аялал жуулчлал

Wednesday, May 5, 2010

Ялалтын баярт оролцоно

Хэдхэн хоногийн дараа Аугаа их эх орны дайны ялалтын 65 жилийн тохиох гэж байна. Энэ ойд дэлхий нийтээрээ ач холбогдол өгч байгаагийн илрэл нь ойд гадаадын улс төрийн зүтгэлтнүүд болон хоёрдугаар фронтод оролцсон гүрнүүдийн цэргийн парадаа Улаан талбайд оролцуулах гэж байгаа явдал.

АНУ цөмийн зэвсгийн нөөцөө дэлгэлээ

АНУ нийт 5113 цөмийн зэвсгийн цэнэгт хошуутай болохыг тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. АНУ 1961 оноос хойш цөмийн зэвсгийнхээ тухай мэдээллийг анх удаа нийтэд дэлгэсэн нь энэ аж.
"Цөмийн зэвсгийн нөөцийн тухай мэдээллийг олон нийтэд ил болгох нь энэ төрлийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх, зэвсэглэлийг хянах зорилгоор дэлхий дахинд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд    нэн чухал юм" гэж Пентагоноос тараасан мэдэгдэлд дурджээ.

Далай шоколадан бор өнгөтэй боллоо

Нефтийн тавцангийн ослоос болж Мексикийн буланд асгарсан нефтийн цар хүрээ эрчимтэй томорч зүүн өмнөд Луизиана, Миссиссиппи, Алабама, баруун Флоридагийн эрэгт бараг тулаад байна. Саяхан хүчтэй салхи гарч түүхий нефтийг тогтоон барих хязгаарлагчийг авч шиджээ.
Далайн ёроолд гоожиж буй түүхий нефтийг цэвэрлэх ажил явагдаж буй газар Барак Обама очиж "Бид бүхий л чадлаа цэвэрлэгээний ажилд зориулах ёстой" гэсэн ч байдал улам дордож байгаль орчин, эдийн засагт адилхан хор хохирол учруулж байгаа юм.
Нефть их хэмжээгээр алдсанаас далай шоколадан бор өнгөтэй харагдах болжээ. Нэг өдөрт 40-60 мянган баррель буюу 46.7-71.4 тонн түүхий нефть алдагдаж байна. Америк дахь Бритиш петролюм компанийн дэд ерөнхийлөгч Дэв Нэжил "Бид бүхий л арга хэмжээг авч, түүхий нефтийн урсгалыг зогсоож, далайн эргийг хамгаалах болно" гэж мэдэгдсэн байна.
Мексикийн буланд өнгөрсөн сарын 20-нд Бритиш петролюм компанийн нефтийн тавцан дээр тогтоогдоогүй шалтгаанаар дэлбэрэлт болсон юм. Нефть Миссиссипигийн эрэгт хүрэхэд 10 милл орчим зай үлджээ.

Леонардо Да Винчи


Италийн нэрт зураач, барималч, инженер, эрдэмтэн, гүн ухаантан Леонардо да Винчи 1452 оны дөрөвдүгээр сарын 15-нд Флоренциос холгүй Винчи гэдэг хотод төржээ.

Эцэг нь Пьеро гэх баян нотариатч байсан бол эх  Катерина нь энгийн тариачин хүн байсан гэдэг. Амьдралынхаа эхний жилүүдэд Леонардо ээжтэйгээ амьдарч байв. Учир нь түүний эцэг алдартай баян бүсгүйтэй гэрлэсэн боловч энэ гэрлэлт нь үр хүүхэд “олоогүй” тул  Пьеро 3 настай хүүгээ авч салжээ. Эхээсээ салсан Леонардо хожмоо алдартай зураач болохдоо бүхэл амьдралынхаа турш өөрийнхөө бүтээлд ээжийнхээ дүр төрхийг бүтээхийг оролддог байсан юм.

“Хаврын гоёл” наадам эхэлнэ

Монголын дизайнеруудын холбоо, “Шилмэл загвар” хамтран зохион байгуулдаг “Хаврын гоёл” наадам энэ сарын 7-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна.

15 дахь жилдээ зохиогдож байгаа энэхүү наадамд загварын агентлагуудын дизайнер, их, дээд сургуулийн оюутнууд оролцож 2010 оны хавар, зуны гоёлыг тодорхойлох аж.

“Хаврын гоёл” наадам хувцас загвар, интерьер, график дизайн гэсэн төрлөөр шилдгүүдээ тодруулна. Энэ удаагийн наадамд гадаадын шилдэг дизайнерууд урилгаар оролцох юм байна.

Африкт Хөлбөмбөгийн ДАШТ үзэх энгийн аргуудаас

Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй, 4 жилд нэг удаа тохиодог дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн  тун удахгүй Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад 19 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Дэлхийн олон сая хүний хүсэл мөрөөдөл болсон энэхүү тэмцээнийг үзэх алтан боломжийг спортыг дэмжигч, Монгол Үндэсний Олимпийн Хорооны албан ёсны түнш Голомт банк харилцагчиддаа олгож байна.

Хөлбөмбөгийн фанатуудтай мөр зэрэгцэн зогсож , хайрлан  хүндэлдэг баг тамирчнаа уухайлан дэмжих нь таны мөрөөдөл биш гэж үү. Мөрөөдлөө бодит боломж болгох энгийн аргуудыг Голомт банк танд  зөвлөж байна.

•Олон улсын карт худалдан авч санхүүгийн эрх чөлөөг мэдэр
•Нандигнан хайрладаг гэрэл зургаа төлбөрийн картынхаа нүүрэн дээр хэвлүүлж санхүүгийн нэрийн хуудсаа шинэчил
•Төлбөр тооцоогоо бэлэн мөнгөөр бус картаараа хийж  орчин үеийн соёлт хүн гэдгээ харуул

Эдгээр энгийн аргууд таныг алс холын Африкт тивд аялуулж, Хөлбөмбөгийн ДАШТэмцээнээс амьд мэдрэмж авах алтан боломжийг олгоно.

5-р сарын 20-ноос өмнө амжиж олон улсын болон “Нандин” карт шинээр авсан болон төлбөрийн  картаараа сугалаат аяны хугацаанд тавиас дээш мянган төгрөг болон түүнтэй тэнцэх валютаар төлбөр тооцоо хийсэн хэн бүхний өмнө энэ боломж нээлттэй гэдгийг битгий мартаарай.

Танд амжилт хүсье! 5-р сарын 22-ны үдэш С1 телевизээр таныг азтан болсныг бид тунхаглан зарлах болно.

Хорин минутын газар хоёр цаг явж байна

Их хотын иргэд энэ намрыг дуустал өглөө эртлэн босох хэрэг гарлаа. Ингэхгүй бол өдөр бүр ажлаасаа хоцорч, даргадаа загнуулж, цалингаа хасуулах болно.

Товчхондоо бол 20 минутын газар хоёр цаг "мөлхөж" байна. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хоцроолгүй хүргэж өгье гэвэл нойроо багасгаарай. Нөхцөл байдалдаа тохируулан амьдрах болж байна.

Нийслэлийн замуудын урсгал засвар болон өргөтгөл, шинэчлэлтийн ажил өнгөрсөн сарын сүүлчээс эхэлсэн.