аялал жуулчлал

Wednesday, December 2, 2009

Анхны хүн

Анхны хүн
-Танин мэдэхүй-
Хамгийн анхны primate-ууд одоогоос 69 сая жилийн өмнө буюу палеоцений эринд буй болсон гэж үздэг.
Харин хамгийн анхны hominid-ууд буюу их тархитай, хоёр хөл дээрээ явдаг хүн төрхт амьтан 5.6-5.4 сая жилийн өмнө амьдарч байжээ. Үүнийг гэрчлэх хамгийн анхны олдвор болох таван см урт хоёр шүдтэй эрүүний яс Кени улсын Баринго нурын хавиас 1984 онд олдсон билээ. Hominid-уудын дараа тэднээс арай илүү "чадварлаг" homo-нууд 2.5 сая жилийн өмнө амьдарч байсныг Кени болон Эфиопийн газар нутгаас олдсон археологийн олдворууд гэрчилнэ.
Орчин үеийн хүний Homosapins-уудын өмнөх үе болох зогсоогоороо явдаг Homoerectus /босоо хүн/-ийн төлөөлөгч болох 12 настай эрэгтэй хүүхдийн бараг бүтэн араг яс мөн Кенийн газар нутгаас 1984 онд олжээ. Дээр өгүүлсэн цөөн товчхон баримтаас үзвэл хүний гарал үүсэл цөөнгүй шатыг дамжин олон арван сая жилийг дамнан ирсэн баялаг болох нь тодорхой байгаа буй заа. Хүний бие махбодь химийн 24 элементээс бүрддэг боловч 63 хувь нь нүүрстөрөгч, 25.5 хувь нь хүчилтөрөгч байдаг ажээ. 1972 онд фтор, цахиур, цагаан тугалга, ванади зэрэг дөрвөн элемент бас байгааг тогтоосон. Харин одоогоор хүний бие махбодийн найрлагад никель ордог эсэхийг лавтай тогтоож чадаагүй байгаа гэнэ.
Хүний хамгийн урт яс
Насанд хүрсэн хүний биед 206, хүүхэд 300 ширхэг яс /хүүхэд томрох хэрээр нийлж барьцалддаг яс нэлээд/ байдаг ажээ. Хүний хамгийн урт яс бол биеийн өндрийн 27.5 хувьтай тэнцдэг дунд чөмөг юм. Өөрөөр хэлбэл, 183 см өндөртэй хүний дунд чөмөг 50 см байна гэсэн үг.

Хүний хамгийн жижиг яс
Хүний хамгийн жижиг яс бол дунд чихний хөндий дэх сонсголын гурван ясны нэг болох дөрөө яс гэнэ. Түүний урт нь 2.6-3.4 мм, жин нь 24.3 мг.

Булчин
Дунджаар хүний биеийн жингийн 40 хувийг булчин эзэлдэг. Хүний биед байдаг 639 булчингийн хамгийн том нь ташаанаас эхлэн үргэлжилдэг өгзөгний булчин гэнэ.

Хамгийн жижиг булчин
Дунд чихний хөндий дэх сонсголын гурван ясны нэг болох дөрөө ясны булчингийн урт 0.127 см байдаг.
Биеийн халуун
1980 оны долдугаар сарын 10-нд АНУ-ын Атлант хотын Грейди Мемориал эмнэлэгт зүрх нь өвдөж ирсэн 52 настай, хар арьстан Велли Жонсод үзлэг хийхэд биеийн халуун нь 46.5 хэмд хүрч байсан нь хүний биеийн хамгийн өндөр температур гэгдэх болжээ. Тэр үед агаарын температур 32,2 С, дулаан чийгшилт 44 хувьтай байсан гэнэ. Энэ хүний бие нэг хоногийн дараа илааршин эмнэлгээс гарсан гэнэ.

Хүний биеийн халуун 16 С байх үед бие нь илааршсан тохиолдол эмнэлгийн практикт гурван удаа бүртгэгдсэн нь Чикаго хотын гудамжнаас 1951 оны хоёрдугаар сарын 1-нд олдсон Дороти Мэй Стивенс /1929-1974/ хоёр ой нэг сартай байхдаа, Айовагийн Маршалл таун дахь эзгүй, хүйтэн байшингаас 1956 оны нэгдүгээр сарын 21-нд олдсон Викки Мэри Дэвис, Висконсини Милуоки дахь байшингийнхаа орчим цасан дотроос 1985 оны нэгдүгээр сарын 19-нд олдсон хоёр настай Майкл Трокл нар ажээ. Уг нь биеийн халуун өөрчлөгдөн 35 С болоход хүн насан өөд болох явдал цөөнгүй байдаг гэнэ.
Хүний оюуны чадавх
Японы Цукуба хотын Үндэсний лабораторид 1981 оны дөрөвдүгээр сарын 7-нд хийсэн туршилтаар 100 оронтой тооноос 13 зэргийн язгуур гаргах даалгаврыг Данийн иргэн Виллем Клейн /1912-1986/ хамгийн хурдан хугацаанд буюу нэг минут 28,8 секундэд бүрэн зөв боджээ. Энэтхэгийн иргэн Шакунтала Девие гэгч хүн 1980 оны зургадугаар сарын 18-нд Лондоны Хатан хааны коллежийн ТБ төвд хийсэн туршилт дээр 13 оронтой хоёр тооны үржвэрийг хамгийн богино хугацаанд буюу 28 секундэд зөв бодсонд мэргэжлийн нэлээд хүмүүс эргэлздэг гэнэ.

Ой тогтоомж
Бирна улсын Рангун хэмээх газрын иргэн Бхаданта Висицаро гэгч 1974 оны тавдугаар сард Буддын сургаалийн нэгэн судраас 16 мянган хуудас зүйлийг нэг ч алдалгүй цээжээр уншжээ. Хятадын Синьхуа агентлагийн мэдээлснээр Харбин хотод суудаг эдүгээ 46 настай Гу Янлин гэгч хүн утасны 15 мянган дугаарыг эздийнх нь нэртэй цээжээр хэлдэг гэнэ.

Харааны ойгоороо олныг гайхуулсан мэдээ ч цөөнгүй. Тухайлбал, Английн Кливленд хотын Нью-Маркс төвийн клубт 1985 оны гуравдугаар сарын 21-нд зургаан хайрцаг /312 ш/ дэлгээтэй хөзрийг ганц хараад дарааллаар нь нэрлэхдээ дөрөвхөн удаа алдсан гэнэ. Тэгэхдээ эхний 139 хөзрийг алдалгүй хэлжээ. Энэ хүн эл туршилтын дараахан нь буюу 1985 оны долдугаар сарын 21-нд Японы телевизээр тооны хөзрөөр хийсэн туршилтаар амжилтаа ахиулсан юм.

No comments:

Post a Comment