vйл явдлууд тохиох вэ
Шинэ он гарах мєч ойртлоо. Ирж буй оны єнгє тєрхийг хvмvvс єєр єєрийнхєєрєє угтан харж байгаа нь тодорхой. Харин бид энэ удаад 2010 онд дэлхий дахинд хамгийн их анхаарал татсан ямар ямар vйл явдал болох талаар хvргэж байна.
- Нэгдvгээр сарын 1. Европын холбоог удирдах эрх Швед улсаас Испани улсад шилжинэ.
-Нэгдvгээр сарын 15. Бvгд Найрамдах Африк Улс, Бvгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Уганда, Малдив, Энэтхэгийн зvvн ємнєд хэсэг, Шри Ланка, Мьяанмар, Хятадын тєв хэсэгт нар бvтэн хиртэнэ. Энэ нь 21-р зуунд vзэгдэж байгаа нар хиртэлтvvдээс хамгийн урт хугацаатайд тооцогдоно.
-Хоёрдугаар сарын 12-ноос 28. Євлийн цагаан олимп Канадын Ванкувер хотод болно.
-Гуравдугаар сарын 12-21. Канадын Ванкуверт євлийн пара олимп болно.
-Тавдугаар сарын 1-нээс есдvгээр сарын 30. БНХАУ-ын Шанхай хотод "WORLD EXPO" vзэсгэлэн болно.
-Зургадугаар сарын 6. Бархасбадь гариг ємнє зvг 28 градусаар хєдєлж Тэнгэрийн ван гаригтай ойртож очно.
-Зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11. Дэлхийн хєлбємбєгийн аварга шалгаруулах тэмцээн Ємнєд Африкийн Бvгд Найрамдах Улсад болно.
-Зургадугаар сарын 26. Сарны хагас хиртэлт болно.
-Долдугаар сарын 1. Европын холбоог удирдах эрх Испани улсаас Бельги улсад шилжинэ.
Долдугаар сарын 11. Нарны бvтэн хиртэлт болно. Энэ хиртэлт Номхон далайн ємнєд хэсэг, ялангуяа Пасхи арал, ємнєд Америкаас илvv тод ажиглагдана.
Наймдугаар сарын 14-26. Дэлхийн Залуучуудын анхдугаар олимп Сингапурт болно.
Есдvгээр сарын 16. Сансрын Дисковерия хєлєг олон улсын тойрог замын станцад модуль болон шаардлагатай сэлбэг хэрэгслийг хvргэнэ.
Аравдугаар сарын 10. Нидерландын Антиллын арлуудыг шинэ Vндсэн хуулийн дагуу нутаг дэвсгэрийн хувьд хувааж, хуваарилалт хийнэ.
Арваннэгдvгээр сард. Перу улс анх удаа нано хиймэл дагуулыг ОХУ-ын нутаг дэвсгэр дээрээс сансрын уудамд хєєргєнє.
Арваннэгдvгээр сарын 21. Дэлхий дэр сарны бvтэн хиртэлт болно.
Ангарагаас зоос олдов
Хамгийн том нууцыг агуулсан газар


Энэ vйл явдал нь Енисей мєрний баруун салаа Тунгуска голын сав газарт болжээ. Тухайн vед олон улсын шинжээчид солирыг шинжилж vзсэн ч тодорхой дvгнэлтэд хvрч чадалгvй мухардалд хvрсэн. Тэр цагаас хойш цєєнгvй шинжилгээ судалгаа хийгдсэн ч юу болсон талаар хэн ч тайлбар хийж чадахгvй байна.
Зарим эрдэмтэд аварга том солирын нэг хэсэг гэж vзсэн бол харь гаригийн биет хэмээн тайлбарласан судлаачид ч байжээ. Хэрэв солир унасан бол тэнгэрт биш газар дээр дэлбэрэнэ. Мєн харь гаригийн биет сансарын хєлєг дэлбэрсэн бол шатахуун болон цацраг туяаны мєр vлдэх ёстой ажээ.
Гэтэл ямар ч ул мєр дэлбэрэлт болсон газар vлдсэнгvй Тунгуск нууцаа хадгалсаар..
Яагаад бар цоохор, ирвэс толботой болсон бэ
Ийм судалгааны ажлыг амжилттай явуулснаараа ойрын хугацаанд арьсны євчлєлийг генийн аргаар эмчилж болох шинэ аргыг боловсруулж болно гэдэгтээ эрдэмтэд итгэлтэй байна.
"Бид энэхvv судалгааны ажлаараа амьтны арьс, vсний єнгє, ялангуяа толбо, судал зэргийг vvсгэгч генийг илрvvлж чадсан гэдэгтээ итгэж байна. Эдгээр ген арьс vсний гадаргууны байдал, бvтцийг зохицуулдаг юм шиг байна лээ. Бид судалгаагаа vргэлжлvvлэн сvvн тэжээлт янз бvрийн амьтны арьс, vсний байдал хэрхэн vvсдгийг тогтоох болно. Мєн байгалийн янз бvрийн нєхцєлд амьтны ген хэрхэн єєрчлєгдєж дасан зохицдог механизмыг тодруулах болно" гэж тєслийн удирдагч, биологич, профессор Эдуард Эйзирик мэдэээлсэн байна.

Эрдэмтэд тєслийн эхний шатны ажилдаа янз бvрийн судал юмуу толботой гэрийн тэжээвэр муурнуудын тєрєл бvрийн vvлдэр, эрлийзжсэн байдлыг судалжээ. Тэд амьтдын vсний сорын єєрчлєлтєд нєлєєлдєг гурван генийг судалгааны vед илрvvлж чадсан байна. Туршилт хэдийгээр нэг тєрлийн амьтан дээр явагдсан ч эл аргыг ашиглан сvvн тэжээлт ямар ч амьтны vс, сорд нєлєєлдєг генийн хvчин зvйлсийг олж болно гэдэгтээ эрдэмтэд итгэлтэй байгаа гэнэ. Ингэснээр хvн тєрєлхтнийг арьсны янз бvрийн удамшилт євчнєєс ч сэргийлэх боломжтой гэж тэд vзэж байгаа аж. Тухайбал, удамшилын замаар бий болдог мэнгэ, ургацгийг ч багасгах технологийг боловсруулах боломжтой гэнэ. Эрдэмтэд уг судалгааны ажлын vр дvнгээ "Genetics" сэтгvvлд хэвлvvлсэн бєгєєд тус сэтгvvлийн эрхлэгч Марк Жонстон уг ажлын тухайд, "Орчин vеийн шинжлэх ухаанд арьс, vсний цаана оршиж буй удамшлын нууцын тухай бараг нээгээгvй. Эйзирикийн энэхvv нээлт удамшлын энэ чиглэлийн нууцуудын хєшгийг нээх алхам боллоо. Ийм алхмыг хийчихсэн хvмvvст цаашдын судалгаагаа явуулахад хялбар байх болно. Эрдэмтдийн судалгааны ажлын vр дvнгээр бид хvн тєрєлхтєнд тохиолддог удамшлын гаралтай олон таагvй зvйлийн талаар ойлгож, тэднээс урьдчилан сэргийлж, эмчилж чаддаг болох нь" гэжээ. Тvvнээс гадна эл ажил гэрийн тэжээвэр амьтанд дурлагсдын сонирхлыг ихэд татаж байгаа гэнэ. Магадгvй ойрын ирээдvйд тэжээвэр амьтдынхаа гадаад тєрхийг зєвхєн эрлийзжvvлэлтийн аргаар бус генийн тусламжтайгаар хvссэнээрээ єєрчлєх боломжтой болох ч юм билvv?
''Аватар'' уран зєгнєл биш
Камерон-зєнч vv
Жеймс Камерон "Аватар" киноныхоо зохиолыг 15 жилийн ємнє бичсэн гэдэг. Тэр vед єєрийн санаандаа ургуулсан огторгуйн тухай эргэцvvллээ хvн тєрєлхтєнд хамгийн ойр Альфа Центавр А одны системд бодит мэтээр оруулан шигтгэсэн аж. Эл одонд хvрэхэд гэрлийн дєрвєн жил гаруй хугацаа шаардлагатай гэж кинонд гардаг. Тvvнээс гадна зохиогч хvн шиг оюун ухаант, хєх навичуудыг манай дэлхийтэй тєстэй ч юмуу аль эсхvл тэдэнд зориулсан тусгай гараг бvтээн амьдруулсангvй харин ч Санчир, Бархасвадьтай тєстэй хийн vлэмж биет Полифем/ эртний Грекийн домогт гардаг хvний махаар хооллогч аварга биетэн/-ийн дагуул Пандора гараг дээр суурьшуулсан нь хачирхалтай.
Гэтэл эрдэмтэд Камероны анх бодож олсон уран зєгнєлийг гурван жилийн ємнєєс бататгаж эхэлсэн. Калифорни их сургуулийн эрдэмтэн Грег Лауфлин, Хавьер Гедес нарын боловсруулсан тєслєєр бол Альфа Центавр А-гийн орчим дэлхийтэй тєстэй чулуун гараг оршиж байгаа нь зайлшгvй гэнэ. Уг гарагийн гадаргуу нь ч амьдрал vvсэх нєхцєлийг бvрэн хангасан аж. Мєн єнгєрсєн жил "Аватар" киног дэлгэцнээ гарахаас ємнє Харвард-Смитсонианскийн одон орны физикийн тєвийн судлаачид, "Экзогараг гэж нэрлээд байгаа хийн vлэмж биетvvдийн дагуулууд дээр огторгуйн амьдрал байж болзошгvй" гэж мэдэгдээд байсан. Экзогарагууд дэлхийтэй тєстэй хэмжээтэйгээс гадна ус, агаарын даралтыг ч мєн єєртєє агуулсан. Санчирын дагуул Титан л гэхэд дэлхийтэй тєстэй гадаргуутайгаас гадна маш нягт агаар мандалтай. Бархасвадийн дагуул Европын мєсєн бvрхvvл доогуур олон км-ийн гvнд далай нуугдаж байгаа гэдэг. Хэрвээ хийн vлэмж биес нартай арай ойрхон, дулаан бvсэд оршиж байсан бол тэдний дагуулууд дээр амьдрал бий болох нєхцєл бvрэн байх байж. Яг л Пандора шиг.
Одон орны физикчид саяхныг хvртэл Санчир, Бархасвадьтай тєстэй хэмжээтэй 400 орчим нэлээд дулаахан экзогараг илрvvлсэн. Одоо тэдгээрийн дагуулыг илрvvлэхээр ажиллаж байна.
"Хэрэв vнэхээр Пандора шиг ертєнцvvд байдаг бол бид ойрын арван жилд заавал илрvvлнэ. Тvvнээс гадна vvнийг нартай нэлээд тєстэй Альфа Центаврын орчим дахь оддын бvсэд олдох магадлал дvvрэн байгаа. Ийм даалгаврыг орчин vеийн хиймэл дагуулын дуран бvрэн биелvvлж чадна" гэж одон орны физикийн тєвийн ахлах мэргэжилтэн Лиза Калтенеггер ярьсан байна.
Насан туршийн цєллєг
"Аватар" киноны vйл явдал 2145 онд єрнєдєг. Хэрвээ Пандора дээр vнэхээр амьдрах нєхцєл байвал хvмvvс 2145 он гэхэд тэнд очиж чадах болов уу? Одоогийн байдлаар сансрын хамгийн хурдан хєлєг "Voyager 1" секундэд 17 хvртэлх км-ийг туулж чадах vзvvлэлттэй. Иймэрхvv хурдтай хєлгєєр Альфа Центаврыг зорьсон аялалд гарах юм бол 74 мянган жилийн хугацаа шаардлагатай. Тэгэхээр ийм санаа бvтэхгvй гэсэн vг.
Цахилгаанаар цэнэглэгч хєдєлгvvртэй тєхєєрємжєєр хєєрвєл арай л хурдан байх болно. Жишээ нь, ийм хvлгээр Ангараг руу 39 єдрийн дотор очиж болно гэж тооцоолж буй. Гэвч оддын аялалд ийм тєхєєрємжтэй байлаа ч хvрэх зам дэндvv урт юм. Америкийн ирээдvйн технологийн DARPA агентлаг "Орион" нэртэй тєсєл боловсруулсан. Энэ дагуу "Орион" сансрын хєлгєє ч бvтээсэн. Одоохондоо тус хєлгийн хvчин чадал, чадвар ямархуу байх нь тодорхойгvй. Гэхдээ нэг секундэд 30 мянган км туулах чадвартай хєлєг бvтээлээ гэхэд уг хєлгєєр Пандора хvрэхэд 40-50 жил шаардагдана. Хэтэрхий урт хугацаа...
Монгол бичигтэй Microsoft Windows 7.0 гарлаа
Тус компаниас 2008 оны 10 дугаар сарын 22-нд албан ёсоор худалдаанд гаргасан Windows үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар болох Windows 7.0-д хуучин монгол бичиг буюу бидний ярьдгаар “уйгаржин” монгол бичгээр ямар нэг нэмэлт фонт, бусад туслах хэрэгсэл ашиглахгүйгээр бичих боломж оруулсан байна. Уг фонтоор Windows 7.0 дээр бичихдээ хэд хэдэн чиглэлд бичих боломжтой. Үүнд:
1. Босоо урдаас
2. Хөндлөн
3. Босоо хойноос
Windows 7.0-гийн дизайныг гаргахдаа, Та компьютер дээрээ юу хийхээс үл хамааран илүү сайн ажиллаж чадахаар зохион бүтээжээ. Түүнчлэн Windows 7.0-д архитектурын зарим нэг өөрчлөлтүүд орсон боловч програмистууд Windows Vista* ба Windows Server* 2008 үйлдлийн системүүдийн үндсэн платформыг сайжруулахад төвлөрч ажилласан байна.
Microsoft компани энэ оны 6 дугаар сард манай улсад Windows 7.0-гоо албан ёсоор нээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь тус компанийн манай улстай явуулж байгаа хамтын ажиллагааны нэг бодит алхам болох юм.
Үйлдлийн системд монгол бичгийг оруулсан нь үүнийг ашиглан цаашид монгол үндэстний их өв уламжлал болсон босоо монгол бичиг, соёл, түүхээ хадгалж үлдэх, дэлхий дахинд таниулан сурталчлах маш том боломжийг бидэнд олгож байна. Төр засгаас энэ талаар анхаарч, шат шатны сургуулиудын хичээлийн програмд энэхүү үйлдлийн системийг ашиглаж, монгол бичгийн хичээлийг заах бүрэн боломжтой бөгөөд энэ нь мэдээллийн технологийн эрин зуунд бидний хөгжил тийм ч их хоцроогүйн баталгаа болох юм.
Windows 7.0 үйлдлийн системийн давуу талууд:
Direct Access – Шууд хандалт. Ажил дээрээ байхгүй үедээ програм болон мэдээлэл рүүгээ хандаж ажиллах хэрэгцээг ямар ч байгууллагын IT стратегид чухалд тооцох болжээ. Windows 7-ийн шинэ онцлог болох Direct Access нь Интернэтээр дамжин, ямар нэг Виртуал сүлжээний холболт үүсгэхгүйгээр байгууллагынхаа сүлжээнд хандаж ажиллах боломж олгосон.
Жич: Direct Access-ийн давуу талыг ашиглахын тулд Windows Server 2008 R2 ба IP v6 протоколыг IPSec –тэй хослуулан ашиглах шаардлагатай.
Search Federation – Хайлт. Windows 7.0 – ийн хайлт нь хэрэглэгчийн компьютерээр хязгаарлагдахгүй илүү ихийг хайх боломжтой болж шинэчлэгдэн гарч иржээ. IT мэргэжилтнүүд хялбархнаар хайлтын системийг идэвхжүүлж, бичиг баримтын сан (тухайлбал SharePoint сайтууд), Вэб програмчлагдсан сайтууд, мэдээллийн агуулахаас Windows 7.0–аар дамжуулан мэдээлэл олох боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр ердийн хэрэглэгч нар байгууллагын интранет сүлжээ эсвэл Вэбээс нөгөө л танил Windows –ийн цонх ашиглан маш хялбархнаар аливаа зүйлийг хайж чадах болно.
BranchCache. BranchCache нь алсын сүлжээний (remote) файл болон вэб серверүүд дээрх мэдээллийг салбарын сүлжээндээ cache буюу далдлан хадгалдаг тул салбарын хэрэглэгчдэд мэдээлэл авах нь хурдан болсон. BranchCache нь HTTP –тэй зохицон ажилладаг тул уг протоколд суурилсан ямар ч програм чөлөөтэй ажиллаж чадна.
Жич: BranchCache –ийг ашиглахын тулд BranchCache supports HTTP(S) so that any Windows Server 2008 R2 –ийг суурилуулах шаардлагатай.
Deployment Image Servicing and Management. The Deployment Image Servicing and Management (DISM) бол IT мэргэжилтнүүдэд үйлдлийн системийн “image” –ийг нэг дороос төвлөрүүлэн авах ажлыг хөнгөвчилсөн хэрэгсэл юм. DSIM –ийн тусламжтайгаар үйлдлийн системийн “image” –ийг програмыг update –ийн тусламжтайгаар шинэчлэх, бүрэлдэхүүнүүд нэмж суулгах, компьютерийн төхөөрөмжүүдийн драйверийг суулгах, арилгах, жагсаалт гаргах, хэлний багц суулгаж олон улсын онцлогт нийцсэн тохиргоог хийх, мөн драйверүүд, програмын багцууд, update зэргийг багтаасан нөөц image –үүдийг хадгалдаг. Түүнчлэн DSIM нь Windows Vista –ийн “image”-ийг үүсгэж ашиглаж чадна.
BitLocker and BitLocker To Go. Windows 7.0 Ultimate, Enterprise –ийн BitLocker диск шифрлэх (encryption) функц нь хулганы баруун товч дарах төдийд BitLocker хамгаалалтыг идэвхижүүлэх, үл харагдах boot partition автоматаар үүсгэх боломжтой ба түлхүүрний хяналт илүү сайтай байдгаараа хэрэглэгч болон IT мэргэжилтнүүдэд илүү их боломж олгож байгаа юм. Windows 7.0 нь мөн USB флаш драйв гэх мэт зөөврийн санах хадгалах төхөөрөмжийг хамгаалдаг BitLocker To Go –г санал болгож байна. Жишээ нь IT мэргэжилтнүүд ямар ч зөөврийн санах ой руу бичих мэдээллийг заавал хамгаалалттай байлгахаар тохируулж болно.
Windows 7.0 Enterprise/Ultimate. Windows 7 –ийн бүхий л онцлогийг багтаасан хувилбар.
Windows 7.0 Professional. Гэртээ болон ажилд тань хэрэгтэй бүх зүйлийг агуулсан. Бизнест зориулсан энэ хувилбар нь жижиг дунд байгууллагад тохиромжтой, сүлжээнд ажиллах, нөөц (backup) хамгаалалт ашиглах, сервертэй холбогдох боломжтой.
Windows 7.0 Home Premium. Дуу хөгжим, кино гэх мэт энтертайнмэнт орчинг таны компьютерт бүрдүүлнэ. Сүүлийн үеийн компьютерүүдийн бүхий л хүчин чадлыг дээд зэргээр ашиглах, хялбархнаар холболт үүсгэх боломжтой ба харагдах байдал нь гайхалтай сайхан болсон.
Windows 7.0 Home Basic. Өдөр тутмын хийдэг ажлаа хурдан хялбар хийхэд тань тохирно. Өртөг багатай бага хүчин чадалтай компьютерүүдэд тохиромжтой.
Windows 7.0 Starter Edition. Жижиг notebook компьютер болон бусад хязгаарлагдмал хүчин чадалтай компьютерүүдэд ашиглахад зориулагдсан хувилбар. Ашиглахад энгийн байх болно.
Windows Taskbar илүү сайжирсан. Windows 7.0 –ийн шинэ Taskbar нь танд програмаа асаах, файл нээхэд хялбар болгож өгсөн. Нээлттэй цонх бүр таныг хулганы сумаар дүрст товчин дээгүүр нь гүйлгэж заах төдийд зурагт хураангүй байдлаар цонхны харагдах байдлыг харуулдаг. Дүрст товчнуудын хэмжээ томорсон учир мэдэрдэг дэлгэц ашиглахад амар болсон байна. Та байнга ашигладаг програм, файл бүрээ Taskbar дээр хүссэн газраа зоож байрлуулж болно.
Jump Lists. Jump Lists — бол Taskbar ба Start цэсэн дээрх програм болгонд байдаг жагсаалт бөгөөд хамгийн сүүлд нээсэн файл, баримтуудыг харуулах ба байнга ашигладаг хэдийгээ ч энд зоож байрлуулах боломжтой.
Snap, Shake, Aero Peek-ийн тусламжтай дэлгэцтэй ажиллахад хялбар. Түгээмэл ашиглагддаг мэдээллүүд рүүгээ хандахад хялбар бөгөөд дэлгэц дээрх нээлттэй олон цонхнуудыг цэгцлэхэд төвөггүй. Aero Peek –ийн тусламжтай Taskbar-ын баруун зах руу хулганаар заахад таны цонхнууд харагдахгүй болж үндсэн дэлгэц харагдана.
Цонхыг дэлгэцийн дээд зах руу зөөж дэлгэц дүүрэн дэлгэх, эсвэл баруун ба зүүн тал руу зөөж харьцуулан харж болно. Shake –ийн тусламжтай цонхны гарчиг бүхий ирмэгийг товшиж сэгсрэхэд бусад бүх нээлттэй цонхыг эвхэх буюу ахин сэгсэрч тэднийг буцаан байрлуулна.
Windows Touch – Мэдрэх онцлог. Touch буюу мэдрэх онцлог нь Windows 7.0–гийн үндсэн онцлог ба мэдэрдэг дэлгэц бүхий touch PC –ий тусламжтай та зургийг хоёр хуруугаа нийлүүлж дэлгэцэнд хүргээд хуруунуудаа холдуулж ойртуулбал зургийг томруулж, багасгаж харж болно.
Мөн Start цэс, Taskbar –ууд нь мэдрэгчтэй дэлгэц дээр хуруугаар дарж хандахад төвөггүй байхаар хийгдсэн.
HomeGroup. Windows 7.0–гийн HomeGroup нь компьютерүүдийн хооронд дундын файлуудыг нэг л хатуу диск дээр байгаа мэт авч ашиглах боломжоор хангана. HomeGroup –ийн тусламжтай Windows 7.0 бүхий компьютерүүд төвөггүйхэн өөр хоорондоо холбогдож чадна. HomeGroup үүссэний дараа өөр хоорондоо нэг компьютер хэрэглэж байгаа мэт чөлөөтэй ажиллаж болно. Тухайлбал HomeGroup-ийн бүх компьютерүүд нэгнийхээ принтерийг шууд ашиглаж болно.
Асах унтрахдаа хурдан. Windows 7.0–гийн хэрэглэгчид хурдны талаар санаа зовох шаардлагагүй, учир нь систем асах унтрахдаа маш хурдан, сайжруулсан цахилгаан тэжээлийн удирдлагатай болсон.
Windows Live –ийн хэрэгцээт зүйлс. Windows системтэй ажиллахад харилцаа холбоо, мэдээлэл солилцох, хамтран эзэмших хэрэгцээ нэн чухал байдаг. Өмнөх Windows–үүдэд байдагчлан ийм хэрэгцээг Windows 7.0-д мөн хангаж чадах хэрэгслүүдийг санал болгож байгаа. Энэ бол http://download.live.com сайтаас үнэгүй татаж авч болох Windows Live Essentials програмууд юм. Өөрийн мэдээлэл рүүгээ offline хандан ажиллах, зураг, видео зэргээ бусадтай хуваалцаж болно. Эдгээр програмууд нь үргэлж шинэчлэгдэж, шинэлэг онцлогуудаар баяжиж, түгээмэл вэб суурьтай үйлчилгээнүүдтэй хоршин ажиллах болно.
Ойрын 40 жилд биднийг юу хvлээж байна вэ?
2020 оноос хойш шинэ технологийн єндєр хєгжлийн шинэ эрин ирэхийг шинжээчид тодорхойлжээ. Мєн энэ vед хvрээлэн буй орчинд хор хєнєєлгvй, аюулгvй цахилгаан эрчим хvчний салбар, ногоон бизнес эрчимтэй хєгжиж, хvний амьдралын нєхцєл байдлыг сайжруулах олон талын vйл ажиллагаа эрчимтэй хєгжин хэрэгжихийг тэд онцолсон байна. Хvн тєрєлхтєн эрлийзжvvлсэн автомашин ихээр хэрэглэх болно. Компьютер, биотехнологи хєгжлийн ид цэцэглэлтийн vедээ байх тул анагаахын салбарт шинэ эрин vе ирнэ. Тиймдээ ч хvний ДНК-г нарийвчлан тодорхой судлах боломжтой болж, дотоод эрхтнvvдийг хуулбарлан бvтээдэг болох магадлал єндєр байгаа аж.
2030 оны vед боловсролын салбарт онцгой єєрчлєлтvvд гарч цахилгаан туслагч хамгийн эрэлттэй, хэрэгцээт тєхєєрємж байх аж. Сансрын аялал єргєн дэлгэрч, 2028 он гэхэд саран дээр тогтмол байх нийтийн байр байгуулна. Удалгvй хvн тєрєлхтєн Ангараг дээр ч чєлєєтэй буудаг болох гэнэ. Сансар огторгуй дэлхийн эдийн засгийн бvрэлдэхvvн хэсэг болно.
2030 он гарснаас хойш авто замын хєдєлгєєн, агаарын тээвэр ямар ч аюулгvй болно гэж мэргэжилтнvvд vзсэн байна. Тvvнээс гадна хувийн машинаар зорчдог байсан хvмvvс хувийн нисдэг тєхєєрємжийг илvvд vзэх болно. Агаарын нислэг, галт тэргvvд хvний санаанд багтамгvй их хурдаар тээвэрлэлт хийдэг болох аж. Цємийн эрчим хvчний салбарт ч чанарын єєрчлєлт гарч, vйлдвэржилтийн хямралаас ангижрах гэнэ. Гэхдээ экологийн хямрал нvvрлэж, хvйтэн зэвсэгтэй холбоотой ёс суртахуун, соёл хvмvvжлийн асуудал хурцдаж, дэлхийн хямралыг єдєєх тєлєвтэй байгаа юм байна.
2040-2050 онд дэлхий дахин нэгдэж Европын холбоо юмуу АНУ-ын улстєрийн систем, бvтэц зохион байгуулалтыг санагдуулам нэг том гvрэн шиг болсноор дээр дурдсан хямралуудыг эрчимтэй багасгаж чадах ажээ. Хvн амын єсєлт эрс нэмэгдэж, олон улсын терроризмын хvч суларч эхлэх гэнэ.
Леонардо Да Винчийн суу билгийн нууц
Леонардо да Винчи нь 1452 онд Италийн Флоренц хотноо мэндэлжээ. Эцэг Пьеро да Винчи нь Флоренцийн нэр алдартай баян нотариус, газрын эзэн, нєлєє бvхий хvн байсан бол эх Катерина нь баян эрийн цаг зуурын зугаа болсон жирийн тариачин гаралтай эмэгтэй байсан гэдэг. Пьеро да Винчигийн албан ёсны гэр бvлд vр хvvхэд гэж байгаагvй болохоор Леонардог дєрвєн настайгаас нь хойд эх нь асрах болж, жинхэнэ эхийг нь єндєр инж дагалдуулан тариачин эртэй суулгаад єєр нутаг руу явуулсан аж. Хар багаасаа л ер бусын ухаантай, сэргэлэн Леонардо нь эцэг болон хойд эхийн хайр халамжаар хэзээ ч дутаж байгаагvй гэдэг.
Эцэг Пьеро нь гурван ч удаа албан ёсоор эхнэр авсан боловч эхний хоёр нь хvvхэд тєрvvлээгvй, харин гурав дахь нь есєн хvv, хоёр охин тєрvvлсэн ч нэг нь ч эр зориг, оюун ухаанаараа Леонардотой энэ зэрэгцэх хvн болж чадаагvй гэдгийг тvvхийн бичгvvдэд онцолсон байдаг. Леонардо да Винчи 14 настайдаа тухайн vеийн нэр алдартай зураач Вероккьо гэгчийн урланд шавь оржээ.
20 нас хvрэх vед тэрбээр уран зургийн тvvхэнд анх удаа хvний нvдний хvvхэн хараанд нарны гэрэл ойж байгааг дvрслэлсэн алдартай зураач, жинхэнэ мастер болсон байв. Гэхдээ бусдаас гэхээсээ илvvтэй єєрєє єєрєєсєє суралцдаг нэгэн байжээ. Хєгжмийн урлагт гэхэд л єєрєє онцгой тєрлийн хєгжмийн зэмсэг зохиож тvvн дээрээ єєрийн болон бусдын бvтээлийг тоглосоор хэнийг ч дагуулахааргvй суут хєгжимчин гэдгээ харуулсан аж. Нэгэн зэрэг суут зураач, хєгжимчин, хєгжмийн зохиолч, уран барилгач, инженер, механикч, химич, физикч, хэл шинжээч, загвар зохион бvтээгч, дуучин гэх мэт олон мэргэжлийг эзэмшиж чадах уу? Тэгвэл Леонардо да Винчи энэ бvгдэд суут байж чаджээ. Тэрбээр оюун ухааны тєдийгvй биеийн хєгжлєєрєє ч vеийнхнээсээ давуу нэгэн байсан байна.
Єндєр гоолиг биетэй, царайлаг залууг солгой атлаа баруун гараараа морины тахыг хєнгєхєн нугалахыг харсан хэн ч гэсэн бяртай гэдэгт нь эргэлздэггvй байсан талаар тvvхийн сурвалж бичгvvдэд тэмдэглэсэн байдаг. Ингээд зогсохгvй ямар ч vед уурлаж, бухимдалгvй, сэтгэл хєдлєлєє дээд зэргээр захирч, хянадаг нэгэн байсан аж.
Хайрлаж дурлах, vзэн ядах гэсэн сэтгэл хєдлєлийн илэрхийлэлээс єєрийгєє ангид байлгаж, судалж, шинжилж, цаад учрыг нь олж танин мэдэхэд анхаардаг нэгэн байжээ. Yvндээ ч гаргууд мэргэшиж, тухайн vеийн техник, шинжлэх ухааных нь тvвшинтэй харьцуулахад яагаад ч олж мэдэх, хийх боломжгvй байсан нээлтvvдийг хийсэн нь гайхалтай. Жишээ нь тvvний гар бичмэлд нисч яваа шувууг харуулсан таталбар зураг байдаг байна. Гэтэл нисч яваа шувууны далавчны хєдєлгєєнийг тэмдэглэлийнх нь дэвтэр дээр зурагдсан шиг нарийвчлан харахын тулд багаар бодоход 20 дугаар зуунд л анх vvссэн удаашруулсан зураг авалтын техниктэй байх хэрэгтэй аж. Мєн судлаачдын гайхшралыг тєрvvлдэг бас нэг зvйл нь тэмдэглэлийн дэвтрээ хєтлєх арга барил нь юм. Леонардо да Винчи тэмдэглэлийнхээ дэвтэр дээрээ єєрєє єєртєє “чи” хэмээн ханддаг байжээ.
Хvн бурхны тухай хэзээ ч мэдэж чадахгvй
"Бид бурхны оршин тогтнолын талаар хэзээ ч тодорхой мэдэж чадахгvй. Тархины хvчин чадалтай холбоотой хязгаарлалтууд бий.
Эдгээр хязгаарлалтууд мэдлэг эзэмшихэд зориулагдсан тєлбєртэй байдаг. Бид итгэл vнэмшлийн vvсэлтэй холбоотой тархины эсvvдийн харилцаа холбооны vйл явцыг судалж болох ч бурхны оршин тогтнолын тухайд юу ч хэлж чадахгvй" гэж тэрбээр "КанУэст ньюс сервис" агентлагт єгсєн ярилцлагадаа онцолжээ.
"Гэхдээ би сvсэглэгчдийн мэдрэмж, совинг хэзээ ч vгvйсгэж байгаагvй. Гэсэн хэдий ч сvсэгтэн бурхныг єєрєєсєє хамааралгvй оршдог гэж боддог гэж би бодохгvй байна. Бурхныг єєрийг нь сонсохгvй, єєртэй нь хамааралгvй оршдог гэж боддог хvн хэзээ ч тvvнд хандахгvй нь мэдээж. Гэхдээ л сvсэгтнvvд бурхны талаар хэзээ ч мэдэж чадахгvй нь vнэн" гэжээ. Нортхофф энэ сарын 23-нд Германы Марбургийн их сургуулийн 500 жилийн ойн vеэр шашны vзэлд хvний оюун ухаан хэрхэн ханддаг, ямар боломжууд бий болгодог тухай лєкц уншихаар бэлдэж байгаа гэнэ. Ингэснээрээ хэдэн зуун шашны тєлєєлєгчийн ємнє анх удаа сvсэгтнvvдийн талаар єєрийн vзлээ илтгэх гэж буй шинжлэх ухааны анхны тєлєєлєгч болж байгаа юм.
Нортхоффийг сvмийн сvсэгтнvvдэд лекц уншуулахаар урьсан нь тvvний шинжлэх ухааны ажлын чиглэлтэй холбоотой нь мэдээж. Тэрбээр, сvсэглэн залбирч явдаг хvмvvс ямар нэг муу зvйлд холбогдох магадлал бага. Учир нь тэд бурхны ємнє хариуцлага хvлээсэн, бурхнаас хамааралтай тєлєвшсєн байдаг гэж vздэг аж.
Эр ''V хромосом'' мєхєж байна
Аугаa шинэчлэлийн vе
Эртний индианчуудын тогтоосноор, уг эрин МЭЄ 3114 онд эхэлсэн бєгєєд 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусах ёстой. Цаашид шинэ эрин эхлэх vv, ертєнцийн тєгсгєл болох уу гэсэн асуудал vлдээд байна. Майяагийн индианчууд бол ердєє л нэгэн эриний тєгсгєл болоход тvvхийн явцыг єєрчлєхvйц тодорхой vйл явдлууд єрнєнє гэсэн утгатай зvйлс илэрхийлсэн аж. Гэтэл тэдний хуанли ёсоор нэг эрин дуусч буй мєчлєгийг ертєнцийн сvйрэл болно гэж их мэдэгчид багагvй шуугисан. Харин хэт єєдрєг vзэлтнvvд эрин солигдсоны дараа "Алтан зуун" эхэлнэ гээд их л додигор сууж буй гэнэ. Ер нь бол тэр индианчуудын гайтай хуанлийн тухай бодолгvй тайван амьдарч болохоор. Гэвч эрин солигдолттой холбоотой таагvй зvйлс тvvхийн эх vvсвэрт хадгалагдан vлджээ.
Ємнєд Америкийн индианчуудын удам угсааны он дараалсан бичигт: "Эртний хvмvvс єнєєгийн тэнгэр, газар хэрхэн бий болсон, хvн хэрхэн бvтээгдсэн, амьдрал дєрвєн удаа шинэчлэгдэн vvссэн зэргийг мэддэг байсан" хэмээн бичиглэжээ. Энэтхэгчvvдийн ариун ном "Бхагавата Пурана"-д ч дєрвєн зууны тухай єгvvлдэг. Тухайлбал, хvн тєрєлхтєн сvйрлийн ирмэгт тулж очсон "паралай"-нуудын зууны тухай тод дvрсэлсэн байдаг. Иймэрхvv vйл явдал єндєр уулт Тєвдийн оршин суугчдад ч тохиолдож байсан нь тус улсын эртний шаштируудад тэмдэглэгджээ.
Ер нь зєвхєн майяагийн индианчуудын хуанли ёсоор ч бус хаа сайгvй бидний амьдарч буй энэ эринийг "тавдугаар зуун" гэж тэмдэглэсэн байдаг аж.
Тэгэхээр, дэлхийн тvvхийг хэд хуваасан ямар гээчийн хачирхалтай vе вэ? Энэ талаар "КП" сонины сурвалжлагч Техникийн шинжлэх ухааны доктор Михиал Трещалинаас тодруулжээ. Тэрбээр М.А.Шолоховын нэрэмжит Москвагийн Хvмvvнлэгийн их сургуулийн нэгдvгээр орлогчийн алба хашдаг, шинжлэх ухааны доктор, профессор хvн юм.
Гал тvймэр ба эрс эргэлт
-Vнэхээр эртний хvмvvс эринээр зааглагдсан vеийн системийг ашигладаг байсан. Гэхдээ ард тvмэн бvр єєр єєр хугацаагаар vечилдэг байж. Магадгvй энэ нь єєр єєр он тоололтой холбоотой болов уу. Тухайлбал, Самосын аугаа эрдэмтэн, одон оронч, математикч Аристарх МЭЄ III зуунд 2484 он тутамд дэлхий дээр гал тvймэр, эрс эргэлт гэсэн хоёр сvйрэл тулгарна гэж батлан єгvvлсэн байдаг гэж Трещалин онцолжээ. Мєн Грекийн философч Гераклит Эфесский дэлхий 10800 жил тутамд нэг шатна гэж тооцоолсон аж. Майячуудын ємнєх удмынхан болох ацтекvvд ч ертєнц "Нарны систем" гэх аугаа мєчлєгийн хvрээнд оршдог гэдэгт итгэдэг байжээ.
Мексикийн эртний эд зvйлийн музейд ацтекvvдийн "Нарны чулуу" гэх алдарт хуанли байдаг аж. Хуанли ойролцоогоор 25 тонн жинтэй дєрвєн метрийн тойрог бvхий асар том хvрмэн чулуун дээр цохигдон дvрслэгджээ. Уг хуанли эртний омгийнхны алс ирээдvйн тєсєєллийг илэрхийлдэг. Чулуун хуанлийн тєв хэсэгт бидний амьдарч буй энэ эриний нарны хаан Тонатиуг дvрсэлсэн байна. Бусад талд нь єнгєрсєн дєрвєн эринг дvрсэлжээ. Ємнєх дєрвєн улирал тус бvртээ бурхантай байсан агаад дєрвєн эрин тутамд дєрвєн єєр тєрлийн арьстан солигдон амьдарсан байна. Тэдгээрийн соёл, ахуй бvгд сvйрлийн уршгаар ор мєргvй устсан. Зєвхєн хэдхэн тооны хvн эл сvйрлээс хоцорч чадсан бєгєєд єнгєрсний тухай ийн мэдээлэл vлдээжээ.
Нэгдvгээр нарны эрин 4008 жил vргэлжилсэн агаад эрс эргэлтийн дvнд тухайн эриний соёл иргэншил мєхсєн аж.
Хоёрдугаар нарны эрин 4010 жил оршин тогтноод аймшигт догшин, хар шуурганы улмаас зогссон байна.
Гуравдугаар нарны эрин 4081 жил vргэлжилсэн агаад энэ удаад хvн тєрєлхтєн тэнгэрээс бємбєгдсєн галт бороо болон дэлбэрсэн галт уулын халуун хайлмагт замхран vгvй болжээ.
Хамгийн сvvлд дєрєвдvгээр нарны эрин 5056 жил vргэлжилсэн агаад хvн тєрєлхтний соёл иргэншил єлсгєлєн тvvний араас бий болсон vер усны гамшиг, гал тvймрээс болж мєхжээ.
Ацтекvvдийн хуанли дээр дvрсэлснээс харахад, ээлжит сvйрлийн vе хэдийнэ болсон гэнэ. Єєрєєр хэлбэл нарны хєдєлгєєн гэж нэрлэгдээд буй шинэ нарны эрин хэдийнэ эхлэх ёстой аж. Яагаад гэвэл индианчуудын тєсєєлєл ёсоор, ямар нэг далдын хvчний нєлєєгєєр дэлхий дахиныг шинэчлэх "хєдєлгєєн" бий болж хvн тєрєлхтєн мєхєлд хvрч болзошгvй гэнэ. Орчин vеийн зарим судлаач дэлхий тэнхлэгээсээ мултрах аюул эл сvйрлийг дагуулж магадгvй гэж vзэж буй аж.
Єнєє vед 14-10 мянган жилийн ємнє харьцангуй єндєр хєгжилтэй соёл иргэншил оршин тогтнож байгаад дэлхий дахиныг хамарсан аймшигт сvйрлийн дvнд мєхсєн гэсэн ойлголт илvv тvгээмэл. Эл сvйрлийн дараа дэлхийн тив болгонд бараг нэгэн зэрэг янз бvрийн соёлын хєгжил эхэлсэн бєгєєд бvгд нэг vндэстэй гэдэг нь хамгийн чухал байв. Эртний шинжлэх ухаан, одон оронч, математикчдын нээлт, ажлуудын vлдэгдлvvдийг Египет, Вавилон, Шумер, Энэтхэг, Америкийн шинжлэх ухаан судлаачид сэргээн шинэчлэн, хадгалсаар ирсэн.
Энэ удаа юу тохиолдох бол?
«Висуддхимагга» / Цэвэрлэх зам/ шаштирийн "Дэлхийн мєчлєгvvд" бvлэгт дэлхийг мєхєєж чадах ус, гал, салхи гэсэн гурван тєрлийн хvчин буй гэж тэмдэглэсэн байдаг. Энэхvv шаштир нь эртний буддизмын аугаа дурсгалт бичиг ажээ. Тиймдээ ч нарнуудын ємнєх
мєхлvvдийн тухай ойлголтыг судлаачид байгалийн сvйрэлтэй холбодог. Vнэндээ, буддын эрдэмтэд ч ємнєх vеийнхнийхээ таамгуудыг дэмждэг бєгєєд дэлхийн зургадугаар эрин буюу зургадугаар нарны vе тохиох vед "дэлхий дахин хар утаагаар дvvрч, хєє тортгоор тэжээгдэх болно". "Тэр vед єдєр, шєнє ялгагдахаа болино" , "...эл гай зовлонг дэлхийд шинэ эрин бий болгогч далдын хvчин бий болгодог" гэх мэтээр шаштирт бичсэнийг онцолсон байна.
Тавдугаар нарны тєгсгєл Бумбын эриний эхлэлтэй зэрэгцэж буй агаад энэ нь бидний хэдийнэ алхан орсон XXI зууны эхэн vе юм. Энэ эринийг хvн тєрєлхтний хувьсалд єєрийн гэсэн онцлог шинжтэй усны хагалбарын vе гэж одон орончид онцолсон байдаг. Энэ vед манай гараг дээр юу тохиолдож болохыг Египетийн хуучны сvмvvдийн нэг Дендераас олдсон эртний орд тодорхой илтгэдэг.
Энд оддын ордууд хvн, амьтны дvрсээр дvрслэгдсэн байх агаад нарийн дvрст vсгvvдээр болзошгvй vйл явдлын мэдээллийг илэрхийлжээ.
Тодруулбал, бумба эл ордод эрэгтэй хvнээр дvрслэгдэн хоёр хувинтай усыг загасанд цутгаж байх аж. Ийн устай болсон загас цэнгэх нь мэдээж. Энэхvv дvрслэл нь хvн тєрєлхтєнд ямар зvйл тохиолдоно гэсэн vг бол? Библийн текст судлаач Владимир Бабанины шинжлэн тогтоосноор, асар хvчирхэг vерийн аюулд хvн тєрєлхтєн єртєх гэнэ. Гэхдээ энэ нь мэдээж загасан дээр хоёрхон хувингаар ус цутгахтай адилгvй, хvн тєрєлхтнийг усан галавт авахуулна гэсэн vг аж. Тэгэхээр, дэлхий дахинаа эрс эргэлт болох нь гарцаагvй гэж vv. Тийм бол хэзээ гэж? Эртний баримт, тєсєєллийг шинжлэн тогтоосны дагуу 2012 юмуу 2030 онд тохиолдож болзошгvй гэнэ.
- “Гэхдээ яг нарийн он, сарыг хэн ч мэдэхгvй. Хvн тєрєлхтний сэтгэл зvйг иймэрхvv мэдээлэл яаж тєсєєлєхийг бурхан тэнгэр мэдэх учир энэ тухай хэнд ч мэдэгдэж болохгvйг эртний шаштируудад тэмдэглэгдсэн байдаг" гэж профессор Трещалин онцолжээ. Харин дашрамд сонирхуулахад, Бумын эрин 2160 vргэлжилнэ. Ямар ч тохиолдолд vргэлжлэх л юм байна.
Ус, тоос, гал бас салхи
Иймэрхvv "домогт" сvйрэл хvн тєрєлхтний хувьд уран зєгнєл биш гэх эрдэмтэн цєєнгvй байна.
Вашингтоны их сургуулийн газар хєдлєл судлалын профессор Майкл Вайсешн, Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Жесси Лоуренс нар дэлхийг мєхєєж чадах хэмжээний их ус хаанаас гарч болохыг тайлбарлажээ. Тэгэхэд газрын хэвэл ийм их хэмжээний усны нєєцийг гадагшлуулах чадвартай нь илэрчээ. Энэ их усны нєєц Еврази тивийн дорно хэсэг, хойд Америкийн нутаг дэвсгэр дор гэсэн хоёр газарт тєвлєрєн хадгалагдаж буй гэнэ. Эрдэмтдийн таамаглаж буйгаар энэ их усны нєєц аажимдаа газрын гадаргуу дээр гарч, дэлхий дахиныг бvрхэх аж.
Дэлхийгээс 1.5 сая км-ийн алсад оршиж буй Европын одон орны «Планк» хиймэл дагуул энэ єдрvvдэд одон орончдыг цочоосон мэдээллийг илгээсэн байна. Хиймэл дагуулын бичсэн
бичлэгvvдийн нэг дээр манай гаригийг чиглэн vргэлжилж буй хvйтэн тооснуудын асар том цувааг ажиглажээ. Уг цуваа яг дэлхийг чиглэн хєдєлж буй аж. Хэрвээ "алуурчин-vvл" чиглэлээ єєрчлєхгvй бол 2014 он гэхэд манай гаригийг бvрхэн эзэлнэ.
Америкийн шинжлэх ухааны эрдэмтдийн тавьсан сvvлийн илтгэл ч мєн таагvй нэртэй. Энэ нь "Огторгуйн цаг уурын аюулууд эдийн засаг нийгмийн vр дагаврууд" гэсэн нэртэй. НАСА-гийн мэргэжилтнvvд уг илтгэлдээ нарны идэвхжлийг судлан тэмдэглэсэн агаад нарны мєчлєгийн ээлжит оргил vе 2012 оны есдvгээр сарын 22-нд тохиож, сvйрэл болж магадгvйг онцолжээ.
Ирээдvйн хvн тєрєлхтний хєгжил
Судлаачдын тооцоолсноор, 2010 оноос хойш цахилгаан тєхєєрємж, мэдээллийн системийн хєгжлийн vйл явц эрчимтэй хэвээр байх аж. Тєрєл бvрийн
цахилгаан тєхєєрємжvvд бий болж, мэдээллийн сvлжээ улам єргєссєєр байх гэнэ. Мєн хvнд хувийн цахилгаан туслагч бий болох магадлал єндєр байгаа аж. Мэдээллийн технологийн тєхєєрємж, энэ тєрлийн хэрэгслvvдийн vнэ эрс буурч “Microsoft” зэрэг томоохон корпорациудад олон тооны єрсєлдєгч гарч ирэн мэдээлэл, харилцаа шинэ технологийн салбарт ширvvн єрсєлдєєн болохыг ч шинжээчид урьдчилан тогтоогоод буй аж. Хєгжим, кино, зурагт, тайз дэлгэцийн зах зээлд эргэлт гарч, тэсрэлт буух гэнэ. 2020 оноос хойш шинэ технологийн єндєр хєгжлийн шинэ эрин ирэхийг шинжээчид тодорхойлжээ. Мєн энэ vед хvрээлэн буй орчинд хор хєнєєлгvй, аюулгvй цахилгаан эрчим хvчний салбар, ногоон бизнес эрчимтэй хєгжиж, хvний амьдралын нєхцєл байдлыг сайжруулах олон талын vйл ажиллагаа эрчимтэй хєгжин хэрэгжихийг тэд онцолсон байна.
Компьютер, биотехнологи хєгжлийн ид цэцэглэлтийн vедээ байх тул анагаахын салбарт шинэ эрин vе ирнэ. Тиймдээ ч хvний ДНК-г нарийвчлан тодорхой судлах боломжтой болж, дотоод эрхтнvvдийг хуулбарлан бvтээх магадлал єндєр байгаа аж. 2030 оны vед боловсролын салбарт онцгой єєрчлєлтvvд гарч цахилгаан туслагч хамгийн эрэлттэй, хэрэгцээт тєхєєрємж байх аж. Сансрын аялал єргєн дэлгэрч, 2028 он гэхэд саран дээр тогтмол байх нийтийн байр байгуулна. Удалгvй хvн тєрєлхтєн Ангараг дээр ч чєлєєтэй буудаг болох гэнэ.
Сансар огторгуй дэлхийн эдийн засгийн бvрэлдхvvн хэсэг болно. 2030 он гарснаас хойш авто замын хєдєлгєєн, агаарын тээвэр ямар ч аюулгvй болно гэж мэргэжилтнvvд vзсэн байна. Тvvнээс гадна хувийн машинаар зорчдог хvмvvс хувийн нисдэг тєхєєрємжийг илvvд vзэх болно. Агаарын нислэг, галт тэргvvд хvний санаанд багтамгvй их хурдаар тээвэрлэлт хийдэг болох аж. Цємийн эрчим хvчний салбарт ч чанарын єєрчлєлт гарч, vйлдвэржилтийн хямралаас ангижрах гэнэ. Гэхдээ экологийн хямрал нvvрлэж, хvйтэн зэвсэгтэй холбоотой ёс суртахуун, соёл хvмvvжлийн асуудал хурцдаж, дэлхийн хямралыг єдєєх тєлєвтэй байгаа юм. 2040-2050 онд дэлхий дахин нэгдэж Европын холбоо юм уу АНУ-ын улстєрийн систем, бvтэц зохион байгуулалтыг санагдуулам нэг том гvрэн шиг болсноор дээр дурдсан хямралуудыг эрчимтэй багасгаж чадах ажээ. Хvн амын єсєлт эрс нэмэгдэж, олон улсын терроризмын хvч суларч эхлэх гэнэ.
Монголд анх машин хэзээ орж ирсэн бэ?
Богдын жолооч нь Бадам гэдэг буриад хvн, мєн цоохор Гvр Додонцэрэн гэдэг улс байжээ. Улмаар Хятадын генерал Сvй-Шv-Жан цэргийн хамтаар хvрээнд ирснээр машин элбэгших болсон тухай бичиг номд бий. Харин 1929 оны 11 дvгээр сарын 31-ний єдєр анх нийтийн тээврийн vйлчилгээг нэвтрvvлж эхэлжээ. Гэхдээ тухайн vед ачааны машинаар хvн зєєдєг байв. Энэ vед хот дотор vйлчлэх нэг л чиглэл байсан гэдэг. Тэр нь Улаанбаатар, Амгаланбаатар хоёрын хоорондох зам. Харин цахилгаан тээврийн vйлчилгээ 1987 оноос эхэлжээ.
2040 онд хvн тєрєлхтєн нэг л мєнгєн дэвсгэрттэй болно
Энэ байдал 1.6 мянган жил vргэлжилсэн байна. Цаашлаад XII зууны vеэс Хойд Италид банкны vйлчилгээ vзvvлдэг байр/ тєв/-ууд ихээр баригдаж, 1649 онд Англи, Франц, Голландын банкууд анхны мєнгє орлуулах чекийг гаргаж эхэлжээ. Ер нь бол чек гэдэг ойлголт аль XIII зууны vед бий болоод байсан гэдэг. 1661 онд анх удаа Шведэд улсын тєв банк гэдэг байгууллага vvд хаалгаа нээсэн бол Францынх 14 жилийн дараа, Оросынх 1860 онд байгуулагджээ. Харин АНУ-ын холбооны нэгдсэн банк бvр сvvлд буюу 1913 онд бий болсон байна. 1705 онд мєнгє болон тvvний гvйлгээ, ойлголтын талаарх "Money and Trade Considered: With a Proposal for Supplying the Nation with Money" хэмээх ном хэвлэгджээ. Зохиогч нь Шотландын иргэн Жон Ло байжээ.
1837 онд санхvvгийн vйлчилгээнд эргэлт хийсэн гэж болох телеграфийн аппаратыг зохион бvтээсэн юм. XX зууны эхэн гэхэд дэлхийн банкны системийн 80 хувь нь ийм тєрлийн аппаратаар санхvvгийн данс тооцооны vйл ажиллагаагаа явуулж байв. 1914 онд Их Британид 800.000 телеграф байсан бол Германд нэг сая 400 мянга, Америкт бvр 10 сая байжээ. 1937 онд санхvvгийн албанд нэн шаардлагтай гэх анхны комьпютерын vндэс суурийг Айова мужид зохион бvтээсэн бєгєєд анхны жинхэнэ компьютер /ЕЫ1АС/-ийг 1946 онд Пенсильванны их сургуульд хийсэн байна. Тэр компьютерын нийт жин нь 30 тн, секундэд таван мянган зvйл хэвлэх чадалтай байжээ. Америкийн армийн захиалгаар их бууны ангиудын бvртгэлийг гаргах vvднээс энэ аварга зvйлийг бvтээсэн гэдэг. 1944 онд Бреттон Вудсын бага хурлын vеэр Америкийн долларыг алтны ханштай зэрэгцvvлэн vнэлэх болсноор ам.доллар олон улсад хэрэглэгдэх чєлєєт мєнгєн дэвсгэрт болох эхлэлээ тавьжээ.
1950 онд Diners Club-aac анхны тєлбєрийн картыг бий болгож, тvvгээр уг ресторанд идсэн єглєєний цай, єдрийн хоол, оройн зоогийнхоо тооцоог хийдэг болов. Харин хоёр жилийн дараа гэхэд л Franklin National Bank нь банкны тооцоог хийж болох тєлбєрийн картаа vйлчлvvлэгчдэдээ зарж эхэлсэн аж. Харин 1969 онд анх удаа компьютерийг нэгдсэн сvлжээнд холбосон ба vvнийг АНУ-ын батлан хамгаалах яамны захиалгаар Adyanced Research and Projects Agency хэмээх байгууллага санаачилан хийсэн байна. 1973 онд дэлхийн 15 орны томоохонд тооцогдох 239 банк нэгдэн Society for Worldwide Interbank Financial Telecommunication буюу SWIFT-ийг байгуулжээ. 2002 он гэхэд энэ системд 198 орны 7.6 мянган санхvvгийн байгууллага нэгдээд байв. 1977 онд APPLE-ийн персональ компьютер анх удаа чєлєєт худалдаанд гарснаар 1975 онд дэлхий дээр 50.000 персонал компьютер байснаа 1998 онд 140 сая, 2002 онд 800 сая болтлоо єсчээ.
1993 Ьнд мєнгєний vндсэн дvнг мэдээлэлдээ багтаасан смарткарт худалдаанд гарч, 1996 оны Атлантын олимпийн vеэр нийт 300.000 смарткарт худалдагдаж. 1998 онд АНУ-д PayPal хэмээх систем нэвтэрснээр хvмvvс бие биетэйгээ компьютер ашиглан мєнгє шилжvvлэх электрон шуудантай болов. Vvнтэй зэрэгцэн Европт гар утсаа ашиглан санхvvгийн vйлчилгээ хийдэг болжээ. Тэрчлэн 1990-ээд оны тєгсгєл гэхэд олон тєрлийн "интернет-мєнгє" бий болсон бол 2002 оноос Европ тив "евро" хэмээх нэгдсэн нэг мєнгєн дэвсгэрттэй болсон билээ. Гэхдээ евронд шилжих vйл явц бvр 1999 оноос эхэлсэн гэж vзэж болно. Эцэст нь дуулгахад 2003 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагналт Роберт Мандел 2040 он гэхэд хvн тєрєлхтєн нэг л мєнгєн дэвсгэрттэй болсон байна хэмээн мэдэгдсэн юм. Нэг л мєнгєн дэвсгэрттэй болоход Америк, Европ, Японы мєнгєн дэвсгэрт хvчтэй нєлєєлєх агаад доллар, евро, йен гурвын дундаас "дей" эсвэл "интор" гэдэг мєнгє "тєрєх" юм гэсэн шvv.
Дулаарлын улмаас аюулын ирмэгт буй байгалийн 10 vзэсгэлэнт газар
1.

2.

3. Венесуэлийн Каракаст 4.3 сая хvн амьдарч буйн тал нь хотыг бvчсэн бэл дагуух урцаңд дорой буурай аж тєрж байна. Аадар борооны уршгаар хєрсний гулгалт байнга vvссэнээс хvний амь эрсдэх нь ч энгийн vзэгдэл болжээ. 1999 онд аадар бороо хэд хоногоор орж vер болон vргэлжилснээр 30 мянган хvн амь насаараа хохирсон байна. Таамаглаж буйгаар цаашид vерийн хvч ч нэмэгдэж хєрсний гулгалтад эндэх хvмvусийн тоо єсєх хандлагатай.
4. Какаду бол 10 мянган жилийн тэртээх сvг зураг, нэн ховордсон амьтдаар баялаг Австралийн байгалийн болон соёлын дурсгалт газар юм. Усны шувуудын ховордсон 60 орчим тєрєл зvйл энд бий. Уур амьcгалын єєрчлєлт, далайн тvвшин нэмэгдсэн нь нутгийн уугуул иргэдийн амьдралын хэв маягийг єєрчилж, нэн ховор шувуудыг намагт талд мєхєх аюулд хvргээд байна.
5. Олон сая хvн амтай Чикаго хот 1830 онд тулгын чулуугаа тавьснаас хойш Америкийн vйлдвэр худалдаа, арилжаа наймаа, санхvv, зугаа цэнгэлийн тєв болсон юм. Гэвч энэ зуунаас эхлэн тус бvс нутагт температур байнга нэмэгдэж зундаа цельсийн 43 градуст хvрч, хур бороо, vерийн vр дагавар урьд хожид vзэгдээгvйгээр нэмэгдэх болжээ. Эрдэмтдийн vзэж буйгаар зууны тєгсгєлєєр Чикаго хотын цаг уур Техастай адилавтар болох гэнэ.
6. Ємнєд Сибирийн Байгал нуур дэлхий дээрх хамгийн гvн агаад цэнгэг нуур юм. Нуурын цэнгэг уcны эзлэхvvн дэлхийн нєєцийн 20 хувь юм. Харамсалтай нь ойролцоо орших vйлдвэрийн хаягдал болон дулаарал нуурын унаган тєрхийг алдагдуулахад хvргэжээ. Сvvлийн 60 жилд нуурын температур нэг градусаар нэмэгдэж, тус бvс нутагт євєл богиноссон нь Байгалийн нуурын биологийн эмзэг тєрєл зvйлд сєргєєр нєлєєлєх болжээ.
7. Японы нийслэл Токио дэлхийн томоохон хотуудын нэг. Сvvлийн 100 жилд хотын температур автомашины хиймэл халалт, vйлдвэрийн хорт хййн улмаас дулаарлаас ч хурдацтай тав дахин єссєн. Ингэснээр уг хотод євєл нь температур 0-ээс доош буух нь ховор. Ирэх 100 жилд Токио болон дэлхийн бусад томоохон хотод температур єсєх хандлагатай байна.
8. Энэтхэгийн далай орчмын 1200 арал наран шарлагын газар, гайхалтай шvрэн хадаараа алдартай. Гэсэн хэдий ч дулаарлын нєлєєгєєр арлуудын 80 хувь нь далайн тvвшнээс нэг метр орчим товойн харагдаж буй агаад далайн тvвшин нэмэгдэх тусам усанд ор мєргvй алга болох аюул тулгараад байна. Сvvлийн 15 жил далайн тvвшин 4.5 см-ээр. дээшилсэн. Тvvнчлэн шуурга ч энэ бvс нутгийг тойрохгvй байна.
9. Дарсны vйлдвэрлэл Францын ємнєд хэсэгт Каори хотын дэргэд Лот голын дагуу Ромын эзэнт гvрнээс хойш цэцэглэн хєгжжээ. Эдvгээ энэ газар усан vзмийн тусгай сортыг 4200 гектарт шилжvvлэн суулгасан байна. Харамсалтай нь усан vзэм уур амьсгалын єєрчлєлтєд хэт эмзэг бєгєєд температур нэг градусаар нэмэгдэхэд тэдгээрийг суулгах сэрvvн газар хайх шаардлага vvсдэг аж. 2070-2099 онд Францад температур зургаан градусаар нэмэгдэхэд усан vзмийн тариалан ор мєргvй алга болох гэнэ.
10. Сахарын цєлийн дэргэд орших Тимбукту хот цєлийн дундуур худалдаа арилжааны зам харгуй байсны ачаар эрт цагт эдийн засаг, соёл урлагийн гол тєв байж. XIV-XVI зуун бол уг хотын цэцэглэлтийн оргил vе байсан бєгєєд эдvгээ дэлхийн євийг дансжуулж хам-гаалдаг ЮНЕСКО-гийн бvртгэлд оржээ. Цєлийн температур нэмэгдсэнээс хотын эртний сvм хийдvvд мэдэгдэхvйц сvйрлийн байдалд ороод байгаа юм.
Монгол орон цєлжилтєд эмзэг бvс нутаг
тодорхойлсон байдаг.
Цєлжилтийн vйл явц нь байгалийн болон хvний хvчин зvйлийн харилцан vйлчлэлийн vр дагавар бєгєєд тvvний цар хvрээ, эрч хvч, хєгжлийн хандлага нь олон шалтгаанаар тодорхойлогдох тєдийгvй илрэх хэлбэр нь олон янз.
Монгол орон дэлхийн бємбєрцгийн хуурай уур амьсгалтай нутгийн нэг бєгєєд хур тунадас, ууршицын харьцаа 0.05-0.65-ын хооронд хэлбэлздэг учир цєлжилтєд амархан єртєж болох нутаг юм. Иймээс цєлжилтийн асуудал манай орны хувьд онцгой євєрмєц байгалийн гамшгийн нэг болдог. Сvvлийн 70-аад жилийн хугацаанд манай улсын малын тоо толгой 40 гаран хувиар єсч, бэлчээрийн талбай 20 хувиар багасч, бэлчээрийн га-гийн ургац 19-44 хувь буурчээ.
Бэлчээр ашиглалтад сvvлийн жилvvдэд ямар нэгэн дэвшилтэт арга барил нэвтрэхгvй байгаагаар vл барам уламжлалт аргын нарийн чанарууд алдагдсаар байгаа нь бэлчээрийн экосистемд муугаар нєлєєлж байна. Манай орны нийт хєрсний 77.8 хувьд газар тариалан, ус, салхи болон техногенийн нєлєєгєєр ямар нэг хэмжээгээр элэгдэж эвдэрсэн ба автомашины 200 мянган км бvхий олон салаа замд 800 гаруй мянган га бэлчээр сvйтгэгджээ. Шороон шуургатай єдрийн тоо 1960 оноос хойш 3-4 дахин ихэсч, говь болон Их нууруудын хотгорт жилийн 61 -127 єдєр нь шороон шуургатай байгаа нь элс нvvж, хєрс ихээхэн эвдэрч байгаагийн шинж юм. Нийт газар нутгийн 76.5 хувийг эзэлдэг хєдєє аж ахуйн эдэлбэр газрын 96.2 хувь нь бэлчээрийн талбай байдаг атал эдvгээ тvvний ихэнх хэсэг нь талхлагдаж, євс ургамлын гарц буурч, тариалангийн талбайн 46 хувь нь vржил шимээ алдан доройтолд ороод байна. Vvнээс гадна элстэй талбай сvvлийн 40 жилд 38 мянган га-гаар нэмэгдэв. Эдгээр тоо баримт нь Монгол Улсын ихэнх газар нутаг ямар нэг хэмжээгээр хуурайшин цєлжих хандлагатай болсныг харуулна.
Аавтайгаа уулзахаар цаг хугацааны машин бvтээж байна
Альберт Эйнштейн цаг хугацаа сансартай холбоотой гэдэгт итгэдэг байсан. Тиймээс татах хvчний хэлбэлзэл, єєрчлєлтийг сайтар судалж чадвал цаг хугацааг захирч болно гэж vздэг байв. Р.Малле ч vvнд итгэлтэй байгаа бєгєєд сансрын хvчийг удирдахыг зорьж буй аж. Тэр цагт цаг хугацааны vvд нээгдэх гэнэ. Гэхдээ тvvний бvтээхээр зэхэж буй тєхєєрємж ердєє ажиллаж эхэлснээс хойшхи хугацааг "санах" магадлал єндєр байгаа тул Р.Малле аавыгаа нас барсан онд буюу 1955 онд буцах аргагvй байж мэднэ. Гэсэн ч олон жилийн судалгаа шинжилгээ, нєр их хєдєлмєрєє аавдаа зориулсандаа харамсахгvй гэж Р.Малле єгvvлжээ.
Гиннесийн номонд орсон автомашин
"Бугатти Вейрон 16.4" машиныг танилцуулж байна. Энэхvv автомашин нь vйлдвэрээс гарахаасаа ємнє 160 ширхэг захиалга аваад байжээ. Харин vйлдвэрлэгчид жилд 70 хvрэхгvй машин бvтээснээс
30 хувийг нь худалдаанд гаргасан байна. Сvvлийн vеийн мэдээнээс vзэхэд "Бугатти Вейрон 16.4" машины суурь vнэ 1,4 сая ам. доллараас эхэлжээ. Бизнес эрхлэгчдийн мєрєєдєл болсон "Бугатти Вейрон 16.4" нь єнєєг хvртэл бvтээгдсэн машинуудаас дээд зэрэглэлийн, хамгийн хурдан спорт загварын автомашин юм.

Тvvнчлэн уг автомашины "W16" мотор нь спорт машины тvvхэнд нэрээ vлдээхvйц бvтээл болжээ. Учир нь эзэлэхvvн хэмнэдэг "VR" зарчимд тулгуурлан хийсэн нэг талдаа 8 цилиндртэй моторын 2 нарийн блок нь хоорондоо 90 градусаар байрладаг аж.
Энэхvv авто машин нь хєдєлгєєнд оролцохыг зєвшєєрєгдсєн машинуудаас хамгийн хvчтэй нь бєгєєд 0-100 км/цаг авахад , 2,5 сек зарцуулдаг байна.
Харин 200 миль/цаг буюу 320 км/цагийн хурд авахад 24 сек ажээ. Худалдаанд гарахаас ємнєх туршилтаар 257,45 миль/ цаг буюу 415,25 км/цаг хурдлан дээд амжилт тогтоож Гиннесийн номонд бvртгэгдсэн автомашин юм.