аялал жуулчлал

Wednesday, December 2, 2009

Гарын доорх зүйлээр орон гэрээ өөрөө тохижуулах нь


Толио хаана өлгөх вэ?
Толины гэрэл нь хүн дээр жигд тусах газар толийг байрлуулах хэрэгтэй. Хүмүүс толийг гэрэлд ойрхон байрлуулдаг нь буруу юм. Толь өөрөө бус харин толинд тусч буй тэр зүйл нь сайн гэрэлтэж байх л ёстой. Нарны гэрэл шууд тусах болон өндөр хэмээс бол толь амархан бүдгэрдэг.


Толийг архи, спиртлэг зүйлд дүрсэн алчуураар арчвал өнгө орж гялалзана. Мөн түүхий сонгины шүүс шингээсэн даавуугаар арчвал ялаа хэзээ ч суухгүй. Түүхий сонгиноор арчсаны дараа чийгтэй алчуураар сайтар зүлгэ. Тэгвэл ямар нэгэн зураас, толбо үлдэхгүй.

Зураг хэрхэн өлгөх вэ?
Жижгэвтэр хэмжээний зургийг хадаасан дээр өлгөж болно. Зориулалтын хадаас байдаг. Харин томоохон зургийг тусгай багажаар хана цоолж өрөмдөж өлгөнө.

Тосон будгаар будсан зураг бохирдсон бол бүлээн усанд норгосон даавуу эсвэл хөвөнгөөр арчиж цэвэрлэнэ. Зураг хатсаны дараа зөөлөн даавуугаар хөнгөхөн арчина. Мөн тосон будгийн зургийг сүүнд дэвтээсэн даавуугаар арчсаны дараа хуурай, торгомсог алчуурын өөдсөөр зүлгэж болно. Хүрэл болон алтадсан шармал хүрээг хэдэн дусал нашатырийн спирт хийсэн савантай бүлээн усаар угаана. Дараа нь хаттал нь зөөлөн даавуу эсвэл хамба хилэнгийн өөдсөөр зүлгэнэ. Мөн шош вандуй чанасан бүлээн усанд сойз норгож арчиж болно.

No comments:

Post a Comment