
Ийм бүлэг хичээллэж эхлээд 9 жил болж байгаа авч сургах багш, анги танхимын боломжоос үүдэн өөр бүлэг нээж хичээлэлгүй өнөөг хүрчээ.
Бараг мянган хүүхэд суралцах шаардлагатай бүс нутагт тэдэнд зориулсан өөр анги нээхгүй өнөөдрийг хүрч байгаа нь хүүхдийн эрх зөрчсөн зүйл гэж нэрлэхээс өөр аргагүй гэж иргэд, эцэг эхчүүд үзэж байгаа аж. Тус аймгийн хөгжлийн бэрхшээлтэй бяцхан иргэний 385 нь сонсголын, 143 нь ярианы бэрхшээлтэй гэж судалгаа гарчээ.
Одоогийн байдлаар дээрх хүүхдүүдээс ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 206 хүүхэд буюу 20,8 хувь нь хамрагдаад байгаа аж.
No comments:
Post a Comment