аялал жуулчлал

Tuesday, May 11, 2010

Интернэт Нобелийн энхийн шагналд дэвшлээЭнэ оны Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшсэн 237 хувь хvн, байгууллагын дунд цахим сvлжээ бичигджээ. Эл тоо

Энэ оны Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшсэн 237 хувь хvн, байгууллагын дунд цахим сvлжээ бичигджээ. Эл тоо єнгєрєгч оныхоос илvv бєгєєдэнхийн шагналтнаар тодорсон єнгєрєгч онд 205 хувь хvн, байгууллага Нобелийн энхийн шагналд дэвшсэн билээ. Цахим сvлжээний "Wired" олон улсын сэтгvvлийн Итали дахь салбар интернэтийг Нобелийн энхийн шагналд дэвшvvлэх санал гаргасан байна. Сэтгvvлийн тодорхойлолтод интернэт хvмvvс хоорондын харилцаа, мэтгэлцээний шинэ орчин vvсгэж, мэдээллийн асар нєлєєтэй эх vvсвэр, арвин сан болсон гэж онцолжээ. Нобелийн хvрээлэнгийн тэргvvн Геир Лундестадын хэлснээр сайн vйлс бvтээсэн хэмээн эргэн тойрныхондоо хvндлэгдсэн хэдэн мянган хувь хvн, байгууллагыг энхийн шагналд дэвшvvлэх хvсэлтэд Нобелийн хороо дарагдаад байгаа аж.

Тэдний заримыг ердєє зуу орчим юм уу арав гаруйхан, бvр нэг хvний хvсэлтээр дэвшсэн хvн ч байгаа аж. Нобелийн хороо нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг нийтэд дэлгэдэггvй ч зарим хувь хvн, байгууллага нэр дэвшvvлсэн хvн, байгууллагаа зарладаг юм. Энэ оны энхийн шагналд нэр дэвшигчдийн жагсаалтад Оросын хvний эрхийн тєлєє тэмцэгч Светлана Ганнушкина, Хятадын тэмцэгч Лиу Шиаобо нар байгаа аж. Нобелийн энхийн шагналтан ирэх аравдугаар сарын 8-нд тодорно. Интернэт Нобелийн шагнал хvртэхээр болбол шагналыг хэн гардах нь тодорхойгvй байна. АНУ-ын Ерєнхийлєгч Барак Обама

Дэлхийн дээвэрт гарсан автомашин Suzuki Jimny

Их Британийн Sunday Times сэтгүүлд дурдиснаар 2007 оны 04-р сарын 21- ний өдөр Чилийн хос тамирчид Gonzalo Bravo ба Eduardo Canales нар өөрсдийн тоноглосон Suzuki Jimny авто хөлгөөрөө Ojos del salado ууланд 6688 метрийн (21942 фийт) өндөрт гарч дэлхийн хамгийн өндөрт гарсан автомашины рекордыг тогтоожээ. Suzuki Jimny-н энэхүү амжилтаас хойш ямар ч брэндийн автомашин энэхүү рекордыг эвдэж чадаагүй байна.

Дэлхийн хамгийн өндөрт гарч байсан автомашинуудыг жагсаан бичвэл:

1. Suzuki Jimny – 6688м
2. Jeep wrangler – 6646м
3. Volkswagen touareg – 6080 метрт гарч тус тус рекорд тогтоож байжээ.

Онцгойлох зүйл нь энэ баг нь зөвхөн 2 хүнээс бүрдэж байсан ба ямар нэгэн туслаж дэмжих баг байгаагүй. Зам нь цас мөс ихтэй, галт уулын сул шороо болон замын нугачаа нь хамгийн хүндрэлтэй байснаас гадна, Үйлдвэрлэснээс хойш 16 жил хөлгөлсөн Suzuki Jimny-р рекорд тогтоосон нь бусад рекорд тогтоосон автомашинуудаас эдэлгээ чанарын хувьд илүү гэдгийг илэрхийлжээ.
Suzuki Jimny нь хоёр ч удаа Long Life Design шагналыг аваад байгаа ба энэхүү шагнал нь 10-н жил өөрийн дизайн болон борлуулалтаараа тэргүүлдэг автомашинд өгдөг шагнал юм. Suzuki корпораци нь дэлхий даяар 160 гаруй оронд төлөөлөгчтэй ба Монгол дахь төлөөлөгч нь Бридж групп юм байна.