аялал жуулчлал

Wednesday, December 2, 2009

Ep нь хүн ямар нэгэн өвчин эмгэгээсээ салахын тулд эмчийн заавар зөвлөгөөг авч тодорхой
эмчилгээг хийсэн мөрт байх тохиолдол цөөнгүй байдаг. Заримдаа өвчнөө хурдан эдгээх зорилгоор эмийн тунг хэтрүүлж хэрэглэх тал буй. Энэ нь нэгийг эмчилж нөгөөг нь гэмтээх сөрөг талтай.

Харин бие организмын энергийн балансыг тэнцвэржүүлж нөхөн сэргээх нь дээр дурьдсан бүхэнд чухал ач холбогдолтой. Бидний эргэн тойронд 2 элемэнт дандаа оршин байдаг. Үүнд :

-Энерги (хүний биеийн өөрийнх нь энерги),
-Мэдээ (бидний уураг тархинд хадгалагдсан мэдээ мэдээлэл ).

Эдгээр хоёр элемент нь бодитой бус ч гэсэн бидний бие организмд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Эдгээр нь бидний биед нэгэн жигд хуваарилагдах бөгөөд бид бүхний эрүүл мэнд, амжилт, аз жаргал ч гэсэн энэ бүхэнтэй харилцан хамааралтай. Хүн бүр энэхүү энергийг зөв чиглүүлж ашиглаж сурах хэрэгтэй. Энэ нь танд нэн тустай.

Хүний бие организм нь энергийн цөм юм. Энергийн бүрхүүлийг аура гэж нэрлэх бөгөөд бидний биеийг тойрон бүрхсэн байдаг. Уг энергийн бүрхүүл нь бүх дотор эрхтнийг түгждэг. Энерги нь яг л нарны цацраг шиг төвөөсөө зах уруугаа цацардаг. Зарим тохиолдолд энергийг гадагш гаргаагүйн улмаас дотор эрхтэнд түгжрэл үүсдэг байна. Ингэснээрээ энерги нь дотор эрхтэнд хуримтлагдаж хазайлт үүсдэг.

Өөрөөр хэлбэл энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай. Хэрвээ энергийн урсгал нь нөхөн сэргээгдэхгүй бол маш том зөрчил гарч байна гэсэн үг. Учир нь үүнээс үүдэн нэг газар энерги үгүй болж байхад нөгөөд нь энерги илүү ихээр хуримтлагдаж байх жишээтэй. Энэ хоёр давхцсан тохиолдолд булчин татах хийгээд бүхий л өвчнийг сэдрээнэ. Ямарваа нэгэн өвчнийг анагаахын тулд энергийн урсгалыг нөхөн сэргээх нь ач тустай.

No comments:

Post a Comment