аялал жуулчлал

Saturday, October 24, 2009

Зүүн Азийн наадамд Н.Түвшинбаяр оролцоно



Зүүн Азийн наадамд Н.Түвшинбаяр оролцоно
Хонгконгод болох Зүүн Азийн спортын наадамд Бээжингийн олимпийн наадмаас хойш бэртлийн улмаас тэмцээнд оролцохгүй байсан хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр хүч үзэхээр болжээ. Монгол түмнээ баярлуулж олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирсан манай шилдэг жүдоч ийнхүү олон улсын чанартай тэмцээнд орж, аваргын чансаагаа харуулах боллоо.

Тэрбээр арванхоёрдугаар сард болох Зүүн Азийн наадамд оролцохоор бэлтгэлдээ гарсан байна. Уг наадамд манай улсаас хөнгөн атлетик, бадминтон, сагс, боулинг, билльярд, дугуй, жүдо, хийн буудлага, ширээний теннис, таэквондо, хүндийг өргөлт, у-шу гэсэн 13 төрөлд өрсөлдөх 150 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг мордоно. Зүүн Азийн наадамд зориулж улсаас мөнгө төсөвлөсөн ч санхүүгийн нөхцөл байдлын улмаас энэ нь цуцлагдсан тул спорт холбоод өөрсдийн зардлаар тамирчдаа явуулах аж.

Ёкозуна Асашёрюү 24 дэх түрүүгээ авлаа

20000100Токиогийн Рёогоку Кокугикан сумогийн ордонд 2009 оны 9-р сарын мэргэжлийн сумо бөхийн башё өнөөдөр өндөрлөлөө. Дээд зиндааны шилмэл бөхчүүд 15 өдрийн турш өрсөлдсөнөөс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёорюү Д. Дагвадорж 14 даваа, 1 унаатайгаар Макүүчи зиндаанд 24 дэх удаагаа түрүүллээ. Дашрамд дурдахад Асашёорюү аварга 1980 оны 9 сарын 27-нд төрсөн бөгөөд өнөөдөр тэрээр 29 нас хүрч байгаа юм байна.
15 дахь өдрийн барилдаанд 1 ч унаагүй байсан ёкозуна Асашёорюү нэг унаатай ёкозуна Хакухо нар барилдахад 69 дэх их аварга ёрикири мэхээр ялсан юм. Ингээд нэмэлт барилдаан болсон. Нэмэлт барилдаанд Асашёорюү аварга золгоон дээрээс давуу байдал авч, үүнийгээ ашигласнаар өрсөлдөөнтэй барилдааны эцэст сукуйнаге мэхээр давлаа. Ёкозуна Асашёорюү ийн дээд зиндаанд 24 дэх удаагаа түрүүлснээр Китануомигийн амжилттай зэрэгцэж байна.
Манай бөхчүүдээс ёкозуна Хакухо 14 даваа 1 унаатайгаар тэмцээнээ өндөрлөсөн бол Какурю 11, Харумафүжи 9, Токитенкү 8, Асасекирюү 6, Моконами 5, Кёкүтенхо 5, Шотенрю 2 даваа тус тус авцгаалаа. Мөн жюро зиндаанд барилдсан Тамаваши 11 даваа авч, анх удаа дэд зиндаанд түрүүлэв.
37 настай озеки Кайо сүүлийн өдөр Котомицукиг ялснаар 8 даваа 7 унаатай болж, 50 хувийн амжилтаа үзүүлсэн байна. Кайо 5 дахиа дараалан 8-7 амжилт үзүүлсэн бөгөөд ийм амжилтыг озеки цолтнуудаас өмнө нь 1971 онд Маенояама л үзүүлж байжээ. Озеки Котоошю сүүлийн өдөр цол ижил Харумафүжиг давснаар 9 даваа 6 унаатайгаар тэмцээнээ өндөрлөлөө. 5 озекигийн 3 нь 9 давсан байна.
Саньяку цолтой Кисеносато, Аминишики нар сүүлийн өдөр энэ тэмцээнд онцгой сайн барилдаж байгаа Баруто, Какурю нарт унаснаар 50 хувиа хийж чадсангүй. Кисеносато комүсүби руу буух бол Аминишики саньяку цолоо алдах биз.
Тэмцээний канто-шо буюу дайчин барилдааны шагналыг бүх озекиг давсан комүсүби Баруто, гино-шо буюу техниктэй бөхийн шагналыг барууны маэгаширагийн 3 Какурю нар хүртжээ.
9 сарын тэмцээний макүшита зиндаанд Гүржийн бөх Кагамару, санданмэд Аоки, жониданд Окиношита, жонокүчид Болгарын бөх Аойяама нар тус тус түрүүлжээ.

2016 оны зуны олимпийн нийслэл Рио де Жанейро



Brazil 2016 BidsРио де Жанейро хотынхон баяр хөөрт умбаж байна.
Данийн Копенгаген хотноо ОУОХ-ы 121 дэх хурал, 13 дахь конгрессоор 2016 оны олимпийг зохион байгуулах хотыг ерөнхийлөгч Жак Рогге зарлалаа. Тунан үлдсэн дөрвөн хотоос хамгийн түрүүнд Чикаго хот хасагдав. Чикаго хотыг олимпийн эрх авахуулахыг төлөө Барак Обама тэргүүтэй том лобби бүлэглэл ирсэн. Гэвч эхний шатнаас бүдрэв. Үнэхээр сенсаци боллоо. Олон хүн Чикагог ялна гэдэгт итгэлтэй байсан. Чикагогийн энэхүү ялагдлын гол шалтгааныг санхүүгийн төлөвлөгөөг тааруу гаргасан гэж хүмүүс үзэж буй бол зарим хүмүүс Барак Обаматай холбож байна. Хэдийгээр АНУ-ын ерөнхийлөгч гэргийн хамт Данийн Копенгагенд өөрсдийн унаган нутаг Чикагог сурталчлах гэж ирсэн ч хэдхэн цаг саатсан байна. Хэдхэн цаг саатаж, дүн гарахаас өмнө хурлын танхимыг орхин нутгийн зүг нисчээ. Энэ нь уг хурлын хүндлээгүй, эх орноо, хотоо сурталчлахад хэлбэр төдий оролцсон хэмээн буруутгагдах үндэс болж байна. Үүнээс болж Чикагогийн рейтинг унасан хэмээх хүмүүс байгаа юм.
Хоёр дахь шатанд лобби муу ажиллаж байсан Токио хотынхон хасагдаж Мадрид, Рио де Жанейро хотууд үлдлээ.
Санал хураалтын өмнө Бразилийн ерөнхийлөгч Лула нийт гишүүдэд хандаж “Тропикийн бүсэд олимпийн бамбар бадамлах цаг нь боллоо” хэмээн мэдэгдэж, хотынхон нь бэлэн байгаа тухайг бүх гишүүдэд танилцуулсан юм.
Хуан Антонио Самаранчийн хүү бага Самаранч шигшээ хүртэл хотоо явуулж чадсан ч ялагдлаа. 3 олимп дараалж нэрээ дэвшүүлэн эрхээ авч чадсангүй ээ, Мадрид. Испаний хаан, хатан, хөлбөмбөгийн супер од Рауль гээд л нөлөө бүхий хүмүүс ирсэн.
Дугтуйг Рогге задалсны дараа Рио хот баяр хөөрт умбаж, Пеле нулимсаа барьж чадсангүй. Тэр хэдийгээр тамирчны хувиар олимпод оролцож үзээгүй боловч олимпийг зохион байгуулах эрхийг хот нь авахад чухал нөлөөг үзүүлж чадлаа.
Ийнхүү ЗУНЫ ОЛИМПИЙН 31-р НААДАМ РИО де ЖАНЕЙРО хотод зохиогдохоор боллоо. Өмнөд Америк тивд анх удаагаа олимп болно. 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ мөн Бразилд болох билээ. Хоёр жилд хоёр удаа хүн төрөлхтний баяр Бразилд болох нь ээ. Яг иймэрхүү тохиолдол 1990-ээд онд АНУ-д болж байсан юм. 1994 онд хөлбөмбөгийн ДАШТ болж, 1996 онд Атлантын алтан олимпийг мөн өлгийдэн авч байсан ажгуу.

Парисын шоколадын үзэсгэлэн худалдаа


Парист жил болгон зохион байгуулагддаг шоколадын үзэсгэлэн-худалдаа 10-р сарын 13-18-ны хооронд болов. Дэлхийн 140 компани энд өөрийн бүтээгдэхүүнийг танилцуулав. Улс орнуудаас дурьдвал Орос, Бельги, Канад, Япон, Итали. Үзэсгэлэн-худалдаанд ирсэн хүмүүс тухайн бүтээгдэхүүнийг амталж үзэн шоколад хийх жорыг мэдэн мөн шоколадаар хийсэн даашинзны загварыг үзэн энэхүү амттаны үйлдвэрлэлийн тухай лекц сонсох боломжтой байжээ.

Ежегодная шоколадная ярмарка в Париже

Ежегодная шоколадная ярмарка в Париже

DIESEL шинэ ахлах дизайнертай боллоо


Sophia KokosalakiАвъяаслаг дизайнер Sophia Kokosalaki Diesel брэндийн ерөнхий дизайнераар ажиллаж эхэллээ. Diesel группыг эзэмшигч Renzo Rosso шинэ дизайнертай болсондоо туйлын сэтгэл хангалуун байгаа гэнэ.
Sophia Kokosalaki-гийн хурц мэдрэмж Diesel брэндийн өнгө төрхийг улам гоё болгож чадна гэдэгт тэрээр эргэлзэхгүй байгаа аж. Sophia Kokosalaki шинэ ажилд орохоосоо өмнөхөн өөрийн брэнд болох Vionnet couture house-аа нээгээд байжээ. Гэхдээ Kokosalaki өөр ажилд орсон ч гэсэн өөрийн брэндийнхээ ахлах дизайнер, ерөнхий захирлын ажлаа үргэлжлүүлсээр байх гэнэ.
Тэрээр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Diesel группын нэр хүнд өөрийнхөө брэндийг өргөжүүлэхэд маань ч ихээхэн тус болно гэдэгт би итгэж байна. Би өөрийн брэндээ алдартай болгомоор байна. Тиймдээ ч би энд орсон. Diesel бол миний мэдэх хамгийн modern брэнд” гэж ярьжээ.

Мальдивын Засгийн газар усан дор хуралдав


Дэлхийн дулаарлын асуудалд улс орнуудын анхаарлыг хандуулах гэж Мальдивын Засгийн газар хуралдаанаа усан дор кзохион явуулав. Энэхүү хуралдааны зохион байгуулах гэж сайд нар 2 сар бэлдсэн гэнэ. Эхлээд усан дотор тус улсын ерөнхийлөгч Мохамед Нашид (Mohammed Nasheed) орж араас нь сайд нар нь оржээ. Тэд ширээнээсээ зууран дэлхий нийтээрээ агаарт СО хийг гаргахгүй байх арга хэмжээг авахыг уриалсан резолюцийг гаргасан байна. Уг резолюцийг усанд урсдаггүй маркераар самбар дээр бичжээ.


Правительство Мальдив заседает под водой

Америкийн сувилагч Угандын хаан болов


Америкийн сувилагч Угандын хаан болов
Америкийн сувилагч Чарльз Уэсли Мумбере Угандын Рвензуруру хаант улсын хаан болов гэж The New Vision сайт мэдээлэв. Хаанд өргөмжлөх ёслолын ажиллагаанд 60 мянган хүн оролцож Угандын ерөнхийлөгч Йовери Мусевени нь нутгийн уламжлал ёсоор гараа шинэ хааныхаа зүүн мөрөнд хүргээд хааны парламентанд хандан үг хэлжээ:”Бид хаант засаглалыг сэргээв, Хараахан хааны парламент засгийн газартай хэрхэн хамтран ажиллах зарчимаа нэг бүрчлэн ярилцаж амьжаагүй байна” гэв. Ерөнхийлөгч Мусевени нь улс оронд 1967 оноос хойш хориглож байсан уламжлалт хаант улсыг сэргээлээ. Одогийн хаан болсон Мумбере нь олон жил АНУ-ын Пенсильвани болон Мэрилэндэд сувилагч хийж байжээ. Хөршүүд нь түүнийг удамших хаан байна гэж бодоогүй байна. 2008 оны 2-р сард тус улсад 20 жил үргэлжилсэн иргэний цус дайн төгсгөл болов.

Нүд бие эрхтний толь


Нүд бол бидний байгалиас заяасан хамгийн гайхалтай зүйл боловч тэр бүр бид нүдээ хамгаалж гамнаж чаддаггүй. Гэтэл үнэн хэрэгтээ нүдээ хамгаалахад маш хялбар олон аргууд байдаг үд бол хамгийн эмзэг, нандин, чухал эрхтний нэг. Эргэн тойрон дахь эд зүйлсийг гэрэлт сацрагийн энергийн тусламжтайгаар харах чадвартай маш нарийн физиологи буюу бие судлалын хараа зүйн систем хэмээн анатомийн талаас нь тайлбарладаг. Гэрлийн сацралт нь нүдээр дамжуулж хүний биед маш их нөлөө үзүүлдэг байна. Үүнээс авч үзэхэд гэрэлт сацралт нүдэнд ихээхэн ач холбогдол үзүүлдэг нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, нүд эхлээд гэрэл өнгийг нь тогтоож дараа нь хэлбэр дүрсийг нь илрүүлдэг гэж хэлэхэд болно. Нүд бол бидэнд байгалиас заяасан хамгийн гайхалтай эрхтэн боловч тэр бүр бид нүдээ хамгаалж, гамнаж чаддаггүй. Үнэндээ нүдээ хамгаалах маш хялбар олон аргууд байдаг. Жишээлбэл, нүднийхээ ядаргааг маш богино хугацаанд найдвартай тайлахыг хүсэж байгаа бол нүднийхээ дотоод өнцөгүүдийн цэгэн дээр 2-3 удаа эрхий хуруугаараа чангахан шиг дарахад л хангалттай. Нэг дарахдаа минутын турш дарж байлгах хэрэгтэй. Мөн нас ахих тусам хэн хүний ойрын хараа мууддагг. Энэ нь өвчин гэхээсээ илүү настай холбоотой бөгөөд ойролцоогоор 40-45 насны хооронд илэрдэг билээ. Энэхүү нүдний “хөгшрөлт” илрэхдээ андашгүй, жишээлбэл ном уншихад үсэгнүүд бүдгэрч харагдах бөгөөд бага багаар номоо хол барьж унших хэрэг гардаг. Ийм тохиолдолд юуны өмнө нүдний мэргэжлийн эмчид хандаж онош тавиулж, яг юунаас үүссэнийг тодруулж эмчилгээ авах нь зүйтэй юм. Хэрвээ нүд үнэхээр “хөгширсөн” гэж тооцогдох юм бол нүдний шил зүүхээс өөр арга байдаггүй. Гэхдээ сүүлийн үед манай оронд нүдний лазер эмчилгээ хийгдэж байгаа бөгөөд эмчтэйгээ зөвлөж байгаад хийлгэх эсэхээ шийдэх хэрэгтэй. Лазер эмчилгээний давуу талуудыг дурьдвал: • Бүрмөсөн нүдний шил болон контакт линзнээс сална • Лазер эмчилгээ хийлгэсний дараа хоёр гурван цагийн дараа гэр лүүгээ хариад маргаашнаас нь л та ертөнцийг шинэ нүдээр харах боломжтой болно • Энэхүү эмчилэгээ ихэвчлэн 100 хувийн үр дүн үзүүлдэг • Элдэв сөрөг нөлөө үзүүлэхгүйгээс гадна хэрвээ та эмчийнхээ зөвлөгөөний дагуу байж чадах юм бол хоёр хоногийн дараа гэхэд компьютер, усан спорт зэрэг хүссэн бүхнээ хийж болно • Эмчдээ сайн шалгуулсны эцэст мэс заслын явц ердөө л 20 минут үргэлжилнэ Гэхдээ сайн талын эсрэг мөн муу тал гэж байдаг шүү дээ. Тиймээс лазер эмчилгээний сөрөг талуудын талаар та тухайн эмчээс сайтар лавлаж асуугаарай. Жишээлбэл, зарим хүмүүсийн нүд олон жил контакт линз зүүснээс болж лазер эмчилгээ хийх боломжгүй болох жишээтэй. Манайд лазер эмчилгээг ойролцоогоор мянган доллараар хийж байгаа бөгөөд эхлээд заавал сайтар судалж үзэхийг зөвлөе.

ХЭЛЭЭ ҮЗҮҮЛ


Шинжлэх ухааны хэллэгээр, хэл бол бидний химийн шинжилгээний гол багаж. Ус, шүлсэнд ууссан бодис хэл болон амны хөндийн амтны булдруунд шингэн тодорхой дохиог мэдрэлийн судлаар дамжуулан тархинд хүргэдэг байна.
Хоолны амтыг бүрэн мэдрэхэд хэлэнд хүрч буй хоолны халуун нь 24 градус байх ёстой. Бидний амтлах мэдрэмж өдрийн 11-12 цагийн хооронд хамгийн сайн байдаг гэнэ. Давсны амт хамгийн түрүүнд мэдрэгдэх ба дараа нь чихэрлэг, исгэлэн, гашуун амт хэлэнд мэдрэгддэг. Энэ нь амт мэдрэгчийн байрлалаас хамааралтай аж. Хэлний үзүүр хавьд давслаг, адагт нь гашуун амтыг мэдрэх цэгүүд тус тус байдаг.
Амтыг мэдрэх нь нарийн ажиллагаа. Үнэр, амтны мэдрэмжний 50 хувь нь 25-30 нас хүрэхэд алдагддаг гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Улаан өнгийн уусмал чихэрлэг амтыг, шар болон цайвар ногоон өнгө нь исгэлэн амтыг, хөх нь гашуун амтыг нэмэгдүүлдэг гэдгийг шинжлэх ухаанаар тогтоосон байна.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амтны мэдрэмж огт өөр байдаг. Эрэгтэйчүүд ердөө 15 хувийн амтны мэдрэмжтэй байдаг бол эмэгтэйчүүдийнх 35 хувиас доошгүй аж. Жирэмсэн эмэгтэйчүүд амтыг хамгийн сайн мэдэрдэг. Амтлах мэдрэмж нь мөн мэдрэлийн булдруунуудаас хамааралтай. Үүнийг туршихын тулд хэлнийхээ үзүүрийг хөх өнгийн хүнсний будгаар будчих. Будагдсан хэсгээс цаасаар дардас авсны дараа толинд хэлээ харж байгаад будаггүй үлдсэн товгоруудыг тоолоод үзээрэй. Ердийн хэмжээний амтлах товгорын тоо нь 15-35 ширхэг л байдаг. Харин үүнээс илүү товгортой бол та өөрийгөө гайхамшигтай амтны мэдрэмжтэй хүн гэж тооцож болно.

Монгол орны байгалийн сонин хачнаас

Говийн хангай. Говь нутаг дахь ус, ургамал жигдэрсэн хэсэг газрыг баянбүрд гэнэ. Говьчуул түүнийг “Говийн хангай” ч гэж нэрлэх нь бий. Баянбүрдийн жилийн дөрвөн улирлын ус, ургамлын таатай нөхцөл нь тэнд хавтгай, хулан, тахь, мазаалай зэрэг амьтдын амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Монголын говьд 80 гаруй ийм баянбүрд бий гэж судлаачид тогтоосон бөгөөд эдгээрийн ихэнх нь говийн их дархан газар, говийн бага дархан газар, говь Гурвансайханд буй.

Ёлын ам. Өмнөговь аймгийн нутаг Гурван сайхан уулын Зүүн сайхан уулыг зүүн хойш сэтлэн урссан горхины хавцалд өнө удтал ёл шувуу үүрлэн нутаглаж ирсэн учраас Ёлын ам гэж нэрлэгджээ. Энэ хавцал зургаан км орчим үргэлжилж уулаа огтлон талд гарна. Хангайг говьд аваачсан мэт тунгалаг ус, нов ногоон зүлэг, анхилам сайхан арц сонгинын үнэрт үзэсгэлэнт хавцлын сүрлэг хадан цохиодын дээгүүр ёл шувуу эргэлдэн, аргаль, янгир сэрийлцэн байх нь үнэнхүү гайхамшиг. Хавцалд тогтсон зузаан мөсөн доогуур горхи хоржигнон урсах нүхэн доогуур хүмүүс мөлхөн гарах бөгөөд мөс нь хайлалгүй жил өнжих нь олонтаа. Төв хэсэгтээ 300 орчим метр элгэн ханат хавцлын ам эхэндээ тавиун байснаа нарийссаар дунд хэрдээ хүн зөрөхөөргүй нарийсдаг. Үзэсгэлэн төгс Ёлын ам хаа газрын гийчдийн саатан сонирхдог газрын нэг болжээ.
Монгол орны голомт буюу төв цэг. Айл гэрийн голомт тулсан тулга нь голд байдаг. Тэгвэл улс орны маань газар зүйн голомт буюу төв цэг хаана байдаг вэ. Монгол орны газар зүйн төв цэг нь Өвөрхангай аймгийн Бүрд сум Сант уулын зүүн урд булгийн эхэнд оршдог аж. Үүнийг газарзүйч Ш.Шагдар 1978 онд тогтоосон бөгөөд тэнд өдгөө суварга бүхий цогцолбор барьжээ.
Монгол орны хамгийн өндөр цэг нь 4374 м өргөгдсөн Алтай таван богдын Найрамдал оргил юм.
Харин хамгийн нам дор газар нь 560 м өргөгдсөн Хөх нуурын эрэг гэнэ.
Монголын хамгийн том говь. Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших Галбын говь юм. 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км талбай эзэлдэг юм байна.
Хамгийн их элс. Манай улсын хамгийн их талбай эзэл­дэг элс нь Бөөрөгдэлийн элс юм. Энэ элс 45 км өргөн, 180 км урт үргэлжилдэг.
Дэлхийн мөнх цэвдгийн урд зах. Баянхонгор аймгийн Эрдэнэ­цогт сумын нутаг Дарагт уулын баруун урд оршдог. Энэ газрыг дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, ул хөрсний үргэлжилсэн цэвдгийн хамгийн урд зах гэж газар зүйчид үздэг байна.
Монгол орны хамгийн урт гол. Монгол орны олон гол мөрний хамгийн урт нь Хэрлэн юм. Хэрлэн голын нийт урт 1264 км бөгөөд үүний 1090 км нь Монголын нутаг дээгүүр урсдаг.
Монгол орны хамгийн том мөрөн нь Байгаль нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ мөрөн юм. Дурдсан уртын 590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг. Уг мөрний ус цуглуулах талбай нь 447000 км аж.
Монгол орны гол мөрний нийт урт 67000 км буюу тус орны хилийн шугамаас 8.2 дахин урт юм.

Дэлхийн хамгийн өндөр барилга


TaipeiДэлхий дээрх хамгийн өндөр барилга хаана байдгийг мэдэх үү? 101 давхартай “Taipei 101 Tower” гэж нэрлэгддэг дэлхийн хамгийн өндөр барилга мэдээж Тайваний нийслэл Тайпэйд байдаг. “Taipei 101 Tower”-ийн экстерьер, интерьерийн аль алинд Хятадын эртний Буддын шашны сүм хийдүүд болон уламжлалт уран барилгын архитектурын онцлог шингэсэн байна. Түүнчлэн барилгын ерөнхий хэв загвар нь Хятад үндэстний сайн сайхан амьдралын бэлгэдэл болсон хулсан цэцгийн /bamboo/ хэлбэрийг санагдуулна. Барилгын ерөнхий экстерьер нь хулсны ишээс санаа аван хийсэн найман таслагдсан хэсэгтэй. Найман давхарга хэсэгтэй байхыг архитекторууд зүгээр ч нэг санаандгүйгээр шийдээгүй бөгөөд энэ нь хятадууд наймын тоог бэлгэшээдэгтэй холбоотой аж.
2004 онд “C.Y. Lee and Partner” барилгын төсөл хэрэгжүүлэгчдийн барьсан “Taipei 101 Tower” нь 509 метр өндөр, 198,347 m2 талбайтай. Энэхүү барилга баригдахаас өмнө дэлхийн хамгийн өндөр барилгын жагсаалтыг Малайзийн нийслэл Kuala Lumpur дахь Petronas Twin Towers /452 метр/ тэргүүлдэг байсан. “Taipei 101 Tower”-ийн машины зогсоол талбай гэхэд л 2000 орчим машин элбэг багтах зайтай аж. Гэхдээ тэнгэрийн хязгаар гэж үгүй тул дэлхийн хамгийн өндөр барилгын жагсаалт жил жилээр л уртсах нь мэдээж.
Одоо Тайваний “Taipei 101 Tower” хамгийн тэнгэр баганадсан өндөр барилга гэсэн хүндтэй нэрийг зүүхэд ердөө л жил гаруйн хугацаа үлджээ. Учир нь Өмнөд Солонгосын Сөүл хотод 130 давхартай, 580 метрийн өндөртэй “International Business Center” нэртэй барилгын аварга том цогцолбор 2008 онд бүрэн ашиглалтанд орохоор баригдаж эхлээд байна. Үүнтэй уралдан 2008 онд Арабын нэгдсэн Эмиратын нийслэл Дубай хотноо 160 орчим давхартай, 800 метр өндөр “Burj Dubai” нэртэй барилга сүндэрлэн босч дэлхийн хамгийн өндөр барилга гэсэн эрхэм нэрийг зүүх бололтой. Уг барилгын архитекторууд 800 метр барилгын хажууд өрсөлдөгчид нь дэндүү нам харагдах болно гэж бардамнаж байгаа аж.

Ангараг гаригаас цэвэр мөс илрүүллээ




Одон орон судлаачид Ангараг гаригийн гадаргуугийн дор мөс байгаа хэмээн эртнээс таамаглаж байсан. Гэтэл дөнгөж саяхан НАСА-гийн “Mars Reconnaissance Orbiter” хиймэл дагуулд байрлуулсан өндөр хүчин чадалтай дуран авианы тусламжтай Ангарагийн экваторын орчим мөс байгааг тогтоожээ.
Дөнгөж нэг хувийн бохирдолтой маш цэвэр мөсийг 45 см-ээс хоёр метр хагасын гүнтэй таван тогооноос илрүүлжээ. Аризоны их сургуулийн эрдэмтэн Шейн Бирн эдгээр мөс нь Ангараг гариг дээр хэдхэн мянган жилийн өмнө байсан чийглэг уур амьсгалын үлдээсэн ул мөр хэмээн үзэж байна.

Дэлхийн хамгийн том хєєс гаргагч Англи эр




Хvvхдийн баяраар голцуу vзэгддэг жижигхэн савтай, дугуй толгой бvхий дvрvvрээр vлээж хєєс гаргадаг хєгжилтэй тоглоомыг бид бvхэн сайн мэднэ. Yлээж гаргасан хєєсєн бємбєлгvvд гэрэлд солонгорон туяарч тун ч гоёмсог харагддаг хэдий ч хэдхэн секундын тєдий л нvдэнд vзэгдэж єнгєрнє, харин Англи улсын иргэн Алан Маккей хэмээх залуу тэрхvv хєєс гэгч зvйлээр бараг мэргэшсэн гэж хэлж болохоор чадварлаг нэгэн аж. Тэрээр 1996 оны 8-р сарын 9-ний єдєр бvхэл бvтэн 32 метр урт савангийн хєєсийг гаргаж чаджээ, мєн 2006 онд дунд сургуулийн 150 сантиметрийн єндєртэй 19 сурагчийг бvрхсэн хєєс гаргасан бол харин 2007 онд 150 сурагчийг бvрхсэн хєєсийг гаргаж алдарт Гиннесийн номонд бичигдсэн байна.

[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото

Сүнсний шилдэг гэрэл зургууд






Зэрвэсхэн харахад нүдэнд төдийлөн тусахгүй ч сайтар ажиглавал гарцаагүй сүнс. Байх байхдаа дуран ширтээд, зургаа татуулсан байх юм. Тэдний хэн болох нь, яагаад зурагт буусан нь тодорхойгүй. Гэхдээ л сонирхогчдын дуранд өртсөн сүнсний шилдэг гэрэл зургаар шалгарсан байна.
Шотланд дахь балгасны цонхоор шагайх хижээл насны эмэгтэйн дүр зурагт буужээ. Хэдэн зууны өмнө хэрэглээнээс гарсан хувцас нь энэ ертөнцийн хүн биш гэдгийг нь илчилнэ.
Хачирхалтай зураг гартаа атгаж, ялагч болох итгэл өвөрлөсөн залуу шалгаруулалтын үеэр иржээ. Түүнийг Кристофер Айчисон гэх. Өнгөрөгч оны тавдугаар сард Шотландын Хойд Бервик дэх Танталлон шилтгээнийг сонирхож явтал тодорхой хэлбэр дүрсгүй төрх түүний дуранд өртсөн байх юм.
Шинжээчдийн дүгнэлтээр зурагт ямар ч “но” байхгүй нь батлагдсан байна. Ноён Айчисон энэ тухайд “Би уг зургийг шөнийн гурван цагийн үед авсан. Тухайн үед өмнө минь ямар нэг зүйл байгаа гэж огтхон ч мэдрэгдээгүй боловч гэртээ харьсны дараа бие жихүүцэж, нэг л сонин мэдрэмж төрж байсан.
Шилтгээний ажилчид тэр өдөр ямар ч ер бусын зүйл ажиглаагүй. Тэр тусмаа түүхэн хувцастай хүн, манекан шилтгээнд огт байгаагүй хэмээн баталж байгаа. Би ч бас шатны ойролцоо дундад зууны үеийн язгууртны хувцастай хатагтай олж хараагүй” хэмээн өгүүлжээ. Эдинбургийн Олон улсын шинжлэх ухааны байгууллагын шинжээчдийн 250 гаруй нь уг дүрсийг сүнс гэдэгт санал нэгдэж байгаа аж.

Монте-Кристо арлын тайлагдашгүй нууц

Монте-Кристо арлын тайлагдашгүй нууц

Монте Кристо дэлхийн хамгийн алдартай арлын тоонд ордог. Үзэсгэлэнт байгаль, түүнийг тойрсон элдэв цуу яриа нь олны анхаарлыг татаж ирсэн юм. Үүнд бас Александр Дюма ч их үүрэг гүйцэтгэсэн аж. “Францын алдарт зохиолч Александр Дюмагийн ачаар үе үеийн уншигчдын сайн танил болсон Монте Кристо арлын нууцыг тайлахын тулд түүнийг хамгаалж байна” гэж Би Би Си радио станц мэдээлжээ. Газар дундын тэнгист оршдог Монте Кристо арлыг саяхан Италийн засгийн газар дархалж, ан ав хийхийг хориглон, ургамлын аймгийг нь хамгаалах шийдвэр гаргасан байна. Мөн Италийн эрдэмтэд тус аралтай холбоотой домог яриаг шинжлэх ухааны үүднээс судалж үзэх шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Алсаас гантиг чулуун уул мэт харагдах, далайн зөөлөн салхи сэвэлзэн үлээсэн намуухан энэ арал дээр янгир, нугас хоёр хамтдаа бэлчиж явсан үе байсан гэдэг. Харин алт эрдэнэс хайсан далайн дээрэмчид, хил дамжин хориотой худалдаа сэм хийдэг нууц бүлгийнхний гай, дээдэс язгууртнууд зугаагаа гарган ан ав хийж байсны уршгаар эдүгээ Монте Кристогийн унаган төрх алдагдаж, ховор нандин ургамал устаж үгүй болох ирмэгт тулжээ. Монте Кристо нь уул гэсэн утгатай Итали үг аж. ХI зууны үед Италийн нэгэн ламтан оргон зугатаж яваад тухайн үед эзэнгүй байсан арал дээр хүрч ирээд, “Бурхан минь, уул байна” гэж хэлжээ. Энэ үеэс хойш газар дундын тэнгист орших тэр эзэнгүй арлыг христийн уул буюу Монте Кристо хэмээн нэрлэх болсон гэсэн домог яриа бий. Мөнөөх ламтан Монте Кристо арал дээр сүм байгуулжээ.
Шавь нар нь ч түүний хойноос ирж суурьшсанаар Монте Кристо арал хүмүүсийн анхаарлыг татах болсон аж. Корсик, Тоскан, Сардинийн эрх мэдэлтнүүд ламтаны санаачилгыг дэмжиж, сүмийг ивээн тэтгэж байжээ. Энэ үед яагаад ч юм бэ, Монте Кристо арал дээр асар их алт эрдэнэс нуусан байдаг гэсэн цуу яриа таржээ. Энэ ярианд үнэмшсэн Алжирын далайн дээрэмчид Монте Кристо арал руу дайран довтолж, улмаар бүх лам нарыг хядаж, сүмийг нь балгас болгосон аж. Харин арлыг чадлынхаа хэрээр нэгжсэн боловч алт эрдэнэс олж чадсангүй. Энэ эмгэнэлт явдлын дараа Монте Кристо арлыг английн язгууртан Уотсон Тейлор худалдан авчээ.
Тэрбээр арлын байгалийг хамгаалан, ургамал, цаг агаарыг нь судлах ажлыг эхлүүлсэн байна. Гэтэл дахиад л арал руу дайран довтлох аюул бий болов. Александр Дюма “Монте Кристо гүн” алдарт романдаа Эдмон Дантес хэмжээ хязгааргүй их алт эрдэнэс олсон тухай бичсэнээс хойш тус арлаас алт эрдэнэс хайгчдын хөл тасарсангүй. Сонирхолтой нь, “Монте Кристо гүн” романд гардаг ширээт лам Фариа нь Энэтхэгийн баруун хэсэгт төрсөн, колончлолын эсрэг хөдөлгөөнийг тэргүүлж явсан нэгэн аж. Тэрбээр Лиссабонд шийтгүүлж, улмаар Парист дүрвэн суурьшжээ. Тухайн үед асар их боловсролтой байсан Фариа ширээт ламтантай А.Дюма байнга уулзан, сонирхолтой яриаг нь анхааралтай сонсож, хожмын өдөр түүнийг зохиолынхоо нэг гол баатар болгосон гэдэг.
Гэхдээ ширээт лам Фариа Монте Кристо арал дээр алт эрдэнэс нуух нь байтугай, тэнд очиж үзээгүй хүн байсан аж. А.Дюма эртнээс нааш Монте Кристо арлын тухай хачирхалтай сонин түүх, тэнд хязгааргүй их алт эрдэнэс нуусан гэсэн домог яриаг уран сэтгэмжээр баяжуулан бичжээ. Олон зуун жилийн тэртээгээс ам дамжин ирсэн энэ яриа ХХI зуунд ч олны сонирхлыг татсан хэвээр байна. Тэр ч байтугай, эрдэмтэд судлаачид хүртэл Монте Кристо арлын хаа нэгтээ асар их эрдэнэс байж болзошгүй. Тус арал дээр ирсэн анхны хүн болох ламтан их чинээлэг, сурвалжит гэр бүлээс гаралтай нэгэн байсан аж. Иймээс түүнд алт мөнгө байсан байж болзошгүй гэж үздэг байна.

Симпсоны гэр бүл 20 нас хүрлээ





Хүүхдүүд төдийгүй томчууд ч хүртэл үзэх дуртай «Симпсоны гэр бүл» 20 нас хүрч байна. Дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэйн кино нь Америкийн хамгийн олон ангит хүүхэлдэйн цуврал кино билээ. Инээдмийн төрлийн телевизийн хүүхэлдэйн цуврал киног Мэтт Гроенинг бүтээж, телевизийн «Фокс» компанийн сувгаар гардаг аж. Хомер, Марже, Барт, Лиза, Маггие гэдэг нэг гэр бүлийн гишүүд энэ хүүхэлдэйн киноны гол баатрууд юм. Энэ хүүхэлдэйн кинонд Спрингфиельд хот дахь тэдний амьдралыг хөгжилтэйгээр өгүүлдэг байна. Хүүхэлдэйн киног бүтээсэн Гроенинг гол дүрийн баатруудыг гэр бүлийнхээ гишүүдийн нэрээр нэрлэжээ. Харин сахилгагүй Барт хүүгийн нэр нь Гроенингийн өөрийн нэр аж. 1989 оны 12 дугаар сарын 17-ноос хойш тус хүүхэлдэйн киноны 445 ангийг телевизээр гаргаж, 2009 оны есдүгээр сарын 27-нд 21 дэх улиралдаа дэлгэцнээ гарсан байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд «Симпсоны гэр бүл» хүүхэлдэйн кино Эммигийн 25 шагнал хүртэж, 1999 оны 12 дугаар сард «Тайм» сэтгүүлээс тус хүүхэлдэйн киног ХХ зууны хамгийн шилдэг телевизийн цуврал хүүхэлдэйн кино хэмээн зарлаж байжээ. Үүнээс гадна 2000 оны нэгдүгээр сарын 14-нд Симспоны гэр бүл Холливудын гудамжинд өөрсдийн нэр бүхий одоо байрлуулсан байна.

Жокондагийн инээмсэглэлийн нууцыг тайлав





Италийн их зураач Леонардо да Винчийн урласан Жокондагийн нууцлаг инээмсэглэлийн учрыг тайлах бас нэг оролдлогыг Испанийн судлаачид хийлээ. Аликант дахь Мэдрэлийн судалгааны хүрээлэнгийн Луис Мартинес Отеро, Диего Алонсо Паблос нар тухайн үзэгчийн нүднээс тархинд сөрөг дохио илгээхэд Жокондагийн ялдам инээмсэглэл ширэвхийсэн янзтай болж солигддог гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эрдэмтдийн баталснаар бол, нүдний торлог бүрхэвчийн янз бүрийн хэсгүүд тархинд олон төрлийн мэдээлэл илгээдэг.
Эдгээр суваг нь харааны талбайн хэмжээ, байрлал, тод болон хурц байдлын талаарх мэдээллийг бүртгэн жагсаах бөгөөд нэг суваг нь ялахад үзэгч инээмсэглэлийг, нөгөө нь ялахад ширүүвтэр төрхийг олж хардаг гэнэ. Өмнө нь Амстердамын их сургууль болон АНУ-ын мэргэжилтнүүд Мона Лизагийн инээмсэглэлийн 83 хувьд аз жаргал, есөн хувьд басамжлал, зургаан хувьд айдас, хоёр хувьд хорсол нуугддаг гэж дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл түүний инээмсэглэлийг хүртэх байдал ийм олон талтай ажгуу. Шинжээчид компьютерийн программ ашиглан, инээмсэглэлийг төрүүлдэг үндсэн зургаан сэтгэлийн хөдөлгөөнийг Жокондагийн дүрслэлтэй харьцуулж үзжээ.
Мөн үзэгчийн харц аль өнцгөөс тусаж байгаагаас хамааран Мона Лизагийн инээмсэглэл өөрчлөгддөг гэх таамаглал 2004 онд гарсан. Харвардын их сургуулийн профессор хатагтай Маргарет Ливингстон 2003 онд үзэгч шууд Жокондагийн уруул дээр бус, нүүрний бусад хэсэгт харцаа чиглүүлэхэд инээмсэглэл нь илтэд харагддаг хэмээн тайлбарласан байна.

Мөнгөн тэмдэгтийн нууцлал

Мөнгөн тэмдэгтийн нууцлал
Чингис хааны хөрөгтэй мөнгөн тэмдэгтийн нууцлалийн тухай.


20000 төгрөгийн нууцлал

1. Тусгай гэрлээр харахад Чингис хааны хөрөг гэрэлтэн тодроно
2. Холограмм дардас дотор Соёмбо, 20000-тын тоо солонгорч үзэгдэнэ.
3. Дэвсгэртийн дэвсгэр зураг, ялангуяа 20000 гэсэн нэрлэсэн үнэ нь гарт мэдэгдэхээр товгор хийгдсэн
4. Дэвсгэр зургийн зүүн доод талын босоо хэвтээ ирмэгийн дагуу "MONGOLBANK" гэсэн үгийг маш жижгээр бичсэн
5. Гэрлийн эсрэг барьж харахад Чингис Хааны хөрөг, "МОНГОЛБАНК" гэсэн үгний товчлол болох "МБ" үсгүүд усан хээгээр тодорч харагдана.
6. Налуугаас харахад дөрвөн морьтон баатрын дүрс, дэвсгэр өнгө нь дөрвөн хэсэгт тодорч үзэгдэнэ.
7. Гурван мм-ийн өргөнтэй тасалдаж харагдах металл утсан дээр "MONGOLBANK" гэсэн үг болон Соёмбо солигдож харагдана.
8. Гэрлийн эсрэг барьж харахад дэвсгэртийн хоёр талд байрлах дугуй дүрс зөрүүгүй давхцана.
9. Тусгай гэрлээр харахад дэвсгэрт металл ялтсан ширхэгтэй харагдана.


10000 төгрөгийн нууцлал

1. Металл утас.
2. Серийн дугаар 2 үсэг 7 тоотой 2 өнгөтэй нэг нь хэт ягаан гэрлээр шарахад гэрэглтэнэ.
3. Усан хээгээр бүтээсэн Чингис хааны хөрөг.
4. Зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж сэлэм барьсан баатрын дүрс болон дэвсгэртийн үнэ солигдож үзэгдэнэ.
5. Ар өврийн бүх талбайн хээ угалзад офсет скайнер, фото хувилагчийн эсрэг хийц хийсэн.
6. Хэт ягаан туяанд гэрэлтэнэ
7. Нүдэнд үл үзэгдэх бичил үсгэн шугаманд "Mongol Bank" гэсэн бичиг гарна.
8. Үндсэн хээ, тоо үсгүүдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн.
9. Хэт ягаан гэрлээр шарахад дэвсгэртийн үнэ 5000 гэж тодорно.
10. Дэвсгэртийн 2 талд байгаа дугуй дүрс заавал давхцаж харагдана.


5000 төгрөгийн нууцлал

1. Металл утас.
2. Серийн дугаар нь хэт ягаан гэрлээр шарахад гэрэглтэнэ.
3. Усан хээгээр бүтээсэн Чингис хааны хөрөг.
4. Зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж сэлэм барьсан баатрын дүрс болон дэвсгэртийн нэрлэсэн үнэ солигдож үзэгдэнэ.
5. Ар өврийн бүх талбайн хээ угалзад офсет скайнер, фото хувилагчийн эсрэг хийц хийсэн.
6. Хэт ягаан туяанд гэрэлтэнэ
7. Нүдэнд үл үзэгдэх бичил үсгэн шугаманд "Mongolbank" гэсэн бичиг гарна.
8. Үндсэн хээ, тоо үсгүүдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн.
9. Хэт ягаан гэрлээр шарахад дэвсгэртийн үнэ 5000, 10000, эсвэл 20000 гэж тодорно.
10. Дэвсгэртийн 2 талд байгаа гэрэгэгийн доторхи дугуй дүрс заавал давхцаж харагдана.