аялал жуулчлал

Wednesday, November 4, 2009

Жаагий Төгсөө чука 3 булагнаж байгаа нь


Жаагий Төгсөө чука 3 булагнаж байгаа нь

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тогтоол гаргав

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол гаргалаа. Уг тогтоолд:
1. Монгол Улсын нутаг дэвсгэрт 2009 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 14 хоногийн хугацаатай шилжүүлэх,
2. Томуугийн А хүрээний (Н1N1) цар тахлын халдварын эрсдлийг бууруулах зорилгоор дэлгүүр, нийтийн хоол, баар, рестораны үйлчилгээг 21.00 цаг хүртэл, олон нийтийг хамарсан хурал зөвлөлгөөн, соёл урлагийн арга хэмжээ, барааны захын үйл ажиллагааг 2009 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаагаар зогсоож, халдвар эсэргүүцэх арга хэмжээг эрчимжүүлэх,

Тамирчны алдар дууны клипийг шинэчлэгдэж байна

Өчигдөр Монголын сагсан бөмбөгийн холбооноос хийсэн мэдээллийн үеэр Монголын тамирчдын сүлд дуу болсон "Тамирчны алдар" дууны клипийн шинэ хувилбар бүтээгдэх гэж буйг сонирхуулсэн юм."Тамирчны алдар" дууны клипэнд 1968 оны олимпийн мөнгэн медаль хүртсэн үеэс гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын ДАШТ-ээс медаль хүртсэн үе хүртэлх Монголын спортын амжилтуудыг харуулсан байдаг бол одоо бүтээгдэх клипэнд олимп, ДАШТ-ий медальтнуудын амжилт үзүүлэх юм байна. Клипэнд олимп, ДАШТ-ий медальтнууд, багш, дасгалжуулагч нийлээд 70-аад хүнийг оролцуулахаар төлөвлөөд байгаа аж. Тамирчны алдар 2" клип шинэ жилийн баяраас өмнө үзэгчдэд хүрэх юм байна.

Бусдад буруу сэтгэгдэл төрүүлдэг 23 үйлдэл

Та дараах 23 хөдөлгөөнийг хийхгүй байж сурсанаар хүмүүст сөрөг мэдээлэл, сөрөг мэдрэмжийг төрүүлэхгүй байж чадах болно.
1. Биеийнхээ өмнө эд зүйлсийг барих. Биеийнхээ өмнө эд зүйлсийг барих нь ичимхий байдлыг илэрхийлэх ба эсэргүүцсэн шинжийг үзүүлдэг байна. Учир нь та юмны араар нуугдаж, бусдаас өөрийгөө тусгаарлаж байгаа хэрэг.

2009 the 3rd World Kudo Championship

2009 оны 11 р сарын 15 ны өдөр Кудогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Токио хотноо зохион байгуулагдах гэж байна.

H1N1-ийг япончууд эхэндээ цочир хүлээн авч байсан ч одоо дөжирчихсөн

Өдрийн сонины Япон дахь тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг эх орондоо түр ирээд байгаа билээ. Түүнтэй дэлхий дахинд тархаад буй А хүрээнии Н1N1 ханиадны тархалт Японд ямархуу байгаа, хэрхэн эмчилж байгаа талаар ярилцлаа.

Мөнхийн согтуу Агиймаа

"lonely night" хэмээх ганцхан дуу дуулаад шууд л олны хараанд өртсөн Агиймааг нэр хүндэндээ сагаж яваа нэгэн гэхэд хилсдэхгүй. Уг нь гайгүй дуулчихдаг, хол явах хоолойтой ч хувийн зохион байгуулалт туйлын муутай дуучин гэхээс илүүтэй архичин имиджтэй болсон Агиймаад “мөнхийн согтуу” хэмээх шинэ хоч фэнүүд нь өгч амжаад байгаа. Орой болгон шоуддаг Агиймаа орсон газар болгоноо заавал нэг асуудал үүсгэж явдаг болохоор сүүлийн үед түүнийг оруулах клуб ч ховор болсон аж. Тооцоогоо хийлгүй дандаа асуудал үүсгэж, “би дуучин Агиймаа байна. Та нар намайг таньж байгаа биз дээ” гэж агсамнах мань Агиймаа өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн “Louis Vuitton”-ны нээлтэн дээр хүртэл бусдаас түрүүлж согтчихоод шившигээ дэлгэн явна лээ.