аялал жуулчлал

Wednesday, December 2, 2009

УУЛ УУРХАЙ-ОЮУТОЛГОЙ

Оюу толгойгоос ард тvмэн бодит байдлаар
Энэ асуултал хариулт авах гэж єнгєрсєн долоо хоногт Эрдэс, баялаг эрчим хvчний яамыг бара
г л тєнхчих шахав. Ард тvмэнд ийм бодит vр ашиг єгнє. Тэдэн жилийн дараа тийм замаар тэгж ингэж хvртэнэ гэсэн тодорхой мэдээлэл єгєх хvн олдсонгvй.
Хэвлэлээс явж байна, ярьж байна гэхээр асуултаа тавиагvй байхад л би мэдэхгvй гэчихээд байх юм. Тэднийг хэн нь тэгтлээ хашраачихсан юм бол. Гэмт хvн гэлбэлзэнэ гэдэг л энэ байх даа. Эсвэл алдаа дутагдлыг нь хамаа, намаагvй нийтэд мэдээлчих вий гэсэн дээ, тэр vv. Ард иргэдээсээ нуух тийм ноцтой мэдээлэл юу байгаа юм бэ? Ажлын хэсэг хариуцсан мэргэжилтнvvд нь бие бие рvvгээ тvлхээд тодорхой хариулт єгсєнгvй.

Мэдээж хэрэг арван мянган ажлын байр шинээр бий болгоно.
Уурхайг тvшиглээд жижиг дунд vйлдвэрлэл хєгжvvлнэ энэ тэр гээд ард тvмний толгойг эргvvлсэн башир арга бишгvй бий л дээ. Маргаашийн єєхнєєс єнєєдрийн уушги дээр гэгчээр ирээдvйд найдуулж иргэдийг хєєрхєн хуурч, хэвлэл мэдээллээр хэсэг бусгаар нь ухуулга хийж байж гэрээг батлуулсан.

Байгаль орчны талаархи сєрєг нєлєєллvvдийн тухайд бол томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслvvд таг чиг єнгєрсєн. Яг л баадууг нь тааруулж явуулдаг цаг шиг. Харин тvvнийхээ оронд Оюу толгойн гэрээ батлагдчихвал иргэдэд Эрдэнийн хувь, Эх орны хишиг хvртээнэ хэмээн бишгvй дээ л тархийг нь угаасан.
Тогтвортой байдлын гэрээг 30 жилээр баталсан. Энэ бол бага хугацаа биш. Энэ хооронд хэн ч, юу ч хийж мэднэ. Ирээдvйд орж ирэх, ирэхгvй нь vл мэдэгдэх тэр ашиг гээчээс ард тvмэн яг
юу хvртэх юм бэ.

Миний л сонсож дуулахын Оюутолгой бол дэлхийн алт, зэсийн хамгийн том орд гэлцэнэ. Нэг ёсондоо Монгол Улсыг 50 жил єсгєж, дэвжvvлэх томоохон тєсєл. Єєрєєр хэлбэл 1.7 тэрбум ам.долларыг Монголын Засгийн газар санхvvжvvлж, бас хvvг нь тєлнє. Монгол Улс 34 хувийг авахын тулд 1.7 тэрбум ам.долларыг жилийн 10 хувийн хvvтэйгээр зээлнэ гэж байгаа.

Арван хувийн хvv гэдэг бол 10 жилийн татварт 100 хувь буюу нэг эргэнэ. Харин 20 жилийн дотор хоёр эргэнэ. Тэгэхээр нийлбэр дvнгээрээ манай улс уурхайн бvх зардлыг дангаараа
санхvvжvvлсэнтэй тэнцэхvйц мєнгє зарцуулна гэсэн vг. Дахиад 5-6 жил ашиглаж байж ашгаа олно. Тооцоог ингэж хийхэд монголчууд 10-15 жилийн дараа мєнгєний зах зухаас хvртэж эхэлнэ.

Хамгийн сонирхолтой нь Монголын тал энэ уурхай барьсантай тэнцэхээр мєнгийг тєлчихєж байгаа хэрэг. Гучин дєрвєн хувийг 1.7 тэрбум ам.доллараар авах л байсан юм бол хєрєнгє оруулагчдыг татвараас яах гэж чєлєєлж байгаа юм бол? Хєрєнгє оруулагчдыг 18 тэрбум ам.долларын татвараас чєлєєлж байгаа нь Монгол Улс Оюутолгойгоос жилд 500 сая ам.доллар олно гэдэг. Тэгэхээр жилд олох мєнгєє татвараас чєлєєлєх нэрийдлээр vгvй хийчихэж байна. Ерєнхий дvр зураг нэг иймэрхvv.

Харин эхний ээлжинд нєгєє хєрєнгє оруулалтын урьдчилгаа болгож 100 сая ам.доллар зээлсэн. Тvvгээр нь Засгийн газар бонд худалдаж авсан. Энэ нь нэг ёсондоо хvvний єрєнд орж байна гэсэн vг. Тэрхvv бондоо хэдэн хувиар авснаа нууж байна. Гэхдээ энэ бол нэг их нуугаад байх зvйл биш. "Булавч бултайна" гэгчээр тооцоод vзэхэд гараад ирэх зvйл.

Бас нэг инээдтэй, эмгэнэлтэй гэмээр асуудал єгvvлье. Тогоотой хоолоо хvнд єгчихєєд угаадсаар нь єєрсдєє хооллож буй мэт дvр зураг ажиглагдлаа.
Оюутолгойг ашиглаж эхлэхэд харьцангуй бага зардал гарч, олох ашиг нь их гэсэн vг. Тухайлбал эхний, жилд 20 мянган тонн хvдэр олборлож, 280 мянган унци алт, 113 мянган тонн зэс, 635.500 мянган унци мєнгє гарган авах боломжтой. Харин хоёр дахь жилээс 43 мянган тонн хvдэр олборлож, 1.017 сая унци алт, 306 мянган тонн зэс, 1.685 сая унци мєнгє олборлох тооцоо бий. Нэг vгээр хэлбэл, дээрх тооноос эхний жилvvдэд бага хэмжээний хvдрээс ихээхэн ашигт малтмал гаргах боломжтойг харж болно.

Харин Оюутолгойг 30 жил ашиглана гэж тооцвол дунд vеэс олборлох хvдрийн хэмжээ жилд 60-70 гаруй мянган тоннд хvрэх ч ялган авах алт, зэс, мєнгєний хэмжээг эхний жилvvдтэй харьцуулахад тєдийлєн єсєхгvй аж. Тэгэхээр эхний жилvvдэд манай тал бага хувь эзэмших нь оновчтой хувилбар биш. Олигтой ч ашиг хvртэхгvй.

Энэхvv байр суурийг илэрхийлэхэд гэрээнд гарын vсэг зурсан ажлын хэсгийнхэн "гадны том зах зээл орж ирнэ" хэмээн хошгируулж байгаа. Энэ нь оргvй vг биш. Гэхдээ єнєєдєр гэрээндээ тааруулж хуулийн зvйл заалтаа єєрчилж байгаа улс тєрчид маргааш Vндсэн хуулиндаа єєрчлєлт оруулах гээд давхиж байж мэднэ. Тэгвэл тэр vед бас аманд орж ирсэн шар тосоо хэлээрээ тvлхээд гаргачих уу.
Улс тєрчид сонгууль нэрийн дор иргэддээ их мєнгє амласан. Тэгээд тvvнийгээ єгєх ч биш, байх ч биш, хоёрын хооронд гурвын дунд гацчихаад байгаа. Нэг ёсондоо vнэртvvлээд л буцаагаад байгаа хэрэг. Оюу толгойг ч бас ийм л байдалтай явуулсаар замхруулж мэднэ. Яг л хумсаа нуусан муур шиг, битvv хатуу гэрээ баталсан. Тvvнээс нь хэн, юу хvртэх нь бас л тодорхойгvй.

No comments:

Post a Comment