аялал жуулчлал

Wednesday, December 2, 2009

Эмэгтэйчүүд аюулгүй байдалдаа анхаараарай

"Усыг нь уувал ёсыг нь дагана" гэдэг. Гадаадад аялаж байхад зарим сүм, хийдэд эмэгтэй жуулчдыг оруулдаггүй. Та удирдах хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр дураараа орох хэрэггүй. Биеэ ил гаргасан мөн гэрэлтсэн хувцас өмссөн эмэгтэй хүнд дургүйцдэг улс орон ч байдаг. Иймээс та гадныхны эгдүүцлийг хүргэхээс зайлс хийхэд та яах ёстой вэ.

Биедээ хөнгөхөн гар чийдэнтэй яв. Ялангуяа хоцронгуй газарт гар чийдэн нь маш их үүрэг гүйцэтгэдэг.
Аюулгүй байдлаа хамгаалахын тулд шөнийн цагт метро буюу хурдан галт тэргэнд суухдаа хамгийн ард бүү суугаарай. Мөн зарим газрын галт тэрэгний өртөөнд согтуу хүн олон байдаг. Та үүнд анхаарвал зүгээр.
Орон нутгийн өдөр шөнийн байдал зөрөө маш ихтэй. Өдрийн хэв журам маш сайн газар шөнө болохоор тухайн байдал нь алдагддаг. Иймээс шөнийн цагт сонор соргог байвал зохистой.
Та зочид буудалд буухдаа хямдыг нь харж болно. Гэхдээ аюулгүй байдлыг давхар анхаараарай.
Таньж мэдэхгүй газар олуулаа нийлж явбал илүү зохистой. Мөн аюулгүй байдлыг хангах зорилгоор ганцаараа бүү яв.
Биеийн байдалдаа тааруулж аялвал сайн талтай. Аялалын хуваарийг хэтэрхий олон давхцуулж болохгүй. Ялангуяа арван цаг гаруй аяласны дараа сайн амсхийж чилээгээ гаргаад дахин үргэлжлүүл.
Аялалд гарахын өмнө биеэ сайн чийрэгжүүлж аваарай.
Хамт яваа аялагчиддаа найдаж болохгүй.
Хамгийн гол нь аян замдаа тэвчээртэй байж харилцан дасаж эв найртай байвал танд ашигтай байх болно.

No comments:

Post a Comment