аялал жуулчлал

Monday, May 24, 2010

Явган аялал 2009 он....

Япон улсад дадлага хийсэн 3сар

Япон улсад дадлага хийсэн 3сар


Япон улсад дадлага хийсэн 3сар

Японд 3 сарын дадлагын хугацаанд

"Япон дахь 3сарын дадлагын хугацаанд"

Ногоон дэлхий бизнес боллоо

"Ногоон дэлхий" хэмээх дэлхийн байгаль орчноо хамгаалах арга хэмжээг анх 1970 оноос зохион байгуулж эхэлсэн билээ. Дөчин жилийн нүүрийг үзэж байгаа тус арга хэмжээ сүүлийн гурван жилд бизнесийн шинэ чиглэл болж хөгжсөн билээ. "Ногоон дэлхий"-н нээлтийн өдрөөр Нью-Йорк хотын дэлгүүр болгоноор ногоон өнгөтэй чихмэл тоглоом болон бусад нэрийн бараануудыг худалдаалах болсон.....

Оросын тэрбумтаны тоо хоёр дахин нэмэгджээ

Оросын тэрбумтнуудын тоо өнгөрсөн жил хоёр дахин нэмэгдэж, 32 байснаа 62 болж өсчээ. Түүнчлэн “Форбс” сэтгүүлээс шалгаруулдаг хамгийн баян 10 хүний хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оныхоос 70 тэрбум доллароор өссөн байна.............

40 насанд амьдрал эхэлдэг

Загвар өмсөгч Наоми Кэмпбелл ирэх сарын 22-нд 40 нас хүрнэ. Оросын тэрбумтан Владислав Доронин хонгортоо зориулан нэлээд хэдэн сая ногооныг төсөвлөөд байгаа тухай ойрын эх сурвалж нь "Нью Йорк Пост" сонинд мэдээлсэн байна. Францын үдэшлэг нь тансаг идээ ундаа, супер одууд, улстөрийн томчууд гээд дутуу зүйлгүй болох аж. Тавдугаар сарын 19-30-нд төрсөн өдрийн баярт Лазурын эрэгт хийх тансаг дэлхийн кино урлагийн томчууд бараг бүгд Каннын фестивальд оролцохоор Францад цуглах тул тэд нэг сумаар хоёр туулай буудах нь.....

Гүржид 900 тонн шар айраг асгарчээ

Гүржийн Рустави хотын "Казбеги" шар айрагны үйлдвэрт 19 ширхэг аварга том торх нурж унахад азаар хэн нэгэн бэртэж гэмтээгүй ч 900 тонн шар айраг газар асгарчээ. Энэ тухай тус үйлдвэрийн захирал Гоги Топадзе сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

"Үйлдвэрийн шинэчлэл өнөө, маргаашгүй дуусах байлаа. 24 торхоо байрлуулаад шар айргaaр дүүргэчихсэн байсан юм. Хамгийн сүүлчийн торхийг байрлуулаад бэхлэх гэсэн боловч хүчтэй салхины улмаас чадаагүй. Тэр торх унахдаа араасаа 18-ыг татаж унагасан. Тэднийг унаж эхлэхэд ажилтнууд маань тэндээс гарч амжсан" хэмээн Топадзе ярьжээ.

Газарт асгарсан 900 тонн шар айраг 1.5 сая лари буюу ойролцоогоор 900 мянган ам.долларын үнэ хүрнэ. Уг компани ослын улмаас нийтдээ 1.8 сая ам.долларын хохирол амсжээ.

АНУ-ын долларын түүхээс

АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер, Төв банкны тэргүүн Бен Бернанке нар 100 долларын дэвсгэртийнхээ шинэ загварыг танилцуулсан билээ.

Хуурамч доллар үйлдэхээс сэргийлж, шинэ дэвсгэртийг хамгийн сайн технологийг ашиглан бүтээсэн байна.

Шинэ мөнгөн тэмдэгт дээрх хонх болон 100-гийн тоог гурван хэмжээст технологиор хийжээ. Зэсэн шаргалаас ногоон болж өнгөө хувиргадаг хонхыг мөнгөн тэмдэгтийн нүүрэн талд байрлуулсан байна. Тэгэхдээ дэвсгэрт дээрх хамгаалалтын хуучин гурван хэрэгсэл болох усан тэмдэгт буюу Бенжамин Франклины хөрөг, хамгаалалтын тусгай утас, өнгө нь хувирдаг 100-гийн тоо хэвээр байгаа юм....

АНУ-ын долларын түүхээс

АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер, Төв банкны тэргүүн Бен Бернанке нар 100 долларын дэвсгэртийнхээ шинэ загварыг танилцуулсан билээ.

Хуурамч доллар үйлдэхээс сэргийлж, шинэ дэвсгэртийг хамгийн сайн технологийг ашиглан бүтээсэн байна.

Шинэ мөнгөн тэмдэгт дээрх хонх болон 100-гийн тоог гурван хэмжээст технологиор хийжээ. Зэсэн шаргалаас ногоон болж өнгөө хувиргадаг хонхыг мөнгөн тэмдэгтийн нүүрэн талд байрлуулсан байна. Тэгэхдээ дэвсгэрт дээрх хамгаалалтын хуучин гурван хэрэгсэл болох усан тэмдэгт буюу Бенжамин Франклины хөрөг, хамгаалалтын тусгай утас, өнгө нь хувирдаг 100-гийн тоо хэвээр байгаа юм......

Хятадын Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид тусламжийн гараа сунгалаа

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны Томуугийн A(Н1N1) халдварт өвчний эмчилгээний багийн төлөөлөгчид энэ сарын 19-23 ны өдрүүдэд манай улсад айлчилж байна.

Айлчлалын хугацаанд тус багийн төлөөлөгчид ХӨСҮТ-д зочлон өнгөрсөн хугацаанд томуугийн А(H1N1) вирүсийн халдвартай хэрхэн тэмцэж, сэргийлж, оношлож эмчилж, ямар арга хэмжээ авч байсан талаар харилцан мэргэжлийн мэдээлэл солилцож бие биендээ сургамж туршлагаа ярьж, тус төвийн үйл ажиллагаа, шинжилгээний лабораториуд, эмнэлгийн тусламж үйлчилгээний байдалтай танилцлаа......

Хүнд зуу наслах боломж бий

Эрүүл явж урт наслахын хүсэл мөрөөдөл нь хүн төрөлхтний түүхэн мөрөөдөл бизээ.

Орчин үеийн шинжлэх ухаан хүний амьдрах хугацааны дээд боломжийг 140 нас хүртэл гэж үздэг. Зарим газар оронд ийм настай хүмүүс амьдарч байсан тухай мэдээлэл бий. Хүмүүс биологийн энэ боломжоо бүрэн ашиглах нөхцөл бололцоо хүн бүрт харилцан адилгүй байдагтай уялдаж наслалт харилцан адилгүй байдаг. Урт наслах нөхцөл маш олон талтай. Үүнд зуурдын олон шалтгаанаас (өвчин, осол, гэмтэл, дайн дажны аллага гэх мэт) зайлсхийх нь тэр бүр хувь хүнээс хамаарахгүй ч наслалтанд нөлөөлдөг. Гэвч хувь хүн өөрийн эрүүл мэндэд ухамсартайгаар хандаж чадвал наслах насаа уртасгаж болох өргөн боломж байгааг орчин үеийн анагаах ухаанд тогтоогоод байна. Төр нийгмийн зүгээс элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх нь хүн амын урт наслах нөхцөлийг дээшлүүлдэг. Орчин үед хөгжилтэй орнуудын хүн амын нас баралтад нөлөөлж байгаа гол хүчин зүйлийн дотор насжилттай холбогдон аажмаар дамждаг халдварт бус өвчнүүд тухайлбал: зүрх судасны өвчин, зүрхний дутагдалд хүргэдэг өвчнүүд, тархины харвалт, судас өөхжин хатуурах, цусны даралт ихсэх, хорт хавдар гэх мэт насжилтыг хязгаарлаж байгаа гол өвчнүүд гэж хүлээн зөвшөөрөгдөх боллоо. Хүн амын дундаж наслалт өндөртэй дэлхийн арван оронд /Япон 79, Гонконг, Исланд, Швед, Швейцар тус бүр 78, Австрали, Испани, Грек, Итали, Нидерланд тус бүр 77 нас зэрэг орнууд орж байлаа./....

Шоколад зүрхэнд тустай

Герман мэргэжилтнүүдийн явуулсан судалгаагаар, өдөр бүр бага хэмжээний шоколад идэх нь зүрхний өвчин тусах эрсдэлийг нь 40 хувь бууруулдаг болохыг тогтоожээ.

Хүний хэрэглээний хүнс тэжээл судлах хүрээлэнгийн мэргэжилтнүүд энэ судалгаандаа 19300 хүнийг хамруулан найман жил гаруй амьдралынх нь хэв маягийг судалсан байна. Судалгаагаар өдөрт дунджаар 7,5 грамм шоколад иддэг хүмүүсийн цусны даралт бага байсан бөгөөд шоколад иддэггүй хүнтэй харьцуулахад зүрхний шигдээс зэрэг зүрхтэй холбоотой өвчин тусах эрсдэл 39 хувь бага байдгийг тогтоожээ. Какао дахь флаванол гэдэг бодис зүрх болон цусны даралтад эерэгээр нөлөөлдөг учир шоколад ийм үр дүн үзүүлдэг гэж мэргэжилтнүүд тайлбарласан байна. Тиймээс хар шоколад илүү их какаотой учир илүү үр дүн өгнө гэж хэлжээ.

Судалгаагаар мөн шоколад иддэггүй 10 мянган хүнээс 219 нь зүрхний өвчин тусдаг болохыг тогтоожээ. Хүн өдөрт дор хаяж 7,5 грамм шоколад идвэл 219 гэсэн тоо 85-аар буурч болох юм гэж Герман мэргэжилтнүүд зөвлөсөн байна.

Америкт сурахад баян байх албагүй

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцах хүсэлтэй оюутнууд олон байдаг. Харь нутагт сурч, амьдрахад хэлний бэрхшээлээс эхлээд халаасны мөнгө, ажлын байр, тухайн улс орны ёс заншил гээд олон талын мэдээлэл хэрэг болдог.
Тиймээс энэ удаа АНУ, БНХАУ, Шведэд суралцах суралдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.
Хятадад сурахад элсэлтийн шалгалт өгөхгүй байж болно.............

Урд хөршөөс үхэр, гахайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг түр хоригложээ

БНХАУ-д өнгөрөгч онд 13 мужид мал амьтны гоц халдварт “АЗИ-1”, “А” хэвшлийн шүлхий өвчин гарах болсонтой холбогдуулан Монгол Улсад урд хөршөөс үхэр, гахайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг түр хоригложээ.

МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын газраас БНХАУ-д ойр ойрхон мал, амьтны гоц халдварт өвчин гарч байгаа нь Монгол Улсын хил хязгаарт халдварын голомт улам ойртож аюул, эрсдэлтэй гэж үзсэн байна.

Өмнө нь манай улсад гарч байсан шүлхий өвчний зургаан тохиолдлын тав нь урд хөршөөс үүдэлтэй байсан аж.

ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх захирал Ирина Бокова Монгол Улсад айлчилна

Нэгдсэн үндэсний байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх захирал хатагтай Ирина Бокова Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын урилгаар энэ оны дунд үеэр Монгол Улсад айлчлахаа албан ёсоор мэдэгдлээ.

Монголын олон нийтийн дунд багагүй шуугиан тарьж амжсан биет бус соёлын өвийн асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр энэ оны 2 сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр хатагтай Ирина Боковатай санал солилцож, түүнийг тааламжтай үеэдээ Монголд айлчлахыг санал болгосон аж.

Хатагтай Ирина Боковаг Монголд айлчлах үеэр Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Нэгдсэн үндэсний байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллагуудын хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа юм байна.

Харшил гэж юу вэ?

Харшил буюу аллегри гэсэн нэр томьёог Австрийн хүүхдийн эмч К.Пирке 1906 онд анх хэрэглээнд оруулсан түүхтэй. Энэ нь allos-өөр, ergon үйлчлэх гэсэн хоёр үгнээс бүтдэг байна. Харшил гэдэг нь тодорхой хүчин зүйл нэвтрэхэд бие махбод байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй хариу үзүүлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм.....

Монголыг бүхэлд нь хамарлаа

ЭМЯ, Италийн төрийн бус АИФО байгууллагын хамтран хэрэгжүүлдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөр Монгол Улсын бүх аймагт хүрч ажиллахаар боллоо.

Саяхан НХХЯ-ны харьяа Сэргээн засалтын Үндэсний төвийн захирал Д.Бямбаа, "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн үндэсний багийн дарга С.Баярбат, хөтөлбөрийн менежер Т.Батдулам нар Европын холбоо, АИФО байгууллагын хамтын санхүүжилтээр 2010 онд шинээр хамрагдаж буй Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн хороо байгуулахаар Засаг дарга нартай гэрээ байгуулаад иржээ.

Мөн дээрх аймгуудын “Тэгш дүүрэн” хорооны гишүүн болох 30-аад хүнд сургалт зохион байгуулжээ. Сургалтын үр дүн нь оролцогчид орон нутагтаа очоод, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг илрүүлэх судалгааг хийж, илэрсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээ, тоо баримтад тулгуурлан аймгийнхаа төвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ талаар цаашид авах арга хэмжээ, бодлогыг боловсруулж, үйл ажиллагаагаа зохион байгуулахад оршиж байгаа аж.

Сүйрсэн МИ-8 нисдэг тэрэгний тухай кино хийх гэнэ.

Онцгой байдлын ерөнхий газар хэсэг уран бүтээлчидтэй нийлэн нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн 15 залуугийнхаа тухай кино хийхээр болсон тухай Монгол ньюс компанийн байранд хэвлэлийн хурал хийж байна. Тэд нийт уран бүтээлчдэд хандан киноны зохиолын талаар уралдаан зарлаж байгаа юм байна. Зохиол тодорчихвол найруулагч, оператарууд бүгд бэлэн болсон бөгөөд Үхэж үл болно кинонд гарсан хамгийн сүүлийн үеийн аппарат хэрэгсэлээр киног бүтээх юм байна.

Шинэ үйлдлийн систем Windows 7

Энэхүү үйлдлийн систем нь 2006 онд гарсан Windows Vista-г халж оронд нь гарч ирж байгаа аж. Vista худалдаанд гарсан цагаасаа хойш худалдан авагчдын сэтгэлд төдийлөн нийцэж чадахгүй, компьютер дээр суулгах гэж маш их асуудал үүсгэж зарим програм Vista дээр ажиллахгүйгээс болж 2001 онд гарч байсан хуучин XP-гээ хэрэглэх хүмүүс олон байсан....

Сумогийн уламжлалт ёслол дохио дахилгийн зан үйл болов

Уржигдар сумогийн уламжлалт ёслол дохио дахилгийн зан үйл Осака хотын спортын ордонд болж өндөрлөлөө. Уг зан үйл нь сумогийн барилдаан эхлэхийн өмнөх өдөр уул, лус, газрын савдаг, бурхдын идээний дээжсээр дохионы бурханд өргөл барьж дахидаг байна. Дахилгад:

-Лус савдгийн идээний дээжээр: далайн байцаа, хатаасан каракатиц загас.

-Газар хангай идээний дээжээр: самар.будаа

-Хоол амтатны дээжээр: давс

-Ундааны дээжээр: сархад сакэ тэргүүтнийг дохион төвд чандмалан өргөж булдаг байна.

Ирж буй барилдаанд бөхчүүдийн хүч ихтэй, мэх нь даацтай, гэмтэл бэртэлгүй, олз арвин буян дэлгэр байхыг дохионы бурхандаа даатгахын ялдамд үзэгч олон эрүүл энх инээд баясалтай аз жаргалтай байх ерөөлийг мөн даатгадаг байна.

Энэ ёслолд сумогийн холбооны тэргүүлэгч гишүүд, дэвжээний багш, шүүгч засуулаас гадна сумо сонирхогч үзэгчид хэн ч болов чөлөөтэй оролцож болдог байна

Япон улсын иргэд 30 хоног визгүй зорчих нот бичгийг гардууллаа

Өчигдөр хуралдсан засгийн газрын хуралдаанаар Япон улсын иргэд манай улсад нэг сарын туршид визгүй зорчих болсон билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр гадаад харилцааны сайд Ш.Занданшатар Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдад Монгол улсын засгийн газраас Японы засгийн газарт гаргасан нот бичгийг гардуулан өглөө.

Мөн 12 сард гадаад харилцааны сайд Япон улсад айлчлахдаа Монголд улсын дипломат паспорттой иргэдийг Япон улсад визгүй зорчуулах талаар санал тавьсан бөгөөд өнөөдөр нот бичиг гардуулах үеэр энэ ондоо багтаж Монгол улсын дипломат паспорттой иргэдийг визгүй зорчуулах асуудлыг шийдвэрлэхийг уламжилж элчин сайдыг дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

"Google"-ын шинэ үйлчилгээ "Buzz"

“Google” компани “Buzz” нэртэй олон нийтийн сүлжээг ашиглалтад оруулахаар болсон байна. Үйл ажиллагааны хувьд одоогийн Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээтэй ойролцоо эл систем одоогоор 170 сая орчим хэрэглэгчтэй тус компанийн “Gmail” үйлчилгээгээр дамжих аж. “Google”-ийн энэ алхам 2004 онд нээгдэж, 400 орчим сая хэрэглэгчтэй болоод байгаа “Facebook” тэй өрсөлдөх зорилготой.

Мэргэжилтнүүд “Buzz” -ийн тухай “Олон шинэ үйлчилгээг багтаасан, гар утсаар холбогдох боломжтой энэ сүлжээнд сонирхол татах юм олон байх ч аль хэдийнэ байр сууриа олсон Facebook, Twitter-ийн үйлчлэгчдийг өөртөө татаж ашиг олж чадах эсэх нь тодорхойгүй” гэсэн дүгнэлт огчээ. Тэгвэл “Google buzz”-ийн менежер Тодд Жэксон Бид шинэ ертөнц нээж байна гэж мэдээлэв.
Тус компани олон нийтийн сүлжээ ажиллуулах гэж байгаа анхны оролдлого нь энэ биш. “Orkut” нэртэй сүлжээг 2004 онд нээсэн нь Бразил, Энэтхэг зэрэг томоохон орнуудын зах зээлд амжилт олсон ч Facebook -ийн сүүдэрт дарагдан алга болсон. Google-ийн хүчтэй өрсөлдөгч Yahoo компани өөрийн хэрэглэгчдэд мэйлээсээ Facebook. Flickr сүлжээнд нэвтэрч, мэдээлэл солилцох, шинэчлэх зэрэг бүх үйлчилгээг хийх боломжийг санал болгоод удаж байна.

17 настай хүү дэлхийн дээд амжилт эвджээ

Сундерлэнд гэдэг 17 настай хүү 13 сарын турш дарвуулт завиар 45 мянга гаруй километр зам аялж, дэлхийг тойрон аялах дээд амжилт эвджээ.
Пүрэв гарагийн орой Америкийн Марина Дел Рейд түүнийг эргэн ирэхэд олон хүн угтан авчээ. «Энэ бүхний ард гарахад маш сайхан байна» гэж шинэ амжилтын эзэн ярьжээ. Аялалын хугацаанд тэрбээр голчлон хатаасан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байжээ. Үүнээс гадна Энэтхэгийн далайн ойролцоо далайн дээрэмчидтэй ойрхон өнгөрсөн гэж хэлжээ. Тэрбээр дараагийн удаа Эверест эсвэл Арктикийг зорихоор төлөвлөжээ.

Нийтийн тээвэрт аттестатчилал хийгдэнэ

Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад энэ сарын 15-наас аттестатчилал явуулахаар болжээ. Энэ шалгалт нь хууль дүрэм, стандартын дагуу нийт 36 үзүүлэлтээр дүгнэх бөгөөд нийтийн тээврийн автобусаар байнга үйлчлүүлдэг зорчигч иргэдийн санал хүсэлтийг сонсож үнэлгээндээ тусгах юм байна.

Эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг бага оврын автобус бүхий буухиа, туслах чиглэлийн 55 аж ахуйн нэгж байгууллагууд хамрагдана.

Дараа нь их багтаамжийн автобусны компаниуд шалгалтад оролцох юм байна. Энэ жилийн тухайд зорчигчдын сэтгэлд нийцсэн соёлтой үйлчилгээг үзүүлэхэд хэрхэн ажиллаж байгааг гол үзүүлэлт болгож дүгнэх аж. Аттестатчлах шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авах юм байна.