аялал жуулчлал

Wednesday, May 19, 2010

Эрчүүдэд ямар бэлэг өгөх вэ?

- Түүний хүсэж мөрөөддөг, гэхдээ одоо хүртэл авч амжаагүй юмыг бэлэглэ. Ном цуглуулдаг бол ховор ном, компьютерын хорхойтонд этгээд “хулгана” гэх мэт.

- Эр хүнийг өөрт татах бэлэг буюу гоё тэлээ, зангиа, бугуйвч, гинж бэлэглэ. Эдгээр зүйл хуримын бөгжтэй адил эр хүнийг бүслүүрдэн тогтооно.

Танил эрдээ …
- Олон зориулалттай, хутганы цуглуулга, фото аппарат, тамхины асаагуур, үнсний сав, гоё аяга, дискний тавиур зэргийг бэлэглээрэй.

Даргадаа …
- Цэцэг бэлэглэ. Шар цэцэг санхүүгийн амжилтыг билэгддэг гэдэг. Жижиг эсвэл хэт том баглаа болохгүй. Эр хүнд таваас илүү цэцэг бэлэглэдэггүй.

- Захиалгаар онцгой бялуу хийлгэж бэлэглэ, эсвэл цуглуулгын архи вино тохиромжтой. Ялангуяа даргынхаа төрсөн оны эсвэл фирмээ нээсний ойн вино бүр их оноо авна.

- Үнэтэй бичгийн хэрэгсэл, ширээний цаг, хуанли бэлэглэ.

- Бугуйн тансаг цаг бүү бэлэглээрэй.

Хамаатандаа …
- Архи бүү бэлэглэ.
- Цаг, ороолт, тэлээ, бичгийн хэрэгсэл, сайхан ном, радио ч бэлэглэж болно.
- Цүнх зэрэг хэрэгцээний зүйл бэлэглэ.

Ер нь эрчүүдэд яамар бэлэг өгөх вэ?
- Авах гэж төлөвлөсөн байсан зүйл бүү бэлэглэ. Тэр таныг өөр дээр нь мөнгө хэмнэж байна гэж бодно.
- Ухаалаг эхнэр нөхрөө хоол хийлгэдэг болох гэж хормогч хэзээ ч бэлэглэхгүй. Мөн засвар хийхэд хэрэгтэй гэж багаж хэрэгсэл бүү бэлэглэ.
- Нөхөр чинь усан сан, фитнесс, бялдаржуулах клубын тухай яриа өдөж эхэлбэл хичээллэх эрхийн бичиг бэлэглэ. Саунд суух дуртай бол ашиглах зүйл бэлэглэ.
- Машинтай бол шинэ суудлын бүрээс, толь, цаг, гоё агааржуулагч зэргийг бэлэглэ.
- Загасчлах дуртай бол загасны хэрэгсэл төхөөрөмж худалдаж авч өг.

Хамгийн бохир 5 хүнс

Хүнсний аюулгүй байдлын талаар яригдах болсон энэ үед чухам ямар хүнс хамгийн бохир мөн их нян тээж байдаг талаар танд хүргэхийг зорилоо.

Өндөг
Мэдээж өндөг болгон хүнийг өвчлүүлэхгүй гэхдээ л судлаачдын шинжилгээгээр жилд дунджаар 660,000 хүн муудсан өндөгнөөс болж хордлого авдаг бөгөөд тэдний 300 орчим нь түүнээс болж нас бардаг гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс та өндөг худалдан авахдаа юуны түрүүнд хагарсан гоожсон гэх зэрэг ил харагдахуйц шинж тэмдэгийг нь сайн харж аваарай.

Тоор
Тоор хэдийгээр амттай сайхан жимс ч гэсэн хальсанд нь ихээхэн асуудал нуугдаж байдаг байна. Тоор жимс маш зөөлхөн учраас жаахан цохигдох төдийд л муудаж бөөн нян бактерийг өөртөө агуулдаг байна. Тоор 9 төрлийн химийн хортой бодис агуулах боломжтой гэнэ.

Савлагдсан салат
Хэдийгээр гурвантаа угаасан ч нянгүй болчихно гэсэн үг биш юм шүү. Салатаа аягалахаасаа өмнө заавал цэвэрлэх хэрэгтэй

Хулуу
Хулуу болон амтат хулуунаас дээж аван судлахад - судалгаанд орсон хулууны 3,5 хувьд нь хүнээс хүнд халдварладаг хоёр төрлийн нян илэрсэн байна. Импортоор оруулж ирдэг амтат хулуунаас нянгаас гадна хорхой илэрсэн аж. Тиймээс та хулуу болон шийгуа идэх гэж байгаа бол гадар хальсыг нь бүлээн савантай усаар угааж хэрэглэхийг зөвлөе.

Ногоон сонгино
Сүүлийн үед хүнсний ногоог сайн цэвэрлэж хэрэглээгүйгээс болж А гипатит, маш олон төрлийн шимэгч хорхойнууд, халдварлагч нянгууд ихээр илрэх болсон байна. Та гадуур ресторан болон хоолны газруудаар хоол идэхдээ энэ бүгдийг хянах боломжгүй ч гэсэн гэртээ энэ бүгдийг сайтар хэрэгжүүлж байгаарай.
Эцсийн эцэст хүнсний аюулгүй байдал маш ихээр зөрчигдөж байгаа энэ үед та өөрөө л үр хүүхэд гэр бүлээ аюултай байдлаас хамгаалж чадна гэдгээ санаарай. Дээр дурдсан хүнсийг хэрэглэхээсээ эмээх хэрэггүй зүгээр л сайтар цэвэрлэж, дэлгүүрээс худалдан авахаасаа өмнө муудсан эсэхийг нь сайн шалгаж авч заншаарай.

Өөрт тань

Эмэгтэй хүнийг яагаад цэцэгтэй зүйрлэдэг вэ. Эмзэг бас үзэсгэлэнтэй болохоор нь тэр юм болов уу. Магад ч үгүй юм. Гэтэл зарим нэг маань би царай муутай дээрээс нь эршүүд болохоор цэцэгтэй зүйрлэх нэг л болж өгөхгүй байна гэж гомдоллох нь байдаг.

Хувьдаа би бол цэцэг цэврүү ч байна уу юу ч байна уу эмэгтэй хүн бол эх хүн болдог учраас уян зөөлөн хирнээ анхаарал халамж их шаарддаг болохоор усалж тордож байхгүй бол хагдарах гээд байдаг цэцэг ч юм уу гэж боддог. Бүсгүйчүүл бид заавал эр нөхөр, найз залуу эсвэл хэн нэг ойр дотныхноо анхаарал халамжийг шаардаад байх биш зөвхөн өөрөө өөртөө л жаахан анхаарал халамжтай байх юм бол цэцэг хэвээрээ нэлээн дэлбээлэх юм шиг санагддаг юм.

Усалж тордоноо гэдэг маань юу вэ гэхээр өөрийгөө хайрлах урлагт суралцах

Эрүүл хүнс хэрэглэхийг эрхэмлэх
Эмэгтэй хүнд биеийн галбираа хадгалах явдал хамгаас чухал байдаг. Эрчүүд өөрсдөө гүзээтэй болсон ч харвин гүзээгээ унжуулсан эмэгтэй хүнд хэзээ ч дуртай байдаггүй. Иймд аль болох илчлэг багатай витамин минерал ихтэй хоолоор хооллох хэрэгтэй. Нас ахих тусам эмэгтэй хүн хэвийн байдлаар кальцийн хэмжээгээ хадгалахад хүндрэлтэй болдог тул сүү сайн уух хэрэгтэй.

Хөдөлгөөн бас дахиад хөдөлгөөн.
Эрүүл чийрэг бие бялдартай спортоор хичээллэдэг хүн энерги ихтэй байх тул ядарч сульдахгүй уур уцааргүй байх тул хөгширдөггүй. Ядаж л ингэж ч ядарлаа тэгж ч өвдлөө гэж хажуудахдаа гомдоллоод байхгүй тул эр нөхөр, найз залуу чинь чамд дургүй болтлоо нэлээн их хугацаа зарцуулах хэрэгтэй болно.

Сайхан хувцаслах
Сайхан хувцаслах гэдэгт заавал үнэтэй хувцаслах гэсэн ойлголт багтдаггүй. Ялангуяа орчин үед үнэтэй арьсан үслэг эдлэл, алт мөнгийг эмэгтэйчүүд л хэрэглэдэг болсон цаг гэдгийг сана. Чамд зүгээр л өмссөн хувцас чинь зохисон байхад л хангалттай. Тэгээд ч хэтэрхий үнэтэй гял цал хувцасласан эмэгтэйгээс дараа нь учирч болох санхүүгийн бэрхшээлээс болоод эрчүүд дөлөх нь их байдаг. Биеийнхээ галбирын аль нэг давуу талаа жаахан дөвийлгөсөн хувцас өмсөхөд эмэгтэйчүүд улам үзэсгэлэнтэй харагддаг. Гэхдээ эрээ цээргүй хэтэрхий задгай хувцаснаас татгалз. Хөх чинь хэтэрхий ил гарах гээд байвал хөнгөхөн алчуур хүзүүгээрээ ороочихвол нууцлаг хирнээ эсрэг хүйсний хүний сонирхолыг илүү татах жишээтэй.

Хөгжилтэй ялдам зантай байх
Уур уцаартай дуу цөөтэй, хахир хатуу бүсгүйчүүл өөрийнхөө сайн сайхныг өөрийнхөө гараар урж тасдаж байгаатай адилхан. Уурлах бүрт хэдэн мянган эд эс үхэж нүүрэнд чинь үрчлээс нэмэгдэж байдаг. Байнга ааш муутай явах нь эмэгтэй хүний царай зүсийг хатуу хахирган дүртэй зэрэмдэг хүн болгон хувиргадаг. Аливаа зүйлд уриалгахан, ааш зан сайтай байнаа гэдэг эмэгтэй хүнийг чимэхээс гадна залуу насыг нь уртасгаж байдгийг тэр бүр хүн анзаардаггүй.

Чөлөөт цагаараа сонирхолтой зүйл хийж сурах
Гэр орны болон албан ажил, үр хүүхэд хань ижлээ халамжилахаас гадна эмэгтэй хүн өөртөө таалагддаг зүйлдээ цаг зарцуулж байх хэрэгтэй. Сайхан ном унших сонирхолтой нэвтрүүлэг кино үзэх, эсвэл сайхан газар луу аялах, салхи агаарт зугаалах гээд таны цагаа өнгөрүүлэх зүйл олон. Ямагт сайн сайхан зүйл уншиж дуулж байвал сэтгэл санаа өөдрөг байх бөгөөд та хэн нэгэнтэй үзэж харсан зүйл эсвэл сонирхдог зүйлийнхээ талаар өөрийн үзэл бодлоо хуваалцах яриа хөөрөө өрнүүлэхэд хэтэрхий тулга тойрсон зүйл хов живээр хөөцөлддөг эмэгтэйгээс хамаагүй илүү үнэлэгдэх болно.

Үе үе хөнгөн дурлаж байх.
Хөнгөн гэсний учрыг сайн анхаараарай. Хүн эсрэг хүйсний хүндээ дурласан үед бие организмд хэрэгтэй ашигтай фегмент ялгарч сэтгэл санаа өөдрөг байдаг. Тэгээд ч эмэгтэй хүнийг хамгийн их залуужуулдаг зүйл бол дурлал. Эмэгчин амьтан бол яах аргагүй аль болох олон эрэгчин түүнд татагдаж байвал бие махбодь нь улам эрүүл чийрэг болж гялалзаж байдаг. Зүгээр л хамт ажилладаг залуу ч юм уу хэн нэг танд таалагддаг аятайхан залууд хөнгөхөөн дурлаад үг яриа өдөж явахад сэтгэл санаа чинь цаанаа л нэг аятайхан урамтай байхыг та мэдрэх болно. Хөнгөхөөн гэснийг хэтрүүлээд хүн болгонтой аальгүйтээд эсвэл өвөр түрийд нь ороод байвал харин буруугаар эргэж нэр хүндгүй нэгэн болно гэдгийг анхаар.

Sex
Нэг хэвийн уйтгартай секс таныг залхаана. Иймд секс хамтрагчдаа эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй шинэ содон зүйлийг орон дотроо санаачлаад үз. Сайхан дотуур хувцас өмсөж (жирийн үед зориглон өмсөхгүй дотуур хувцас ч байсан гэмгүй ), эсвэл бяцхан тоглоом зохиож тоглоод үз. Нэг эхнэр нөхөр хоёрын тухай уншиж байсан юм. Заримдаа анх танилцсан газраа болзоод анх унтаж үзсэн орон дээрээ /тэр нь зочид буудлын ор байсан шиг санагдаж байна/ унтахаар яг анхны шөнө шигээ сайхан мэдрэмж гал халуун дурлалыг амталдаг гэж. Энэ мэтчилэн секс амьдралаа сонирхолтой болгох бяцхан тоглоомууд асар олон. Эмэгтэй хүн сексээс таашаал авч чаддаг дур тачаал ихтэй байвал залуу сайхан цэцэг шиг дэлбээлсэн хэвээрээ л байдаг.
Хүмүүс хоорондын харьцаа бидэнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Зарим хүнтэй харьцасны дараа таагүй мэдрэмж төрөх, ажил үйлс бүтэхээ болих, шалтгаангүй ядарч сульдах, бүр өвдөх ч тохиолдол байдгийг та анзаарсан бизээ. Энэ нь хүний энергийн бүрхүүл, хамгаалалт алдагдсантай холбоотой юм.

Шинж тэмдэг:
Бусдыг энергийг сорж амьдардаг хүмүүс харьцагчийнхаа бухимдлыг төрүүлж байнга хэрүүл маргаантай орчинд дурладаг. Ийм хүмүүс ялангуяа амьдрал нь бүтэмжтэй, баяр баясгалантай хүнтэй харьцаж, өөрийн энергийг сэлбэх дуртай байдаг. Гэвч тэднийг таньж мэдэхэд тийм хялбар биш. Энерги сорогч гэхээр заавал муу хүн байх албагүй. Энэ бүлэг хүмүүст таны сайн найз, ойрын төрөл, хамт ажиллагч, хамтран амьдрагч ч байх боломжтой. Тэд өөрсдөө ч орчиндоо ямар аюултайг тэр бүр мэдэхгүй. Хэрэв хэн нэгэнтэй харьцасны дараа таны бие сульдах, ажил нурах, саад бэрхшээл хэт их тохиолдох, анхаарал сарних, тэр байтугай өвдөх шинж тэмдэг илэрвэл ямар хүмүүстэй харьцсанаа сайн сана. Ингэснээр та энерги сорогчийг тодорхойлж болох юм.
Өөрийгөө хэрхэн хамгаалах. Энерги сорогч нь хүрээлэл дотор байх магадлалтай тул учир шалтгаангүй харьцаагаа муутгах хэрэггүй. Ингэвэл та өөрөө л хямарна. Харин харьцахдаа болгоомжтой бай.

-Нүд рүү нь бүү хар. Хүний нүд их хүчтэй туяа үүсгэдэг.
-Нөлөөлөлд нь автахгүй байх. Ийм хүнтэй харьцасны дараа гэртээ очоод шууд эсрэг тэсрэг устай шүршүүрт ор. Хоолондоо хар эсвэл улаан перец, амтлагчууд хийж ид. Кофенд перец бага хэмжээгээр хийж уувал маш тустай. Рок поп зэрэг эрчимтэй аялгуу, хөгжим сонс. Залбирч байгаа мэт алгаа хавсар, нүдээ тус бүрийг нь цэв хүйтэн усаар шавшиж угаа. Энэ мэт үйлдэл нь таныг био энергийн орчин, гадны нөлөөнөөс хамгаална.

Алимны ач тус

Та ямар жимсэнд дуртай вэ? Хүн болгон л өөр өөрөөр хариулах байх л даа. Гэхдээ хүмүүс алим хэмээх жимсэнд илүү дуртай байх тал ажиглагддаг. Алим шүүслэг, сайхан амттайгаас гадна та бидний эрүүл мэндэд маш их ач тустайг бид тэр бүр сайн мэддэгүүй байхаа. “Алим байхад эмчээр яах вэ” гэсэн эртний зүйр цэцэн үг хүртэл байдаг ажээ. Алимыг хамгийн анх 5000 жилийн тэртээгээс тарьж, ургуулж ирсэн хэмээх баримт байдаг. Саяхны нэгэн судалгаагаар бага хэмжээний витамин С болон 100 гр алим идэхэд 1500 миллиграм витамин уусантай тэнцдэг гэнэ.

Харин алим их идэж байна гээд үрийг нь идвэл тийм ч сайн үр нөлөөтэй биш байх аж. Ийнхүү та бүхэнд алимны хамгийн наад захын ашигтай талуудыг хэлж өгье.

1. Алим идвэл таны шүдийг цэвэрлэхээс гадна буйлыг нь чангаруулна.
2. Мөн өдөр бүр хоёр алим идэхэд л таны холестрины хэмжээг арав хүртэл хувиар бууруулдаг нь тогтоогджээ.
3. Өдөрт гурван удаа алимны цэвэр шүүс уусан тохиолдолд биед тань үүсэх хортой бодисыг гадагш хөөн гаргадаг гэнэ.
4. Таны хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа тийм ч сайн биш бол хоол идэхээсээ өмнө алим идэж байвал хоолны шингэлтэд сайнаар нөлөөлдөг байна.
5. Нэг ширхэг том алим идэхэд л таны биед хэрэгтэй утаслаг ургамлын хэмжээний 30 хувийг нөхдөг учраас өдөр бүр алим идэх хэрэгтэй.
6. Бие тавгүйрхэж, гүйлгэх үед нухсан алим, тарагтай хольж хэрэглэхэд тохиромжтой ажээ. Харин та алим худалдан авахдаа хөлдсөн алим худалдан авах хэрэггүй. Учир нь хамаг шим шүүс нь алдагдсан байдаг. Хэрвээ алимаа хөргөгчинд хадгалахгүй бол амархан мууддаг.

Цэцэгсийн хэл

Цэцэг болгон, цэцгийн өнгө бүрт өөрийн гэсэн нууц утга агуулга, илэрхийлэл нуугдаж байдаг. Бас цэцгийн баглаанд орсон тоо ширхэг нь ч олон зүйлийн тухай өгүүлдэг тул сонголт хийхдээ бидний бэлтгэсэн зөвлөгөөг анхааран уншаарай.

Цэцгийн тоо
1, 3 ба 5 ширхгээр боосон баглаа бэлэглэж болох ч 2 ба 4-р боосон цэцгийн баглаа хэзээ ч бүү өг. Сондгой тоогоор боосон цэцгийн баглаа нь амьдралын эрч хүч, эерэг энергийг билэгддэг байна.

1 цэцэг - Чи зөвхөн минийх
3 цэцэг - Чамтай цуг ертөнцийн хязгаар хүрэхийг хүсч байна.
5 цэцэг - Би чамд хайртай
7 цэцэг - Сүй тавихдаа барьдаг уламжлалтай
9 цэцэг - Би чамайг найзаа гэж боддог.
10 цэцэг - Чиний төлөө ямар нэгэн юм хийхийг хүсч байна.
11 цэцэг - Чи миний анд нөхөр

12 цэцэг - Бидэнд одоогоор хүнд байгаа хэдий боловч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ.
13 цэцэг - Би чамайг үзэн ядаж, жигшин зэвүүцэж байна.
14 цэцэг - Чи надад байгаа бүх юм
15 цэцэг - Чи миний хайр хүндэтгэлийг хүлээж авна уу?

Цэцгийн өнгө
Шар, цэнхэр, улаан зэрэг цэцгийн өнгө бүр өөр өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг.
Цагаан цэцэг - гэм зэмгүй, хар хоргүй сэтгэлийг
Шар цэцэг – хайр сэтгэлтэй болсныг
Ягаан цэцэг - хайр дурлалыг

Хурц тод улаан цэцэг - хайр дурлалдаа шатаж байгааг
Цэнхэр цэцэг - үнэнч сэтгэлийг
Ягаан болон нил ягаан цэцэг - энх тайван, итгэлцлийг
Хар цэцэг - үхлийг бэлэгддэг байна.

Цагаан цэцэгс
Гэрийн хошоонгор - намайг бодож яваарай
Шиваантэг - Би зовж байна. (аз жаргалгүй байна)
Сараана цэцэг - цэвэр цэмцгэр, энхрий байдал
Башир цэцэг - гэм зэмгүй, буруугүйг
Хонин нүдэн цэцэг - надад итгэж болно, итгэл даана
Голт бор - залуугийн гэнэн томоогүй занг
Алтанзул цэцэг - би чамайг дахин хайрлаж чадахгүй

Шар цэцэгс
Шиваантэг - Би чамд сэтгэл зүрхээ өгч байна.
Нил цэцэг - Чи миний аз жаргал
Сарнай - Хөрч байгаа хайр сэтгэл, хардалт сэрдэлт
Алтанзул - Би чамд хайртай.

Ягаан
Башир цэцэг - Би чамд сайн сайхныг хүсч байна.

Улаан
Шиваантэг цэцэг - Би чамд хайртай
Башир цэцэг - Цэвэр ариун хайр сэтгэл
Сарнай цэцэг - Чамайг бүхнээс илүү хүсч байна
Алтанзул цэцэг - Зүүдэндээ чамайг хардаг

Цэнхэр (хөх)
Цахилдаг - Би чамайг хүндэлдэг
Нил цэцэг - Чамд үргэлж итгэдэг
Нил ягаан голт бор - Би чиний энхрийллийг маш их хүсэж байна
Хар алтан зул цэцэг - Чамтай хамт үхэхийг хүсэж байна

Эмэгтэйчүүдийн юу бэлэглэх вэ

Мэдээж хамгийн чухал, нандин бэлэг бол цэцгийн баглаа. Цэцгийн баглаа бол бэлгийн хувьд хуучинсаг зүйл огт биш, харин ч хамгийн эрхэм, хэзээ ч хуучиршгүй, сонгодог сайхан уламжлал юм. Цэцэг заавал байх ёстой зүйлийн нэг ч цорын ганц бэлэг биш билээ.

Цэцгийг зөвхөн Мартын 8-ны баяраар ч биш бусад тэмдэглэлт өдрүүдэд, жирийн өдрүүдэд ч бэлэглэж болдог онцлогтой. Эмэгтэйчүүдийн баярын өдөрт зориулан цэцэг бэлэглэхээр шийдсэн бол:

- Дахин давтагдашгүй, тансаг цэцгийн баглаа бэлтгэх эсвэл
- Дангаараа ч гэсэн утга илэрхийлэх нэг цэцэг сонгоорой.
- Хэрэв эхнэр эсвэл найз бүсгүй чинь цэцэг тарьдаг, амьд цэцэг сонирхдог бол гоёмсог ваартай таримал цэцэг бэлэглэсэн ч болно.
- Хэрэв найз бүсгүй чинь цэцгийн тоосны харшилтай эсвэл цэцэг үхэхийг амьд амьтан үхсэнтэй адил хүлээж авдаг бол түүнд чамин гоёмсог хиймэл цэцгийн баглаа бэлэглэж болох юм.

Цэцгэн дээрээ ямар бэлэг нэмэх вэ?
Цэцэг хамгийн сайхан бэлэг гэдэг нь мөн боловч ойр дотны хүнд чинь арай хангалтгүй. Хамгийн ойр, дотныхоо хүний ааш зан, хүсэл эрмэлзэл, дуртай, дургүй юмыг та мэддэг шүү дээ. Бүсгүйчүүд бол харин бэлгэнд юу авмаар байна гэсэн асуултанд чинь дуртайяа хүслээ хэлнэ. Гэхдээ л та хэрвээ хайртай хүндээ юу бэлэглэхээ мэдэхгүй байгаа бол бэлэг чинь таныг түүнд хэрхэн хандаж байгааг илэрхийлж чадахуйц, гоёмсог, чамин байх ёстой гэдгийг л анхаарах хэрэгтэй.

Yнэт эдлэл
Энэ бол цэцгийн дараа орох эмэгтэйчүүдийн хүсэн хүлээдэг бэлэг юм. Yүнд алмазан шигтгээтэй болон цагаан алтны орцтой зэрэг үнэт эдлэл байхаас гадна гоёмсог үнэт чулуу ч байж болдог.

Шигтгээтэй бэлзэг эсвэл бугуйвч - Хэрэв та эхнэргүй бол бөгж бэлэглэх нь “надтай гэрлээч” гэж санал тавьж байгаатай адил тул эхлээд та үүнд бэлэн үү гэдгээ сайтар бод. Мэдээж та эхнэртэй бол бэлэглэсэн бөгж эсвэл бугуйвч чинь түүнийгээ хайрлаж хүндэлдгийн илэрхийлэл болох төдийгүй хайртын чинь гарыг чимэн олны нүдийг хужирлах болно гэдэг нь эргэлзээгүй юм.

Хүзүүний гинжин зүүлт бэлэглэхээр шийдсэн бол хайртынхаа төрсөн ордны дүрстэй, амьтны болон зүрхэн хэлбэртэй хүзүүний зүүлт эсвэл зүүлтэнд нь зориулан жижигхэн кулон байж болно.

Эмэгтэй хүнийг түүний намирсан сайхан үс, зөөлөн торгомсог арьс, гоолиг биө, сүмбэн цагаан хуруунаас илүүтэй чимэх гоёл хаа ч байхгүй. Тиймээс:
- үсний гоёмсог хавчаар, үс тогтоогч
- үзэмжтэй, байгалийн, цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн сам сойз
- хумс засагч хэрэглэлийн цуглуулга, хумсны өнгө өнгийн будаг
- сүрчиг болон үнэртэй ус
- нүүрний будаг арилгагч бүтээгдэхүүн (сүүн шингэн тоник) зэргийг бэлэглэж болно.

Эмэгтэй хүн өөрийн давуу болон сул чанараа яаран таниулаад хэрэггүй Эх сурвалж : Ном хэвлэлээс

-Хувийн амьдралдаа тэгтэл санаа зовж, анхаарал төвлөрүүлэх хэрэггүй. Ийм байдал нь өөрийн хувь заяагаа тохиолдлын хүнтэй холбох, яаран буруу шийдвэр гаргах эрсдэлтэй. Амьдрал өөрөө янз бүрийн үе шатаас бүрддэг. Тэгэхдээ хувь заяагаа хүлээгээд суу гэсэн үг биш. Хүмүүстэй уулзаж, учирч байх нь сонголтоо яаралгүй, зөв хийхэд тустай. Харин сайхан сэтгэлтэй байна гэдэг нь давуу тал болохоос дутагдал биш шүү. Сайхан сэтгэлийг чинь ашиглах сонирхолтой хүн аяндаа танигддаг юм.

Чамд зөвлөхөд, хүнтэй танилцаад удаагүй байхдаа өөрийн давуу эсвэл сул зан чанараа яаран таниулах гэсний хэрэггүй. Энэ нь эрчүүдийг үргээх шалтгаан байж ч болно. Дэлгэсэн хөзөр сонирхолгүй гэдэг шүү дээ. Үйл явдлыг бүү түргэсгэ. Бага зэрэг нууцлаг, тааварлашгүй бай.

Ахуйн зөвөлгөө

Жимс ногоо
• Хөргөгчний зориулалтын хэсэгт хүнсний ногоо, жимсийг хадгална. Гэрэл, агаар нэвтрэх үед ногоо, жимсний тэжээллэг чанар нилээд хэмжээгээр алдагддаг.

• Яг хоол хийхийн өмнөхөн ногоог арилгаж, угааж, хэрчих хэрэгтэй, эс тэгвэл витамин алдагдана.

• Удаан хугацаагаар ногоо, жимс хадгалах болбол хөлдөөсөн нь дээр.

• Жимс, ногоог аль болох боловсруулалт хийлгүй хэрэглэвэл ашигтай.

• Усны ууранд түргэн буцалгагч сав, богино долгионы зууханд ногоог болгох хэрэгтэй.

• Хүнсний ногоог чанахдаа бүтнээр, эсвэл томоор хэрчиж, аль болох бага усанд хийвэл тэжээлийн бодис бага алдагдана.

• Болгосон ногоог шууд ид, хадгалах болбол битүү саванд хөргөгчинд түр зуур хадгална.

Мах, загас
• Мах, загасыг хөргөгчнөөс гаргамагц шууд хоол хийх хэрэгтэй. Ил удаан байлгавал элдэв бактери дороо үржинэ.

• Хайруулын таваг, шарах шүүгээ, усны ууранд болговол витамин бараг алдагдахгүй. Богино долгионы зууханд мах болгоход тэжээлийн бодисууд бараг алдагдахгүй боловч амт нь тэр бүр таалагдахгүй.

• Мах, шувууны мах чанасан шөлийг бүү асга, А витамин ихтэй учир сүмс хийгээрэй.

Өндөг
• Зах, гадаа гудамжнаас өндөг худалдаж авч болохгүй. Өндгийг усанд хийж шалгадаг, хөвж байгаа өндгийг шууд хая. Өндгийг угааж хэрэглэ, хальс нь сүвэрхэг тул микроб дотогш нэвтэрч болзошгүй.

• Тахианы шинэ өндгийг хэрэглэж болохгүй, 24 цагийн дараа л идэж болно.

• Өндгийг хөргөгчний хаалганд биш харин дотор нь хадгалах хэрэгтэй.

Сүү, цагаан идээ
• Гэрэлд А витамин устдаг учир сүү, цагаан идээг битүү саванд хөргөгчинд хадгална, задалмагц аль болох хурдан хэрэглэ.

• Түүхий сүү ууж огт болохгүй.

гар утасны жинхэнэ эсвэл хуурамч эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Та бидний өдөр тутмын хэрэглээ болсон гap утасны ориг эсвэл хулхийг мэдэх маш хялбар арга байна. Та өөрийн гap утсандаа *#06# гээд бичээд үзээрэй.

Тэгээд таны гар утасны ориг хулхи эсэх нь гарч ирэх сериал номеруудын 7 ба 8 дахь орнуудаас шууд хамааралтай. Энэ тоонууд нь олон улсад хэрэглэгддэг чанарын стандартын хэмжүүр аж. Мөн дэлхийд гap утас үйлдвэрлэдэг болон угсардаг маш цөөхөн үйлдвэрүүд байдаг юм байна.

Гар утас нь угсрагдсан байвал хулхи гэж үзнэ. Харин үйлдвэрлэгдсэн гэж байвал ориг гэж үзэж болно.

* Хэрэв 7 ба 8 дахь орон нь 00 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь өөрийн жинхэнэ үйлдвэртээ үйлдвэрлэгдсэн бөгөөд хамгийн сайн чанарын ориг утас гэж үзэж болно. Жишээ нь таны утас NOKIA фирмийнх бол энэхүү утас яг NOKIA фирмдээ үйлдвэрлэгдсэн ярих юмгүй ориг утас гэсэн үг.
* Хэрэв 7 ба 8 дахь орон нь 01 юмуу 10 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Финланд улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд боломжийн сайн чанарын утас юм байна.
* Хэрэв 7 ба 8 дахь орон нь 08 юмуу 80 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Герман улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд тийм ч муугүй утас. Дундаж ч гэж хэлж болно.
* Хэрэв 7 ба 8 дахь орон нь 02 юмуу 20 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь чанарын хувьд муу ба Арабын нэгдсэн Эмират улсад угсрагдсан байдаг гэнэ.
* Хэрэв 7 ба 8 дахь орон нь 13 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Азербайжанд угсрагдсан бөгөөд хамгийн муу чанарын утас. Мөн энэхүү утас нь хүний эрүүл мэндэд ч муу хор нөлөөтэй байж болзошгүй юм байна.

Унтлагын өрөөнд цэцэг байрлуулах нь буруу

Тасалгааны цэцгийг тэр өрөөнд байх ёстой гэж заадаггүй. Харин гал тогооны өрөөнд үнэр сайн шингээдэг ургамлыг байрлуулах нь чухал.

Жишээ нь шимтэглээ, сүлтгэнэ, ханын мөлхөө зэрэг ургамал нь хиншүү хярвасыг шингээгээд зогсохгүй, гэрэл голохгүй ургадгаараа гал тогооны өрөөнд тохиромжтой. Харин унтлагын өрөөнд цэцэг тавих нь тохиромжгүй. Учир нь цэцэг шөнө хүчилтөрөгчөөр, өдөр нүүрстөрөгчөөр амьсгалдаг тул шөнө агаар булаацалддаг муу талтай аж.

Эрүүл чийрэг байхад тань туслах зайлшгүй хэрэгтэй аминдэмүүд

Таны бие махбодь эрүүл саруул, бодисын солилцоо хэвийн явагдах боломж нөхцлөөр хангадаг чухал хүчин зүйл бол аминдэм юм. Биеийн тань хэвийн өсөлт хөгжлийг хангахад эдгээр байгалийн нэгдлүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. Янз бүрийн витаминаар баялаг хоол идсэнээр бие организмд шаардлагатай аминдэмийг олж авч чадах боловч хэрэв шаардлагатай аминдэмээр дутагдвал та төрөл бүрийн өвчин, тэр тусмаа амь насанд аюултай өвчнөөр ч өвдөх эрсдэлтэй. Амин дэмийг хүн хоол хүнсээрээ дамжуулан, эсвэл тусгай нэмэлт бүтээгдэхүүнээс авч болно.

Аминдэм А буюу ретинол

 Аминдэм А нь зүрхний шигдээс болон бусад төрлийн зүрхний өвчин, цусан дахь холестриний хэмжээ багасах, бөөр давсагны өвчин, ханиад томуу зэргээс сэргийлж, хөгшрөх үйл явцыг удаашруулж, нүдний харааг сайжруулах нөлөөтэй хүчирхэг анти-оксидант юм.

Түүнчлэн бие махбодийг аливаа халдвараас хамгаалаад зогсохгүй арьс салстыг хамгаалж, шүд, хумсыг бэхжүүлж, өсөлтөнд сайнаар нөлөөлдөг. А аминдэм дутагдсанаар нүдний хараа муудаж, янз бүрийн халдварт өвчинд өртөмтгий болохоос гадна шүдний өвчлөл ихэсч, арьс хуурайшдаг байна.

Тиймээс А аминдэмийг ногоон навчит жимс, хүнсний ногоо тэр тусмаа тоор, брокколи, улаан лооль, лууван, бууцай зэргээс авч болно. Түүнчлэн сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний шар, өөхлөг загас, малын элэг, бөөр зэрэгт А аминдэм их хэмжээгээр агуулагддаг.

Аминдэм В1 буюу тиамин

 Цусны эргэлтэд сайнаар нөлөөлж, цусны бүлэгнэлийг сайжруулахаас гадна эрч хүчийг нэмэгдүүлж, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах бөгөөд сэтгэл гутралаас хамгаалдаг.

Бие организмд В1 дутагдсанаар нойргүйдэх, огцом турж эцэх, сэтгэл гутрах, бүр түүнчлэн саа өвчин тусахад ч хүргэнэ. Халдварт болон бусад өвчний үед хүний бие дэх В1 аминдэмийн хэрэгцээ эрс нэмэгддэг байна. В1 нь бүх төрлийн үр тариа, самар, шош, элэг, зүрх болон загасны маханд их хэмжээгээр агуулагддаг.

Аминдэм В2 буюу рибофлавин

 Хоолны шингээлтийг сайжруулж, арьс, үс болон хумсыг хүчилтөрөгчөөр хангаж, тархины янз бүрийн өвчнөөс хамгаална. Түүнчлэн жирэмсэн үед ургийн өсөлт, хөгжилтөд сайнаар нөлөөлж, ураг бүрэлдэн тогтох үед хамгийн хэрэгцээтэй байна.

Харин рибофлавин дутагдсаны улмаас өсөлт муудаж, хоолны шингэц, хоол боловсруулалттай холбоотой эмгэг үүсч, арьс, үс тослогждог. Витамин В2-ыг сүү, төрөл бүрийн жимс, ногоон навчит хүнсний ногоо, самар, өндөг, мах, улаан буудай зэргээс авч болно.

Аминдэм В6 буюу пиридоксин

 Хүний бие дэх өөх тосыг задалж, биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулахаас гадна төв мэдрэлийн систем, тархины хэвийн үйл ажиллагааг зохицуулж, зүрх, судасны өвчин, булчин татах зэрэг өвчний эрсдлийг багасгаж, нүдний хараанд сайнаар нөлөөлнө.

Харин аминдэм В6 дутагдсанаар ой тогтоолт муудах, арьсны тэнцвэрт байдал алдагдах, булчингийн үйл ажиллагаа сулрах зэрэг сөрөг нөлөөтэй. Шаардлагатай В6 аминдэмийг хоол, хүнсээр дамжуулан авахыг хүсвэл мах, загас, цөцгийн тос, хөрөнгө, бүх төрлийн үр тариа, мөөг, төмс, гадил, бурам зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй.

Аминдэм В12 буюу кобаламин

 Аминдэм В12 нь цусан дахь улаан эсийн бүлэгнэх явцад эергээр нөлөөлж, ой тогтоолт, төвлөрөлтийг сайжруулахаас гадна утаанаас үүдэлтэй хавдрын эсрэг сайн үр нөлөөтэй. Түүнчлэн биеийг хоргүйжүүлж, шархлах, гэмтсэн үед В12 ахиу хэрэглэснээр түргэн эдгэрдэг байна.

Харин В12 аминдэмийн дутагдлын үед толгой эргэж, ой тогтоолт муудаж, хараа муудахаас гадна сэтгэл гутралын шинж тэмдэг илэрдэг. В12 нь мах, өндөгний шар, тахианы мах, сүү болон загасны маханд их хэмжээгээр агуулагддаг.

Аминдэм С буюу аскорбины хүчил

 Аминдэм С нь цусан дахь сахарын хэмжээг багасгаж, зүрх, судасны өвчнөөс хамгаалж, цусны эргэлтийг сайжруулж, шүд болон ясны бэхжилтэд сайнаар нөлөөлж, бие махбодийн дархлаа сайжруулах, стрессийн эсрэг даавар ялгаруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Аливаа өвчнөөр өвчлөх, халуурах, сэтгэл санааны хямралд орох үед хэрэгцээ нь ихэсдэг бөгөөд хэрэв дутагдалд орвол хоолны дуршил буурч, шүд хорхойтож, булчингийн үйл ажиллагаа сулардаг ажээ. С аминдэми нь цитрусын төрлийн /нимбэг, жүрж гэх мэт/ болон бүх төрлийн шинэ жимс, улаан, ногоон болон шар навчит хүнсний ногоонд их хэмжээгээр агуулагдах ба хэт их чанаж болговол чанараа алддаг талтай.

Аминдэм Д буюу кальциферол

 Дотор эрхтний тэнцвэрт үйл ажиллагааг хангахаас гадна гэдсэнд кальци шимэгдэх, цусны урсгалаас кальци ясны эсэнд орж, ясыг бэхжүүлэхэд түлхүү нөлөө үзүүлдэг. Харин Д аминдэмийн дутагдлын улмаас шүд хорхойтох, яс сийрэгжих, булчингийн сулрал үүсэх магадлалтай. Салмон буюу яргай загас, үхрийн элэг, өндөгний шар, сүү, масло зэрэг хүнс нь Д аминдэмийн агууламж өндөртэй бөгөөд нарны гэрлийн нөлөөгөөр идэвхждэг.

1 л удаа гэж бүү бод

Миний Монголын найз нар аа хичээл номоо сайн хий гэж би хэлэхгүй, Шашин шүтэж нов номийн хүн болцгоо ч гэж хэлэхгүй. АА гэхдээ муу юм бүү хийцгээ л гэж хэлмээр байна. Үүний тулд ганцхан удаа л юмчин гэдэг муу үг, муу зуршилийг больцгооё. Яагаад гэвэл олон судалгаа байна л даа хүмүүс ганцхан удаа гэж хэлээд л тамхи нэг сороод л тамхинд орох, ганц өнөөдөр л гэж хэлээд нэг шил архи хувааж ууцгаагаад архичид болсон байх юм. Үүнийг л 1 удаа хийчвэл гэр бүл минь сайхан амьдрана гэж бодоол хулгай хийж хүн алаад шоронгийн хаалга татацгаасан байх юм. Тэгэхээр хүмүүсдээ найз нартаа зөвлөж хэлэхэд энэ 1 л удаа гэдэг зүйлийг өөрөөсөө хол байлга л гэж зөвлийдөө!

Автомашин дотор тамхины утаа 24 дахин хортой

Машинд татсан тамхины утаа нь гэрт татсанаас 24 дахин илүү хортой. Машины цонх онгойлгосноор дам тамхидалтаас сэргийлж чадахгүй. Дам тамхидалтын хор хөнөөлийн бодит гэрч болох Канадын иргэн Хитер Кроугийн түүхийг хуваалцая. Тэрбээр 40 гаруй жил ресторанд зөөгчөөр ажилласан. Хэзээ ч тамхи татаж байгаагүй. Гэтэл шинжилгээгээр түүнийг уушигны хорт хавдартай, өвчин нь хожуу үедээ орсон болохыг тогтоожээ.

Түүний хорт хавдраар өвчилсөн шалтгаан нь тамхины утаатай орчин байсан. Хорт хавдар эрт үедээ өвчин шаналал, зовиургүй байдаг нь түүнийг үйлчлүүлэгчдийн тамхины утаанд хордсоор өвчнөө хүндрүүлэхэд хүргэжээ. Хатагтай Хитер Кроу амьдралынхаа үлдсэн богино хугацааг тамхины хор хөнөөлийг иргэд, өсвөр үеийнхэнд ойлгуулах, эрүүл орчин бүрдүүлэхийн төлөө тэмцэхэд зориулж, Канад болон бусад олон орныг тамхины эсрэг шийдвэртэй тэмцэхэд нөлөөлсөн юм.

Хитер Кроуг тамхины эсрэг тэмцэх кампанит ажлаа эхлэх үед Канадад ажилчдын таван хувь нь тамхины утаанаас хамгаалагдсан нөхцөлд ажиллаж байсан бол дөрвөн жилийн дараа 80 хувь болон өсч, ажлын байрыг тамхигүй эрүүл орчин болгох хууль гарчээ. Жирийн нэгэн хүн нийгмийг ер бусаар өөрчилж болдгийг Хитер Кроу харуулсан юм.

Ухаалаг эмэгтэйн зайлсхийдэг 5 зан чанар

Найз залуу чинь чамайг анхаарахаа больсон, хаягдаж байна гэж та гоморхдог уу? Өмнө нь зүгээр байсан бараг сүй тавих шахсан залуу чинь яагаад ийм огцом хувирав гэсэн асуулт гарах нь тодорхой. Янз бүрийн дүгнэлт хийж болно. Гэхдээ асуудал өөрт чинь байгаа юм биш биз. Өөрийн зан авир, үйлдлээ эргэн нэг харж анализ хийхэд гэмгүй шүү. Дашрамд хэлэхэд ухаалаг бүсгүйчүүд доорх зан байдлыг хэзээ ч гаргадаггүй байна.

Нэг. Найз залуу, эр нөхрөө өөр бүсгүйтэй хардаж, уурлаж бухимдан хэрүүл маргаан үүсгэх. Хардалт бодитой байсан ч ухаалаг эмэгтэй юуны өмнө шалтгааныг нь олохыг чухалчилдаг.

Хоёр. Аав ээж, ах дүү, төрөл төрөгсдийг нь доромжилж гутаах. Ямар ч ширүүн хэрүүл гарсан ухаалаг эмэгтэй удам судар, гарал үүслийг нь хөнддөггүй.

Гурав. Бусадтай харьцуулж доош нь хийх. Ухаалаг эмэгтэй хэзээ ч энэ сэдвийг хөнддөггүй. Хөрш Дорж машинтай болсон байг л даа. Гэвч нөхөрт чинь үүнээс илүү чадвар авъяас байгааг бүү үгүйсгэ.

Дөрөв. Найз нөхдийнх нь дунд маргаан үүсгэх, тэдний хажууд зэмлэх, чанга дуугаар буруутгах. Туршлагатай эмэгтэйчүүд бусдын хажууд өөрийн залуу /нөхөр/ - гаа хэзээ ч /түүний буруу байсан ч/ зэмлэдэггүй.

Тав. Найз залуу /нөхөр/ - гаа өмчлөх гэж зүтгэх найз нөхөд, дуртай хоббигоос нь холдуулах гэж муйхарлах. Ухаалаг эмэгтэй нөхөр, найз залуугийнхаа дуртай хоббиг зөв тийш нь залахад дэмжлэг үзүүлэх, найз нөхдөө сонгоход нь тусалдаг. Тэр хэзээ ч өөртөө бүх анхаарлыг нь хандуулах өмчлөх гэж зүтгэдэггүй.

Дандаа услаад байж болохгvй шvv

Хайртай цэцгээ сайхан ургуулахын тулд өдөр болгон услаад байх нь буруу. Долоо хоногт хоёр удаа жижигхэн цорготой шүршүүрээр навчинд ус хүргэлгүй усална. Ус нь тасалгааны температураас дулаан байх ёстой бөгөөд хүйтэн ус ургалтыг зогсоож, үндсийг ялзруулж мэднэ. Мөн крантны усаа нэг хонуулаад цэцгээ усалж байгаарай. Зуны хэт халуун наранд хатаж, түлэгдэхээс сэргийлээрэй. Тасалгааны ургамлын хөрс амархан мууддаг учраас 14 хоногт нэг удаа бордож бай.

Усалсны дараа 40-50 минут болоод бордоогоо хийгээрэй. Зориулалтын бордооноос гадна мах угаасан ус, нунтагласан өндөгний хальс дэвтээсэн ус ургамалд сайн тэжээл болдог юм шүү. Таны тарьж ургуулсан эргэн тойрон дахь ногоон ургамал мэдрэлийн систем, харааны нервийг сайжруулдаг. Тоос шороо, дуу чимээг багасгаж халуун дулаан энерги ялгаруулж байдаг цэцэгс эзэн нь хэдийчинээ хайрлана төдий чинээ сэтгэлийн тэнхээ өгөх сайн энерги ялгаруулдаг. Ингээд л та уул талын цэцэгс ч дэлгэрч хараахан амжаагүй байхад зун цагийг гэртээ урин залж, цэцэгсийн тансаг үнэр, гайхамшигт өнгөнд нь нүдээ баясган сэтгэлээ сэргээх орчин бүрдлээ шүү дээ.

Цэцгэс арчлах алтан дvрмvvдээс...

Гибискус нь Азийн сэрүүн орноос гаралтай 200 гаруй төрөл, зүйл байдаг. Хятад сарнайн навч нь гялалзсан, шүдлэг захтай, том сөөглөг ургамал юм. Сарнайн цэцгийг дэлбээл-сэн үед нь гэрлийн эх үүсвэрээс холдуулж эргүүлэн тавьж болдоггүй. Салхинд цохиулахгүй байх хэрэгтэй. Сарнайн тайралтыг хавар хийхдээ уужуу саванд шилжүүлэн суулгаж, сарнисан гэрэлд байлгана. Хавар, зун хөрсийг нь тогтмол чийглэгтэй байлгаж намар, өвөл усалгааг нь багасгана. Сарнайн хөрсийг хатахаас болгоомжлохгүй бол шүлхий, хачиг зэрэг шавжинд амархан нэрвэгддэг.
Абутинол - Хим цэцэг
Абутинол нь өмнөд Америкаас гаралтай бөгөөд 100 гаруй зүйлийн төрөл байдаг. Модлог иштай сөөгөнцөр ургамал юм. Навч нь сарвуулаг хуваагдсан цайвар ногоон өнгийн шар толботой. Цэцэг нь хонхон хэлбэрийн улбар шар, ягаан, цагаан, шаргал өнгөтэй бөгөөд намар хүртэл цэцэглэдэг аж. Жилийн дөрвөн улирлын алинд нь ч үр, мөчрөөр нь соёолуулж болдог бөгөөд дулааны улиралд усалгааг нэмэгдүүлж, навчыг нь шүршихгүй бол ургамлын бөөс, цагаан далавчит зэрэг хортон шавжуудад нэрвэгдэх аюултай.

Катарантус - Ягаан чоёо

Энэ цэцэг нь Энэтхэгээс гаралтай бөгөөд таван зүйл байдаг. Халуун оронд өргөн тархсан мөнх ногоон иштай ургамал юм. Навчны зах нь бүтэн зөв хэлбэртай дундуураа цагаан судалтай цэцэг нь хоёр гурваараа байрласан улаан ягаан өнгөтэй. Катарантус нь гэрэл, дулааныг өөртөө ихээр шаарддаг учраас ардэс бодисоор сайн бордох хэрэгтэй. Дугариг, цагаан далавчит хорхой нь чоёо цэцгийг ихээр гэмтээдэг аж

Аль өрөөнд, ямар цэцэг байрлуулбал тохиромжтой вэ
Тасалгааны цэцгүүдээ азэгтэй та хаана, хэрхэн яаж байрлуулахаа мэдэхгүй байна уу. Тэгвэл танд доорх зөвлөгөөг өгье.

Гал тогоонд: Сүүлийн үед хүмүүс нар туссан, гэрэл сайтай өрөөг сонгодог болсон. Хүмүүс голдуу гал тогоондоо ихэнх цагаа өнгөрөөдөг шүү дээ. Гал тогоонд хоол хийх, хооллох зэргээс халуун үүсч, чийгшил ихтэй байдаг тул дулааны хэлбэлзлийг сайн даа-даг тэсвэртэй ургамлууд байх хэрэгтэй юм. Тухайлбал өвслөг Базилик, ногоон навчит Эпипремнум, цэцэглэлт нь удаан үргэлжилдэг Хризан-тема гэх зэрэг ургамлуудыг азэгтэй та гапынхаа өрөөнд байрлуулбал тохиромжтой.

Унтлагын өрөөнд:
Унтлагын өрөөндөө хүн харьцангуй бага цагийг өнгөрөөдег учраас цэцгэндээ тэр бүр анхаарлаа хандуулдаггүй. Иймд та цэцгээ шүр-шиж услах савыг ямагт бэлэн байлгах хэрэгтэй. Энэ өрөө нь гэрэл, агааржуулалт сайтай байдаг боловч зөвхөн өглөөний гэрэл нь өрөөг дулаацуулж чаддаггүй. Цонхны тавцан сэрүүхэн учраас ургамал байрлуулахад хамгийн тохиромжтой газар. Хэрэв танай гэрийн унтлагын ерөө тань том бол хагас сүүдэрлэгт ургах дуртай том ургамлыг байрлуулбал тохиромжтой.

Ванны өрөөнд:
Ванны өрөө чийгшил ихтэй, дулааны хэлбэлзэл их учраас дулаан, чийгшил шаарддаг нарны хурц гэрлээс зайдуу ургадаг ургамалд тохиромжтой байршил юм. Энэ өрөө нь зай багатай учир олон тавцантай тавиур дээр тавих, хананд өлгөх зэр-гээр цэцэгнүүдээ байрлуулаарай.

Номын сан ба ажлын өрөөнд

Эдгээр өрөөнүүдийг янз бүрийн зүйл хийхэд ашигладаг учраас зориулалтын ургамлууд нь тэсвэртэй, удаан хугацаанд арчилгаа шаардахгүй, ном унших, ажил хийхэд тааламжтай уур амьсгалыг төрүүлэхүйц байх ёстой юм. Мөн төрөл бүрийн цахилгаан хэрэгсэл, түүнээс ялгарах туяа, шингэн бодисуудын ууршилт нь агаарыг бохирдуулдаг тул түүнийг цэвэрлэдэг навчит ба цэцэглэдэг ургамлуудыг байрлуулбал тохиромжтой юм. Тухайлбал Циперус, Калла Плющ, Хлорофитиум, Монстер, Бильбергия, Драцена, Алокозия гэх зэрэг ургамлуудаар эзэгтэй та өрөөгөө гоёороорой.

Машиныхаа дугуйг азотын хийгээр хийлэх нь ямар ашигтай вэ?

Машины дугуйг азотын хийгээр хийлэх нь энгийн агаараар шахахаас илүү ашигтай байж чадах уу? Шатахуунд хэмнэлттэй юу, машины жолоодлогод нөлөөтэй юу, мөн дугуйны эдэлгээг уртасгах уу?

Бидний амьсгалж буй агаарын 78 хувь нь азотын хий, 21 хувь нь хүчилтөрөгч, үлдсэн хувь нь ус, нүүрстөрөгч зэрэг бодисууд байдаг. Дугуйгаа цэвэр 100 хувийн азотын хийгээр хийлэх нь зарим нэг давуу талтай.

Азот нь хүчилтөрөгчийг бодвол резинээр нэвтэрч гарах нь бага тул дугуй хийгээ удаан хадгалана гэсэн үг. Мөн азотын хийгээр хийлсэн дугуй дулааны хэм болон даралтын өөрчлөлтийг сайн тэсвэрлэдэг болохоор машины уралдаанд өргөнөөр хэрэглэдэг. Та салхи татуулан давхиж, огцом эргэлт хийх дуртай бол дугуйгаа азотын хийгээр хийлүүлэхээ мартав даа.

Нийтийн унаа, холын замд явах машины дугуйг азотын хийгээр хийлэх нь аюулгүйн талаасаа ч мөн ашигтай. Учир нь азотын хийгээр хийлэх нь дугуйнд чийг буюу ус оруулахгүй байх сайн талтай. Азотын хийгээр хийлэхдээ хүчилтөрөгчийг бүрэн гаргахын тулд олон удаа хийлдэг тул ус чийгийг ч мөн гүйцэд гаргаж чаддаг байна. Тэгвэл дугуйнд ус чийг орох нь ямар хор уршигтайг та бүхэн сайн мэдэх бизээ. Наанадаж метал обуданд зэврэл үүсгэнэ. Хурдан давхих, огцом эргэлт хийх үед дугуйн доторх ус чийг нь хуурай агаараас хурдан халдаг тул дугуй амархан хагарах аюултай.

Машинаараа бага зэрэг хурдтай давхиж байгаад замаас гарч зогсоод дугуйныхаа хийн бөглөөг онгойлгон эрхий хуруугаараа дарж үзээрэй. Хуруу тань чийгтэй болсон байвал дугуйнд ус байна гэсэн үг. Дугуйг хийлэх үед ус чийг хамт орох нь тун амархан. Мөн дугуйгаа хийлэхийн өмнө халуун наранд дор хаяж цаг байлгах хэрэгтэй гэж зөвлөдөг.

Азотын хийгээр дугуйгаа хийлэх нь мэдээж харьцангуй үнэтэй. Гэхдээ машины тань дугуй хийгээ удаан барина, дугуй засварын зардалыг багагүй хэмнэнэ, мөн машины шатахуун зарцуулалтыг ч бага зэрэг багасгах давуу талтай. Хамгийн гол нь аюулгүй байдлын баталгааг тань тодорхой хувиар нэмэгдүүлэх юм шүү дээ.

Ганцхан үгээр бусдыг яаж инээлгэх вэ?

Хэн нэгнийг ганц хоёрхон үгээр хэрхэн инээлгэх вэ? Энэ нь хүүхдийн гэмээр боловч их үр дүнтэй байх болно. Туршаад үзээрэй!

- Таны хийх ёстой зүйл ердөө энгийн ямар нэгэн зүйлийг юу ч бодолгүйгээр, санаандгүй байдлаар уулга алдан хэлж орхи! Жишээ нь: “Ээ үхэр, жижигхэн үхэр” гэдэг ч юм уу

-Та үүнийг хэлэхдээ бусдын адил энгийнээр биш ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөнтэй ч хэлж болно.

- Хэрэв та үүнийг хэлтэл хэн ч инээхгүй байвал дахин өөр сэтгэлийн хөдөлгөөнтэйгээр хэлж эсвэл тэс өөр үг ч хэлсэн ч болно. Хамгийн багадаа 3 оролдлогын дараа хэн нэгэн заавал инээх болно.

Зөвлөгөө: Хэн нэгэн инээлгээхийг хүссэн хүндээ үүнийг хэрэглэ.
Найзуудынхаа дунд хэрэглэх нь илүү үр дүнтэй, магадгүй найзуудад тань тохиолдсон зүйлсүүдээс хэлвэл энэ нь илүү инээдтэй байх болов уу?

Анхааруулга: Та үүнийг хэн нэгэн ихээхэн бухимдсан хүн дээр хэрэглэх, дөнгөж танилцсан шинэ танил дээрээ турших хэрэггүй. Энэ нь таныг харин ч их эвгүй байдалд оруулж болзошгүй! Торгон агшинг мэдэрч бусдад инээд хөөр бэлэглэж явахыг таньд хүсье! Инээцгээе, хүмүүсээ Инээцгээе!

Яаж хүмүүсийг ятгаж, өөртөө итгүүлэх вэ?

  1. Өөрийн санааныхаа бүх ашигтай талыг нь тухайн хүндээ харуул. (ингэхдээ хамгийн гол нь тэдэнд ямар ашигтайг харуулах хэрэгтэй. Ингэж чадвал тэд заавал анхаарал хандуулна.)
  2. Та ямар нэг зөрчилдөөн, эсэргүүцэлд бэлэн байх хэрэгтэй. Таны бодож байгаагүй зөрөлдөөн гарч магад.
  3. Тухайн ятгаж байгаа хүнтэйгээ бага зэрэг санал нийлэхээсээ бүү ай. “ тийм ээ, гэхдээ... эсвэл “тиймээ, гэхдээ үүнийг эс тооцвол..... эсвэл бүр тийм ээ гээд хэлчих. Гэхдээ та буруутан болж болохгүй шүү.
  4. Та зарим нэг талдээр буруутсан байвал түүнийгээ хүлээн зөвшөөр. Энэ нь таныг итгэж болохоор хүн мэт харагдуулна.
  5. Таны бодлыг, өөрийхтэй нь харьцуулж үзэхийг санал болго. Магадгүй тэр өөрийхөө буруу байгааг ухаарч магадгүй.
  6. Та энэ ятгалгаасаа ямар нэг ашгийг авах гэж буй бол авах байх гэж бодож байгаа хэмжээнээсээ ихийг хүлээх хэрэгтэй. Жишээ нь та машинаа 4сая төгрөгөөр нэг компанид зарах боломжтой гэж бодьё. Гэхдээ та тухайн хүндээ машинаа эхлээд 6 сая төгрөг гэж хэлэх хэрэгтэй. Тэгвэл дараа нь тухайн хүнтэйгээ ярилцсаар 4сая д зарахаар болбол тухайн хүн таныг маш их хэмжээгээр үнээ буулгаж байна гэж бодно гэсэн үг. Ингээд та анх төлөвлөсөн 4 сая төгрөгөөр машинаа зарна.
  7. Та хэн нэгэн хүнтэй зөрөлдөх үедээ, тухайн хүний зарим нэг санаатай нь санал нийлж, түүний бодлын сайн талуудыг нь хэлэх хэрэгтэй. Жишээ нь та нэг компанид ачааны машин зарах болсон гэе. Гэтэл менежер нь таны нүүрэн дээр “ би чиний машиныг авахгүй. Бид брэндийн машиныг авдаг гэж хэлэв.” Тэгвэл та ийм үед “ мэдээж брэндүүд сайн л даа. Тэд 30 жилийн нэр хүндтэй шүү дээ” гэж хэл. Үүний дараа менежер тантай дахиж өрсөлдөнгүй харьцахгүй.

    Ийм үед нь харин та өөрийхөө талаас ярьж эхэлж болно. “Гэхдээ өвлийн хүйтэнд машин тань унтраад асахгүй бол тэр компаниуд танд тус болохгүй гэдгийг та мэдээгүй юм уу? Тэгээд та машинаа янзлуулах гэж өөрөө хүн дуудах болно.“ гэж хэлэхэд тэд таны бодлыг дахин нэг авч үзнэ гэдэгт итгэлтэй байж болно. Тэд таны саналыг заавал 2 дах удаагаа бодно.
  8. Хэтэрхий их битгий мэдэмхийрч яриарай. Тэгвэл тэд таны үгийг авахгүй болно.
  9. Гэнэт битгий санаанаасаа буцаарай. Тэгвэл тэд өөрсдийгөө дийлсэн мэт бодож, дараа нь ятгахад хэцүү байх болно.

Цагаан хоолны ач тус

Та юу идэж байна, та тийм л хүн. Энэ нь таны уураг тархинд ч бас хамаатай. Ингэхэд сэтгэхүй сайжруулах хоол хүнс гэж юу вэ? Таны уураг тархи бол таны биеийн бусад эрхтнүүдээс хамгийн их хоол тэжээл шаарддаг нь юм. Тэгэхдээ хоолны тусгай дэглэмийг бас шаардана. Ингэхээр таны юу идэж байгаа нь таны яаж сэтгэн бодоход нөлөөлж чадна гэдэг нь гайхмаар. Хэрэв хүнсний үйлдвэрийн зар рекламанд итгэх юм бол тэдний хүнсийг хэрэглээд байхад л та дараагийн Эйнштейн болчихно. Гэвч сайтар судлаад үзвэл энэ нь тийм ч жирийн зүйл биш. Хүнсний сод багатай давс бүхий, тархинд тэжээл өгдөг хүнсний тухай юм мэддэг хэрэглэгч нар ярилцаж үзэх ёстой юм. Yнэхээр тархинд сайн юм бол, боломж байвал идэж яагаад болохгүй байх вэ.

1-рт, өглөөний цайгаа тогтмол уусаар байгаад ангидаа шилдэг нь болох боломж бий. Глюкозын хангамж байнга бэлэн байх үед тархи илүү сайн “цэнэглэгддэг” бөгөөд олон судалгаанаас үзэхэд өглөөний цай уухгүй байснаар хүн ажил, сурлагандаа суларч байдаг аж. Гэвч энэ нь зүгээр л баахан калори цуглуулах явдал биш юм. 2003 онд нийтлэгдсэн судалгаанаас үзэхэд сахартай зууш, хөөстэй ундаа өглөөний цайндаа хэрэглэдэг хүүхдүүд ой тогтоолт болон анхаарлын тестэнд 70 настай дундаж хүний түвшинд дүгнэгдэж байжээ.

Английн Юлстерийн их сургуулийн Барбара Стюартын нээснээр бол шарж хүрэнтүүлсэн буурцаг бол хавьгүй дээр хослол болдог аж. Буурцганд протейн уураг ихээр агуулагддаг учраас хүндхэн шалгалтанд бэлдэх үед илүү сайн нөлөөлдөг байна. Түүнчлэн буурцаг нь нийлэгжүүлэх сайн эх үүсвэр бөгөөд өндөр нийлэгждэг хүнс болон танин мэдэх чадварын сайжралын хооронд шууд уялдаа байгааг судалгаа харуулсан юм. Та үд дундаас өмнө буурцгийг ходоодондоо хийж амжвал сайн.

Олон судалгаанд тархины сайн чадвараа харуулсан хүмүүс В витаминтай жимсний шүүсийг хэрэглэсэн байдаг. Өдрийн хоолонд омлет, салат нь хамгийн сайн сонголт юм. Өндөг нь холейнээр баялаг бөгөөд нейродамжуулалтын(тархины эсүүд хооронд дохио дамжих) ацетилхолейныг бий болгохын тулд таны бие холейныг шаарддаг.

Бостоны их сургуулийн судлаачид насанд хүрсэн эрүүл залуу хүмүүст тархин дахь ацетилхолейны рецептор хүлээн авагчдыг саатуулдаг скополамин бэлдмэлийг өгөхөд холбоо үгсийг тогтоох тэдгээрийн чадвар үлэмж буурч байжээ. Ацетилхолейны түвшин бага байх нь Альцмейерийн өвчлөлтэй (мартах, уймраа болох гэх мэт олон шинжээр илэрдэг өвчин) бас холбогддог бөгөөд хоол хүнсний орц, төрлийг сайжруулбал наслалттай холбоотой ой тогтоолтын бууралтыг удаашруулж болно хэмээн зарим судлаачид санал дэвшүүлж байна.

Оксидантуудын эсрэг бэлдмэл ихтэй, С, Е витамин, бета уураг агуулсан салат нь гэмтэл үүсгэгч чөлөөт радикалуудыг зайлуулахад тусалж, насалж байгаа тархийг сайн хэвээр байлгахад тусалдаг. Ирвин дахь Калифорнийн их сургуулийн профессор Двайт Тапп болон түүний мэргэжил нэгтнүүд оксидант эсэргүүцэгчээр баялаг хоол хүнс нь, нас ахиж байгаа 39 хүний танин мэдэх чадварыг сайжруулж, “хөгшин азарганд ч жороо сургаж” болдгийг баталжээ.

Хоолны дараа иогурт, таргаар даруулбал үдээс хойшхи ажлын стресс хямралтай тулахад танд тусална. Учир нь нейро дамжуулагч допамин болон норадреналин үүсгэхэд шаардлагатай тиросин амин хүчил иогуртад агуулагддаг. АНУ-ын цэргийн судалгаанаас үзвэл биднийг стресс хямралд орсон байх үед тиросин багасдаг учир өөрийгөө үүгээр нэмж хангах нь ой тогтоолт, болон сэргэг байдлыг сайжруулна.

Yдээс хойш нэлээд өнгөрөхөд өөрийн глюкозын түвшнийг хангахын тулд зууш идэхээ мартав зай. Харин хуучирсан, хаях хэрэгтэй хүнс хэрэглээгүй гэдэгтээ итгэлтэй бай. Ялангуяа өндөр түвшинд боловсруулсан бялуу, печень зэрэг нь тослог-дамжуулагч хүчилтэй учраас идэхээс зайлсхий. Эдгээр нь жин нэмэхэд төдийгүй, сэтгэхүйд ч сөргөөр нөлөөлж, дислекс болон анхаарал дутагдлын хэт идэвхжлийн замбараагүй байдал ADHD, тархи хатангирших аутизм үүсгэхэд хувь нэмрээ оруулдаг.

Өнгөрсөн жил Калифорнийн Сан Диегод болсон нейро шинжлэх ухааны нийгэмлэгийн оны зөвлөгөөн дээр хаягдал хоол хүнсээр тэжээсэн хулганууд явах замаа олохдоо будилж, урьд нь давж чаддаг байсан бэрхшээлээ яаж давахыг санахын тулд илүү удаж байсныг мэдээлсэн юм. Тослог дамжуулагчаар тэжээсэн мэрэгчдэд өндөр түвшинд илэрдэг, холестеролтой төстэй бодис болох триглицеридээр дамжин зарим гэмтэл үүсэж болзошгүй мэт санагдаж байгаа юм. Тэдгээр хулгануудад судлаачид триглицеридийн түвшнийг дахин бууруулах бэлдмэл өгөхөд амьтдын санаж тогтоох чадвар сайжирч байжээ.

Тархины 60 орчим хувь нь тослог учраас тослог-дамжуулагч нь системийг бөглөрүүлэх юм бол та ямар хүнс хэрэглэх ёстой вэ? Омега-3 тосны хүчлүүд (ийм төрлийн бэлдмэлүүд Улаанбаатар хотод зарагдаж байгаа), тухайлбал, ДСХ буюу докосахионик хүчилд таатай нөхцөл үүсдэг нь дээрхийн баталгаа юм. Өөрөөр хэлбэл, таны өвөө, эмээгийн зөв байж. Загас бол тархины хамгийн сайн хүнс юм. Энэ нь тархийг тэжээх, тослох төдийгүй, ДСХ нь дементиаг бууруулахад тустай. Альцмейр үүсэхэд генетикийн хувьд хувьссан гэмтэлтэй хөгшин хулгануудыг ДСХ-н өндөр түвшинтэй хүнсээр тэжээх үед өвчлөлтэй холбоотой амилойд плаг өвчин 70 хувиар бага байв. Эцэст нь хэлэхэд, оройн хоолны дараа гүзээлзгэнэ идэхгүй бол та байдлаа улам муутгаж байдаг. Ийм жимсээр тэжээсэн хулгануудын анхаарлын төвлөрөл, богино-хугацааны ой тогтоолт, координаци чиг баримжаа нь сайжирч байв. Таныг тэгтлээ сайжруулахгүй ч гэсэн ядаж амт нь гайхамшигтай шүү дээ. Тиймээс та юу ч алдахгүй.

Цагаан хоолны ач тус

Та юу идэж байна, та тийм л хүн. Энэ нь таны уураг тархинд ч бас хамаатай. Ингэхэд сэтгэхүй сайжруулах хоол хүнс гэж юу вэ? Таны уураг тархи бол таны биеийн бусад эрхтнүүдээс хамгийн их хоол тэжээл шаарддаг нь юм. Тэгэхдээ хоолны тусгай дэглэмийг бас шаардана. Ингэхээр таны юу идэж байгаа нь таны яаж сэтгэн бодоход нөлөөлж чадна гэдэг нь гайхмаар. Хэрэв хүнсний үйлдвэрийн зар рекламанд итгэх юм бол тэдний хүнсийг хэрэглээд байхад л та дараагийн Эйнштейн болчихно. Гэвч сайтар судлаад үзвэл энэ нь тийм ч жирийн зүйл биш. Хүнсний сод багатай давс бүхий, тархинд тэжээл өгдөг хүнсний тухай юм мэддэг хэрэглэгч нар ярилцаж үзэх ёстой юм. Yнэхээр тархинд сайн юм бол, боломж байвал идэж яагаад болохгүй байх вэ.

1-рт, өглөөний цайгаа тогтмол уусаар байгаад ангидаа шилдэг нь болох боломж бий. Глюкозын хангамж байнга бэлэн байх үед тархи илүү сайн “цэнэглэгддэг” бөгөөд олон судалгаанаас үзэхэд өглөөний цай уухгүй байснаар хүн ажил, сурлагандаа суларч байдаг аж. Гэвч энэ нь зүгээр л баахан калори цуглуулах явдал биш юм. 2003 онд нийтлэгдсэн судалгаанаас үзэхэд сахартай зууш, хөөстэй ундаа өглөөний цайндаа хэрэглэдэг хүүхдүүд ой тогтоолт болон анхаарлын тестэнд 70 настай дундаж хүний түвшинд дүгнэгдэж байжээ.

Английн Юлстерийн их сургуулийн Барбара Стюартын нээснээр бол шарж хүрэнтүүлсэн буурцаг бол хавьгүй дээр хослол болдог аж. Буурцганд протейн уураг ихээр агуулагддаг учраас хүндхэн шалгалтанд бэлдэх үед илүү сайн нөлөөлдөг байна. Түүнчлэн буурцаг нь нийлэгжүүлэх сайн эх үүсвэр бөгөөд өндөр нийлэгждэг хүнс болон танин мэдэх чадварын сайжралын хооронд шууд уялдаа байгааг судалгаа харуулсан юм. Та үд дундаас өмнө буурцгийг ходоодондоо хийж амжвал сайн.

Олон судалгаанд тархины сайн чадвараа харуулсан хүмүүс В витаминтай жимсний шүүсийг хэрэглэсэн байдаг. Өдрийн хоолонд омлет, салат нь хамгийн сайн сонголт юм. Өндөг нь холейнээр баялаг бөгөөд нейродамжуулалтын(тархины эсүүд хооронд дохио дамжих) ацетилхолейныг бий болгохын тулд таны бие холейныг шаарддаг.

Бостоны их сургуулийн судлаачид насанд хүрсэн эрүүл залуу хүмүүст тархин дахь ацетилхолейны рецептор хүлээн авагчдыг саатуулдаг скополамин бэлдмэлийг өгөхөд холбоо үгсийг тогтоох тэдгээрийн чадвар үлэмж буурч байжээ. Ацетилхолейны түвшин бага байх нь Альцмейерийн өвчлөлтэй (мартах, уймраа болох гэх мэт олон шинжээр илэрдэг өвчин) бас холбогддог бөгөөд хоол хүнсний орц, төрлийг сайжруулбал наслалттай холбоотой ой тогтоолтын бууралтыг удаашруулж болно хэмээн зарим судлаачид санал дэвшүүлж байна.

Оксидантуудын эсрэг бэлдмэл ихтэй, С, Е витамин, бета уураг агуулсан салат нь гэмтэл үүсгэгч чөлөөт радикалуудыг зайлуулахад тусалж, насалж байгаа тархийг сайн хэвээр байлгахад тусалдаг. Ирвин дахь Калифорнийн их сургуулийн профессор Двайт Тапп болон түүний мэргэжил нэгтнүүд оксидант эсэргүүцэгчээр баялаг хоол хүнс нь, нас ахиж байгаа 39 хүний танин мэдэх чадварыг сайжруулж, “хөгшин азарганд ч жороо сургаж” болдгийг баталжээ.

Хоолны дараа иогурт, таргаар даруулбал үдээс хойшхи ажлын стресс хямралтай тулахад танд тусална. Учир нь нейро дамжуулагч допамин болон норадреналин үүсгэхэд шаардлагатай тиросин амин хүчил иогуртад агуулагддаг. АНУ-ын цэргийн судалгаанаас үзвэл биднийг стресс хямралд орсон байх үед тиросин багасдаг учир өөрийгөө үүгээр нэмж хангах нь ой тогтоолт, болон сэргэг байдлыг сайжруулна.

Yдээс хойш нэлээд өнгөрөхөд өөрийн глюкозын түвшнийг хангахын тулд зууш идэхээ мартав зай. Харин хуучирсан, хаях хэрэгтэй хүнс хэрэглээгүй гэдэгтээ итгэлтэй бай. Ялангуяа өндөр түвшинд боловсруулсан бялуу, печень зэрэг нь тослог-дамжуулагч хүчилтэй учраас идэхээс зайлсхий. Эдгээр нь жин нэмэхэд төдийгүй, сэтгэхүйд ч сөргөөр нөлөөлж, дислекс болон анхаарал дутагдлын хэт идэвхжлийн замбараагүй байдал ADHD, тархи хатангирших аутизм үүсгэхэд хувь нэмрээ оруулдаг.

Өнгөрсөн жил Калифорнийн Сан Диегод болсон нейро шинжлэх ухааны нийгэмлэгийн оны зөвлөгөөн дээр хаягдал хоол хүнсээр тэжээсэн хулганууд явах замаа олохдоо будилж, урьд нь давж чаддаг байсан бэрхшээлээ яаж давахыг санахын тулд илүү удаж байсныг мэдээлсэн юм. Тослог дамжуулагчаар тэжээсэн мэрэгчдэд өндөр түвшинд илэрдэг, холестеролтой төстэй бодис болох триглицеридээр дамжин зарим гэмтэл үүсэж болзошгүй мэт санагдаж байгаа юм. Тэдгээр хулгануудад судлаачид триглицеридийн түвшнийг дахин бууруулах бэлдмэл өгөхөд амьтдын санаж тогтоох чадвар сайжирч байжээ.

Тархины 60 орчим хувь нь тослог учраас тослог-дамжуулагч нь системийг бөглөрүүлэх юм бол та ямар хүнс хэрэглэх ёстой вэ? Омега-3 тосны хүчлүүд (ийм төрлийн бэлдмэлүүд Улаанбаатар хотод зарагдаж байгаа), тухайлбал, ДСХ буюу докосахионик хүчилд таатай нөхцөл үүсдэг нь дээрхийн баталгаа юм. Өөрөөр хэлбэл, таны өвөө, эмээгийн зөв байж. Загас бол тархины хамгийн сайн хүнс юм. Энэ нь тархийг тэжээх, тослох төдийгүй, ДСХ нь дементиаг бууруулахад тустай. Альцмейр үүсэхэд генетикийн хувьд хувьссан гэмтэлтэй хөгшин хулгануудыг ДСХ-н өндөр түвшинтэй хүнсээр тэжээх үед өвчлөлтэй холбоотой амилойд плаг өвчин 70 хувиар бага байв. Эцэст нь хэлэхэд, оройн хоолны дараа гүзээлзгэнэ идэхгүй бол та байдлаа улам муутгаж байдаг. Ийм жимсээр тэжээсэн хулгануудын анхаарлын төвлөрөл, богино-хугацааны ой тогтоолт, координаци чиг баримжаа нь сайжирч байв. Таныг тэгтлээ сайжруулахгүй ч гэсэн ядаж амт нь гайхамшигтай шүү дээ. Тиймээс та юу ч алдахгүй.

Эмэгтэйчүүд бид өөрсдийгөө хүчирхийллээс сэргийлж чадна

Судалгаагаар хүчиндүүлсэн хоёр эмэгтэйн зөвхөн нэг нь цагдаагийн байгууллагад ханддаг байна. Нийт хүчиндүүлсэн эмэгтэйчүүдийн 10 хувиас бага нь хууль сахиулах байгууллагад ханддаг ажээ. Тэдгээр бүсгүйчүүдийн 10 хүн тутмын нэг нь мөрдөн байцаалтын явцад амиа хорлох гэж оролдож байв.

Цагдаа нарын бүдүүлэг харьцаа, олон нийтийн сөрөг санаа бодол, хүчиндүүлэгч ба түүний хамсаатнуудын сүрдүүлэг зэрэг үүнд нөлөөлдөг гэнэ. Ийм учраас таны амьдралд ийм хар мөртэй явдал гарахаас сэргийлж хичээх хэрэгтэй. Юуны өмнө болгоомжтой, анхааралтай бай.

Таны аюулгүй байдал өөрийн чинь биеэ авч яваа байдлаас ихээхэн хамаарна. Та эдгээр дүрмийг үргэлж санаж яваарай.

- Дөнгөж танилцсан шинэхэн танилаа гэртээ бүү авчирч бай.

- Зоогийн газар, кафе, диско бүжиг дээр тохиолдлын байдлаар танилцахаас сэрэмжил. Хүний итгэмтгий занг гэмт хэрэгтээ ашигладаг хүмүүс байдгийг бүү мартаарай.

- Сэжиг бүхий хүмүүстэй салхинд гарч зугаалах, тэр тусмаа архи согтууруулах ундаа ууж огт болохгүй.

- Та хичнээн их яарч байсан ч танихгүй эр хүний машинд сууж хүргүүлж болохгүй.

- Хүсээгүй адал явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хөгжим сонсох, видео кино үзэх гэж шалтаглан гэртээ уривал эвтэйхэн татгалзсан нь дээр. Болгоомжгүй хийсэн ганц алхам амьдралын гашуун сургамж болон үлдэх вий.

- Орой болсон хойно цахилгаан шатанд танихгүй эр хүнтэй цуг орж болохгүй.

- Та орой болсон хойно гэртээ ганцаар харих болвол явах замаа эхлээд сайн төлөвлөж, гэрэлгүй эсвэл гэрэл муутай гудамж, хашааг тойрч яв, хүнгүй зэлүүд газраар явж болохгүй.

- Хэрэв та ганцаар зугаалах, салхинд гарахаар явбал ээмэг зүүлтээ нуу.

- Мөнгө төгрөг, алт мөнгөн эдлэлийг цүнхэндээ авч явж болохгүй. Хэрэв зайлшгүй тохиолдол гарвал дотор халаасандаа хийсэн нь дээр.

- Хэрэв таныг хэн нэгэн хүн дагаж байгаа юм шиг санагдвал явдлаа өөрчил, гудамжны нөгөө талд гар. Хэрэв тэр үргэлжлүүлэн дагаад байвал тусламж дууд. Зугтааж байхдаа хэрэв шүгэлтэй бол шүгэлд.

- Хэрэв танай гэрийн ойролцоо өөрийг чинь гүйцэж ирвэл тусламж дуудахын зэрэгцээ “Гал гарлаа, түймэр гарч байна” гэж хашгир. Хүмүүс энэ тохиолдолд илүү хурдан гарч ирнэ.

- Хэрэв таныг гүйцэж ирээд барьж аван зоорь, хонгил, дээврийн хонгил, хүн амьдардаггүй байшин зэрэг зэлүүд газар луу чирвэл бүү бууж өг, учир нь та цаашаа бүр хүнд нөхцөлд орно шүү дээ.

- Хэрэв тэр араас дайрвал хамаг хүчээ гарган дагзаараа түүний эрүүг цохь. Харин гараас татаж авбал түүний эрхий хурууг тавиулах гэж оролд. Энэ нь түүний гарыг сулруулж та гараа салгаж авч чадна. Та түүнийг эсэргүүцэж дийлэхгүйгээ ойлговол та жүжиглэ, айсандаа болоод явж чадахгүй байгаа дүр үзүүл. Эсвэл та заг хүйтэн, тэмбүү, ДОХ-той гэж хэл, бүр уяман өвчтэй гэсэн ч яахав. Жаахан ч гэсэн цаг хожвол хүчиндэгч сатаарч байдлыг хянаж чадахаа болино, мөн хүмүүс, цагдаа, танил хүн гарч ирж таныг аврах найдвар бий. Гэхдээ ямар ч тохиолдолд их сэрэмжтэй байж, өөрийгөө хамгаалахад бэлтгэ, зугтаах, тусламж дуудах боломжийг бүү алд. Хэрэв таны авсан арга хэмжээнүүд зохих үр дүнгээ өгөхгүй бол хамгаалалтын идэвхтэй хэлбэрт шилж.

- Та өөрийгөө хамгаалах үедээ гарын дор байгаа юуг ч ашиглаж болно. Шүхэр, түлхүүрийн оосор, асаалттай тамхи, хий цацагч, үзэг, харандаа, үсний төмөр сам, өндөр өсгийт гээд. Хажуугаараа тэмтэр, саваа мод, чулуу, хатгаж сүлбэдэг, хүнд юм хай. Хамгаалж байхдаа аль болох их чимээ шуугиан гаргахыг хичээ, хөршүүдийн хаалга үүдийг цохихдоо бүү ичиж зов. Бүр болохгүй бол цонхны шилийг нь хагал. Ядаж та гэрчтэй болно. Таны гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг гэмт хэрэгтэн төлөх ёстой. Илүү найдвартай сэргийлэхийн тулд савтай хий, эсвэл тиймэрхүү зориулттай ямар нэг төхөөрөмж худалдан ав. Гэхдээ та өөрөө хүндрэлтэй нөхцөл байдалд орсон хойноо эдгээр төхөөрөмжийг өөртөө хор учруулахгүйгээр, сайн хэрэглэж чаддаг байх хэрэгтэй. Мөн аюул тохиолдсон үед хэрэглэхийн тулд шүгэл худалдан аваарай.

Хэрэв таныг хүчиндэхийг оролдсон, эсвэл нэгэнт хүчиндсэн бол энэ тухай цагдаад яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Ямар ч шоронд, бүх гэмт хэрэгтнүүд хүчирхийлэл үйлдсэн этгээдийг маш их үзэн яддаг, тэгэхээр яахаараа жирийн хүмүүс бид тэднийг өршөөх ёстой гэж!

Ийм явдлын дараа мэргэжлийн сэтгэл зүйчид заавал хандаарай. Бусад хүн өөрт чинь санаа тавьж халамжилж байгааг мэдвэл та өөртөө итгэлтэй болно. Хэрэв та өөрт тохиолдсон эмгэнэлт явдлаа нууц ганцаар шаналж явахаар шийдсэн бол цаашид ч иймэрхүү явдал давтагдахыг өөгшүүлж буй хэрэг шүү!

Ялагч хүний ягштал баримталдаг 6 чанар

Заримдаа амьдралд буугаад өгчихмөөр юм шиг санагддаг. Тэгтэл заримдаа босоод тулалдах ч үе гардаг. Харин энэ бүхний ард Та ялагч байхыг та хүсдэг л биз дээ. Тэгвэл ялагч байхыг хүсвэл хэрхэн ялагч байх вэ гэдгийг ч мэддэг байх хэрэгтэй.

1. Шалтгаантай бай.
Өөрийгөө өдөөж өгөх хамгийн хүчирхэг шалтгийн тухай би боддог. Тийм шалтаг, шалтгаан таныг ямар ч бэрхшээлтэй нүүр тулсан даваад л гарах урам зоригийг өгдөг. Шалтаг чинь таныг боломжгүй зүйлийг боломжтой, харанхуй газрыг хаалгатай болтол өдөөж өгөх хүч чадалтай байх ёстой. Түр зуур таныг өдөөж өгөх шалтгууд байсаар л байдаг.
Харин унаж, шантарч ухрах үедээ энэ шалтгийг урдаа барин дайрах ёстой.

2. Мөрөөд, бүүр томоор мөрөөд.
Барьж чадах хүртлээ өндөрт дүүлж, очиж чадах хол явж, харж чадах хүртлээ гүн харж, хүсч чадахгүй болтлоо ихээр мөрөөднө би.
Карен Равн

Шалтаг таныг өдөөх хүчирхэг зэвсгийн нэг мөн л дөө. Гэхдээ бодит байдал дээр арай л хийсвэр байгаад байна. Тэгвэл шалтгийг бодит байдал дээр мөрөөдөл болгон хэвжүүл. Жилийн дараа чиний амьдрал, 5 жилийн дараа дэлхий ямар байхыг нүдэндээ харж, төсөөл. Хүмүүс хэрхэн амьдарч, яаж ажиллаж байгааг төсөөлөн бод.
Мөрөөдөлтэй байна гэдэг маш чухал. Учир нь та ямар нэгэн зүйл рүү онилохгүйгээр өөрийгөө өдөөнө гэдэг хэцүү. Жишээ нь та сагс тоглодог хүмүүсийн тухай бод доо. Хэрэв тэдэнд бөмбөгөө оруулах шийд байхгүй байхгүй байсан бол яаж сагсаа тоглох гэж улайрах вэ? Тэдэнд зорилго хэрэгтэй, танд ч бас. Тэр зорилгын чинь төлөө л мөрөөдөл байдаг юм шүү дээ.
Гэхдээ зөвхөн мөрөөднө гэдэг ч бас учир дутагдалтай байж болно. Харин таны мөрөөдөл таныг хөтөлж, нисгэхээр хангалттай том байх ёстой. Энэ мөрөөдөл бодит, бас уриалан дуудахаар байх ёстой.

3. Өлсөж үхэх гэж байгаа мэт агуу ихээр хүс.
Ямар нэг зүйлийг хүснэ гэдэг тийм ч хангалттай зүйл биш. Харин түүнийг өлсөх мэт тэчъяадан хүс. Таны хүсэл эрмэлзэл замд чинь зайлшгүй тохиох саадыг ялан дийлэхийг цаанаасаа шаарддаг байх ёстой.
Лэс Браун

Их хүсэл тэмүүлэлгүйгээр хүнд хэцүү бэрхшээл тохиолдоход ухардаг. Олон тохиолдолд агуу их хүсэлтэй байх нь дунджыг баримтлагч, хамгийн сайнаараа гүйцэтгэгч хоёрыг хооронд нь ялгадаг.
Та хэр их хүсч чадах вэ? Танд байгаа шалтаг, таны мөрөөдөл энд гол үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв танд зайлшгүй анхаарах ёстой шалтгаан, түүнд хүрэх том мөрөөдөл байгаа бол одоо түүний төлөө агуу их хүслийг өөрийн дотор асаа. Тэр их агуу хүслээ алдаж байгаа мэт санагдсан ч эргээд шалтгаан, мөрөөдөл рүүгээ холбогд. Өөрт тулгарсан шалтгаан, мөрөөдлөөрөө эргээд агуу их хүслээ цэнэглээрэй.

4. Өөрийнхөө гүйлтийн замаараа уралд.
Би хэн нэгнээс илүү дээр бүжиглэхийг хичээдэггүй. Зөвхөн өөрөөсөө л илүү дээр бүжиглэхийг хичээдэг.
Бүжигчин Михайл Баришников

Өөрийгөө бусадтай харьцуулах нь өөрийгөө унтраах нэгэн үр дүнтэй арга. Хэдийгээр эхэндээ урам зориг орон эхлэх хэдий ч төд удалгүй эрч хүчээ алддаг.
Ийм зүйл танд бүү тохиог. Нэгэнт танд уралдах өөрийн гүйлтийн зам байхад бусад хүмүүсийн яах нь ямар хамаа байна аа. Өөрийгөө бусадтай харьцуулах нь усанд сэлж байгаа хүн гүйж байгаа хүнтэй ижил стандарт тогтоон уралдаж байгаатай яг адилхан юм. Тэд шал ондоо, тэднийг бие биетэй нь харьцуулахын аргагүй шүү дээ?
Харин цорын ганц өрсөлдөгч бий: тэр нь та ӨӨРӨӨ. Цорын ганц давах ёстой хүн бол та өөрөө юм. Та өөрийнхөө хамгийн сайнаараа байж чадаж байна уу?

5. Нэг алхмаар урагшил.
Амжилт бол төгсгөл биш, уналт бол сүйрэл биш: харин эдгээр нь үргэлжлүүлэн цаашаа урагшлах зориг тэвчээр юм.
Уинстин Черчилль

Замд учрах саад бэрхшээлтэй тулаад хүн ухрах хандлагатай байх үе бий. Цаашаа ахин урагшлахад улам л хэцүү мэт санагдаж болно. Бүр мөрөөдөл чинь хэзээ ч хүрч, биелэшгүй үлгэр мэт ч болж болно.
Гэхдээ яг эндээс л та Ялагчид болон Ялагдагсад хоёрын хоорондын ялгааг олж харж чадна. Эд нар хоёулаа л ижил бэрхшээлтэй тулгарах хэдий ч ялагчдыг онцгойруулж чаддаг ганц л зүйл бий: Энэ бол Цаашаа үргэлжлүүлэх урам зориг.
Хэцүү нөхцөл байдал дунд цаашаа ахиад нэг алхмаар урагшлах гэсэн зориг дээрээ бат зогс
! Уралдааныг хэрхэн дуусгах вэ гэдэг талаар бүү бод. Хичнээн олон саад бэрхшээл замд чинь таныг хүлээн байгааг бүү тооцоол. Зөвхөн дараагийн алхам дээр л төвлөрөөрэй.

6.
Өнгөрснөө өнгөрсөнд л үлдээ.
Итгэнэ үү, байна уу өөрөө мэдээрэй
! Таны замд саад болдог хамгийн том саадуудын нэг бол таны өнгөрсөн үе. Өнгөрсөн үе чинь таныг ухаарахаас өмнө доошоо татдаг. Таны өнгөрсөн үе таны мөрөн дээр томоо гэгчийн дарамт үүрүүлдэг.
Гэхдээ сайн мэдээ нь юу гэвэл та тэрхүү дарамтыг үүрэхгүй байж болно. Зүгээр л мөрнөөсөө аваад хаяад явчих. Магадгүй та өнгөрсөн үед алдаа гаргасан байж болно. Хийсэн үйлдлээсээ болж хүмүүсийн урмыг хугалсан ч байж болно. Гэхдээ энэ бүхэн АРД ХОЦОРСОН зүйл. Тэр зүйл аль хэдийн болоод өнгөрсөн бөгөөд нэгэнт өнгөрснийг өөрчилж, яаж ч чадахгүй ээ.
Харин ӨНӨӨДӨР бол шинэ өдөр, танд ахиад эхлэх боломж бий. Өнгөрсөн үе тань ямар ч дурсмааргүй, ямар ч тааруу байснаас үл хамааран ирээдүй тань урд чинь гэрэлтэн таныг хүлээж байна гэдгийг сана. Өнгөрсөн үе таны амжилтаас хойш татахыг бүү зөвшөөрөөрэй.

Хэрэв эдгээр зөвлөгөө үнэхээр танд хүрсэн бол ганцхан удаа уншаад урам ороод орхичих биш, харин үргэлж санаж, хичээж яваарай.

"Зүгээр л нэг” гэсэн зүйл зүгээр л нэг хэвээрээ үлддэг юм шүү.

Бэлэгээ ямар өнгийн туузаар гоёх вэ?

үнэ цэнэтэй, баяр ёслолын шинжтэй, утга төгөлдөр харагдуулдаг байна. Мөн бэлэг өгч буй хүнээ хүндэтгэж буйн хамгийн том илрэл байдаг ажээ. Бэлгийг боохдоо тууз, цаасыг зөв сонгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн бэлэгний өнгө, хэлбэр, үнэ цэнэ, хэв маягт тохируулах ёстойгоо бүү мартаарай. Жишээ нь, үнэтэйд тооцогдох цаг, алт мөнгөн эдлэл, гоёлын чамин зүйлсийг хямд цаасаар, харьцангуй хямд бэлэг болох чихрийн цуглуулга, сувинер зэргийг үнэтэй цаасанд боолгох нь тохиромжтой юм байна. Тууз бас их чухал бөгөөд түүний өнгө нь янз бүрийн утгыг билгэдэж байдаг гэнэ. Тухайлбал,
Алтан шар – Тансаг, баяр баясгалантай
Мөнгөлөг – Баяр хөөр, инээд баясал, итгэл
Гүн ногоон – Мэргэн оюун ухаан, төгс төгөлдөр
Ягаан – Анхаарлыг нь татах гэсэн сонирхол
Ухаа ягаан - Хайр дурлал
Цайвар ногоон - Өршөөл уучлал хүсэх
Хар – Хувь заяагаа даатгах

Нойр таныг ханиднаас хамгаалж чадах уу?

Та хангалттай нойр авдаг уу? Хэрвээ тийм биш бол энэ байдал нь таныг өвчин тусахад хүргэж болзошгүй юм.
Саяхан гаргасан судалгаагаар бага унтдаг, эсвэл нойр их хулждаг хүмүүс их унтдаг хүмүүсийг бодвол ханиадны вирусын халдвар авах магадлал их байдаг гэдгийг гаргаж ирсэн байна.
7 цагаас бага унтдаг хүмүүс 8 цагаас их унтдаг хүмүүсийг бодвол ханиад хүрэх магадлал 3 дахин их болдог тухай Carnegie Mellon University-н профессор Sheldon Cohen хэлсэн байна.
Cohen болон түүний багийн хүмүүс нийт 153 хүнд 2 долоо хоногийн турш судалгаа хийсэн байна. Тэднээс хир их унтсан, өглөө босохдоо сайн амарсан байсан эсэх гээд олон хүчин зүйлүүдийг асуусан байна.
Үүний дараа тэд судалгаанд оролцогчдын хамранд ханиадны вирусыг байршуулаад ямар хүмүүс ханиад хүрч байгааг ажиглаж эхэлсэн байна.

Тэдгээр хүмүүсийн 88% нь ханиад хүрсэн бөгөөд тэдний 43%д нь хамар бөглөрөх, ханиалгах, хоолой өвдөх зэрэг ханиадны шинж тэмдгүүд илэрсэн байна.
Гэтэл тэдгээр ханиад хүрсэн хүмүүс унтаж байх үедээ сэрдэг, ерөнхийдөө бага унтдаг хүмүүс байсан гэнэ. Түүнчлэн 7 цагаас бага унтдаг хүмүүс 8 цагаас их унтдаг хүмүүсийг бодвол ханиад хүрэх эрсдэл маш ихтэй нь батлагдсан байна. Гэхдээ тэдний хэр унтаж байгаа нь буюу унтахдаа сайн унтах, муу унтах зэрэг нь мөн ханиад хүрэх эсэхэд нөлөөлдөг байна.
Жишээ нь хэрвээ 8 цаг унтдаг хүн унтах үедээ 10 минутыг л алдах үед ханиад хүрэх магадлал нь 3%-р ихэсдэг байна.

Судлаачид чухам хүний нойр бага байх нь ханиаданд яагаад холбоотойг сайн тодруулж чадаагүй боловч бага нойр авах нь хүний дархлааны системийн чадварыг алдагдуулдаг хэмээн үздэг байна.
Мөн дархлааны систем, ханиадыг холбох нэг жишээ нь гэвэл хүмүүс ямар нэг байдлаар өвдөхөөрөө унтдаг явдал юм. Магадгүй та ч гэсэн өвдөхөөрөө унтахыг хүсдэг байх.
Гэхдээ үүний дүнд бага унтдаг хүн хурдан өвчин тусдаг хэмээн шууд дүгнэж болохгүй юм.

Амьдралд тустай дөрвөн зөвлөмж

Нэг. Ууттай цай. Буцалсан усанд савласан уут дүрээд л цай бэлэн. Харамсалтай нь бид хоёр, их сайндаа гурав дүрээд л савласан цайг хаячихдаг. Гэтэл зовхи улайх, нүдний ямар нэгэн өвчин зовиур, тайвшрахад ууттай цай нь хосгүй үйлчилгээтэй юм. Учир нь цайнд танин хэмээх гайхамшигтай бодис бий. Цайны савалсан уутыг нүдэнд тавихын өмнө хэдэн минут хөргөгчинд байлга. Дараа нь салфетка, ариун цэврийн цаасанд ороогоод нүдэндээ тавь. Ингэвэл нүд орчмын хэсэг харлахгүй.
Хоёр. Бэлгэвч. Хэрэв грелк буюу халуун жин тавих яаралтай хэрэг гарвал (тэр нь гэрт байхгүй бол) бэлгэвчийг ашиглаж болно. Бэлгэвчинд халуун ус дүүргээд, үзүүрийг нь сайтар уяж бооно. Ийм жин биеийн гэмтсэн хэсгийг нягт ороож, илчээ алдуулахгүй дулаанаа өгнө. Бэлгэвчийг илүү найдвартай болгохын тулд давхарлаж ч болно.
Гурав. Ариун цэврийн хэрэглэл. Далавчтай далавчгүй эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл гайхамшигтай шингээх чадвартай материал. Гэмтэл бэртэл авсан үед үүн шиг хэрэгтэй зүйл байхгүй. Учир нь цусыг хөвөн марлиас илүү сайн тогтоох, зогсоох чадвартай юм.
Дөрөв. Устай хуванцар сав. Амьдралд гэнэтийн тохиолдлоор дүүрэн байдаг. Унаж ойчих, шалбарч шархлах зэрэг жижиг сажиг гай тотгор занга тавьсаар. Энэ болзошгүй тохиолдол урьдчилан бэлдэж хөлдөөгчдөө хувинцар устай сав тавьчих. Гэхдээ алчуураар ороохоо мартуузай. Учир нь гэнэтийн гэмтэлд юуны өмнө хүйтэн жин яаралтай тавих хэрэг гардаг. Ер нь жирийн үед ч хүйтэн устай сав таны зовиурыг арилгана.

Нарны тосыг хэрхэн зөв сонгох вэ?

Нарны туяа бидний насыг нэмж, арьсны залуу, уян хатан байдал, өнгө зүсийг алдагдуулаад зогсохгүй арьсны хорт хавдар тусахад нөлөөлдөг гэнэ. Тиймээс нарны тосыг зөв сонгож, хэрэглэх нь чухал асуудлуудын нэг болоод байна.
Наранд биеэ шарахдаа төдийгүй гадаа удаан хугацаагаар байх нөхцөлд нарны тос хэрэглэж хэвших нь зүйтэй.
-Нарны тосыг сонгохдоо юун түрүүнд UVA болон UVB хэмээх хамгаалах туяа буй эсэхийг шалгаарай. Мөн нарнаас хамгаалах чадвар нь /SPF/ багаар бодоход 15 байх ёстой.
-Түүнчлэн хэрэв та дасгал хийх, эсвэл усанд сэлэх гэж байгаа бол ус, хөлсний хамгаалалттай тосыг сонгох хэрэгтэй. Хэрэв та аминхүчлийн харшилтай бол найрлагандаа хүчил агуулаагүй хамгаалах тос ч байдаг. Түүнээс гадна тослог арьстай хүмүүст зориулсан тослогын агууламж багатай тос байдаг.
-Үнэтэй бүхэн чанартай байдаггүйг санаарай. Зарим үнэтэй тос сайхан үнэртэйгээс бус хамгаалах чадвар нь адилхан байх нь бий.
-Ингээд сонгосон тосоо хэрэглэхийн өмнө сайн сэгсрэх хэрэгтэй. Учир нь найрлаганд дахь зарим бодис хадгалалтын явцад тунасан байдаг. Ингээд түрхэхдээ жигд, бүрэн түрхсэн эсэхээ шалгах хэрэгтэй. Найрлагаасаа шалтгаалан бага хэмжээтэй нимгэн түрхэх ёстой нарны тос байдгийг санаарай.
-Наранд ил гарах биеийн бүхий л хэсгээ тослоорой. Ялангуяа чих, тахим, хөл, гараа мартав аа.
-Гадагш гарахаасаа 30 минутын өмнө мөн усанд орж, хөлөрснийхөө дараа дахин тосоо түрхэх нь хамгийн зөв хамгаалалт болно.

Сармис ийм л тустай эд дээ

Бидний өдөр тутмын хүнсний хэрэгцээнд залуужуулах, эрүүлжүүлэх, чалх сайжруулах үйлчилгээтэй олон зүйл байдгаас өндөр настнуудад илүүтэй хэрэгтэй ганц зүйл бол сармис юм. Сармисыг хамгийн их хэрэглэдэг улсад азийхан орно. Тэр дундаа хятадууд. Сармисыг хэрэглэх нь нойронд сайн. Ханиад шуухинаа, хамар хоолойн өвчинд тустай. Идээт шархыг ч анагаана. Тэр бүү хэл судасны ханыг хатуурахаас хамгаалдаг. Өргөссөн судсыг ч агшаана гээд бодохоор олон талын ач холбогдолтой нь тодорхой. Иймээс сармисны ашиг тусын талаар цөөн хэдэн зөвлөмжийг бэлтгэлээ.

Сармисыг хэдхэн хором зажлахад л амны хөндийн нян устгагдан цэвэршдэг.

Шүд өвдөхөд гавар сармис хоёрыг нухаж холиод өвдсөн хэсэгтээ тавихад өвдөх нь гайгүй болно.

Чихний идээ гоожиж булагтвал цагаан лууван, сармисны шингэрүүлсэн шүүсийг хольж өдөрт 2-3 удаа дусаахад хурдан намдана.

Цагаан сармисыг зөөлөн гал дээр чанаж болгоод шахаж гаргасан шүүсийг өвчтэй чихэндээ дусааж бөглөхөд зуурдын бөглөөг бүр мөсөн арилгах чадвартай.

Хамар битүүрэн шархирч нус, ус гоожоод байвал хамартаа сармисны шүүс дусааж гавар түрхвэл зүгээр болно.

Хоолойн өвчинд сармисны шүүстэй хольсон давстай усаар хоолойгоо зайлах хэрэгтэй.

Судас хатуурсан, цусны даралт ихэдсэн үед өдөр бүр 2-3 ширхэг сармис идэж байвал сайн бөгөөд судас өөхжин хатуурахаас сэргийлдэг талтай.

Цагаан мах гарахад дөрвөн хумс сармис нухаж бяцлаад цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай хольж халаагаад хөрсний дараа өвчтэй газраа тавихад зовиур шаналгаа аажмаар арилна.

Идээтэй шарханд сармис тавьж боовол түргэн илааршина.

Мөн шарх, хатиг зэрэг идээтэй, идээ татах шинжтэй газарт гавар, сармис, сонгино гурвыг нийлүүлж нухаад тавьж боовол шарх амархан эдгэнэ.

Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд биеийнхээ ойр орчим нэг буюу хэд хэдэн хумс сармис байлгах нь тустай.

Бүсгүйчүүдийг урхидах таван жор

Өөртөө итгэлтэй байх
Эр хүний өөртөө итгэлтэй, соёлтой зан ямар ч бүсгүйг соронзоддог.
Өөртөө итгэлтэй, боловсон залуу та таалагдаж буй бүсгүйгээ тансаг зоогт уриад үзээрэй. Зоог барих зуураа санаачлагыг гартаа аван амттай яриа өрнүүлж, ярьж буй зүйлд нь анхааралтай хандаж, ач холбогдол өгөн, итгэж болох сонсогч гэдгээ харуулах хэрэгтэй. Далимд нь, эмэгтэй хүнд найрсаг соёлтой ханддагаа илэрхийлж, санхүүгийн чадвараа ч гайхуулаад авч болно шүү дээ. Мөнгөнөөс буцдаг эмэгтэй хүн гэж хаана байх билээ.
Баярласнаа илэрхийлэх
Мөнгөний хомсдол, өдөр бүр давтагдах гэр орны ажил эзэгтэй нарыг залхаах гол зүйл. Эрчүүд үүнийг байх л ёстой гэж боддог нь тэдний томоохон алдаа гэнэ. Гараа гаргаж зоог бэлтгэсэн эхнэртээ "Миний хань шиг тогооч ховор шүү" гэж хэлж яагаад болохгүй гэж. Бүсгүй хүнийг баярлуулах хамгийн энгийн алхам бол хийсэн зүйлийнх нь төлөө талархах. Энэ нь гэр бүлийн харилцааг зөөлрүүлээд зогсохгүй эмэгтэй хүнд урам өгдөг. "Баярлалаа" гэж хэлэх хэцүү биш. Найз нөхөд, хамт олон, ер нь хэн бүхэнд талархаж байх нь эрүүл, сайхан харилцаа бий болгож, ая тухтай байдлын үндэс болдог.
Энгийн нөхөрсөг байдал
Эр хүнд боловсон зан чухал боловч соёлтой байх гэж элдвийн маяг гаргадаг залуус бүсгүйчүүдэд ихэнхдээ таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Нөхөрсөг энгийн байдал ямар ч орчинд таатай уур амьсгал бүрдүүлээд зогсохгүй эрчүүдийг олон хүнтэй харьцаж сурсны илэрхийлэл болдог. Эмэгтэй хүн эрчүүдийн энэ чанарт илүү татагддаг. Тэд нийтэч эртэй сэтгэлээ хуваалцах дуртай байдгийн дээр ямар ч сэдвээр ярихад бэлэн байдаг аж.
Давуу талаа ашигла
Сагсны тэмцээний үед гурвын зайнаас гайхалтай шидэж, гоол оруулж байгаа эр дээр эмэгтэйчүүдийн нүд эрхгүй тусдаг. Таалагдаж байгаа бүсгүйгээ "найрах" гээд чадахгүй байвал аль нэг давуу талаа ашиглах хэрэгтэй. Сайхан дуулдаг бол караокед хамт орж болно шүү дээ. Хүн бүр давтагдашгүй болохоор танд ч гэсэн ямар нэг давуу тал байж л байгаа. Зүс царай тааруу ч онцгой чадвараараа миссүүдийг татсан эрчүүдийн жишээ олон гэдгийг санаарай.
Эмэгтэйчүүд амттаны ангууч
Бүсгүйчүүдийн ихэнх нь амттаны хорхойтон гэдэгт мөрий тавьсан ч болно. Шоколаданд дургүй эмэгтэй олон бус болов уу. Сонирхож буй бүсгүйнхээ дуртай амттаныг мэдэж чадвал гарт тань түлхүүр ороод ирлээ л гэсэн үг. Уулзах бүртээ дуртай зүйлийг нь авч өгөөд байвал нэг л өдөр найз бүсгүй чинь болчих вий.

Хэрүүлийн үед тэнэгээ гайхуулах хэрэггүй

Хамгийн ойрын хамаатнууд хэрэлдэж байвал яах ёстой вэ?
Хэн нэгнийх нь талд орох уу? Эсвэл төвийг сахих ёстой юу?
-Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэх мэт алдарт үгийг хэлмээр үе зөндөө байдаг. Даанч хэрүүл хийж байгаа хүмүүсийн хэн нь ч сонсохгүй. Тэр бүү хэл хүн бүхэн таны дэмжлэгийг хүсч эхлэх юм бол байдал бүр дордоно.
Хэрүүлийн нэг хууль байдаг. Хэрүүл хүчтэй байхын хэрээр шалтаг нь жижигхэн байдаг ажээ. Гэтэл том асуудал тулгарах үед хүмүүс аль болох тайван шийдэхийг хичээдэг байна. Гэхдээ шалтаг шалтгаан хоёр ондоо. Хэрүүлийн шалтгаан голдуу хүмүүсийн ядаргаа, уур цухал, сэтгэл санааны тавгүй байдал, өнгөрсөн нүүдлийн өшөө авалт зэрэг байдаг. Харин өчүүхэн жижиг оч үсэрч хэрүүл эхэлнэ. Энэ тохиолдолд та энхийг сахиулагчийн үүрэг гүйцэтгэх хэрэг огт байхгүй. Яагаад гэвэл хэрүүл хийж байгаа хүмүүсийн цаад шалтгааныг мэдэхгүй бөгөөд заримдаа хэзээ ч мэдэх боломжгүй. Ер нь ойр дотны хүмүүс хэрэлдэж байгаа үед төвийг сахих нь чухал. Та тэдний хэнийг ч гомдоох ёсгүй. Хэрэв чи аль нэг талд нь орох аваас хэрэлдэгсэдийн нэг болно.

Туръя гэвэл эхлээд сайхан сэтгэлтэй болоорой

Эмэгтэй хүн бур гоо сайхныг хүсдэг. Тэгээд сайхан хувцаслаж, нүүр амаа будаж янзлана. Энэ бүхэн гоо сайханд заавал хэрэгтэй. Гэвч дутуугүй хэрэгтэй хэд хэдэн зүйл бий.
Чийрэгжилт
Өглөө босоод нэг их халуун биш шүршүүрт орж сурах хэрэгтэй. Хүйтэн ус таашаалын дааврыг ихээр ялгаруулдаг. Өглөө ийнхүү усанд орсон хүн өдөр олон асуудалд их тайван хандаж сурдаг байна.
Нойр
Эмэгтэй хүн ханатлаа унтаж байх хэрэгтэй. Тэр тохиолдолд яг хатан хаан шиг харагдана. Аль болох эрт унтахаар хэвтэж өглөө боломжоороо орой босч байгаарай.
Сайхан сэтгэл
Эмэгтэй хүний уруул зөвхөн будсан үед гоё харагддаг юм биш. Харин эелдэг, сайхан сэтгэлийн үгс урсаж байгаа уруул гоо харагддаг. Зарим эмэгтэйг ойлгоход их хэцүү. Тэд байдгаараа идэж таргалаад дараа нь гоолиг болох гэж байгаа нь энэ хэмээн өөрийгөө баахан тамладаг. Уг нь сайхан сэтгэлтэй байх аваас эмэгтэй хүн хэвийн жинтэй байдаг. Энэ тухай шашны сургаалуудад тодорхой бичсэн нь бий. Гоолиг сайхан байхын тулд ердөө л бусад хүнийг хайрлаж, тэдэнтэй хоолоо хуваалцах хэрэгтэй.

Турах тийм ч хэцүү биш

Хоол унд бэлтгэх зуураа бохь зажлах нь гарт тааралдсан амттан болгоноос амсч, амандаа хийхгүй. Ингэснээр хооллохоос өмнө бадарсан хооллох дуршлыг бууруулж, хэт их идэхээс сэргийлдэг сайн талтай.
Цангаагаа хяна
Ам цангалаа гээд чихэрлэг ундаа их уух огт хэрэггүй гэдгийг сана. Хийжүүлсэн, чихэрлэг ундаанаас аль болох зайлсхий. Үүний оронд уух ундаандаа ногоон болон ургамлын цай, ханд, цэвэр ус, кофе түлхүү байлгах нь зүйтэй. Гэхдээ кофег өдөрт хоёр аягаас хэтрүүлж болохгүй.
Өөх тосыг үзмээр шатаа
Үзэм нь амтлаг бөгөөд ашиг тустай жимс гэдгийг хүн бүр мэддэг. Хамгийн гол нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, хоол шингээлтэд сайн тул төрөл бүрийн ногооны салат, зуушинд үзмийг нэмж өгөх хэрэгтэй. Зүгээр дангаар нь идсэн ч болно.
Хувцаслахдаа бүжиглэ
Өдөр тутмын аахар шаахар гэр орны ажил хийхдээ аль болох хөдөлгөөнтэй бай гэсэн үг л дээ. Тухайлбал шал болон хивсээ цэвэрлэхдээ
индүүдэх, аяга шанагаа угаахдаа илүүдэл өөх тосыг шатаах зорилго агуулж хий. Эцэст нь бие хөнгөрч, бүсэлхий нарийссан байхыг мэдэрнэ шүү.
Хоолны тавгаа хоослох хэрэггүй
Зөвхөн 75 хувийг нь идэхэд хангалттай. Тавгандаа бага ч гэсэн хоол үлдээж сур. Эсвэл хэт овоолж таваглалгүйгээр хооллож занш. Ингэснээр өдрөөс өдөрт бага хэмжээгээр идэж сурнa.
Төмс ид
Гэхдээ хүүхдийн амтархан иддэг чипс, шарсан төмс биш л дээ. Харин зүгээр л чанаж жигнэж болгосон төмс нь дархлааг сайжруулах олон ашигтай бодис агуулдаг тул түлхүү хэрэглэж бай. Таргална гэж айлтгүй.
Хатуу архинаас татгалзаж сур
Архи хүний бие махбод дахь өөх тосыг ердийнхөөс маш удаан шатаадаг. Тиймээс гашуун нясуун ундаанаас заримдаа ч болов татгалзаж суpax хэрэгтэй.
Өдөрт 10 мянгаас доошгүйг хий
Энэ нь мэдээж алхаа шүү дээ. Явган явах ойр зуур дугуйгаар явах нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг хүн бүр мэддэг ч гэрээсээ гаруутаа л тав алхалгүй л унаанд суучихдаг шүү дээ. Тиймээс ойр зуур явган явахаас бүү залхуур. Нохойгоо салхилуулангаа хөнгөн алхах, спорт алхаагаар шогшвол бүр ч сайн.
Жингээ нэмэхгүй байх зальд суралц
Үүний тулд өдөр тутмын 10000 алхаагаа 2000-аас хэтрүүлэлгүй илчлэгтэй хоол хүнс хэрэглэж занших. Бага идэж, их хөдөл гэсэн уриаг ямагт санаж байх хэрэгтэй.
Спортын болон чийрэгжүүлэх заал танхимд чихэлдэх хэрэггүй.
Ялангуяа дэлгэр зуны улиралд агаар салхинд гарч агаарын болон ширээний теннис, гар бөмбөг, сагс хөл бөмбөг гээд хөгжөөнт тоглоом тогловол хамаагүй илүү үр дүнтэй байна гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй биз ээ.

Ном унших нь стрессээс гарах хамгийн сайн арга

Үүнийг Британийн эрдэмтэд зөвлөж байна. Ном унших нь хөгжим сонсох, цай уух, зугаалахаас ч илүү түргэн бөгөөд сайнаар нөлөөлдөг ажээ. Сассексийн их сургуулийн судлаач нар хүнийг стресст оруулдаг хэд хэдэн Блогын бичлэг дасгал тестийг сайн дураараа туршилтад орсон хүмүүсээр эхлээд хийлгэжээ. Дараа нь стрессээс хурдан гарахад тусалдаг уг аргыг /ном унших/ ашиглахыг тэдэнд санал болгон судасны цохилт, булчингийн чангарлыг нь ажигласан байна. Ном унших нь стрессийн түвшинг 68 хувиар бууруулдаг нь энэ удаа харагджээ. Иймд Та зургаан минутын турш ном чимээгүй уншвал судасны цохилт хэвийн болж, булчин тайвшрах нь байна. Тэгвэл хөгжим сонсох нь стрессийн түвшинг 61, аяга цай юм уу кофе уух нь 54, гадаа зугаалах нь 42, дүрс бичлэгийн тоглоом тоглох 21 хувь бууруулах аж. Стрессээс гарахад аймшгийн эсвэл шалгалтын бодлогын хураамж ер нь ямар ном унших нь нэг их чухал биш гэнэ. "Харин зохиолчийн санаа бодлыг гүнзгий мэдрэн, маш анхааралтай унших хэрэгтэй" гэж судалгааны багийн ахлагч, мэдрэлийн физиологич Дэвид Льюис зөвлөжээ.

Сахар хүнд хар тамхи шиг үйлчилдэг гэнэ

Францын доктор Серж Ахмед Бордо нь сахар болон түүний агууламж ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь хар тамхи хэрэглэхтэй дүйцүүлсэн онол дэвшүүлэв. Туршилтанд хамрагдсан харх нарт сахар эсвэл кокаин сонгуулав. Тэд сахар сонгож байлаа. Тодорхой хугацааны дараа тэд сахаргүй байж чадахаа байв. Энэхүү судалгааны дүнд Бордо нь дараах дүгнэлтийг хийв: их хэмжээгээр сахар хэрэглэх нь хар тамхи хэрэглэсэнтэй адил ба түүний эрхшээлд ордог. Сахар нь тархинд шууд нөлөөлж допамин ялгаруулуулдаг байна. Их хэмжээний допамин ялгаруулахын тулд мэдээж их хэмжээний сахар болон түүний агууламж ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй болдог байна. Тиймээс сахарыг зохистой хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөж байна. Ерөөсөө сахар бүү хэрэглэ гэсэн үг бас биш. Түүнийг аль болох бага хэмжээгээр хэрэглэх нь зохистой.

Өдөрт 30 минут спортоор хичээллээрэй

Өдөр бүр 30 минутын туршид спортоор хичээллэж, биеийн эрчимтэй ачаалалтай байх нь хорт хавдрын өвчин тусах аюулыг 50 хувиар багасгадаг байна. Финландын Оулу, Куопио хотын хоёр их сургуулийн эрдэмтэд энэ баримтыг тогтоолоо гэж Лондоны "Дейли телеграф" сонинд бичжээ.

Гүйх, усанд сэлэх, сэлүүрт завь, унадаг дугуйгаар явах, хөл бөмбөг, сагсан бөмбөг, хоккей тоглох болон спортын бусад төрлөөр хичээллэх нь бие махбодийн хамгаалалтын үүргийг идэвхжvvлж, элдэв аюултай өвчнийг эсэргүүцэх чадварыг дээшлүүлдэг байна.
Гэхдээ өдөр бүр, 30 минутаас багагүй хугацаагаар хичээллэх хэрэгтэй. Ингэхдээ спортын төрлүүдийг сольж болно. Эрч хүч шаардсан зугаалга ч маш сайн гэж эрдэмтэд тэмдэглэжээ.
Спортын бөмбөгтэй тоглоомууд хорт хавдрын өвчин тусахаас сэргийлэхэд хамгийн их үр нөлөөтэйг финийн мэргэжилтнүүд бас тогтоосон байна.

Хадам эх хүргэнүүдтэйгээ яагаад таардаггүй вэ

Хүүгээ гэрлэсний дараа хоёр эх тутмын нэг нь өөрсдөө ч ухамсарлалгvй гэр бүлийг нураах гэж оролддог гэнэ. Харин охиноо эрд гаргасан 20 эх тутмын нэг нөхрөөс нь салгахыг үнэхээр хүсдэг байна. Хадам эх, хүргэний хооронд зөрчилдөөн үүсдэг хэдэн үндсэн шалтгаан байдаг.

Нэг. Орчин үед гэр бүлд эмэгтэй хүн голлох үүрэгтэй болсон. Гэрийн аж ахуй, үр хүүхдээ хүмүүжүүлэх, өрхийн төсөв бүрдүүлэх, зарцуулах гэх мэт. Ихэнх эмэгтэй ийм ачаа үүрсээр дасчихсан, охиноо гэрлэсний дараа түүний гэр бүлийг мөн л үүрэх гэж оролддог. Харин өрхийн тэргүүн эрх мэдлээ алдахгүйг хичээнэ. Иймээс тэдний хооронд зөрчил үүсдэг.

Хоёр. Хоёр өөр үзэл бодол, амьдралын хандлага, өссөн орчин нөлөөлдөг. Хадам эх өөрийгөө хэдэн оймс илүү элээсэн, ухаантай амьдралын туршлагатай гэж тооцдог. Ингээд өөрийн мэргэн, туршлагаас хуваалцахыг эрмэлздэг. Харин хүргэн хүү өөрийн үзэл бодлоо хамгаалж, хадмыгаа хоцрогдсон гэж тооцдог. Харилцан бие биеэ буруутгадаг. Хэн нь хогоо асгах вэ, эр нөхөр цалингаа бүгдийг авчирч өгөх эсэх, баяр, амралтын өдрүүдэд эцэг эхийндээ очих үеэр ахуйн жижиг асуудлуудлаас болж зөрчилдөх нь бий.
Гурав. Хадам эх ганц бие, эсвэл нөхөр нь түүнийг басамжилж, дорд үздэг бол өөрийн хүүхдээ өөрөөр амьдруулахын тулд хамаг хүчээ дайчилдаг.

Биелээгүй хүсэл мөрөөдлийг нь хэрэгжүүлээсэй гэсэндээ тэр. Эсвэл хүргэн хүүгээ эр хүн шиг хүлээн авч, анхаарлыг нь татах гэж оролдон, охиныхоо гэр бүлийн амьдралыг улам хэцүү болгодог.
Дөрөв. Залуу хосын аль нэг нь дандаа хэн нэгнээр заалгаж, удирдуулсаар сурчихсан, эсвэл эелдэг зангаасаа болж эхийгээ гэр бүлийн амьдралдаа хутгалдуулдаг. Хадам эх эрх мэдлийн амтыг мэдэрмэгц улам даварна. Эрт орой хэзээ нэгэн цагт залуу хосын хэн нэгнийх нь тэвчээр алдарч, зөрчил, маргаан үүсдэг.

Хадам эх, хүргэний хоорондын зөрчлийн талаар өөр олон шалтгааныг тоочиж болно. Энэ үед залуу эхнэр их хэцүү байдалд ордог. Эхийнхээ талд орох уу, эсвэл нөхрөө өмөөрөх үү? Гэхдээ чухам түүний ухаалаг үйлдлээс гэр бүлийн тайван амьдрал хамаарна. Иймээс та нөхөр, ээж хоёроо аль болох цөөн уулзуулахыг хичээ. Хэрэв ээжтэйгээ уулзмаар байвал ганцаараа очоорой. Харин дараа нь ээжийнхээ айлдсан сургамжийн дагуу нөхрөө хүмүүжүүлэх гэж бүү оролд. Тэгсэн цагт нөхөр чинь таныг дуртайяа явуулна. Гэр бvлийнхээ амьдралын нарийн ширийн зvйлийг ээждээ бvv ярь. Тэр тусмаа нөхөртэйгээ маргалдаж, зөрчилдсөнөө хэлж болохгvй. Хэрэв хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцмаар санагдвал найзууддаа ярь.

Болбол өөрөөс чинь эгч, бүрэн бvтэн, аз жаргалтай амьдралтай хүнд сэтгэлээ уудал. Хэрэв ээждээ хэлбэл та хоёрыг эвлэрсний дараа ч эх тань тэр тухай сануулсаар байх болно. Ээжтэйгээ маргалдсан бол нөхөртөө тодорхой бүү ярь. Ихэнх эрчүүд хорон үг чулуудах боломжийг алддаггүй. Энэ нь гэр бүлийн байдалд сөргөөр нөлөөлнө. Зарим үед эцэг эхдээ “Бидний амьдралд хөндлөнгөөс бүү оролц” гэж шууд хэлэх зоригтой байх хэрэгтэй. Мэдээж зөрчил, маргаан үүснэ. Гэхдээ та нөхөртэйгээ эв зохицолтой амьдаръя гэвэл ингэхээс өөр аргагүй. Эцэг эх тань эрт, орой нэгэн цагт таныг өөрийн үзэл бодолдоо дээр хатуу зогсдогийг ойлгоно.

Бүсгүй хүн хайнга байж болохгүй

Энэ хорвоогийн хамгийн муухай хүн бол хайнга эмэгтэй. Тиймээс бүсгүй та даашинз дээрээ тогтсон жижиг толбыг өчүүхэн эсвэл хүзүүн дээрх бяцхан өө сэв зэргийг ялимгүй гэж тоолгүйгээр өнгөрөөх хэрэггүй.
Учир нь тэр жижиг өө таны гоо сайхныг бvрэн далдалж устгадаг хэн хүнээс ч илүү хамгийн том дайсан гэдэг нь маргашгүй үнэн юм шүү. Бас даашинз чинь үл мэдэг ханзарсан, трико чинь жаахан л хөвөрсөн бол та түүнийг өмсч гадагшаа гарах хэрэггүй. Энэ бүгд бүсгvй таныг хормын төдийд ямар ч үнэ цэнэгүй эмэгтэй болгон хувиргах ид шидтэй. Дахин хэлэхэд эмэгтэй хүн гэдэг хэзээ ч гаргаж болохгүй аймшигтай алдаа байдаг. Цаашлаад эмэгтэй хүн үл мэдэг хиртэй сам цүнхэлж, будаг нь халцарсан хумстай явж болохгүй. Энэ нь эр хүний харцанд шууд л өртөж намайг хараарай гэх шиг тэнэг байдалд оруулна. Тиймээс эр хүний тантай хамт байх хүсэл тэр дорхноо хийсч орхидог. Ер нь бүсгүй хүн бусдын харцыг татах бардам сэтгэлтэй байх хэрэгтэй. Түүний тулд ердөө ч цаг хугацаа, эд хөрөнгө орохгүйгээр дээрх алдааг л засах болно. Бүсгүй минь хичээгээрэй. Энэ хорвоогийн хамгийн муухай хүн бол хайнга эмэгтэй байдаг.

Үсээ хэрхэн гялалзсан торгомсог болгох вэ?

Үс арчилгаа: Үсээ угаасны дараа нимбэгний шүүсээр угаавал эрүүл гайхалтай өнгөтэй болно. Нимбэгний шүүс нь үсний давхаргын өөг тэгшлэхэд нөлөөлдөг бөгөөд хаг арилгахад тустай гэнэ шүү. Гэхдээ 1л усанд нэг нимбэгний шүүс хэрэглэгдэнэ. Мөн өндөгний шарыг ургамлын тостой хольж үсэндээ түрхээд 30н минутын дараа угаагаарай. Энэ нь салаалсан болон хуурай үсэнд нэн тохиромжтой

Эрчүүдийг хүчирхэг харагдуулдаг 11-н зүйлс

1. Зангиа

Гэхдээ танд 20 зангиа байлаа гээд бас сайхан харагдана гэсэн үг биш. Харин зангиа, тэр дундаа бага зэргийн судалтай, судал нь дигнал хэлбэртэй байвал бүр сайн.

2. Чагтан товч буюу ( cufflink)

Чагтан товчийг эр хүний гоёл, зүүлт гэж хэлдэг учир үүнийг давуу тал болгон ашиглаж болох нь. Тэр дундаа мөнгөлөг, алтан товчнууд их сайхан харагддаг.

3. Мөнгө хавчигч буюу ( money clip)

Эрчүүд түрийвчээ арын кармандаа хийснээс болоод овойж харагддаг. Тэгвэл хавчигч үүнээс сэргийлж чадна. Та мөнгөө мөнгө хавчигчаар хавччихаад ар кармандаа хийж болох ч мөнгө хавчигч нь түрийвчгүй үед мөнгийг барьж байх зориулалттай юм.

4. Бүс

Юуны өмнө хамгийн чухал зүйл бол таны бүс гуталтай тань таарч байх ёстой. Гэхдээ хэрвээ та дэлгүүрт бүс авахаар явах гэж буй бол хамгийн классик сонголт бол мөнгөн горхитой хар арьсан бүс юм. Энэ бол эр хүнд заавал байх ёстой бүсний нэг юм. Харин та бусад бор, шар гээд бүснүүдээ гутал хувцасандаа тохируулаад авж болно.

5. Цүнх

Хар, бор өнгийн арьсан цүнхнүүд таныг маш ажил хэрэгч харагдуулна. Гэхдээ заавал арьсан байх шаардлагатай. Эс тэгвээс таныг бүр хямдхан харагдуулах аюултай. Мөн таныг элдэв олон зүйл бариагүй зөвхөн цүнхээ барьсан байдал нь маш зохион байгуулалттай харагдуулдаг юм.

6. Нэрийн хуудсын сав

Ажил хэрэгч бизнесмен хүмүүс заавал нэрийн хуудастай байх ба мөн нэрийн хуудсаа хийх савтай байх ёстой.

7. Үзэг

Үзэг маш сайн байх ёстой. Жишээ нь чек бичих, гарын үсэг зурах, мөн нэг найздаа нэрийн хуудсан дээрээ юм тэмдэглэж өгөх зэрэгт үзэг тань хэрэг болно. Энэ үед үзэг тань эвдэрчихсэн, эсвэл гарахгүй байвал ямар харамсалтай вэ?

8. Цаг
analog_digital_watch.jpg

Өмнө нь эрчүүдэд зориулж хэрхэн цагаа сонгон зүүх вэ гэсэн талаар бичсэн байгаа.

9. Шүхэр

Мэдээж сайн чанарых байх ёстой. Мэдээж эрэгтэй хүнд ягаан, улаан шүхэр зохисгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн зөв сонголт бол хар өнгийн шүхэр. Та шүхрээ байнга машиндаа авч явж байх хэрэгтэй. Энэ нь таныг маш сайхан харагдуулах ба мөн хүмүүсийн анхаарлыг нилээд татах болно.

10. Хар хүзүүний ороолт ба арьсан бээлий

Мэдээж гадаа сайхан байхад хүзүүний ороолт зүүгээд хэрэггүй. Харин гадаа хүйтэн байгаа үед хар ороолтыг зүүх нь мөн танд өнгө нэмэх болно.

11. Асаагуур

Асаагуур бол эр хүнийг чимдэг маш чухал зүйл. Магадгүй нэгэн сайхан бүсгүйд асаагуур хэрэгтэй болох ч юм билүү?
Эдгээр зүйлүүд танд үнэхээр тус болно. Та эдгээр зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлж чадах аваас бусад эрчүүдээс илүү сайхан, илүү хүчтэй, илүү дээд зэргийн харагдах болно.


1. Зангиа

Гэхдээ танд 20 зангиа байлаа гээд бас сайхан харагдана гэсэн үг биш. Харин зангиа, тэр дундаа бага зэргийн судалтай, судал нь дигнал хэлбэртэй байвал бүр сайн.

2. Чагтан товч буюу ( cufflink)

Чагтан товчийг эр хүний гоёл, зүүлт гэж хэлдэг учир үүнийг давуу тал болгон ашиглаж болох нь. Тэр дундаа мөнгөлөг, алтан товчнууд их сайхан харагддаг.

3. Мөнгө хавчигч буюу ( money clip)

Эрчүүд түрийвчээ арын кармандаа хийснээс болоод овойж харагддаг. Тэгвэл хавчигч үүнээс сэргийлж чадна. Та мөнгөө мөнгө хавчигчаар хавччихаад ар кармандаа хийж болох ч мөнгө хавчигч нь түрийвчгүй үед мөнгийг барьж байх зориулалттай юм.

4. Бүс

Юуны өмнө хамгийн чухал зүйл бол таны бүс гуталтай тань таарч байх ёстой. Гэхдээ хэрвээ та дэлгүүрт бүс авахаар явах гэж буй бол хамгийн классик сонголт бол мөнгөн горхитой хар арьсан бүс юм. Энэ бол эр хүнд заавал байх ёстой бүсний нэг юм. Харин та бусад бор, шар гээд бүснүүдээ гутал хувцасандаа тохируулаад авж болно.

5. Цүнх

Хар, бор өнгийн арьсан цүнхнүүд таныг маш ажил хэрэгч харагдуулна. Гэхдээ заавал арьсан байх шаардлагатай. Эс тэгвээс таныг бүр хямдхан харагдуулах аюултай. Мөн таныг элдэв олон зүйл бариагүй зөвхөн цүнхээ барьсан байдал нь маш зохион байгуулалттай харагдуулдаг юм.

6. Нэрийн хуудсын сав

Ажил хэрэгч бизнесмен хүмүүс заавал нэрийн хуудастай байх ба мөн нэрийн хуудсаа хийх савтай байх ёстой.

7. Үзэг

Үзэг маш сайн байх ёстой. Жишээ нь чек бичих, гарын үсэг зурах, мөн нэг найздаа нэрийн хуудсан дээрээ юм тэмдэглэж өгөх зэрэгт үзэг тань хэрэг болно. Энэ үед үзэг тань эвдэрчихсэн, эсвэл гарахгүй байвал ямар харамсалтай вэ?

8. Цаг
analog_digital_watch.jpg

Өмнө нь эрчүүдэд зориулж хэрхэн цагаа сонгон зүүх вэ гэсэн талаар бичсэн байгаа.

9. Шүхэр

Мэдээж сайн чанарых байх ёстой. Мэдээж эрэгтэй хүнд ягаан, улаан шүхэр зохисгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн зөв сонголт бол хар өнгийн шүхэр. Та шүхрээ байнга машиндаа авч явж байх хэрэгтэй. Энэ нь таныг маш сайхан харагдуулах ба мөн хүмүүсийн анхаарлыг нилээд татах болно.

10. Хар хүзүүний ороолт ба арьсан бээлий

Мэдээж гадаа сайхан байхад хүзүүний ороолт зүүгээд хэрэггүй. Харин гадаа хүйтэн байгаа үед хар ороолтыг зүүх нь мөн танд өнгө нэмэх болно.

11. Асаагуур

Асаагуур бол эр хүнийг чимдэг маш чухал зүйл. Магадгүй нэгэн сайхан бүсгүйд асаагуур хэрэгтэй болох ч юм билүү?
Эдгээр зүйлүүд танд үнэхээр тус болно. Та эдгээр зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлж чадах аваас бусад эрчүүдээс илүү сайхан, илүү хүчтэй, илүү дээд зэргийн харагдах болно.