аялал жуулчлал

Saturday, April 3, 2010

“Хунт нуур” 30 нас хүрэв

Монголын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амилсан "Хунт нуур" бүжгэн жүжиг 30 нас хүрлээ. П.И.Чайковскийн энэхүү бүтээл нь дэлхийн олон улс оронд бараг үндэснийх нь бүжгэн жүжиг мэт болтлоо тоглогдсон байдаг билээ.
Анх 1970 оны хавар энэ бүжгэн жүжиг тавигдаж байжээ. Мөн анхны гол дүр Одеттад Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан бүжигчин Л.Энхтуяа, Монгол Улсын ардын жүжигчин Ю.Оюун нар тоглож байсан аж.
Харин дараа нь үе үеийн балетын бүжигчид тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд тоглогдоход нь ардын жүжигчин Ганбаатарын охин Цолмон хар хун, цагаан хунд хоёуланд нь тоглож байжээ.

Хөгжилтэй алиалагчгүйгээр инээдмийн баяр төсөөлөгдөнө гэж үү

Үнэгүй атлаа хамгийн үнэ цэнэтэй, уйтгар гунигийг үлдэн хөөдөг, аж жаргалыг хүн бүрт бэлэглэгч тэр юу вэ. Энэ бол мэдээж инээд, хөөр. Тэгвэл өнөөдөр Инээдмийн баяр буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр. Энэ өдрийг угтан циркийн урлагийн ховордсон төрөл болох алиалагчдын ур чадварыг шалгаруулж, тэднийг алдаршуулан дэмжих Алиалагч-2010 наадам болж, шилдгүүдээ тодруулжээ.

Өнөөдөр энэхүү баярын өдөр бүх нийтэд шилдгийн шилдэг үзүүлбэрүүдээс бүтсэн Гала тоглолтыг сонирхуулах гэнэ. Бид ч гэсэн танд энэхүү наадмын сонирхолтой хэсгээс сурвалжлан үзүүлэх гэж байна. Өнөөдөр та бүхэн аавдаа, ээждээ, эмээ, өвөөдөө гээд л эргэн тойрны бүх хүмүүстээ аж жаргалаар бялхсан халуун дулаан инээдийг харамгүй бэлэглээрэй.

Бидний зүгээс ч танд энэхүү аз жаргалын өдрийн гал халуун мэндийг хүргэж хүн бүрт инээд бэлэглэгч алиалагчдын сонирхолтой үзүүлбэрүүдээр бэлэг барьж байна. Та бүхэн мэлмийгээ баясган тухлан сонирхоорой. 
 

“TB коктейль”-ынхон бие даасан кино хийж байна

“TB коктейль” хамтлагийнхан сүүлийн үед тайз, дэлгэцийн урлагт хүч сориод нэлээд зав муутай байгаа аж. Тус хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш Улсын драмын эрдмийн театрын “Би эр хүнд хайртай” жүжигт гол дүр бүтээсэн бол, Өөскө буюу А.Өнөржаргал “Би чамд хайртай-2” кинонд хөгжилтэй залуугийн дүрд чадварлаг тоглосон юм.

Энэ жил “TB коктейль” хамтлагийн таван жилийн ой тохиож байгаа бөгөөд тэд ойдоо зориулан бие даасан кино хийхээр болжээ. Одоогоор киноныхоо зохиолыг бичиж дуусаад байгаа гэнэ. Энэ долоо хоногт “TB коктейль”-ынхон зураг авалтдаа орохоор болжээ. Хошин өнгө аястай энэ киноныхоо гол дүрд “TB коктейль”-ынхон өөрсдөө тоглох юм байна.