аялал жуулчлал

Monday, May 24, 2010

Явган аялал 2009 он....

Япон улсад дадлага хийсэн 3сар

Япон улсад дадлага хийсэн 3сар


Япон улсад дадлага хийсэн 3сар

Японд 3 сарын дадлагын хугацаанд

"Япон дахь 3сарын дадлагын хугацаанд"

Ногоон дэлхий бизнес боллоо

"Ногоон дэлхий" хэмээх дэлхийн байгаль орчноо хамгаалах арга хэмжээг анх 1970 оноос зохион байгуулж эхэлсэн билээ. Дөчин жилийн нүүрийг үзэж байгаа тус арга хэмжээ сүүлийн гурван жилд бизнесийн шинэ чиглэл болж хөгжсөн билээ. "Ногоон дэлхий"-н нээлтийн өдрөөр Нью-Йорк хотын дэлгүүр болгоноор ногоон өнгөтэй чихмэл тоглоом болон бусад нэрийн бараануудыг худалдаалах болсон.....

Оросын тэрбумтаны тоо хоёр дахин нэмэгджээ

Оросын тэрбумтнуудын тоо өнгөрсөн жил хоёр дахин нэмэгдэж, 32 байснаа 62 болж өсчээ. Түүнчлэн “Форбс” сэтгүүлээс шалгаруулдаг хамгийн баян 10 хүний хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оныхоос 70 тэрбум доллароор өссөн байна.............

40 насанд амьдрал эхэлдэг

Загвар өмсөгч Наоми Кэмпбелл ирэх сарын 22-нд 40 нас хүрнэ. Оросын тэрбумтан Владислав Доронин хонгортоо зориулан нэлээд хэдэн сая ногооныг төсөвлөөд байгаа тухай ойрын эх сурвалж нь "Нью Йорк Пост" сонинд мэдээлсэн байна. Францын үдэшлэг нь тансаг идээ ундаа, супер одууд, улстөрийн томчууд гээд дутуу зүйлгүй болох аж. Тавдугаар сарын 19-30-нд төрсөн өдрийн баярт Лазурын эрэгт хийх тансаг дэлхийн кино урлагийн томчууд бараг бүгд Каннын фестивальд оролцохоор Францад цуглах тул тэд нэг сумаар хоёр туулай буудах нь.....

Гүржид 900 тонн шар айраг асгарчээ

Гүржийн Рустави хотын "Казбеги" шар айрагны үйлдвэрт 19 ширхэг аварга том торх нурж унахад азаар хэн нэгэн бэртэж гэмтээгүй ч 900 тонн шар айраг газар асгарчээ. Энэ тухай тус үйлдвэрийн захирал Гоги Топадзе сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

"Үйлдвэрийн шинэчлэл өнөө, маргаашгүй дуусах байлаа. 24 торхоо байрлуулаад шар айргaaр дүүргэчихсэн байсан юм. Хамгийн сүүлчийн торхийг байрлуулаад бэхлэх гэсэн боловч хүчтэй салхины улмаас чадаагүй. Тэр торх унахдаа араасаа 18-ыг татаж унагасан. Тэднийг унаж эхлэхэд ажилтнууд маань тэндээс гарч амжсан" хэмээн Топадзе ярьжээ.

Газарт асгарсан 900 тонн шар айраг 1.5 сая лари буюу ойролцоогоор 900 мянган ам.долларын үнэ хүрнэ. Уг компани ослын улмаас нийтдээ 1.8 сая ам.долларын хохирол амсжээ.

АНУ-ын долларын түүхээс

АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер, Төв банкны тэргүүн Бен Бернанке нар 100 долларын дэвсгэртийнхээ шинэ загварыг танилцуулсан билээ.

Хуурамч доллар үйлдэхээс сэргийлж, шинэ дэвсгэртийг хамгийн сайн технологийг ашиглан бүтээсэн байна.

Шинэ мөнгөн тэмдэгт дээрх хонх болон 100-гийн тоог гурван хэмжээст технологиор хийжээ. Зэсэн шаргалаас ногоон болж өнгөө хувиргадаг хонхыг мөнгөн тэмдэгтийн нүүрэн талд байрлуулсан байна. Тэгэхдээ дэвсгэрт дээрх хамгаалалтын хуучин гурван хэрэгсэл болох усан тэмдэгт буюу Бенжамин Франклины хөрөг, хамгаалалтын тусгай утас, өнгө нь хувирдаг 100-гийн тоо хэвээр байгаа юм....

АНУ-ын долларын түүхээс

АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер, Төв банкны тэргүүн Бен Бернанке нар 100 долларын дэвсгэртийнхээ шинэ загварыг танилцуулсан билээ.

Хуурамч доллар үйлдэхээс сэргийлж, шинэ дэвсгэртийг хамгийн сайн технологийг ашиглан бүтээсэн байна.

Шинэ мөнгөн тэмдэгт дээрх хонх болон 100-гийн тоог гурван хэмжээст технологиор хийжээ. Зэсэн шаргалаас ногоон болж өнгөө хувиргадаг хонхыг мөнгөн тэмдэгтийн нүүрэн талд байрлуулсан байна. Тэгэхдээ дэвсгэрт дээрх хамгаалалтын хуучин гурван хэрэгсэл болох усан тэмдэгт буюу Бенжамин Франклины хөрөг, хамгаалалтын тусгай утас, өнгө нь хувирдаг 100-гийн тоо хэвээр байгаа юм......

Хятадын Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид тусламжийн гараа сунгалаа

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны Томуугийн A(Н1N1) халдварт өвчний эмчилгээний багийн төлөөлөгчид энэ сарын 19-23 ны өдрүүдэд манай улсад айлчилж байна.

Айлчлалын хугацаанд тус багийн төлөөлөгчид ХӨСҮТ-д зочлон өнгөрсөн хугацаанд томуугийн А(H1N1) вирүсийн халдвартай хэрхэн тэмцэж, сэргийлж, оношлож эмчилж, ямар арга хэмжээ авч байсан талаар харилцан мэргэжлийн мэдээлэл солилцож бие биендээ сургамж туршлагаа ярьж, тус төвийн үйл ажиллагаа, шинжилгээний лабораториуд, эмнэлгийн тусламж үйлчилгээний байдалтай танилцлаа......

Хүнд зуу наслах боломж бий

Эрүүл явж урт наслахын хүсэл мөрөөдөл нь хүн төрөлхтний түүхэн мөрөөдөл бизээ.

Орчин үеийн шинжлэх ухаан хүний амьдрах хугацааны дээд боломжийг 140 нас хүртэл гэж үздэг. Зарим газар оронд ийм настай хүмүүс амьдарч байсан тухай мэдээлэл бий. Хүмүүс биологийн энэ боломжоо бүрэн ашиглах нөхцөл бололцоо хүн бүрт харилцан адилгүй байдагтай уялдаж наслалт харилцан адилгүй байдаг. Урт наслах нөхцөл маш олон талтай. Үүнд зуурдын олон шалтгаанаас (өвчин, осол, гэмтэл, дайн дажны аллага гэх мэт) зайлсхийх нь тэр бүр хувь хүнээс хамаарахгүй ч наслалтанд нөлөөлдөг. Гэвч хувь хүн өөрийн эрүүл мэндэд ухамсартайгаар хандаж чадвал наслах насаа уртасгаж болох өргөн боломж байгааг орчин үеийн анагаах ухаанд тогтоогоод байна. Төр нийгмийн зүгээс элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх нь хүн амын урт наслах нөхцөлийг дээшлүүлдэг. Орчин үед хөгжилтэй орнуудын хүн амын нас баралтад нөлөөлж байгаа гол хүчин зүйлийн дотор насжилттай холбогдон аажмаар дамждаг халдварт бус өвчнүүд тухайлбал: зүрх судасны өвчин, зүрхний дутагдалд хүргэдэг өвчнүүд, тархины харвалт, судас өөхжин хатуурах, цусны даралт ихсэх, хорт хавдар гэх мэт насжилтыг хязгаарлаж байгаа гол өвчнүүд гэж хүлээн зөвшөөрөгдөх боллоо. Хүн амын дундаж наслалт өндөртэй дэлхийн арван оронд /Япон 79, Гонконг, Исланд, Швед, Швейцар тус бүр 78, Австрали, Испани, Грек, Итали, Нидерланд тус бүр 77 нас зэрэг орнууд орж байлаа./....

Шоколад зүрхэнд тустай

Герман мэргэжилтнүүдийн явуулсан судалгаагаар, өдөр бүр бага хэмжээний шоколад идэх нь зүрхний өвчин тусах эрсдэлийг нь 40 хувь бууруулдаг болохыг тогтоожээ.

Хүний хэрэглээний хүнс тэжээл судлах хүрээлэнгийн мэргэжилтнүүд энэ судалгаандаа 19300 хүнийг хамруулан найман жил гаруй амьдралынх нь хэв маягийг судалсан байна. Судалгаагаар өдөрт дунджаар 7,5 грамм шоколад иддэг хүмүүсийн цусны даралт бага байсан бөгөөд шоколад иддэггүй хүнтэй харьцуулахад зүрхний шигдээс зэрэг зүрхтэй холбоотой өвчин тусах эрсдэл 39 хувь бага байдгийг тогтоожээ. Какао дахь флаванол гэдэг бодис зүрх болон цусны даралтад эерэгээр нөлөөлдөг учир шоколад ийм үр дүн үзүүлдэг гэж мэргэжилтнүүд тайлбарласан байна. Тиймээс хар шоколад илүү их какаотой учир илүү үр дүн өгнө гэж хэлжээ.

Судалгаагаар мөн шоколад иддэггүй 10 мянган хүнээс 219 нь зүрхний өвчин тусдаг болохыг тогтоожээ. Хүн өдөрт дор хаяж 7,5 грамм шоколад идвэл 219 гэсэн тоо 85-аар буурч болох юм гэж Герман мэргэжилтнүүд зөвлөсөн байна.

Америкт сурахад баян байх албагүй

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцах хүсэлтэй оюутнууд олон байдаг. Харь нутагт сурч, амьдрахад хэлний бэрхшээлээс эхлээд халаасны мөнгө, ажлын байр, тухайн улс орны ёс заншил гээд олон талын мэдээлэл хэрэг болдог.
Тиймээс энэ удаа АНУ, БНХАУ, Шведэд суралцах суралдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.
Хятадад сурахад элсэлтийн шалгалт өгөхгүй байж болно.............

Урд хөршөөс үхэр, гахайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг түр хоригложээ

БНХАУ-д өнгөрөгч онд 13 мужид мал амьтны гоц халдварт “АЗИ-1”, “А” хэвшлийн шүлхий өвчин гарах болсонтой холбогдуулан Монгол Улсад урд хөршөөс үхэр, гахайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг түр хоригложээ.

МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын газраас БНХАУ-д ойр ойрхон мал, амьтны гоц халдварт өвчин гарч байгаа нь Монгол Улсын хил хязгаарт халдварын голомт улам ойртож аюул, эрсдэлтэй гэж үзсэн байна.

Өмнө нь манай улсад гарч байсан шүлхий өвчний зургаан тохиолдлын тав нь урд хөршөөс үүдэлтэй байсан аж.

ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх захирал Ирина Бокова Монгол Улсад айлчилна

Нэгдсэн үндэсний байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх захирал хатагтай Ирина Бокова Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын урилгаар энэ оны дунд үеэр Монгол Улсад айлчлахаа албан ёсоор мэдэгдлээ.

Монголын олон нийтийн дунд багагүй шуугиан тарьж амжсан биет бус соёлын өвийн асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр энэ оны 2 сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр хатагтай Ирина Боковатай санал солилцож, түүнийг тааламжтай үеэдээ Монголд айлчлахыг санал болгосон аж.

Хатагтай Ирина Боковаг Монголд айлчлах үеэр Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Нэгдсэн үндэсний байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллагуудын хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа юм байна.

Харшил гэж юу вэ?

Харшил буюу аллегри гэсэн нэр томьёог Австрийн хүүхдийн эмч К.Пирке 1906 онд анх хэрэглээнд оруулсан түүхтэй. Энэ нь allos-өөр, ergon үйлчлэх гэсэн хоёр үгнээс бүтдэг байна. Харшил гэдэг нь тодорхой хүчин зүйл нэвтрэхэд бие махбод байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй хариу үзүүлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм.....

Монголыг бүхэлд нь хамарлаа

ЭМЯ, Италийн төрийн бус АИФО байгууллагын хамтран хэрэгжүүлдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөр Монгол Улсын бүх аймагт хүрч ажиллахаар боллоо.

Саяхан НХХЯ-ны харьяа Сэргээн засалтын Үндэсний төвийн захирал Д.Бямбаа, "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн үндэсний багийн дарга С.Баярбат, хөтөлбөрийн менежер Т.Батдулам нар Европын холбоо, АИФО байгууллагын хамтын санхүүжилтээр 2010 онд шинээр хамрагдаж буй Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн хороо байгуулахаар Засаг дарга нартай гэрээ байгуулаад иржээ.

Мөн дээрх аймгуудын “Тэгш дүүрэн” хорооны гишүүн болох 30-аад хүнд сургалт зохион байгуулжээ. Сургалтын үр дүн нь оролцогчид орон нутагтаа очоод, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг илрүүлэх судалгааг хийж, илэрсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээ, тоо баримтад тулгуурлан аймгийнхаа төвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ талаар цаашид авах арга хэмжээ, бодлогыг боловсруулж, үйл ажиллагаагаа зохион байгуулахад оршиж байгаа аж.

Сүйрсэн МИ-8 нисдэг тэрэгний тухай кино хийх гэнэ.

Онцгой байдлын ерөнхий газар хэсэг уран бүтээлчидтэй нийлэн нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн 15 залуугийнхаа тухай кино хийхээр болсон тухай Монгол ньюс компанийн байранд хэвлэлийн хурал хийж байна. Тэд нийт уран бүтээлчдэд хандан киноны зохиолын талаар уралдаан зарлаж байгаа юм байна. Зохиол тодорчихвол найруулагч, оператарууд бүгд бэлэн болсон бөгөөд Үхэж үл болно кинонд гарсан хамгийн сүүлийн үеийн аппарат хэрэгсэлээр киног бүтээх юм байна.

Шинэ үйлдлийн систем Windows 7

Энэхүү үйлдлийн систем нь 2006 онд гарсан Windows Vista-г халж оронд нь гарч ирж байгаа аж. Vista худалдаанд гарсан цагаасаа хойш худалдан авагчдын сэтгэлд төдийлөн нийцэж чадахгүй, компьютер дээр суулгах гэж маш их асуудал үүсгэж зарим програм Vista дээр ажиллахгүйгээс болж 2001 онд гарч байсан хуучин XP-гээ хэрэглэх хүмүүс олон байсан....

Сумогийн уламжлалт ёслол дохио дахилгийн зан үйл болов

Уржигдар сумогийн уламжлалт ёслол дохио дахилгийн зан үйл Осака хотын спортын ордонд болж өндөрлөлөө. Уг зан үйл нь сумогийн барилдаан эхлэхийн өмнөх өдөр уул, лус, газрын савдаг, бурхдын идээний дээжсээр дохионы бурханд өргөл барьж дахидаг байна. Дахилгад:

-Лус савдгийн идээний дээжээр: далайн байцаа, хатаасан каракатиц загас.

-Газар хангай идээний дээжээр: самар.будаа

-Хоол амтатны дээжээр: давс

-Ундааны дээжээр: сархад сакэ тэргүүтнийг дохион төвд чандмалан өргөж булдаг байна.

Ирж буй барилдаанд бөхчүүдийн хүч ихтэй, мэх нь даацтай, гэмтэл бэртэлгүй, олз арвин буян дэлгэр байхыг дохионы бурхандаа даатгахын ялдамд үзэгч олон эрүүл энх инээд баясалтай аз жаргалтай байх ерөөлийг мөн даатгадаг байна.

Энэ ёслолд сумогийн холбооны тэргүүлэгч гишүүд, дэвжээний багш, шүүгч засуулаас гадна сумо сонирхогч үзэгчид хэн ч болов чөлөөтэй оролцож болдог байна

Япон улсын иргэд 30 хоног визгүй зорчих нот бичгийг гардууллаа

Өчигдөр хуралдсан засгийн газрын хуралдаанаар Япон улсын иргэд манай улсад нэг сарын туршид визгүй зорчих болсон билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр гадаад харилцааны сайд Ш.Занданшатар Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдад Монгол улсын засгийн газраас Японы засгийн газарт гаргасан нот бичгийг гардуулан өглөө.

Мөн 12 сард гадаад харилцааны сайд Япон улсад айлчлахдаа Монголд улсын дипломат паспорттой иргэдийг Япон улсад визгүй зорчуулах талаар санал тавьсан бөгөөд өнөөдөр нот бичиг гардуулах үеэр энэ ондоо багтаж Монгол улсын дипломат паспорттой иргэдийг визгүй зорчуулах асуудлыг шийдвэрлэхийг уламжилж элчин сайдыг дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

"Google"-ын шинэ үйлчилгээ "Buzz"

“Google” компани “Buzz” нэртэй олон нийтийн сүлжээг ашиглалтад оруулахаар болсон байна. Үйл ажиллагааны хувьд одоогийн Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээтэй ойролцоо эл систем одоогоор 170 сая орчим хэрэглэгчтэй тус компанийн “Gmail” үйлчилгээгээр дамжих аж. “Google”-ийн энэ алхам 2004 онд нээгдэж, 400 орчим сая хэрэглэгчтэй болоод байгаа “Facebook” тэй өрсөлдөх зорилготой.

Мэргэжилтнүүд “Buzz” -ийн тухай “Олон шинэ үйлчилгээг багтаасан, гар утсаар холбогдох боломжтой энэ сүлжээнд сонирхол татах юм олон байх ч аль хэдийнэ байр сууриа олсон Facebook, Twitter-ийн үйлчлэгчдийг өөртөө татаж ашиг олж чадах эсэх нь тодорхойгүй” гэсэн дүгнэлт огчээ. Тэгвэл “Google buzz”-ийн менежер Тодд Жэксон Бид шинэ ертөнц нээж байна гэж мэдээлэв.
Тус компани олон нийтийн сүлжээ ажиллуулах гэж байгаа анхны оролдлого нь энэ биш. “Orkut” нэртэй сүлжээг 2004 онд нээсэн нь Бразил, Энэтхэг зэрэг томоохон орнуудын зах зээлд амжилт олсон ч Facebook -ийн сүүдэрт дарагдан алга болсон. Google-ийн хүчтэй өрсөлдөгч Yahoo компани өөрийн хэрэглэгчдэд мэйлээсээ Facebook. Flickr сүлжээнд нэвтэрч, мэдээлэл солилцох, шинэчлэх зэрэг бүх үйлчилгээг хийх боломжийг санал болгоод удаж байна.

17 настай хүү дэлхийн дээд амжилт эвджээ

Сундерлэнд гэдэг 17 настай хүү 13 сарын турш дарвуулт завиар 45 мянга гаруй километр зам аялж, дэлхийг тойрон аялах дээд амжилт эвджээ.
Пүрэв гарагийн орой Америкийн Марина Дел Рейд түүнийг эргэн ирэхэд олон хүн угтан авчээ. «Энэ бүхний ард гарахад маш сайхан байна» гэж шинэ амжилтын эзэн ярьжээ. Аялалын хугацаанд тэрбээр голчлон хатаасан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байжээ. Үүнээс гадна Энэтхэгийн далайн ойролцоо далайн дээрэмчидтэй ойрхон өнгөрсөн гэж хэлжээ. Тэрбээр дараагийн удаа Эверест эсвэл Арктикийг зорихоор төлөвлөжээ.

Нийтийн тээвэрт аттестатчилал хийгдэнэ

Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад энэ сарын 15-наас аттестатчилал явуулахаар болжээ. Энэ шалгалт нь хууль дүрэм, стандартын дагуу нийт 36 үзүүлэлтээр дүгнэх бөгөөд нийтийн тээврийн автобусаар байнга үйлчлүүлдэг зорчигч иргэдийн санал хүсэлтийг сонсож үнэлгээндээ тусгах юм байна.

Эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг бага оврын автобус бүхий буухиа, туслах чиглэлийн 55 аж ахуйн нэгж байгууллагууд хамрагдана.

Дараа нь их багтаамжийн автобусны компаниуд шалгалтад оролцох юм байна. Энэ жилийн тухайд зорчигчдын сэтгэлд нийцсэн соёлтой үйлчилгээг үзүүлэхэд хэрхэн ажиллаж байгааг гол үзүүлэлт болгож дүгнэх аж. Аттестатчлах шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авах юм байна.

Sunday, May 23, 2010

Хүмүүс хэдэн хэлээр ярилцдаг вэ?

Урьд нь би та бүхэндээ дэлхийн хамгийн олон хүн ярилцдаг 10 хэлийг танилцуулж байсан бол энэ удаа үүнийгээ арай дэлгэрүүлэн хүргэж байна. Дэлхийн 6 миллиард хүний ярьдаг 3000 гаруй хэл байдаг боловч дэлхийн хүн амын тал нь15 хэлээр л ярьдаг байна. Хятадын Мандарин хэлээр хамгийн их хүн ярилцдаг гэнэ. Хэдийгээр Хятадад бичгийн хэл нь ижил боловч хүн амын 70% нь Мандарин хэлээр ярьдаг тул хойд нутгийнхан нь өмнөд нутгийнханыхаа яриаг ойлгодоггүй гэнэ.

Африкт ойролцоогоор 1000 орчим хэл байдаг ч саяас илүү хүн ярилцдаг хэл нь 30-хан байдаг. Энэтхэгт 800 гаруй хэлээр ярьдаг. Энэхүү хүн амын нягтрал ихтэй улсад 12км явахад л ярилцдаг хэл нь өөрчлөгддөг гэнэ.

Шинжлэх ухааны үүднээс үзвэл хүн төрөлхтөн анх ойрхи дорнодод үүссэн бөгөөд дэлхийд хоёр хэсэг болж тархсанаар удамшлын хөгжил өөр болсон гэж үздэг. Жишээ нь Хятад, Япон зэрэг дорнын улсуудын удамшлын шинж чанар төстэй байхад Европчууд, Өмнөд Африк, Дундад Ази, Энэтхэгчүүд нь ойролцоо байдаг.

Хүн төрөлхтний удамшлын энэ ялгаа нь хэл ярианд ч ижил байдаг. Онолын дагуу МЭӨ 7500 жилийн тэртээ хүн төрөлхтөн газар тариалан эрхэлж, амьтдыг гэрийн тэжээвэр болгож эхэлсний дараа ойрхи Дорнодоос Европ, Өмнөд Африк, Энэтхэг рүү их нүүдэл хийх болжээ. Эдгээр их нүүдлийн давлагаанд хэлний гурван эх язгуур хэл бий болсон байна.

Хэлийг түүхэн үүсэл, язгуураас нь шалтгаалж бүлэглэн хуваана. Одоогийн байгаа бүх хэлийг 1. Энэтхэг-Европ язгуурын хэл 2. Урал-Алтай язгуурын хэл 3. Хами-Сами язгуурын хэл гэж хувааж үздэг. Энэтхэг-Европ хэлний язгуурт англи, франц зэрэг хэл багтдаг. Харин монгол, эскимос зэрэг хэлнүүд Урал-Алтайн язгуур хэлэнд багтдаг юм. Урал – Алтайн хэлний бүлэг нь дотроо хэд хэд хуваагддаг. Энэ бүлгүүдэд нь Солонгос, Япон хэл багтдаг. Хами-Сами хэлний язгуурт араб хэл багтдаг. Хятад-Төвд, Кавказын хэл, Австрали, Африк, Америкийн уугуул нутгийн хэлнүүд нь энэ том ангилалд ордоггүй.

Түүнээс гадна хэлийг хэлний бүтцээр нь 4 ангилж үздэг. 1. Үгс нь богино, нөхцөл авалгүйгээр өгүүлбэрийн доторх байрлалаараа утга илэрхийлдэг хэл (Хятад, Вьетнам г.м) 2. Цаг хугацаа, эзэн бие, үгүйсгэсэн утга зэрэг байдлыг үгийн үндсэн дээрээ нөхцөл залган илэрхийлдэг хэлнүүд (Монгол, Турк г.м) 3. Хэлний дүрэм нь үгийн үндсийг өөрчлөн утга илэрхийлдэг хэлнүүд (Энэтхэг-Европ, Хами-Сами язгуурын хэлнүүд) 4. Үгийн үндсэнд нөхцөл залгаснаар өгүүлбэр нь ганц үгнээс бүтдэг хэлнүүд (Эскимос г.м) Жишээлбэл эскимос хэлэнд “такусариарторумагалуарнэрпа” гэсэн үг нь “тэр үнэхээр ийм зүйлээр хийхийг хүсч байгаа гэж бодож байна уу?” гэсэн утгыг илэрхийлдэг байна.

Монгол дахь гадаадын шашны урсгалуудын тойм

Өнөөдөр Улаанбаатарт шашны 30 /энэ нь нэлээн хуучин тоо/ урсгалынхан үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ христийн урсгалууд хоорондоо эв нэгдэлгүй учир нөлөө үзүүлэхүйц хүчтэй биш байна.

Шинэ гэрээний л гэхэд 7 янзын орчуулга гарчээ.
Монголын христийнхэн өнөөдөр дээд шүтээнээ "Ертөнцийн эзэн" гэх үү, "бурхан" гэх үү, хэмээн ширүүн маргалддаг байна.

Шинээр орж ирсэн урсгалынхан гадаадаас санхүүждэг боловч, зарим нь монгол сүсэгтнүүдээс санхүүжиж эхэлжээ.

Сүүлийн үеийн нэг сонирхолтой үзэгдэл гэвэл гадны урсгалыг дагагчдын бүтэц илт "люмпенжиж" байна. Эхэндээ тус урсгалуудын цугларалтад сониуч оюутан, сэхээтэн залуус их татагддаг байсан бол бол эдүгээ эмзэг ядуу бүлгийнхэн, тэнэмэл хүүхэд багачууд голлох болжээ.


Оросоос ирсэн номлогчдын хөтөлдөг цугларалт нь дунд сургуулийн хичээлийг санагдуулдаг учир монголчуудыг төдийлөн татаж чаддаггүй. 2 давхар тохирох байшинг худалдан авахаар зэхэж буй. Өдийд авчихсан ч байж магадгүй.

"Шинэ апостолийн сүм" нь голчлон герман хэлтэй хүмүүсийн дунд үйл ажлаа явуулдаг. Сүмийн хурал герман хэл дээр явагддаг агаад герман хэл мэддэг хүмүүст янз бүрийн дэмжлэг үзүүлдэг.

Улаанбаатар дахь Шинэ апостолийн сүм хийдийн Берлийн-Бранденбургийн тойрогт багтдаг.

Христадельфүүд буюу "Христийн ахан дүүс" урсгалыг Литвээс ирсэн номлогчид анх дэлгэрүүлжээ.

Энэ шашны урсгалын лидер, гол судар "Библийн Үндсүүд"-ийг зохиогч Данкан Хистер Монголд хэдэнтээ ирж байжээ.

Анхан Христчүүд урсгалыг Германы Вюрцбург хотын номлогчид идэвхийлэн түгээсэн юм.

Xристийн хүчээр өөрийгөө эмчилж болно хэмээн холбогдолтой ном товхимол, анагаах увидастай хэмээх сүмийн хөгжмийг бичсэн кассетууд тараадаг.

Христийн анагаагч илч энерги дэлхийд бууж ирэх цагийн хуваарийг зарлах буюу эмчилгээний мөргөл зэргийг зохион байгуулна.

"Хөтөч Ли-ийн сургаал" гэдэг урсгалыг дагагчид Монголд бас бий. Хятад гаралтай АНУ-ын харьяат Ли, болон Ни овогт нар энэ зууны эхээр уг урсгалыг үндэслэжээ.

Хүн бүхэн сүм гэсэн зарчимтай Ли-ийнхэн хавчигдан шахагдан явсаар БНСУ-д төвлөрсөн байна.

Солонгосын иргэн Кан Ён Сун анх МУИС-ын оюутнуудад номложээ. Солонгост байдаг И-гийнхний газар доорх хотхонд 3 жил амьдраад ирсэн оргон зугтаж ирсэн Бямбасүрэн гэдэг залуу энэ урсгалынхны үнэнийг илчилсэн юм. Хаа сайгүй харгис урсгалынхан гэж тооцогддог юм.

"Эсхатологийн урсгал" бас солонгос иргэдтэй хамт орж ирсэн.

1992 оны 10 сарын 12-нд дэлхий сөнөнө гэж номлож байсан тэр өдрийн дараа нэр хүндээ алдсан боловч зальтай тайлбар хийж, зарим байр сууриа хадгалж үлдсэн юм.

Протестантизмийн меннонист "Эдемийн цэцэрлэг", методист "Христийн шинжлэх ухаан", "Тавин өдөр", "Японы христийнхний нийгэмлэгүүд" зэрэг урсгалын төлөөлөгчид бас Монголд шашны үйл ажиллагаа явуулдаг байна.

Эдгээрээс гадна протестант бус "үнэн алдартны" болон "католик" сүмүүд монголд бий.

Святотройцкая церковь буюу гурвалсан гэгээнтний сүм 3 давхар байшинд байдаг бөгөөд ирж буй мөргөгсдийн ихэнх нь оросууд хэдий ч 1/4 нь монголчууд юм.

Үнэн алдартны энэ сүм цаашид сүсэгтнүүдийн олонх нь монголчууд байх болно гэдэгт итгэдэг ажээ.

Ватиканы төлөөлөгчийн газарт католик шашны мөргөл ёслол явагддаг. Саяхнаас архичдын дунд тусгай цугларалт зохион байгуулж байна.
Католикуудын сүрлэг, ёслол төгөлдөр байдалд монголчууд татагддаг ажээ.

Католикийн "Нотр Дамын эгч дүүс", "Тереза эх" гэдэг 2 байгууллагын гэлэнмаа нар монголд гол төлөв хүмүүнлэгийн ажил эрхэлдэг юм.

"Нотр Дамын эгч дүүс" нь хар өмсгөлтэй францын харьяатууд бол "Тереза эх"-ийн гэлэнмаа нар цагаан өмсгөлтэй энэтхэгчүүд юм.

Христийн бус шашны байгууллагуудаас "Унификацийн сүм" Монголд хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Солонгосын санваартан Мүн Сан Мёны үндэслэсэн энэ шашин нь христианизм, буддизм, бөө мөргөлийн синтез юм.

Энэ шашны "Дэлхийн гэр бүлийн энх тайвны холбоо" гэдэг байгуулагад Монголын нэр нөлөөтэй 200 гаруй хүн "санаандгүй" элсч орхисон билээ.

Энэтхэгээс гаралтай "Кришна", "Ананда марга", "Шри Чинмой" зэрэг шашны урсгалуудыг залуус ихээр сонирхдог.

Кришна, шри Чинмойн урсгалууд нь хиндиузмаас салбарласан бөгөөд энэрэнгүй ёс гэгээрэхүйг өөр өөрийнхөөрөө номлоно.

Энэтхэг хувцастай орос бүсгүйчүүд Кришна шашны монгол хэлээр хэвлэгдсэн товхимлыг түгээж явдаг.

Шударга ёсыг хамгаас эрхэмлэнэ гэдэг Ананда Маргагын урсгал нь Энэтхэгт хориглогдсон юм.
Ананда Маргагын сүсэгтнүүд олон террорист үйл хийж байжээ.
Монголд Ананда Марга тэнэмэл охидын коммун хүртэл байгуулсан, оёдлын газартай.

Язу тарний шашныг гадны урсгалд тооцууштай. Энэ нь Күнзийн сургаалыг номлодог.

Манай сургуульд Күнзийн танхим гээчийг хүртэл байгуулсан. Мөн гадаадын лалын шашны нийгэмлэгүүдээс дэмжлэг авдаг монгол залуус Кораныг монгол хэлэнд хөрвүүлэх, Монгол-Ислам нийгэмлэг байгуулах санаатай явдаг сурагтай.

Сүүлийн үед Монголын христийн шашны олон урсгалынхан ерөнхий асуудлаар хамтран ажиллах экуменист хөдөлгөөнд нэгдэж байна.

Бас христийн бус шашныхантай ойлголцох алхам хийдэг болсны нэг жишээ нь буддын, исламын шашныхантай хамтран бүх дэлхийн итгэл бишрэлийн өдрийг тэмдэглэсэн явдал юм.

Ром-мөнхийн хот

Итали улсын нийслэл Ром хэмээх гайхамшигт хот гурав дахь мянган жилийнхээ босгыг алхаж байна. Анх байгуулагдах vедээ ядуу, жижигхэн байсан хот олон мянган жилийн тvvхэндээ тэмцэл, цэцэглэлт, доройтол бишгvй таарсан оршин суугч иргэдийнхээ эрэлхэг зориг, тэсвэр хатуужлын ачаар бvхнийг даван туулж цэцэглэн хєгжсєєр ирсэн юм. Ром хот хєрш зэргэлдээ омог, аймгуудаа ээлжлэн нэгтгэсээр таван зуун жилийн дараа гэхэд Итали улсыг нийтэд нь захирдаг болсон тєдийгvй тvvний ялгуусан арми омог аймаг, биш бvхэл бvтэн улс орныг байлдан дагуулж эхэлжээ. Ром дэлхийн урлагийн нийслэл болон хувирч vнэтэй захиалга олж авахаар дэлхийн єнцєг бvрээс хосгvй уран гартнууд энд ирж мєнхийн бvтээл туурвидаг болжээ.

Ромын зvрх нь, нийгмийн амьдралын тєв нь Форум талбай байв. Дээр нь сvндэрлvvлсэн Бархасвадь, Юнон, Минервийн сvмvvд, Ромул, Ремтэй хамт зогсож буй хvрэл эм арслан зургаан зуу гаруй жил чимж байгаа, тус хотын байрлаж байгаа 7 дэнжийн хамгийн гол нь болох Капитоли дэнжийн бэлд Форум талбай оршино. Форум талбай нь анхнаасаа тодорхой хvрээгээр хязгаарлагдаж байгаагvй ба дєрвєн талаар нь янз бvрийн барилгууд баригдсаар байсан ч манай эриний ємнєх V1 зууны vеэс уран барилгын ёслолын цогцолбор болон хувирсан тvvхтэй билээ.

Дайснуудыг дийлсэн баатруудад зориулсан хєшєє, дурсгал Форум талбайд маш олон хийгээд хотын оршин суугчид мєнхийн гэж хайрладаг хэдэн зуун настай модод байна. Форум талбайны тєвд жижигхэн байшин байгаа нь Янус бурхны сvм юм. Ромчууд хаа нэгтээ байлдаж байхад тэдэнд туслахаар Янус бурхан очдог гэж билэгшээж энэхvv сvмийн хаалгыг ямагт онгорхой байлгадаг ба байлдаан тулаан дуусахад сая хаалгыг хаадаг уламжлалтай ажээ.

Чулуун хvнд хавтангууд дээр янз бvрийн бурхдад зориулан босгосон сvрлэг гоё багануудтай сvмvvд олон бий. Ромд нийт vндэстний, хотын, айл гэрийн гэсэн бурхдууд тэр ч бvv хэл ишиг хамгаалдаг, хогийн євсийг устгадаг гэсэн тусгай зориулалтын бурхад ч бий. Гэвч хотын иргэд шашин шvтлэгийн талаар тааруу байдаг нь хачирхалтай.

Сvмvvдийн дотор єндєр бємбєгєр оройнуудын дор хvрэл, гантигаар урласан, болор юм уу єнгєт vнэт чулуу шигтгэж хийсэн нvдтэй ихэмсэг дvр тєрхтэй бурхад болон ертєнцийн мєнх бусыг vзvvлснийхээ дараа бурхан гэж хvндлэгдсэн хаадын баримлууд байна.

Капитолийн эгц эрэгтэй дэнж дээрээс Форум талбай руу зvсэн орсон цайз шиг хэлбэртэй нэгэн байшин байгаа нь Итали улсын “Табулярий” хэмээх архив ажээ. Ромчууд тvvхийг дээд зэргээр хvндэтгэж хот, улсынхаа тєдийгvй хувь заяаны эрхээр холбогдож байсан бусад ард тvмэн, омгийн дэлгэрэнгvй тvvхийг хойч vедээ vлдээснийг энэхvv архивт хадгалагдаж байгаа тоймгvй их бичиг баримт шvvхийн тэмдэглэл, гэрээ, чухал баримт бичгvvд гэрчилнэ.

Форум талбайд ромчууд ариун гэж ямагт хvндэтгэн vзсээр ирсэн галын эм бурхан Вестийн дугуй сvм байна.

Форум талбайд тvvхийн бvхий л vеийн туршид єдєржин шєнєжин vйл явдал єрнєж энд наймаа арилжаа хийж шvvх хурал зарлаж улс тєрийн намууд тэмцэлдэн Ромын эзэнт гvрний хувь заяаг шийдэж уран илтгэгчид оюун ухаанаараа цэц булаацалдаж хотын иргэд албан тушаалтнуудыг сонгож ялалт байгуулсан цэргийн жанжнууд аян дайны олз болох vнэт эрдэнэс, боолууд авчирч Грекээс булаан авчирсан хосгvй нандин бvтээлvvдийг дэлгэн олон тvмэнд сонирхуулдаг байжээ.

Форум талбай ийнхvv барилга, сvмvvд тєдийгvй нэрт хvмvvс, цэргийн жанжнуудын баримлуудаар дvvрчээ. Он жилvvд єнгєрч Ром хот єргєжин тэлсээр, Форум талбайны эргэн тойронд нийтдээ хааны гэж нэрлэгдсэн шинэ талбайнууд бий болжээ.

Манай эриний ємнєх нэгдvгээр зуунд Юлий Цезарь тєв дунд нь Цезарын сvм байрлуулсан тэгш єнцєгт хэлбэртэй хашаа байгуулсан бол Август, Веспасиан хаад мєн шинэ талбай, хоёрдугаар зууны эхээр Траян хаан 38 метр єндєр дэнжийг тэгшилж Ром хотод гайхагдах хамгийн том, vзэсгэлэн тєгс талбай барих зарлиг гаргаж Дамаскаас ирсэн уран барилгач Аполлодор 107-113 онуудад асар том талбай байгуулжээ.

Сиймхийтэй цул бєсєл чулуугаар хийсэн бараг 7 давхар байшинтай єндрєєрєє тэнцэх ягаан саарал єнгийн хэрмэн хананд цагаан гантигаар Ялалтын хаалга гаргажээ. Энэхvv Ялалтын хаалга, нь гурван хэсгээс бvрдэх ба дундах хаалга нь хамгийн том, нєгєє хоёр нь арай жижигхэн ажээ.

Талбайны голд сиймхийтэй боржин тавцан дээр алтадсан хvрлээр урласан ч алтны том хэлтэрхийгээр цутгасан мэт сэтгэгдэл тєрєх морь унасан Траян хааны баримал байна. Уран барималчид хааны царайг догшин ширvvн ч єршєєнгvй, бодлого ширсон дvр тєрхтэй, хацар, уруул, дvгрэг хэлбэртэй эрvv, єргєн дух, том нvдийг гайхам тод дvрсэлсэн байна. Уран барималч Аполлодор уран баримлуудын талбайны хэсэг биш, талбай алтадсан баримлуудад зориулэн дэвссэн хивс мэт сэтгэгдэл тєрvvлэхээр бvтээжээ. Алтадмал ихэмеэг баримлын дэргэд байхад яагаад ч юм сэтгэл тайвуун болно. Хашаа мэт санагдах хэрмэн хананы цаана Ром хотын хамгийн том талбай байна гэхэд итгэмгvй ажээ. Чухамдаа тэнд худалдаа арилжаа хийдэг танхим, шvvгчид суудаг вандан сандлууд бий.

Тэнд Ульпий хааны (Ульпий гэж Траяны хаан хоёр дахь нэр) байна. Аян дайнаас авчирсан олзоор тансаг чимэглэсэн бунхан олон ч Ром хотод єєр хаана ч байхгvй бvvдгэр шилтэй цонхоор хурээлvvлсэн хvрэл хавтсаараа энэ бунхан хамгийн vзэсгэлэнтэй нь билээ. Ульпийн бунхны асар том танхимын Ливаны уулнаас авчирсан хамгийн єндєр хуш модуудаар чимэглэсэн тааз, олон тооны чамин баримлуудаар гоёсон дээвэр нь тvймэрт шатжээ.

Уран барилгач Аполлодор бунхны барилгыг талбайд хєндлєн байрлуулж тvvний ар талд Ялалтын хаалга, хааны барималтай нэгэн шугамд Траян хаанд зориулсан Ялалтын баганыг дэнжийн орой дээр босгожээ. 38 метр єндєр энэ багана нь дээр нь талбайг барьсан дэнжийн єндрийг санагдуулна. Дээр нь хvрлээр цутгаж алтадсан хааны зогсож байгаа барималтай энэ баганыг мушгиа шаттай цамхаг гэж бас нэрлэнэ. .

Ялалтын баганы хананд дэлхийд хамгийн гайхамшигтайд тооцогдох товгор гантиган зураг сийлжээ. Уран барималчид Траян хааны Дунай мєрний зvгт хийсэн аян дайныг дvрслэх зорилгоор уг зурагт цайзны хэрмэн хана, цамхагийг босгож байгаа, цэргvvд хуарагнан байрлаж байгаа болон Дунай мєрєн дээгvvр модон гvvрийг барьж байгаа vйл явдлыг харуулжээ. Уул зурагт тэрчилэн жагсаалд байгаа болон марш vйлдэж байгаа явган цэрэг, байлдаж байгаа болон амарч байгаа морин цэргvvд, байлдааны усан хєлгvvд, чулуун бємбєг шидэгч, цайзын хэрэм давах шат, цэргийн зєвлєлийн хуралдаан, ялалтаа тэмдэглэж байгаа арми зэргийг мєн дvрсэлжээ. Энэ зурагт Траян хааныгжаран удаа гаргажээ.

Коллизейн задгай театрын цаад талд таван давхар байшин шиг єндєр шоо хэлбэрийн сvрлэг барилга харагдана. Бортого хэлбэртэй таазтай энэхvv гантиган шоо барилга дотор єргєн хаалгаар нь ороход
гантиган шоог нvхлэн гаргасан нуман хаалганы дээр дєрвєн морь хєллєсєн тэргийг жолоодож байгаа бурхны баримал байна. Энэ бол Тити хааны баримал ажээ. Манай эриний 70 онд Веспасиан хааны хvv, ирээдvйн хаан Тит Флавий алтадсан тэрэг жолоодон ялагчдын жагсаалыг тэргvvлэн Ром хотод орж ирж байгааг нуман хаалганд товгор дvрсээр гаргажээ. Хvзvvндээ ялалтын лаврын титэм углан зvvсэн, байлдан дагуулсан хотуудын нэрс бvхий бичиг барьсан торгон цэргvvдийн араас олзны боолчуудын цуваа хєвєрч байгааг мєн дvрсэлжээ.

Тибр мєрний баруун эрэг дээр Хаадын бунхан буюу барьсан "хvнийнхээ нэрээр Андрианы цамхаг гэж алдаршсан Гэгээн Найдангийн цайз байна. Ромын хамба лам ХV1 зууны vед цайзын орой дээр байсан Андрианы баримлыг V1 зуунд Ром хотод гарсан тахлыг зогсоож чадсан тэр vеийн хамба лам Архангел Михаилийн гантиган баримлаар сольсон ажээ. Ард тvмнээ аймшигт тахлаас аврахдаа хэрэглэж байсан бурхны зураг Эх Дагина Мажиорийн бунханд хадгалагдаж байдаг.

Цаг уур судлал

Манай гариг агаар мандал гэдэг хийнээс тогтсон давхаргаар хучигдсан байдаг. Энэ хий нь биднийг Нарны хортой туяанаас хамгаалдаг.

Агаар мандал 900км зузаантай. Эхний 10км-т тропесфер гэж нэрлэдэг бидний амьсгалдаг, байнгын хөдөлгөөнтэй агаар байдаг.

Агаар мандал, тропесфер дэх агаарын хөдөлгөөн, эдгээрийн шалтгаан, үүнээс үүдэлтэй цаг уурын нөхцөл, хэзээ болох зэргийг “цаг уурын судлал” (метеорологи)-аар мэдэж болдог.

Цаг уур судлал нь агаар мандлын, ялангуяа доод давхаргын найрлага, бүтэц, дотор явагдаж буй хөдөлгөөнийг мэдэх, ойрын үеийн цаг агаарын урьдчилсан мэдээг гаргах зорилготой шинжлэх ухааны нэгэн салбар юм. Нар, Нарны аймгийн бусад гаригууд, тэдгээрийн дагуулуудын агаар мандал ч цаг уурын судлалд хамаатай.

Цаг уур судлалаар ойрын үеийн цаг агаарын байдал, цаг агаарын төрөл бүрийн зүйлийг судлах нь гол зорилго юм.

Халууны хэм, агаарын даралт, салхи, чийгшил, үүлшилт, хур тунадас зэрэг богино хугацаан дахь агаар мандлын байдлыг цаг агаарын байдал, харин хамгийн багадаа 30-50 жил зэрэг урт хугацааны байдлыг уур амьсгал гэж нэрлэдэг.

Уур амьсгал, цаг агаарын байдлыг судлахаас өмнө дараах зүйлсийг мэддэг байх хэрэгтэй. Нар үгүй байсан бол уур амьсгал, цаг агаарын үзэгдэл байхгүй байсан. Бороо, салхи, манан, цас, мөндөр, шуурга зэрэг цаг агаарын үзэгдэл нь Нарны агаар мандал үргэлжийн хөдөлгөөн байдгаас үүдэлтэй юм.

Нартай өдрүүд

Дэлхийн ихэнх хэсэгт, ялангуяа зуны улиралд нартай, бүртийх ч үүлгүй цэлмэг өдрүүд үргэлжилдэг. Нартай байвал хамгийн тогтвортой агаартай өдөр юм.

Хэрэв өглөө нартай, үүлгүй байвал өдөржингөө тийм байх магадлалтай гэсэн үг. Агаар хангалттай чийгшилтэй, энэ чийгийг агаар мандал руу өргөх хөдөлгөөнтэй үед үүл бий болдог.

Бороотой өдрүүд

Саарал үүл гарвал удахгүй бороо орохын шинж. Зузаан, усаар дүүрэн тул бараан өнгөтэй харагддаг. Тиймээс ч Нарны туяа үүлийг нэвтэлдэггүй. Хамгийн зузаан, бараан үүлнээс аадар бороо ордог. Халуун орны бүст 15 км үргэлжлэх аварга том kumulonimbus үүлнээс зөвхөн өдрийн хагаст 0.9м бороо орох тохиолдол бий.

Үүнээс арай нимгэн, илүү цайвар өнгийн nimbostratus-аас хэдэн цаг, өдөр хоногоор үргэлжилсэн бороо ордог. Богинохон stratus үүлнээс зөөлөн шиврээ бороо ордог. Ширүүн бороо орсны дараа ялангуяа удаан хугацаагаар хуурай гантай байсан үед үер буудаг.

Учир нь ангасан газар хатаж, хатуурдаг тул борооны ус хөрсөнд шингэлгүй дээгүүр нь урсдаг. Ингээд хөрсөнд шингээгүй уснаас үер буудаг. Зарим үер борооноос бус, далайн шуурганаас үүдэн буудаг. Аварга том давлагаа үүсч, хөөрсөн уснаас болоод эрэг хавийн газар усанд автдаг.

Дэлхий дээр ихэнхдээ улирлын чанартай салхинаас болж хүчтэй бороо ордог. 5 сараас Энэтхэгийн далайгаас чийгтэй салхи салхилж эхэлдэг бөгөөд тэнгэрт хар үүл бүрхдэг. Ингээд Энэтхэгт 6 сарын турш үргэлжилдэг маш хүчтэй борооны улирал эхэлдэг. Дараа нь ахин 6 сарын турш ган гачиг үргэжилнэ.

Борооны хэмжээг 50см орчим урттай, дээрээ цооногтой, цилиндр хэлбэртэй борооны тусгай онгоцоор хэмждэг. Өндөр газар байрлуулдаг саванд цугласан борооны усны гүнийг хэмжин, хур тунадасны хэмжээг хэмждэг. 1 цагт орсон борооны хэмжээ 0.5мм-ээс бага байвал бага, 4мм-ээс их байвал хүчтэй бороо гэж үздэг.

Салхитай өдрүүд

Агаарт заримдаа урин зөөлөн салхи салхилж эсвэл шуурга, хар шуурга дэгддэг. Зөөлөн, хүчтэй хамаагүй салхи бүр адил замаар үүсдэг.

Далай тэнгис, хуурай газрын зарим хэсэг наранд хэт халдаг. Халсан гадарга дээрээ байгаа агаарыг ч халаана.

Халсан агаар дээш хөөрч эхэлнэ. Агаар хөөрөхөд гадарга дахь даралт багасч, бага даралттай талбай үлдээдэг.

Энэ үед эргэн тойрны хүйтэн агаар халсан агаарын байрыг эзэлдэг. Хүйтэн агаар хүнд тул доор оршдог.

Ингээд хүйтэн агаараас болж гадаргад даралт үүснэ. Энэ хэсгийг өндөр даралттай бүс гэдэг.

Хэсэг хугацааны дараа энэ агаар ч халж, дээш хөөрдөг. Агаар энэ маягаар өндөр нам даралттай талбайн хооронд байнга зорчин, гадаргад үйлчлэх даралтыг тэнцвэржүүлдэг.

Агаарын энэ хөдөлгөөнөөс салхи үүснэ. Салхи, агаарын хэм, даралт өөрчлөгдөж байгаа газар өндөр даралттай хэсгээс нам даралттай хэсэг луу үлээж байдаг.

Ингээд салхи энэ маягаар Дэлхийн агаарын зорчил хөдөлгөөний нэг хэсэг болдог. Энэ зорчлын үеэр эквадороос туйлууд руу халуун агаар, туйлаас эквадор руу хүйтэн агаар хөдөлдөг. Агаар мандал дахь агаар байнга хөдөлгөөнтэй байдаг. Энэ зорчил хөдөлгөөн нь дэлхийн дулааны хэмийг тэнцвэржүүлдэг.

Нам даралттай газарт хүчтэй шуурга болдог. Учир нь тал бүрт эргүүлэг мэт эргэлдэж байгаа агаар хөөрсөн халуун агаарын байрыг эзлэхийн тулд энд зорчдог. Борооноос гадна мөндөр, цас, тоос шороо, элсийг хаман авчирдаг.

Хар салхи

Цаг уурын судлалын эрдэмтэд халуун орны циклон гэж нэрлэдэг хар салхи нь 300км/ц-ийн хурдтай, бороотой, хүчтэй шуурга юм. Дээр байгаа шуургатай агаар, доор байгаа халуун, чийгтэй агаартай нэгдсэнээр хар салхи үүсдэг гэдэг.

Салхины хурд 17км/ц-аас илүү гарч, чийгтэй халуун агаар үүсгэдэг далай тэнгисийн усны хэм 270С-ээс дээш хүрсэн үед хар салхи болж хувирдаг. Тиймээс хар салхи нь зөвхөн халуун орны бүст бий болдог. Гэвч экваторын дээр хар салхи үүсдэггүй.

Учир нь энд кориолисийн хүч (салхийг бөмбөрцгийн хойд хагаст баруун тийш, өмнөд хагаст зүүн тийш хөөдөг хүч) энд хүчтэй нөлөөлдөггүй.

Ийм нөхцөлд шуургатай агаар нь халуун чийгтэй агаарын дээр гарч дээш нь сордог. Кориолисын хүчээр эргэлдэн нам даралттай талбайн орчим эргүүлэг байдлаар эргэлдэн байгаа шуурга дээш хөөрсөн халуун, чийгтэй агаарыг цилиндр хэлбэрт оруулна.

Ингэснээр чийгтэй агаар шуурганы төв баганыг чиглэн эргэлдсээр хөөрөхдөө хөрч, усны уур kumulonimbus үүлээр хана босгох байдлаар нягтарна.

Борооны бүс гэдэг энэ ханаас үүдэн хүчтэй аадар бороо эсвэл мөндөр буудаг. Агаар баганын дээрээс доошоо аажуухан бууж буй газрыг хар шуурганы нүд гэж нэрлэдэг. Нүдний өргөн 6-60км- ийн хооронд хэлбэлздэг.

Нүд багасахад агаарын хөдөлгөөн хурдасдаг. Нүдний доторх агаар тогтвортой, халуун, цэлмэг байдаг. Тиймээс хар шуурга болоод өнгөрсөн газар нүдний эгц доор байсан бол хүчтэй шуурга, бороо оролгүй өнгөрдөг.

Хар шуурга дунджаар 480км өргөн хүрээтэй болдог бөгөөд 10 хоног орчим үргэлжилдэг. Хүчтэй салхин шуурганаас далай тэнгист ойролцоогоор 20м өндөр давлагаа үүснэ.

Салхи шуурга, бороо, мөндөр, давлагааг нэгэн зэрэг давж гарах тэнгисийн хөлөг цөөн байдаг. Хар шуурга тааралдсан бүхнээ эвдлэн сүйтгэдэг тул улс орны эдийн засагт хортойгоор нөлөөлдөг.

Хар шуурга тивийн дотогш эсвэл хүйтэн далай тэнгис рүү чиглэх үедээ хурдаа сааж эхэлнэ. Учир нь чийг, дулаанаа алддаг. Хар шуурганы нүдийг бага багаар үүл тагласаар удалгүй зогсоно.

Хар шуургыг сансрын хиймэл дагуулаас ажиглан хуурай газар хүрэхээс өмнө оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх боломжтой. Ингэснээр хүний амь нас сүйдэхээс хамгаалдаг.

Цастай өдрүүд

Халуун орны бүсээс бусад газар ихэнх бороо цас байдлаар орж эхлээд халуун агаарт ормогцоо хайлж усан дусал болдог. Агаар хүйтэн байвал цас хэвээр газарт бууна. Тиймээс нэг үүлнээс өндөр газарт цас, нам дор газар бороо орж болдог.

Гэхдээ цас орохын тулд агаар заавал хүйтэн байдаггүй. Учир нь хэт хүйтэн агаарт хур тунадас болох чийг байдаггүй. Тиймээс Канадын өмнөд хэсэг, Хойд Америкт ордог цасны хэмжээ Хойд туйлаас ч их байдаг. Агаарын хэм 0 хэм орчим байхад хамгийн их цас ордог.

Хэр их цас орохыг урьдчилан таамаглах аргагүй. Учир нь агаарын хэм хэдхэн хэмээр нэмэгдэхэд цас бороо болно.

Цан болон мөс

Өвлийн хүйтэн, цэлмэг, хуурай өдрүүдийн дараа цанатах нь их. Шөнө тэнгэр цэлмэг байхад өдөр газар буусан халуун агаар түргэн, хурдан дээш хөөрч газрын гадарга дулаанаа алддаг. Цангийн хамгийн их түгээмэл хэлбэр нь хяруу юм.

Усны уур хэт хүйтэн газар хүрэв үү, үгүй юү хөлддөг. Навч мөчрийн дээр хурц үзүүртэй зүү хэлбэрээр үлддэг. Агаарын хэм 0С орчим, газрын гадаргын дулаан бага байхад мөс үүсдэг. Гэвч мөсний талст үүсэхэд агаарт чийг байх хэрэгтэй.

Цаг агаарын урьдчилсан мэдээг хэрхэн гаргадаг вэ?

Цаг агаарын нөхцөл байдал хүний амьдралын хэв маяг, үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тиймээс цаг агаар ямар байхыг урьдчилан мэдэх нь тустай. Орчин үеийн цаг агаарын урьдчилсан мэдээг дэлхий даяар ижил цагт явуулж буй агаар мандлын хэдэн сая ажиглалт, хэмжилтийг нэг дор цуглуулан, тооцож гаргадаг.

Агаар мандлын доод давхаргатай холбоотой мэдээг улс бүрийн ажиглах станцууд гаргадаг.

Дээд давхаргатай холбоотой мэдээг радар, сансрын хиймэл дагуул зэрэг хэрэгслийг ашиглан мэдэж авдаг. Мэдээг цаг уурын судлалын зураглалд оруулан, эндээс урьдчилсан мэдээг гаргаж авна.

Манай оронд Цаг Уурын Төв энэ мэдээг гаргадаг.

Өргөн газар нутагт тодорхой цаг үеийн туршид цаг уурын байдал болон цаг уур судлалын бусад мэдээллийг агуулсан зургийг цаг уур судлалын зураг гэдэг.

Цаг уур судлалын хамгийн өргөн тархсан зурагт даралтын талбай, бүс бүслүүр, салхи, хар шуурга зэрэг цаг уурын хүчтэй хэлбэлзэл бүхий нутгийн байрлал, салхины чиглэл, хурд, агаарын хэм, үүлний хэмжээ, төрөл, цаг уурын байдлын төлөв, чийгшилийн хэмжээ, алсын бараа харагдах байдал зэргийг тусгадаг.

Цаг агаарын урьдчилсан мэдээ нь гурван үе шаттай: ажиглалт, анализ, таамаглах. Эхлээд ажиглалтын маш олон аргыг ашигладаг. Цаг агаарын урьдчилсан мэдээг гаргахад аль нэг арга нь дангаар хангалтгүй байдаг.

Газрын ажиглалт:

Дэлхий дээрх цаг уурын судлалын бүх станц зэрэг явагддаг. 3 цаг тутамд өдөрт 8 удаа давтагдана.

Энэ ажиглалтаар салхины чиглэл хурд, агаарын хэм, усны уурын даралт, хөрсөн дээрх хамгийн бага хэм, агаарын даралт, цаг агаарын үзэгдэл, хэвтээ чиглэлийн алсын бараа харагдах зай, үүлшилт, тэнгэр бүрхэх хэмжээ, төрөл болон давхаргын өндөр, цасны зузаан, өдрийн ууршилт болон гэрлийн хэмжээ, хур тунадасны хэмжээ, далайн байдал, далайн алсын бараа харагдах хэмжээ, далайн усны дулаан зэргийг хэмждэг.

Эдгээр тоо баримтыг эхлээд улсын цаг уурын судлалын төвд, дараа нь олон улсын төв рүү илгээнэ. Олон улсын төвд цуглуулсан тоо баримтыг дахин улс орнууд руу илгээдэг.

Нисэх онгоц болон усан онгоцны ажиглалт:

Хуурай газрын ажиглах станцуудад хийдэг хэмжилтийг нисэх онгоц, усан онгоцонд ч хийдэг. Эдгээрийг замд тохиолдох цаг агаарын олон янзны нөхцөл байдлыг хураан бичих хэрэгслээр тоноглодог.

Нисэх онгоцоос салхитай холбоотой мэдээг авдаг. Усан онгоцнууд тэнгис далайн байдлыг мэдээлнэ. Хэмжилтийн тоо баримтыг тухайн тээврийн хэрэгслийн байршлын уртраг, өргөргийн хамт хуурай газрын аль нэг станц руу илгээдэг.

Агаарын дээд давхарын ажиглалт:

Агаарын дээд давхаргын ажиглалт хийдэг станцууд радио дохиологч хэмээх төхөөрөмж байрлуулсан, устөрөгч мөн түүнтэй ижил хөнгөн хийгээр дүүргэсэн агаарын бөмбөлөг хөөргөдөг.

30-40км өндөр хөөрсөн бөмбөлөгөөс даралтын тодорхой давхаргын өндөр, тухайн давхаргын чийг дулаан, салхины чиглэл, хурдыг хэмжин, радио дохиогоор газар дахь станц руу илгээдэг.

Энэ ажлыг өдөрт хоёр удаа давтан хийдэг.

Радарын мэдээлэл: Цаг уур судлалд бороо цас, мөндрийн хэмжээ, хаана хэр их унасныг тооцохын тулд радар ашигладаг.

Радио долгион борооны дусалтай мөргөлдөн буцаж, хүлээн авагчийг мөргөдөг. Энэ мэдээг хиймэл дагуулын тусламжтайгаар станц руу илгээж, дүрс болгон буулгана.

Хуурай газрын хүчтэй шуурга, хар шуурга зэрэг үзэгдлийн байршил, хүчийг мөн л радарын тусламжтайгаар тооцон гаргадаг.

Сансрын хиймэл дагуулын дүрс: Сансрын хиймэл дагуулууд авсан мэдээгээ тодорхой хугацаагаар газрын станц руу илгээснээр цаг агаарын байдлыг бөмбөрцгийн хэмжээнд нарийвчлан шинжлэх ажлыг хөнгөвчилдөг.

Цаг агаарын зурагт сансрын хиймэл дагуулаас авсан зураг чухал үүрэгтэй. Хоёр төрлийн зураг байдаг. Бидний хардаг буюу харж болох дэлхийн болон үүлний зургийг харуулсан гэр зураг болон халууны хэмжээг үзүүлдэг хэт улаан туяаны зураг юм.

Ажиглалтын автомат станцууд:

Цаг уур судлалын энгийн станцуудад хийсэн хэмжилтийн ихэнхийг автомат аргаар тооцоолон, кодолж, алдаа гарах боломжийг бууруулан холбогдох газар луу илгээдэг байна.

Цуглуулсан мэдээллийг газрын зурагт буулган, изобарын муруй зурна. Ижил даралттай цэгүүдийг холбосноор изобарын энэ муруй үүсдэг.

Изобарууд бие биетэйгээ ойртвол салхины хурд нэмэгддэг. Хоёр өөр жинтэй агаарыг бие биеэсээ ялгаатай бүсээр тэмдэглэдэг.

Гаргаж авсан мэдээг агаарын жингийн байршил, хиймэл дагуулын зураг, радарын мэдээ, тоон мэдээлэлтэй харьцуулдаг. Гаргасан үр дүнг хамгийн сүүлийн удаа эрдэмтдийн хурлаар хэлэлцдэг.

Агаарын зорчил нь урьдчилан мэдээ гаргах хэсэгт нөлөөлөх хугацаа, хүч зэргийн талаар сүүлийн шийдвэрийг гаргаж, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ бэлэн болдог.

Нэмэлт:

Шуурга болох үед аянга бууж, тэнгэр дуугарах нь элбэг. Аянга бол kumulonimbus үүлнээс буудаг статик цахилгаан юм. Энэ үед агаар түргэн өргөсч, орчин тойронд нь цахилгаан долгион үүсдэг. Энэ долгионууд нь тэнгэрийн дуу бий болгодог.

Хар салхи бол ихэнхдээ хүчтэй шуурганы үед kumulonimbus үүлний давхаргаас газар руу буудаг, маш хурдтай эргэлддэг агаарын багана юм.

Өмнөө тааралдсан машин, тээврийн хэрэгсэл, мод, газар байгаа бүхнийг хамж эргэлдсээр байдаг. Дотогш татсан тоос шороо болон бусад бодисоос шалтгаалан бараан өнгөтэй байдаг. Эдгээр эд зүйлс хар салхи дууссаны дараа хол газар тэнгэрээс унадаг.

Цас орох үед салхины хурд 62км/ц болоход цасан шуурга үүсдэг. Хүчтэй цасан шуурга газар буусан цасан ширхэгийг хаман, хүчтэй орж буй цастай нийлүүлэн шуурдаг. Зам тээвэр, харилцаа холбоо тасарна. Цасан шуурга бүх зүйлийг цасаар хучин, машин, галт тэрэг далд ордог.

Шороон шуурга нь их хэмжээний тоос шороо дээш хөөргөн дэгдээж, дараа нь буцаан буулгадаг маш хүчтэй салхи юм. Халуун агаар дээш хурдан хөөрөх үед үүсдэг.

Дээш хөөрсөн агаар нягтарснаар авоарга том шороон үүл бий болно. Харин говь цөлийн хуурай агаарт чийг багатай тул бороо ховор ордог. Элсэн шуурга илүү ойрхон шуурдаг.

Учир нь элсэн ширхэг нь тоос шороог бодвол хүнд байдаг. Байшин барилга, хашааны орчим 4м гаруй овоо босгох нь ч бий. Элсэн шуурганд дайрагдсан хүн амьтны амьсгал боогддог. Үржил шимтэй хөрс шороог хаман авдаг тул ард нь эль хуль цөл үлддэг.

Мөндөртэй шуурга

Мөндөр kumulonimbus үүлнээс үүсдэг. Үүлэн дотор дээш доош урсдаг агаарын хүчтэй урсгал байдаг. Хамгийн дээд хэсэгт агаарын хэм хөлдөх хэмээс доош хүйтэн байдаг.

Үүлэн дотор агаарын урсгалын нөлөөгөөр аялах мөсөн талстууд маш хүйтэн усан дусалтай мөргөлдөнө. Усан дуслууд талсттай барьцалдан хөлдөж мөндөрийн ширхэг болдог.

Агаарын урсгалаар хийссэр буй мөндөрийн ширхэгүүд илүү их мөстэй барьцалдан хүндэрнэ. Агаарын урсгал зөөхөөргүй хүнд болоод газар унадаг. Мөндөр ороход заримдаа хүний амь нас сүйддэг. Мөндөрийн ширхэг 1гр- аас бага эсвэл 1кг- аас их жинтэй байдаг.

Цасан ширхэгүүд өөр хоорондоо огт адилгүй байдаг. Хоёр ширхэг ижил цасан ширхэг байдаггүй. Харин бүх цасан ширхэгүүд 6 өнцөгтэй. Шулуун хавтгай, зүү болон савхан хэлбэртэй мөсөн талстууд нэгдэн цасан ширхэг болдог.

Цан хяруу нь мөсөн талстаас ч илүү үзэсгэлэнтэй зураг үүсгэдэг. Гадаа хүйтэн байхад өвөл цонхны дотор талд хээ угалз урласан цан тогтдог. Эхлээд хүйтэн цонхон дээр шүүдэр бууна. Дараа нь шүүдрийн дуслууд хөлдөн, мөсөн талст болно. Цааш нь улам их мөстөн тогтдог.

Дулааны хэм буурахад агаарын чийг хөлдөн газар, навч мөчир зэрэг янз бүрийн гадаргууг нимгэн мөсөн талстаар бүрхдэг. Хэт хөрсөн усан дуслууд цас бололгүйгээр шууд газар унах нь ч бий. Хүйтэн газар унаад шууд хөлддөг. Гадаргууд нэгдэн хүндэрсэн мөс цахилгаан утасны шугамыг таслан, хөлөг онгоцыг хөмрүүлдэг.

Хар шуурга халуун орны бүсээс гадна хүйтэн, халуун агаарын орчил хоорондоо мөргөлдөснөөс бас үүсдэг. Эдгээр агаар хоорондоо нийлдэггүй. Хооронд нь муруй хязгаар байдаг. Энэ хязгаарыг үе гэдэг.

Хүйтэн үе нь хүйтэн агаар халуун агаарын зайг эзэлхийн тулд доороос нь түлхэж, түргэн дээшлэх гэж оролдсоноос бий болсон хоёр агаарын хязгаар юм. Халуун үе нь халуун агаар хүйтэн агаарын зайг эзлэхээр хөдөлж буй газар бий болдог халуун хүйтэн агаарын хоорондох хязгаар юм.

Туйлуудын мөс хэдэн зуун жил хайлдаггүй. Заримдаа мөсөн уулнаас их хэмжээний мөс, жижиг мөсөн уул хагарч салан усны гадаргууд ил хөвдөг. Ус хөлдөхөд нягт нь багасдаг тул ил хөвдөг юм. Гэхдээ ихэнх хэсэг нь усан доор байдаг. Гаднаас нь хараад жижиг гэж андуурснаас олон хөлөг онгоц мөсөн уул мөргөж живдэг.

Салхины хүчийг ажиглацгаая

Салхины хүч 0: Тогтуун. Утаа эгц дээш хөөрдөг. Хурд нь 0 км/ц.

Салхины хүч 1: Салхи. Утааны налалт салхины чигийг заана. Хурд нь 1-5км/ц.

Салхины хүч 2: Зөөлөн салхи. Салхи үлээж байгаа нь мэдэгдэнэ, навч сэрчигнэнэ. Хурд нь 6-11км/ц.

Салхины хүч 3: Сэрүүн салхи. Навч, нарийн мөчир үргэлж хөдөлж, туг далбаа намирч эхэлнэ. Хурд нь 12-19км/ц.

Салхины хүч 4: Дунд зэргийн салхи. Тоос шороо, цаас агаарт хөөрч, жижиг мододын мөчир найгаж эхэлнэ. Хурд нь 20-29км/ц.

Салхины хүч 5: Хүйтэн салхи. Жижиг модод ганхаж, усанд намхан долгион үүснэ. Хурд нь 30-39км/ц.

Салхины хүч 6: Хүчтэй салхи. Модны бүдүүн мөчрүүд хөдөлж, шүхэр хэрэглэхэд төвөгтэй болно. Хурд нь 40-40км/ц.

Салхины хүч 7: Маш хүчтэй салхи. Бүх модод ганхана, салхины эсрэг алхахад хэцүү болно. Хурд нь 51-61км/ц.

Салхины хүч 8: Шуурга. Модны мөчир хугарч, салхины эсрэг алхах улам хэцүү болно. Хурд нь 62-74км/ц.

Салхины хүч 9: Хүчтэй шуурга. Байшингийн яндан, дээврийн хавтанцар хийснэ. Хурд нь 75-87км/ц.

Салхины хүч 10: Жинхэнэ шуурга. Эргээс хол үүсэх нь ховор. Мод үндсээрээ булгарч, байшин барилга эвдэрнэ. Хурд нь 88-101км/ц.

Салхины хүч 11: Маш хүчтэй шуурга. Ховор тохиолддог. Маш их хор хохирол учруулдаг. Машиныг хөмрүүлдэг. Модод булгарч хол шидэгдэнэ. Хурд нь 102-117км/ц.

Салхины хүч 12: Хар шуурга. Бүрэн устгадаг. Хурд нь 117км/ц- аас их байдаг.

Сибирийн Енисей мөрөн


"...Амьдралдаа би Енисейгээс илvv аугаа мєрєн vзээгvй ээ. Ижил мєрєн хэдийгээр vзэсгэлэнтэй, даруухан, гунигтайхан сайхан бvсгvй боловч Енисей бол хvчирхэг, хvч чадал, залуу насаа яахаа мэдэхгvй байгаа баатар эр шиг мєрєн билээ гэдгийг Ижил мєрнийг бишрэн шvтдэг хvмvvсийг гомдоох гэж хэлээгvй гом шvv" хэмээн Сибирийн энэ аугаа их мєрний тухай оросын их зохиолч Антон Павлович Чехов Сахалины арал руу очих гэж яваад 1890 онд Красноярскт тvр буудаллахдаа бичсэн байдагЭрэг нь ийм олон янз байдалтай мєрєн Оросод єєр хаана ч байдаггvй. Саяны цаст цагаан нурууд, Минусын хотгорын єргєн уудам тал, Туруханийн хязгааргvй их намаг балчиг, Енисейн гvвээ гvдэнгийн ой модоор хучигдсан уул толгой, Красноярскийн тэнгэр баганадсан уулс, туйлын чанад дахь Путоранын хvрмэн чулуун хадан цохиод, Таймырын тундр, Ангар мєрєн орчмын нарсан шугуй гээд байхгvй юм vгvй. Гэтэл Енисей мєрний цутгалангууд єєр єєрийн гэсэн vзэсгэлэн тєгєлдєр боловч хоорондоо огт адилгvй юм. Намуухан дєлгєєн Доод Тунгус, галзуурсан мэт ширvvн догшин Их Пит, тайгын vзэсгэлэнт Мана, уйтгартай намгархаг Кае, хvчирхэг Ангар мєрєн, шоржигносон тvргэн урсталт Хамсара гээд дор бvрдээ л зєвхєн єєрийн гэсэн онцлогтой.

Енисей бол оросын хамгийи их устай мєрєн билээ. Зургаан зуун шоо дєрвєлжин километр усыг нэг жилийн дотор Карскийн тэнгист юvлдэг нь Ижил мєрнийхєєс гурав дахин, Оросын Европын хэсгийн бvх голууд нийлснээс ч илvv их ус юм. Енисей мєрний усанд халим хєвж явсан удаатай. Уг халим мєрнийг єгсєн vе vе усан оргилуур цацруулсаар явсан гэдэг. Тэнгисийн тэр аварга амьтан тийнхvv хєвсєєр Карсийн тэнгисээс дээш дєрвєн зуун км єгссєн боловч нэг удаа шумбахдаа єехийгээ мєрний ёроолын хурц ирмэгтэй чулуунд зvсэж орхиогvй бол тvvнээс ч хол явах байсан ажээ. Тийм их урт, хvчирхэг, догшин ширvvн урсгалтай энэ мєрнийг далайн дvv ч гэж нэрлэдэг. Сибирийн энэхvv их мєрний адаг хавиар эргийг нь усан онгоцон дээрээс дурангаар арай гэж харахаар єргэн ажээ.

Ємнєдєєс умардыг зорин бараг уртрагийн дагуу урсахдаа Енисей мєрєн Оросын нутгийг хоёр хэсэг болгон хуваадаг. Ингэхдээ мєрний усан сан гурван єєр хэсгээс бvрдэнэ. Мєрний эхээр тал бvрээсээ уулсаар хvрээлэгдсэн байдаг бол дунд болон адаг хэсгээрээ Баруун болон Дундад Сибирийн тэгш єндєрлєгийн хил хязгаар болдог юм.

Саяны нуруун дахь Кара Балык нуураас Енисей мєрєн эх авдаг. Эндээс Их Енисей буюу тува хэлээр Бий-Хем буюу "Их мєрєн" гэсэн нэртэйгээр уруудан Тувагийн хотгорыг чиглэн урсана. Кызыл хотын ойролцоо Бий-Хем гол Бага Енисей буюу Ка-Хем голтой нийлэн Енисей мєрєн болон урсдаг. Тувачууд тvvнийг Улуг-Хем буюу Аугаа их Енисей гэдэг. Мєрний эрэг дагуу амьдардаг ард олон бvгдээрээ тийнхvv хvндэтгэн нэрлэдэг ажээ. Тухайлбал эвенкvvд Иоанесси /Их Усан/ гэж нэрлэдгийг Уралаас ирсэн оросын казакууд хазгай дуудсаар Енисей болсон нь орос хэлэнд тэр чигээрээ хадгалагдан газрын зурагт тэмдэглэгдэн vлдсэн байна. Кызыл хот Евразийн эх газрын яг тєвд нь байдаг учраас тэнд "Азийн тєв" гэсэн бичээс байдаг. Тувагийн хотгорт ирээд энэ мєрєн уулсаас бууж нэг хэсэгтээ их олон салаалдаг тул тэр хэсгийг "Дєчин Енисей" гэж нэрлэжээ.


Тувагийн хотгороос гарахдаа Енисей мєрєн хагас километрийн єргєн газраар дахин Саяны нурууг давдаг. Тувачууд энэ хотгорыг Хан-хо-Хан буюу Жижигхэн цоорхойтой том уут гэдэг. Хад чулуу ихтэй Баруун Саяны нуруу Енисей мєрєнд ганцхан нарийхан хавцал vлдээсэн байдаг. Ємнє нь энэ хавцал мєрєн тулж ирээд 70 метр болж нарийсдаг баахан хад чулуутай газар байсан юм. Хавцлын адагт байдаг Их боргио хамгийн хvчтэй нь байжээ. Харин одоо Енисей мєрний уулнаас буудаг хэсэгт Саяны усан цахилгаан станцын 200 м єндєр далан баригдсан учир Дээд Енисей мєрний ус нэг том усан сан болон хувирчээ.

Далангаас уруудаад энэ мєрєн хоёр талаараа Абаканийн талаар хvрээлэгдсэн Минусинскийн хотгороор дайран єнгєрдєг. Енисей мєр¬ний гольдрил дахиад л салаалж дундаа арал vvсгэх ба баруун зvvн хоёр салаа нь дахин нийлээд улам гvнзгий, улам єргєн болон урсдаг.

Абакан хотоос уруудаад бас нэг єргєн их усан сан тааралдах нь Красноярскийн усан цахилгаан станцын далан бєгєєд тvvнээс цааш уруудвал бараг эрэгт нь тулсан тайгын ногоон тэнгисээс єнгийсєн авар¬га том хадан цохиод баруун эрэг дээр нь харагддаг. Эд бол Сибирийн сонин хачин газруудын нэг алдарт Красноярскийн баганан хаднууд билээ. Гэвч энэ газарт тусгайлан зориудын аялал хийж vзмээр євєрмєц сонин газар юм.

Усан онгоцоор аялан яваа жуулчид энэ хэсэгт ирээд уулсыг ардаа орхино. Учир нь Красноярскийн баганан хаднууд Дорнод Саянын хам¬гийн баруун талын хэсэг болдог. Кан голын бэлчрийг єнгєрєєд Енисей мєрєн умард зvгийг чиглэн олон тооны гол горхийг нэгтгэн vнэхээрийн аварга том мєрєн болон урсдаг. Гэхдээ мєрнийг усаар тэтгэдэг гол хэсэг нь баруун талаас цутгадаг голууд ажээ. Енисей мєрєнд зvvн талаас нь ирж цутгадаг зуугаад голоос ердєє зургаахан нь Ока голоос том ба хамгийн урт нь ижил мєрнєєс яльгvй богино Доод Тунгусийн гол билээ.

Енисей мєрєнд цутгадаг голуудаас хамгийн том нь Байгаль нуураас эх авсан Ангар мєрєн бєгєєд Енисей мєрний угаас их арвин усыг бараг хоёр дахин нэмэгдvvлдэг байна. Гэвч Ангар мєрєнтэй нийлэхээсээ ємнє Енисей мєрєн Казачинскийн хад чулуу ихтэй боргио чулуун дундуур гарч амждаг.

Ангар мєрний бэлчрээс эхлээд Подкаменнийн Тунгус хvртэл баруун эргийнх нь дагуу Енисейн гvдгэрийн ой мод ихтэй хадан цохиод vргэлжилж зарим хэсэггээ мєрнийг шахан нарийсгаж шинэ шинэ боргио цохио vvсгэдэг. Енисей мєрний тэнгист хvрэх замын дагуух хамгийн сvvлчийн саад болсон Осиновын боргиог хамгийн аюултай, хэцvv нь гэж усан замын ахмадууд ярилцдаг. Хорьдугаар зууны эхээр чиргvvлтэй усан онгоцоор тэр боргиог давж байсан гэрчvvдийн яриаг одоо танилцуулъя:

"Ингээд Енисейн гvвэнгийн хавцал гараад ирлээ. Асар хvчтэй оргилон боссоноо тэр даруй усан дуслууд болон сарних аварга том эргvvлэг нvднээ тусав. Эргийн хадан цохион дээрээс буусан хvрхрээ ч харагдав. Доохно нь хараахан хайлж амжаагvй мєсний хэлтэрхийнvvд ч гялалзана. Холоос харахад хvрхрээ зундаа хєлдсєн юм шиг санагдав. Хавцалд жихvvн хvйтэн, бvvдгэр байлаа. Саад боргио бvхнээсээ аль хэдий нь салаад байсан Енисей мєрний ус баруун эргээ хvчтэй мєргєєд буцаж зvvн тийш урсах замд нь нэгэн хадархаг арал байна. Хєєсрєн бургилах их усны хамтаар чиргvvлт онгоц маань хадан арлыг чиглэв.

Аймшигг мєч... Бид тэрхvv аварга том хадыг очиж мєргєєд юу юугvй л бут vсрэх юм шиг санагдав. Гэвч залуурыг жаахан хєдєлгємєгц чиргvvлт онгоц арлын хажуухнаар єнгєрєв..."

Тэр хэсгийн хамгийн аюултай хадан цохионуудыг дэлбэлж орхисон болохоор одоо тvvгээр усан онгоц явахад аюулгvй болжээ.

Енисейск хэмээх нэлээн эртний хот зvvн эрэг дээр ард хоцорно. Энэ хотыг бараг дєрвєн зууны ємнє байгуулсан гэдэг. Харин баруун талаас нь Енисейн алтан шаргал гvвэнгийн доороос урсах Их Пит гол ирж нийлнэ. Алтны уурхайг чиглэсэн зам тvvгээр дайрдаг байсан гэлцдэг. Галзуурсан ус хэмээн нэрлэдэг байсан арваад метр эргээсээ хальдаг энэ мєрнєєр аялахад их хэцvv байжээ.

Тэндээс жаахан доохно Енисей мєрний зvvн талаас хачин дєлгєєхєн Кас гол ирж цутгадаг. Энэ голын эхэнд хоёр зуун жилийн тэртээ голын баруун эргийг Кеть голтой холбож байсан Обь-Енисейн сувгийг байгуулж байжээ. Єнгєрсєн XX зуунд Сибирийн их тємєр замыг байгуулснаас хойш vнэ цэнээ алдсан энэ суваг Орос оронд ихээхэн ач тусаа єгч байжээ.

Енисей мєрєн Осиновскийн боргиог гэтлээд бvрэн тайвширч улам олон голыг єєртєє нэгтгэсээр далайг зорьдог. Подкаменный, Доод Тунгус голууд ирж нийлсний дараа єргєн нь дунджаар 5 км, зарим хэсэгтээ 15 км болдог. Енисей мєрний гvн энэ хэсэгтээ 15 м хvрдэг тул тэнгисийн хєлєг онгоцууд тvvгээр єгсєн тэнгисээс бараг 700 км зайтай Игарка хvртэл явдаг.

Игарка бол шинэхэн хєрєєдсєн нарсны vртэс, давирхай vнэртсэн ойн боомт хот билээ. Игарка хотын байшингууд бvгдээрээ модоор баригдсан ба явган хvний замаа хvртэл модоор хийсэн байдаг.


"Гvvрнvvд нь шалны банз шиг чахарсан Гайхамшигт модон хотоор би алхаж явна "

хэмээх шvлэг бичсэн яруу найрагч Городницкийн онгодыг хєглєсєн газар бол чухамхvv энэ Игарка хот билээ.

Енисей мєрний аугаа их, хязгааргvй єргєн байдал нь vнэхээр гайхамшигтай бєгєєд ухаан санаанд багтахын аргагvй юм. Усан онгоцоор аялан яваа жуулчин хєлєг онгоцны тавцан дээрээс арай гэж харагдаж байгаа эргийг нь хараад ийм аугаа их єргєн гол мєрєн ємнє нь vзээгvй гэдгээ хvлээн зєвшєєрєх бизээ. Гэвч эсрэг талын боомтонд хvрмэгцээ тэндээс ч гэсэн эрэг хvртэл мєн л тийм их зайтай болохыг vзээд бас л гайхах болно. Харин мєрний адгаар, Дудинка єнгєрєєд улам єргєн болж эргийн бараа харагдахаа болино. Енисей мєрєн энэ хэсгээрээ 20 км аас илvv єргэн тул арга ч vгvй биз.

Красноярскаас авахуулаад Енисей мєрний адаг хvртэл Баруун болон Дорнод Сибирийн зааг хязгаар болдог гэж дээр єгvvлсэн шvv дээ. Баруун эргийг нь усан цэргийнхэн "Чулуут" эрэг гэдэг бєгєєд их єндєр уулстай. Харин зvvн эргийг нь "тэгшхэн" гэх ба тариан талбай, нуга vргэлжилнэ. Хавар болохоор эргээсээ хальж гарсан усаар дvvрдэг.

Зvvн эрэг дагуу нь жодоо, гацуур модон намгархаг ой ургасан бол баруун эрэг дээр нь намаггvй, тэсгим хvйтэн, болон хєрсний цэвдэг хєлдєлтєєс айдаггvй хамгийн хойт зvгийн ургамал болох даурын шинэс мод ургасан байдаг.

Енисей мєрний эрэг дагуух шувууд хvртэл янз бvр байдаг нь сонин. Дупель болон саарал хэрээ зvvн, баруун эрэг дээр нь байдаг бол хєх Цєцгий, улаан тоншуул зєвхєн баруун эрэгт нь байдаг.

Доод Тунгусийн бэлчрээс уруудвал Курейка, Хантайка хэмээх хєгжилтэй нэрс бvхий хоёр гол баруун талаас нь ирж нийлдэг. Эдгээр голууд Путоранын тавцангийн нарийхан гvнзгий нууруудаас эх авдаг юм. Эндээс тайгын ой сийрэг болж тундрын ой болон хувирсаар Дудинкагийн ойролцоо очоод хєхємдєг ягаан ороонго євс бvхий Таймырын тундр болдог. Эндээс, Дудинкагаас Норильскийн чиглэлд Таймырын зэс-никелийн орд хvртэл хамгийн умардын тємєр зам тавигдсан байгаа.

Дудинкагаас цаашилвал бvх зvйлийг тэнгис далайн хэмжvvрээр хэмжиж эхэлдэг. Нэг эргээс нєгєє эрэг хvртэл ямаршуухан зайтай вэ? гэж асуувал ахмад "Хориод бээр /миль-1852 м/" гэж хайнгахан хариулах вий.

Энэ нутагт нэг биш удаа ирж байсан хvн хvртэл Енисейн булангийн устай нэгдэн нийлэн хєлєг онгоцыг чинь хvрээлэн байгаа асар их хэмжээний усыг хараад хєлгийн тавцангаас гадна байгаа усыг амсаж байж л мєрєн голд байна уу? тэнгист явна уу? гэдгээ мэддэг.

Тугалгын єнгєт усан дундаас мєсєн далайн гахайн мєнгєлєг цагаан нуруунууд цухалзаж харагдана. Загасчдын жижиг завь хоншоороо давалгаанд нємрvvлэн дайвалзана. Умардын буганууд эрэг дээр бэлчээрлэн арслан заануудын хєлдсєн цогцос нэг бус удаа олдож байсан эргийнх нь хадан цохиог тэнгисийн давалгаа мэргэн цохиж харагдана.

Хэрвээ тэнгэр бvрхэг байвал энэ булан дvнсгэр болно. Нарлаг цэлмэг єдрийн хурц тод єнгє бvхий дvр тєрх хичнээн гайхалтай гэж санана. Хайлж амжаагvй цасны гялалзах, улаан шаргал эргийн хад чулуунууд, цэнхэртэн харагдах тэнгэр, цасан цагаан vvлс, тэнгисийн тvрлэгийн цэнхэрдvv саарал єнгєтэй ус энэ бvхэн нийлээд vнэхээр vзэсгэлэнтэй ажээ.

Гэвч далай хvртэл бас болоогvй ээ. Сvvлчийн зогсоол Усть-Портод тvр саатаад цаашаа далайн усны тvвшин дээшлэх vед усанд автсан, Енисей мєрний эртний гольдрил байсан Енисейн булангаар хоёр хоногийн газрыг туулж Усть-Портоос 500 км зайтай Диксоны хэмээх жижиг арал хvрч байж далайчидтай учирна. Vvгээр умардын далайн зам єнгєрдєг тул гурван давхар хєлєг онгоц хvртэл дэргэд нь єчvvхэн санагдах мєс зvсэгч аварга том атомын хєлєг онгоцууд тvvгээр явдаг.

Аравдугаар сарын дундаас мєрний доод хэсгээр хєлдєж эхэлдэг учир мєс зvсэгч хєлєг онгоцуудад хийх ажил мундахгvй гарна. Аварга том мєсєн хуяг аажмаар голыг бvрхэн єгссєєр арван нэгдvгээр сарын дунд vе болж гол бvрэн хєлдєх хvртэл энэ vйл явц vргэлжилдэг. Зєвхєн Красноярскийн орчим, усан цахилгаан станцын далангаас доош зуугаад км газар хєлддєггvй. Енисей мєрєн хагас жилийн турш, умард зvгтээ бол тvvнээс илvv хугацаагаар маш бєх мєсєн хуягаа ємссєєр байдаг. Харин тавдугаар сарын эхнээс мєрєн мєсєн хучлагаасаа салж эхэлнэ. Енисей мєрєн дээгvvр яваа мєс зvсэгч хєлєг онгоцыг харахад vнэхээр сvрдмээр. Бvх уртынхаа дагуу мєсєн хучлагаасаа бvрэн салах гэж бvтэн сар болно. Заримдаа огцом тахирласан хэсэгт нь мєс гацаад бєєн гацаа vvсдэг. Тэд яг л далангууд адил мєрний усыг хааж эргээс нь халиулдаг. Гэвч vvнээс болоод сvртэй гамшиг учирсан удаагvй.

1909 онд Енисей, Ангар мєрнvvдийн нийлдэг хэсэг дэх Замчны буудал хальж гарсан асар их усанд автахад Ангар мєрний адгаар євєлжиж байсан олон тооны хєлєг онгоц ус мєсєнд дайрагдан эвдэрсэн гэдэг. 1941 онд Красноярскоос доошоо арван таван км зайтай газар мєсєн саад vvсжээ. Ганцхан шєнийн дотор мєрний усны тvвшин 6,5 метрээр дээшилж хот усанд автан байшин барилга усаар дvvрсэн байна. Бvтэн таван хоногийн турш хотынхон байгалийн гамшигтай тэмцэлдсэн байна.

1945 онд Кызыл хотын ойролцоо vvссэн мєсєн саадыг хvмvvс санаж бай¬гаа. Хавар болоход эрэг орчмын мєсний зузаан 3 м хvрчээ. Зузаан мєсєєр хучигдсан нарийхан гольдрол мєс зvсэгч онгоц явах vед зvсэгдсэн мєсєнд бєглєрч 60 цагийн турш усыг хааснаас болоод хальсан ус хотыг тойрон урссаар Кызылээс доохнуур гольдрилдоо эргэн оржээ. Хот бvхэлдээ хуурай газраас таслагдан хавийн газрууд нь vерт автсан байна.

Хvчтэй бороо орсон зун Енисей мєрєн vерлэдэг. 1800 болон 1937 онуудад Енисей, Ангар мєрнvvдийн усны тvвшин нэмэгдсэн хугацаа тохирдог. Энэ хоёр мєрєн нийлэн урссаар Замчны буудлаас доохон ихээхэн хvчтэй давалгаа vvсгэжээ. Енисейск хот усанд автаж гудамжуудаар нь моторт завь, жижиг хєлєг онгоцууд явж байсан гэдэг. Минусинск, Красноярск, Игарка зэрэг бусад хотууд ч хэлмэгджээ. Зєвхєн XIX зууны туршид Енисей мєрєн 15 удаа хvчтэй vерлэжээ.

Асар их хэмжээний харьцангуй тунгалаг, бvлээн ус тээсээр Енисей мєрєн Карскийн тэнгисийн хавь газруудыг дулаацуулж сэргээдэг. Хааш хаашаа 4 км хэмжээтэй шоо дєрвєлжин мєсийг хайлуулахад Енисей мєрний дулаан хангалттай хурэлцэнэ гэж сэтгvvлчид тооцоолжээ.

Енисей мєрєн зєвхєн байгалийн vзэсгэлэнт гол тєдийгvй усан цахилгаан станцын турбиныт ажиллуулж, хотыг ундны усаар хангаж, далайн мєсийг хайлуулах ажлыг хийдэг. Тvvнийг "Сибирийн гол цэнхэр зам" гэж нэрлэдэг нь дэмий ч хэрэг бишээ. Яагаад ч юм бэ бvгдээрээ л хєгжмийн зохиолчдын нэртэй цасан цагаан хєлєг онгоцууд Красноярскийн хад чулуун багануудаас Карскийн тэнгис хvртэл бvтэн долоон хоног аялдаг.

2500 км урт энэ Замаар аялахаар шийдсэн хvмvvс насан туршдаа хангалттай сэтгэгдэлтэй vлдэх болно. Манай дэлхийн хамгийн том эх газрыг таллан хувааж ємнєдєєс умард зvг рvv тэмvvлсэн оросын хам¬гийн том, хамгийн vзэсгэлэнтэй энэ мєрєн хvмvvсийн сэтгэлийг vнэхээр соронздон татдаг нь аргагvй ээ.

Америк тивд анх хөл тавьсан викингчүүд

Мянга гаруй жилийн тэртээ Европын хойд зүгт аж амьдралаа далай тэнгистэй холбосон ард олон амьдардаг байжээ. Тэд өөрсдийгөө Викинг гэж нэрлэжээ. Тэдний амьдардаг газар нутаг нь үржил муутай байснаас амьдрах арга замаа газрын хөрснөөс бус далайгаас хайжээ. Зоригтой, өрөвч сэтгэлгүй далайчид хүнс тэжээл, хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ авахын тулд өөр улс орон руу явдаг байлаа. Ингэхдээ тэд худалдаа арилжаагаар бараа солилцож авдаг байсан хэдий ч ихэвчлэн хүч хэрэглэн булаан авдаг байв. Хурдан шаламгай хөдлөхөд тэдэнд усан онгоц нь тусалдаг байлаа. Ийнхүү тэд улс орныг тонон дээрэмдэж улмаар Европт Викинг хэмээх нэр айдас төрүүлэх болжээ. Викингчүүдийн онцлог нь далайд хаашаа ч хамаагүй явж чаддаг зоригт хүмүүс байсан юм. Тэд олон шинэ газар орныг газрын зураг, луужингүйгээр нээсэн ажээ.

Та Викинг нэрийг сонсож байсан уу?

Магадгүй зурагтаар Викингчүүдийн тухай хүүхэлдэйн кино үзэж байснаа санах хүн та бүхний дунд байгаа байх. Тэр хүүхэлдэйн кинонд хойд зүгийн зоригт далайчин Викингчүүдийн адал явдлыг өгүүлдэг.

Викингчүүд Европын хойд зүгт амьдардаг далайчин хүмүүс. Гот, Вандал, Ломбард зэрэг Скандинав үндэстнүүд 400 жилийн дараагаар том үндэстнүүдийн эгнээнд орж, 800 жилийн дараа дэлхий дахинаа худалдаа арилжаа, цэргийн дэвшил, далайд гаргасан амжилтаараа танил болсон энэ ард түмнийг ерөнхийд нь Викинг хэмээн нэрлэжээ.

Викинг гэдэг нь “вик” гэдэг Норвеги гаралтай үг бөгөөд энэ нь тэдний суурин амьдардаг далайн булан, тохойн нэр аж. Далайн дээрэмчин, түрэмгий, догшин гэсэн утгатай байсан Викин хэмээх үг хожим далайчин, худалдаачин гэсэн утгатай Викус хэмээх үгтэй адил утга илэрхийлэх болжээ. Викингчүүд Данимарк, Исвеч, Норвегуудаас бүрддэг байв. Варяг гэгдэх Исвечүүд зүүн зүгт тархжээ. 900 онд Хар тэнгисээс Иран хүртэл тэдний газар нутаг нь тэлжээ. Викингчүүдийн бас нэг салаа мөчир нь Норманчууд юм. “Хойд зүгийн хүмүүс” гэгдэх Норманчууд Данимарк болон Норвегичүүдээс бүрддэг байв.

Түүхийн хуудсанд Викингчүүдийг ихэвчилэн зэрлэг гэгддэг хэдий ч алсын хараатай далайчид байлаа. Тэдний аялал аймшиггүй зориг, олон газар орон шинээр нээх үндсийг тавьж, улмаар дэлхийн түүх өөрчлөгдөх, шинэ цасан нурангиудыг нээхэд ч тус дөхөм болжээ.

Викингчүүд далайд аялахдаа ямар нэгэн багаж хэрэгсэлгүй, өөрсдийн зөн мэдрэмжид итгэдэг байв. Дэлхийн уртраг хараахан нээгдээгүй байхад нэгэн уртрагийн аргыг хэрэглэдэг байжээ. Заримдаа ихээхэн алдаа эндэгдэл гарч төөрч будилж ч байв. Харин ингэж замаа ололгүй төөрч явахдаа Исланд, Гринландыг нээжээ.

Хойд далайд цаг агаар ихэнхдээ үүлэрхэг манантай байдгаас усан онгоцны ахмадууд Алтан гадас болон нарыг сайтар харж чаддаггүй байлаа. Иймээс тэд шувуу, загас, усны урсгал, өнгө болон далайн замаг, мөсөн уулын байдал, үүл, салхины өөрчлөлт зэргийг сайн мэдэх шаардлагатай байлаа.

Гринландаас Хойд Америк хүртэлх далайн зам нь Исланд,Гринландын хоорондох зай, харин Норвеги, Исландын хоорондох зайн тэн хагастай тэнцүү байдаг.

Гринланд арлыг Викингчүүдийн толгойлогчдын нэг Улаан Эрик гэгч олжээ. Тэр эх орондоо гэмтэнд тооцогдон эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд эхлээд Исланд руу зугатах гэж оролдсон боловч түүнийг мөрдөж мөшигсөн тул өрнө зүгт зугтахаар шийджээ. Тэр үед хүмүүсийн дунд олон жилийн өмнө нэгэн Норвеги далайчны Ганбижорн гэж нэрлэгдэх эх газрын тухай яриа өрнөж байв. Улаан Эрик тэр газрыг олохоор шийдэж өрнө зүг рүү далбаагаа татан 500 милл зам туулжээ. Хүмүүсийн яриа үнэн болж, эх газрыг олж харсан нь бидний мэдэх Гринланд байлаа. Эндэхийн цаг агаар таатай, тэдэнд Норвегийг санагдуулна. Ингээд Эрик нөхдийн хамт тэндээ суурьшжээ. Уг газар ан амьтан, баавгай, үнэг гөрөөсөөр баялаг, далайн загас, сүүгээр бойжигчдоор элбэг байв. Түүнээс гадна энд урьд өмнө хүмүүс амьдарч байсан ул мөр үгүй байжээ. Эрик энэхүү газрыг Гринланд буюу “Ногоон арал” гэж нэрийджээ.

Тодорхой зорилгогүй далайд аялаж явсан Викингчүүд хэд хэдэн орныг санамсаргүй олсон юм. Түүний нэг нь Винланд гэж нэрлэгдсэн Америк юм. Учир нь Норвеги болон Исланд улсын хооронд худалдаа хийдэг Вжарни Хержолфсон гэгч 986 оны өвөл зуныг аавтайгаа өнгөрөөхөөр Исланд руу явахаар усан онгоцоо бэлтгэжээ. Гэхдээ Исландад түүнийг гэнэтийн явдал хүлээж байв. Түүний эцэг Хержолар Исланд дахь бүхий л эд хөрөнгөө зараад Улаан Эрикийн багийнхантай Гринланд руу явсан байлаа. Вжарни хүмүүсийнхээ хамт түүний араас явахаар шийдсэн боловч энэ замаар урьд өмнө огт явж үзээгүй тул тэд замдаа мананд төөрч баримжаагаа алджээ. Тэдэнд зүг чиг тогтоох ямар ч багаж хэрэгсэл байсангүй. Удаан аялсаны эцэст ой модоор бүрхэгдсэн нэгэн газрыг олж харав. Энэ нь Гринланд биш гэдгийг тэд бүгдээрээ мэдэж байлаа. Вжарни үл мэдэгдэх уг газарт хөл тавихыг өөрийнхөө хүмүүст зөвшөөрсөнгүй. Буцаж яваад 4 хоногийн дараа Гринландад хүрэв. Гринландын баруун өмнө захад Вжарни аавтайгаа уулзаж түүний аялал дуусчээ. Урт хугацааны туршид Вжарнийн харсан газар руу хэн ч явж зүрхэлсэнгүй. Харин Улаан Эрикийн хүү Лейф Эриксон 1001 онд 35 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн Вжарнийн харсан газрыг хүрэхээр зорьжээ. Лейф өөрийн багийнхны хамт өрнө зүг гарч тэр газрыг олжээ. Тэр газар цас мөсөөр бүрхэгдсэн тул холоос харахад хад цохио шиг харагдаж байв. Энэ нь одоогийн Хадсон хоолойн хойд зүгт орших Баффик арал байлаа. Энэ газрыг хавтгай тэгш, чулуу гэсэн утгатай Хеллуланд гэж нэрлээд аяллаа үргэлжлүүлжээ. Далайн эргээс зүүн өмнөд зүг рүү чиглэн явсаар өнөөгийн Лабрадор гэгдэх газар хүрсэн байв. Ой модоор баялаг уг газрыг Вүдланд гэж нэрлэв. Аялал үргэлжилсээр хамгийн сүүлд ирсэн газар нь үзэм ихтэй байсан тул Винланд гэж нэрлэжээ. Гринландаас ирсэн хүмүүсийн сэтгэлийг эндэхийн байгалийн баялаг, булаг ус ихэд татжээ. Тэд эндээ өвөлжихөөр шийдэв. Гол нууруудад тэдний урьд өмнө харж байснаас илүү, том яргай загасаар элбэг газрын хөрс нь ихээхэн үржил шимтэй байв. Өвөл тэнд хүйтэрсэнгүй, өвс ногоо ч арай ядан шарлаж , үхэр мал нь ч өвс тэжээлээр дутахгүй байлаа. Өвлийн хамгийн богино өдрүүдэд ч нарлаг байдаг байв. Зун болж Лейф багийнхантайгаа Гринланд руу буцав. Түүний эцэг Улаан Эрик нас барж, Лейф гэр бүлээ толгойлох болов. Иймээс тэр Винланд руу дахин буцаж чадсангүй. Түүний дүү нар Винландад очиж багахан хот байгуулав. Тэд Винландын уугуул хүмүүстэй анхнаасаа сайн харилцаатай байж, худалдаа наймаа хийдэг байв. Гэвч хожим тодорхойгүй шалтгаанаар энэ 2 ард түмэн хоорондоо дайтаж уугуул нутгийн хүмүүсээс цөөн тоотой байсан Викингчүүд ялагдаж, гэртээ буцацгаажээ.

Ийнхүү Викингчүүдийн нээж олсон энэ орон тэдний түүх намтарт үлджээ. Тэгээд тэд энэ орны тухай мартацгааж, дахин тийш зүглэсэнгүй.

Харин Винланд гэж нэрлэсэн тэр тивд хэдэн зуун жилийн дараа цагаан арьстан Кристоф Колумб гэгч далайчин Энэтхэг явах замдаа хүрч Америк хэмээн нэрлэжээ. Тэрээр олон зуун жилийн өмнө энэ тивд Викингчүүд ирж байсан талаар огт мэдээгүй байлаа.

Porsche 918 Spyder-ын туршилтын загвар

Алдарт Porsche-гийнхан Женевийн авто салон дээр шинэ 918 Spyder- спорт загварын тємєр хvлгийнхээ туршилтын загварыг танилцуулсан байна. Энэхvv тэргийг уралдааны спайдер машин болох Porsche RS-д суурилан бvтээсэн бєгєєд 500 морьны хvч бvхий, 3,4 литрийн багтаамжтай V8 агаарын хєдєлгvvр, нийт 218 морьны хvчтэй хоёр электрон мотор болон хоёр бэхэлгээтэй шатлалт “робот” зэргээр нэмж тоногложээ. Тогоор ажилладаг энэхvv спорт машиныг нэг цэнэглэчихсэн байхад 25 км замыг туулах боломжтой юм. Хэрэглэгч нь vvнийгээ ахуйн эрчим хvчний эх vvсвэр (разеткаараа л гэсэн vг) –ээр чєлєєтэй цэнэглэх боломжтой. Энэ сайхан амьтан нь  бас 3,2 секундэд л зогсоо байдлаас 100 км/цагийн хурд авах чадвартай аж. Дээд хурд нь 320 км/цаг юм байна. За ингээд 5 жилийн дараа гэхэд цуврал маягаар худалдаанд гарах тєлєвтэй байгаа Porsche 918 Spyder –ийн туршилтын загварын хараа булааж шунал хєдєлгєм тєрхтэй танилцацгаая.  


100209.jpg 100210.jpg

архитектур


Хамгийн сvvлийн vед, тэр дундаа ихэвчлэн єнгєрсєн долоо хоногт архитектурын ертєнцєд шинээр мэндэлсэн шилдэг дизайнтай барилгуудыг шvvн танилцуулдаг ээлжит мэдээллээ нилээн завсарласны эцэст танд ахин хvргэхэд бэлэн боллоо. Энэ удаад дэлхийн єнцєг булан бvрт хором бvрт шинээр баригдаж байгаа архитектурын бvтээлvvдийн шилдгvvдийн дундаас соёл урлагийн зориулалттайг нь болон, оюуны хурцыг шалгасан содон барималуудыг шигшин цуглуулсан болохыг дуулгахад таатай байна. Єрєєр хэлбэл энэ удаагийн мэдээлэлд маань соёл, урлаг, оюун ухаанд чиглэгдсэн бvтээлvvд багтсан  байгаа. Ингээд дэлгэцэндээ ойртон суугаад тасралтгvй урагшлах Дэлхийн хєгжил дэвшил нь барилгын салбарт хэрхэн хэрэгжиж буйг мэдэрцгээе.

A1.jpg

Таны харж буй энэхvv барилгад Испаний театр байрлах юм. Mecanoo компаний дизайнеруудын ажлын vр дvн болсон уг барилга нь анх харахад нvдэнд хvйтэн бєгєєд єнцєг ихтэй хэлбэртэй байгаатай маргах аргагvй юм. Гэвч дээвэр нь тэр чигээрээ байгалийн цэцэрлэгт хvрээлэн маягаар хийгдэж, дотор талд нь vлгэрийн гэмээр ер бусын модод бие биенээсээ єрсєн ургадаг гэдгийг дуулаад таны анхны сэтгэгдэл ор мєргvй арилах болно.

Далай дундах хиймэл хүрхрээ

RAFAA Architecture & Design группынхан 2016 оны Рио-де-Жанейро-гийн олимпод зориулсан бvтээн босголтынхоо ажлыг vргэлжлvvлж, далай дундахь хєшєє маягийн хиймэл хvрхрээг барих даалгаврыг хотын захиргаанаасаа авчээ. Тэд энэхvv тєслєєрєє 105 метр єндєртэй хиймэл хvрхрээ бvхий бvхэл бvтэн цэнгэлдэх хvрээлэн босгохоор тєлєвлєєд байгаа юм. Ингээд Рио-де-Жанейрод ойрын ирээдvйд сvндэрлэж, 2016 оны олимпыг чимэх олон гайхамшгуудын нэг нь болох хосгvй бvтээлийн тєсєлтэй танилцана уу.


alt

Жуулчид болон амрагчид цахилгаан шатаар дээш гарч, хvрхрээний орой дээрхи зориулалтын талбай дээр гарч, асар єндрєєс далайруу буух усны усргалыг хєлгvй далайн хамтаар дээрээс нь, тэнгэр баганатсан барилгууд нь сааралтан харагдан Рио хотыг алсханаас харах боломжтой ажээ.  Харин энэхvv байгууламжийн доод давхруудад нь кафе, дэлгvvр гээд амралтаа єнгєрvvлж буй хvмvvст хэрэгтэй бvхий л vйлчилгээний газруудыг ажиллуулах юм байна.

Google, Facebook оффис


Хvмvvс єєрсдийн бодлоор итернэтийн мангас болсон Google, Facebook компаниудыг  харьцуулан дvгнэлт хийсэн байдаг бєгєєд энэ нь бодит байдалтай хэрхэн нийцдэг юм бол... Тиймээс энэ хоёр компаний оффисын талаар дараах мэдээллийг vзээд дахин дvгнэлт хийгээрэй.
Албаны єрєє тасалгаа таны бодлоор ямар байдаг вэ? Магадгvй таньд нэг хэв загвар, єнгєтэй єрєє тасалгаа санаанд чинь орж байгаа байх. Тэгвэл одоо Google, Facebook компаниудын албан тасалгаа ямар байдгийг сонирхуулах гэж байна. Дэлхийд алдартай уг хоёр компанийн албан тасалгаа нь зєвхєн ажилчдын тав тухтай байдлыг хангаж, гэртээ байгаа мэт тохижуулснаараа тэдний ажлын бvтээмжийг эрс сайжруулдаг гэж уг компанийхан тайлбарладаг. Одоо танд  доорхи мэдээллvvд их сонирхолтой санагдана гэдэгт итгэлтэй байна. 

Google office design

Google компаний тухай.

Google бол Америкийн Интернетийн тєдийгvй дэлхийн хамгийн том компаниудын нэг билээ. Тус компани  нь цахим шуудангийн vйлчилгээ, google earth буюу газрын зургийн хайлт, олон нийттэй харилцах вэб хуудас, дуу, видео бичлэг,  интернет зар сурталчилгаа зэрэг олон vйлчилгээ явуулдаг ба эдгээрээс ашиг орлогоо бvрдvvлдэг. 2009 оны 3-р сарын байдлаар Google корпораци нийт 19,786 ажилтантай болсон байна. Одоо Google нь дэлхий даяар мянга мянган сервертэй бєгєєд єдєрт сая сая хэрэглэгч холбогдож хайлт хийдэг дэлхийн хамгийн их хандалттай вэбсайт болсон. Ингээд уг компаний оффистой танилцацгаая.

Google office design
Google office design

Google Pad



Нэг vхрийн ивэр доргиход мянган vхрийн ивэр доргино гэгчээр Apple-ийнхан таблет компютер болох iPad-даа танилцуулаад удаагvй, харин худалдаанд гаргаж амжаагvй байхад нь маш олон єрсєлдєгч компаниуд ийм тєрлийн мэдрэгчтэй компютерийн загваруудаа шил шилээ даран vйлдвэрлэж эхэллээ. Таблет буюу планшет компютер гэдэг нь гар, хулганагvйгээр хэрэглэх боломжтой, самбар хэлбэрийн ноутбуук юм. Удирдлагын vvргийг ихэвчлэн мэдрэгчтэй дэлгэц нь гvйцэтгэдэг бєгєєд хэрэглэгч хvссэн vйлдлээ хуруугаараа юмуу тусгай балаар дэлгэцэнд хvрэлцэн vйлдэх боломжтой байдаг. Мэдрэгчтэй дэлгэцнээс гадна, дуу авиаг, vйлдлийг таниж, хариу vйлдэл vзvvлэн vvргээ гvйцэтгэдэг ийм тєрлийн компютерvvд ч єргєн тархаад байгаа аж. Планшет компютерууд нь smart phone болон компютер хоёрын хоюулангийнх нь хэв шинжийг хадгалсан бvтээгдэхvvн юм. Ингээд энэ тєрлийн дивайсны талаархи ерєнхий мэдээллийг танд хvргэлээ. Харин одоо Apple iPad-ийн єрсєлдєгчид болох Fusion Garage JooJoo, HP Slate, Neofonie WePad, Archos 9, Asus Pad, Google Pad, Huawei SmartKid S7, Motorola Pad, P88 Pad гэх мэт бvтээгдэхvvнvvдтэй танилацгаая.


Asus Pad concept
Asus Pad таблет компютерийн туршилтын загвар.
ASUS компанийхан Google болон Microsoft-ын платформ дээр суурилсан Asus Pad-аа гаргахаар бэлдэж байгаа ажээ.


планшетный компьютер Google

Ус цэвэршүүлэгч РОБОТ

Мексикийн дизайнер Гилберто Эспарза нь ургамал болон бичил биетvvдийг бохирдсон устай нєхцєлд амьд байлгаж, тэтгэдэг роботыг зохион бvтээжээ. “Нvvдэллэгч ургамал” (Nomadic Plants, Plantas Nomadas) хэмээх уг тєхєєрємжийг “Хєдєлдєг далан” гэж нэрлэсэн бол илvv зохиомжтой байсан гэж судлаачид vзэж байгаа аж. Єєрєє хєдєлдєг уг бяцхан экосистем нь бохирдож, муудсан усыг хайж олоод, доторхи ургамал болон бичил биетvvдийг нь шvvн авч, амьдрах нєхцлєєр нь хангадаг байна.


alt

Hollywood зочид буудлын төсөл

АНУ-ын Лос-Анжелес хотын бэлэг тэмдэг тєдийгvй, хамгийн алдартай “vзэгдэл” болсон асар том “Hollywood” хэмээх бичиг нь тун удахгvй vгvй болох гэнэ. Учир нь тус хотын удирдлагууд Холливуудын бэлэг тэмдэг тєдийгvй, дэлхийн бараг бvх хvний нvдэнд дасал болсон уг бичгийг авч хаяхаар тєлєвлєж байгаа аж. Тиймээс єдгєє 28 настай дизайнер Кристиан Бэй-Йоргенсен (Christian Bay-Jorgensen) нь Bay Arch хэмээх Данийн алдартай  архитектурын студитэй хамтран гайхамшигт Холливудын бэлэг тэмдэг болох домогт “Hollywood” хэмээх бичгийг авч vлдэх зорилгоор нэгэн нvсэр том зочид буудлыг барихаар тєлєвлєєд байгаа юм. Тэгэхлээр уншигч та анхаарлаа тvр хандуулж, Холливуудыг “аврах” зочид буудлын тєсєлтэй танилцана уу.



Дизайнерууд нь уг барилгын дизайны тєслєєрєє тус хотын хамгийн єндєр зочид буудал бvтээхээр тєлєвлєж байгаагаа харуулжээ. Мєн уг зочид буудал нь гадаад байдлаараа Hollywood гэсэн бичгийг илтгэсэн байхаар тєлєвлєгдсєн байна. Нийт 308 зочны єрєєтэй хийгдэх тєлєвтэй байгаа энэхvv буудал нь магадгvй Лос-Анжелесийн хамгийн сайхан газар болж мэдэхээр байна. Учир нь Холливуудын vсэг байдаг алдарт уулан дээр баригдах тус буудлын зочид Лос-Анжелес хотыг бvхэлд нь харахын сацуу шилэн хаалттай ер бусын тагтан дээр тухлах боломжтой байх ажээ.

Женевийн авто үзэсгэлэн



Италийн нийслэл Ром хотын оршин суугчид болон тvvгээр аялж байсан азтай зарим жуулчид  хоёр єдрийн турш Giugiaro Quaranta хэмээх удахгvй vйлдвэрлэгдэх цоо шинэ уралдааны тємєр хvлгийн туршилтын загваран такси-г хєлєглєх боломжийг эдэлжээ. Энэхvv машины тєслийг 2008 оны Женевийн авто vзэсгэлэн дээр танилцуулж байсан бєгєєд єнєєдєр хэрэглэгчдэд хvрэхэд бэлэн болоод байгаа юм. Хамгийн харамсалтай нь дээрх хоёр хоногт уг супер-кар нь угаасаа салхи татуулан давхих зориулалттай тул, багтаамж багатай бєгєєд энэ таксинд нэг удаадаа ердєє хоёрхон зорчигчийг л багтаах боломжтой байв. Ахиад нэг хvн сууна гэвэл маш жижигхэн биетэй, эсвэл жаахан хvvхэд байвал багтаж байжээ. Ингээд Италийн нийслэлд хэрхэн шинэ тємєр хvлгийг маш сонирхолтой байдлаар сурталчилж танилцуулсан талаарх фото мэдээллийг таалан соёрхоно уу.


www.caak.mn (20 фото)


Giugiaro Quaranta нь Lexus RX400h-ийн Hybrid Synergy Drive – хvч нэмэгч нэмэлт болон 3.3 литрийн багтаамжтай, 268 морьны хvчтэй, 288Нм эргэлтийн хоромтой бензинэн тvлш ашигладаг V6 мотороор тоноглогдсон юм байна. Мєн энэхvv тємєр хvлгийн аккумляторыг нь нарны эрчим хvчээр цэнэглэх боломжтой ажээ. Эцэст нь хэлэхэд та уг машиныг асаамагцаа хаазаа тултал нь гишгэхэд, 4 секундын дараа гэхэд 100 км/цагийн хурдтай давхиж байх юм байна.

Фермер залуу онгоц зохион бүтээжээ



Ємнєд Хєршийн нэгэн эгэл жирийн фермер залуу єєрийн гэсэн хувийн нисдэг “унаатай” болохыг насан туршдаа мєрєєджээ. Ингээд санаж явахад бvтнэ, сажилж явахад хvрнэ гэгчээр тэрээр нэгэн сайхан нартай єдєр єєрийн гараар онгоцоо хийж эхэлсэн байна. Бvтэн найман сарын турш хєдєлмєрлєж, 720 доллар зарсны эцэст энэ эр санасандаа хvрч, тэнгэрийн хєх алсад салхи зvсэн нисэх бяцхан онгоцоо бvтээж чаджээ. Ингээд хvний хорвоод тэр болгон таараад байдаггvй хєдєлмєрч, бvтээлч нэгэн залуугийн хоёр гараараа тэнгэрийн “хиймэл шувуухайг” хэрхэн бvтээсэн талаарх фото тэмдэглэлтэй танилцана уу. Vvнийг онгоц гэхээсээ илvvтэйгээр дельтоплантай тєстэй санагдлаа. Гэхдээ нэг эр наймхан сарын дотор тун бага зардлаар босгосон гэхэд гайхмаар, бас бахархууштай санагдсаныг нуух юун.


www.caak.mn (35 фото)



www.caak.mn (35 фото)

Дээд амжилт 1936 оны Бугатти

1936 оны 57SC Atlantic загварын Bugatti тємєр хvлэг энэ єдрvvдэд дэлхийн авто машины хорхойтнуудын анхаарлыг тєвд байгаа аж. Учир нь энэхvv хуучны атлаа нvнжигтэй авто машин нь дуудлага худалдаагаар 30-40 сая долларын vнэд хvрч дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Энэхvv vйл ажиллагаан нь Калифорни Gooding & Company – худалдааны тєвд болсон бєгєєд ийм єндєр vнэд хvрсэн явдал нь тємєр хvлгийн дуудлага худалдааны ертєнцийн албан ёсны рекордыг эвдэснээрээ олныг шуугиулаад байна. Bugatti 57SC Atlantic загварын авто машин одоо дэлхий дээр хоёрхон байдаг тул дээрх нь ийм єндєр vнэд хvрсэн юм байна. Нэг нь алдарт дизайнер Ральф Лорены мэдэлд байдаг бол сая зарагдсныг нь авто машины гайхалтай баялаг цуглуулгатай Маллин-ы музейд тавихаар болжээ. Ингээд эгэл бидний зvvдэнд ч оромгvй єндєр vнээр зарагдсан энэхvv цуутай тємєр хvлгийн дvр зурагтай танилцана уу.




Bugatti 57SC Atlantic-ийг 1936 онд, тэр vед дэлгэрээд байсан арт-деко стилиэр бvтээжээ. Ердєє дєрєвхєн ширхэгийг л vйлдвэрлэсэн уг машины хоёр нь л єнєєг хvртэл яг анхныхаа хэлбэрээр хадгалагдан ирсэн юм байна.


Friday, May 21, 2010

Загварлаг хэрэглэгчдийн Versace Unique гар утас гарлаа


Дэлхийд алдартай Италийн загварын ордон Versace, ModeLabs Group болон LG-тэй хамтран мэдрэгчтэй дэлгэцтэй, шинэ загварын гар утсаа танилцууллаа. Versace Unique хэмээн нэрлэсэн уг гар утсыг керамик болон гялтгар материалаар нямбайлан бүрж, чимэглэснээс гадна ирмэгийг 18 каратын цагаан алт болон зэвэрдэггүй ган металаар чимэглэсэн байна. Арын хэсгийг арьсан материалаар бүрж, дээр нь Versace-ийн логог байрлуулжээ. Харин олны анхаарлыг татаж буй гол зүйл нь сафир, болор гялтганасан дэлгэц юм. Зурагдахаас сэргийлэх хамгаалалттай уг гар утас нь 3,0 инчийн мэдрэгтэй дэлгэцтэйгээс гадна 5,0 мегапиксель камертай, 3G сүлжээг дэмжиж ажиллах гэнэ. Ирэх сараас эхлэн худалдаалагдаж эхлэх Versace Unique-ийн үнийн санал хараахан тодорхойгүй байна.

Дэлхийн хамгийн том мотоцикл

Том мотоцикл гэхээр шууд л Harley-Davidson эсвэл Honda Gold Wing санаанд бууна. Харин Германы Эппингений Gunbus 410 бол арай л өөр эд дээ. Энэ мотоцикл 700 кг жинтэй, гурван метр хагасын урттай, 1,56 метрийн өндөртэй бөгөөд зохиогчийн нотолж буйгаар бол гудамжны хөдөлгөөнд оролцох эрхээ авсан дэлхийн хамгийн том мотоцикл ажээ.

Автомашин засварын инженер бөгөөд онгоцны техникч Клеменс Леонхард засварын газраа цэвэрлэж байтал хэдэн онгоцны дугуй олсноор бүх ажил эхэлжээ. Швейцарийн нэгэн компанийн захиалгаар дэлхийн нэгдүгээр дайны үеийн онгоцнууд засварлаж өгч байгаад хэдэн дугуй үлдсэн байв. “Аварга хүчин чадалтай мотоциклийг бусад хүмүүс ч хийж л байдаг болохоор би арай өөрийг хийхээр шийдсэн” гэж тэр ярьж байна. Леонхард хүчит мотор, дугуй ер нь бүх зүйл нь зохицсон мотоцикл хийхээр шийджээ. Ухрах араагаа оролцуулаад дөрвөн араатай, 350 PS хүчин чадалтай уг мотортой хөлөг 250 км/цагийн хурд гаргаж чадна. Харин 700 кг жинтэй аварга мотоцикл 15 градус налахад л осолд орчих гээд байдаг сул талтай гэнэ. Леонхард жилдээ 3-4 ширхгийг борлуулах бодолтой байгаа бөгөөд нэг бүрийн үнэ нь нэмүү өртгийн татварыг оруулж тооцоогүй байхад 195 мянган евро болох юм. Нэлээд хэдэн сонирхогч, голдуу америкийн сагсчид сонирхлоо илэрхийлээд байгаа гэнэ. Тэд ч аварга мотоциклоор гангарахаар бие хаатай хүмүүс л дээ.

Загасчдад зориулсан хосгүй машин


Загасчдад зориулсан энэхүү хосгүй машин нь хуурай замаар ч явна, дээр нь усанд живэхгүй, цасан хунгарт хий эргэхгүй. Өөрөөр хэлбэл дугуй хийсэн моторт завь, загас хадгалах хайрцаг, майхангийн комплекс гэж болно. Дугуй нь маш өргөн тул мөсөн дээр ердөө 130 гр./см2 даралт үзүүлдэг. Үүнийхээ ачаар ганц хүнийг арайхийж даадаг нимгэн мөсөн дээгүүр цөмрөлгүй гарч чадна.


Гэхдээ хурд нь бага, дөнгөж 30 км/цаг аж. Усанд хөвж явахдаа 250 кг ачаа даах чадвартайгаас гадна, шал нь тусгай дулаан хадгалах хучилттай болохоор даарна, норно гэж айлтгүй. Энэхүү машин завь ч гэх юм уу завин машин ч гэх юмуу гайхалтай эдийн нэр нь Wilcraft, үнэ нь 10 мянган ам.доллар юм байна.