аялал жуулчлал

Wednesday, December 2, 2009

Технологийн мэдээлэл



1. Columbia-н Халдаг гутал

Өвлийн цагт хөл даарах гэдэг асуудал хамгийн хэцүү асуудлуудын нэг байдаг. Тэгвэл энэхүү ассуудлыг Columbia-хан шийдэж чаджээ. Тэд таны хөлийг өвлийн цагт 4-8 цагын турш таны хүссэн темпартураар дулаан байлгаж чадах ба та гутлаа дахин цэнэглэх боломжтой аж.
Гуталныхаа хажуу талд жижигхэн Led дэлгэцтэй ба та үүний тусламжтайгаар темратур ба баттери-аа хянах боломжтой юм байна. Гуталын зах зээл дээр зарагдах үнэ нь 250$-с эхлэх аж.







2. Samsung-н цоо шинэ 55инч бүхий 3D зурагт

Та бид 3D киног кино театр л үздэг байсан цаг хойно хоцоржээ. Samsung бидэнд зүгээр л гэртээ сууж байгаад бүх зүйлийг 3D хэлбэрээр үзэх боломжыг олгож байна. Энэ онд Солонгос улсын Seoul хотноо болсон IMID 2009 үзэсгэлэн дээр Samsung корпараци өөрсдийн цоо шинэхэн аврага том зурагтаа танилцуулжээ. Энэхүү зурагт нь FULL HD буюу 1080p нягтралаар гарах бөгөөд хэлбэлзэл нь 240ghz байх аж. Та тусгай зориулалтын нүдний баруун ба зүүн талын харагдах хэсгийг хаасан нүдний шилний тусламжтайгаар үзэх бөгөөд зах зээл дээр зарагдах үнийг нь хараахан тогтоогоогүй байгаа аж. Гэртээ нэг ийм юмтай болчихвол ч....





3. Орчин үеийн сэнсгүй сэнс....

Халуун цагт тэр тусмаа зун цагт бидэнд хамгийн их өгүүлэгддэг зүйл бол яах аргагүй сэнс байдаг тэгвэл Dyson-ы бүтээсэн цоо шинэхэн сэнсгүй сэнсийг та бүхэнд санал болгож байна. Эргэлдэх сэнсгүй мөртлөө салхилах салхийг бий болгоод байдаг гэхээр их сонин байгаа биз? Гол учир нь доод багандаа байгаа аж. Нүхний амсар дээр жижигхээн нүх гаргаж өгсөн ба тэрхүү нүхээр сорон авсан агаараа 15 дахин ихэсгэж буцаан нөгөө талаараа гаргадаг цоо шинэхэн технологийг тэд нэвтрүүлжээ. Харагдах байдлын хувьд эзлэх зайны хувьд ч их эвтэйхэн, авсаархан байгаа биз. Одоогоор зах зээл дээр зарагдаж байгаа үнэ нь 300$ юм байна. Хэрвээ хэрхэн ажилдаг талаар нь Видео үзэхийг хүсвэл ЭНЭ ДЭЭР ДАРЖ ороорой.

No comments:

Post a Comment