аялал жуулчлал

Wednesday, December 2, 2009

Валентины бэлэг тэмдэг

Тууз, Тор, хуниас Тууз, хуниас зэрэг нь найз бүсгүйнхээ өгсөн алчуур юмуу туузыг аван дайнд мордсон баатар эр баатарлаг явдал байгуулснаас хойш дурлалын романстай холбоотой болсон юм. Толь бичигт "Тор" гэдэг үг нь Латин гаралтай "урхидах" гэсэн утгатай үг юм.


Cupid
Cupid гэдэг нь домгийн баатруудын нэг. Латинаар "хүсэл" гэсэн утгатай. Cupid нь цулцгар, нүцгэн, далавчтай хүү эсвэл томоогүй инээмсэглэлтэй залуусаар төсөөлөгддөг. Тэрээр нум саадагтай, түүгээрээ залуучууд болон (хатагтай) бүсгүйчүүдийн зүрхийг алмайруулдаг.

Сherubs Cupid-ийн үр удам.
Эд хайр хүрэм жижигхэн далавчтай бүтээлүүд бөгөөд нум саадаггүй. Сherubs нь Cupid шиг инээмсэглэлгүй.

Сарнай
Сарнай бол дэлхий дээрх хамгийн түгээмэл цэцэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Бүх л зууны турш сарнай цэцэг нь хайрын үг болж дурлалт хосуудын сонголт байсаар ирсэн. Хэрвээ та бүхэн "Rose"сарнай гэдэг үгийн үсгийн байрлалыг соливол "Rose" буюу Хайрын бурхан гэсэн үг болно.

Гар
Бүсгүйн гар "Эм хүйс"-ийг дүрсэлсэн чимэглэл юм. Түүний гоо сайхныг чимэглэсэн хувцас хуруундаа зүүсэн ганган бөгж зэрэг нь улам тодруулдаг. Атгасан гар нь хатан хаан Викториа, гүнж Алберт нарыг дүрсэлдэг ба Герман, Англи орны найрамдлын бэлэг тэмдэг болдог.

Тагтаа ба Хайрын шувуу
"Энэ өдөр шувууд ижлээ сонгодог шиг хос залуус ч бие биенээ сонгодог. Гэхдээ тэдний нисэхийг үзээд би ч гэсэн өөрийн валентинтай учирна гэдгээ төсөөлж хэзээ ч чадахгүй нь"

Херрик
Шувууд тухайн жилийнхээ ижлийг 2 сарын 14-нд сонгодог гэсэн үг байдаг. Тагтааны ижил нь түүний насан туршийнх нь хань байдаг учраас "үнэнч байдал"-ын билэг тэмдэг болдог.

Puzzik-circa 1840.
А puzzik гэдэг нь валентинд зориулсан хуучин цагийн гар хийцийн эвлүүлдэг тоглоомын төрөл зүйл бөгөөд авсан хүн эвлүүлэх ёстой. Зөвхөн эвлүүлээд зогсохгүй бас үгийн утгыг нь олох хэрэгтэй мэн цаасыг задалс-ныхаа дараа дахин эвхэх хэрэгтэй. Ишлэлийн дараалал нь ихэвчлэн дугаартай байдаг ба авсан хүн юу гэсэн утгатай болохыг олохын тулд энд тэнд нь оруулж тааруулах хэрэгтэй болдог байжээ.

Европын valintine
Франц залуу эр Орлеоны Чарльз Дюк Валентины зүйлүүдийн үндэслэгчийн нэг байсан. 1415 оны Ейжинкортын тулалдааны дараа Лондонгийн цамхагт хоригдож байхдаа хэд хэдэн шүлэг, хайрын захидлыг Францад байгаа эхнэртээ илгээдэг байжээ. 15-р зууны үед нэгэн хайрын захидалд баатрын зүрхийг цоо хатгаж байгаа Сupid-тай баатар, эмэгтэй хоёрын зургийг үзүүлсэн байсан. 16-р зууны үед хүмүүс өөрсдийн дуртай шүлэгтэй номноос хуулж бичин өөрийн хайрын захидлаа илгээдэг байжээ. XVIII зууны дунд үед Валентины өдөрт хандах Английн хандлагыг 1757 онд хэвлэгдсэн "Хөөрхий Робины цуврал"-ын шүлэгт товчлон гаргажээ.

Хамгийн анхны Валентины зүйлийн худалдаа 1800 онд гарсан бөгөөд нэлээн энгийн байжээ. Гэхдээ 1830-1840-д он гэхэд Хайрын захидал нэлээн гоёмсог, бас зурган мэдээлэлтэй болсон. Хайрын захидлыг сайн гоёмсог цаасан дээр үнэтэй атлаас, тууз, тор ашиглан чимэглэдэг байсан. Тагтаа, алт, мөнгөөр хийсэн хосуудын барилдлага, нум сум, Сирй, цус нь урсаж байгаа зүрх зэргийг захиандаа багтаадаг байжээ. Энэ бүх бэлэг тэмдэг нь хайр, дурлалт хосуудтай холбоотой болжээ.

1840-өөд оны үед анхны механик хайрын захидал гарчээ. Картай дээрх гогцоог татахаар дээрх зүйл нь хөдөлдөг. 1840-өөд онд хуучны хайрын захидлаас иш татаж авдаг байжээ: "Хайр", "Энхрийхэн, үнэнч хайр минь", "Чамдаа хайртай, хайртай", "Амьдралаасаа ч илүү хайртай!", "Чамдаа хайртай, хайртай" "Энэ Валентины өдөр миний эхнэр болооч, сүм рүү явцгаая", "Удаан хүлээж чадахгүй нь, надтай гэрлээч", "Хайрт минь чи минийх болно гэж амласан", "Өнөөдөр л миний эхнэр болооч".

American valentines
1723 оноос хойш Валентины анхдагч Англиас Валентины холбогдолтой зүйлүүдийг импортлон оруулж ирснээр Валентины баяр өргөн болж ирсэн. Америкийн хамгийн анхын хайрын захидлыг Моунт Холиок коллежийн оюутан бүсгүй Естер Хоуланд бүтээжээ. Түүний эцэг Валентины холбогдолтой зүйлүүдийг Англиас жил бүр импортлон оруулж ирдэг байв. Гэсэн хэдий ч Естер өөрийн гэсэн Валентины зүйлийг хийхээр шийджээ. 1830-аад оны үед тэрээр тор, гоёмсог цаас болон бусад хэрэгтэй зүйлсийг өөрийн Валентины зүйлдээ зориулан импортолж эхэлжээ. Тэр хэд хэдэн хүн туслахаар хөлслөн авч мөн түүний ах ч түүнд тусалдаг байжээ.

Ийнхүү анхны Америк эмэгтэйн ажил амжилттэй болж жилийн худалдаанаас 100 мянган доллар олж байсан нь 1830 оны хувьд бага биш тоо юм. Харин бидний зуунд эртний үеийн хэцүү их ажил орсон бэлгийг хялбарчлах байдалд шилжүүлсэн. Өнөө үед Валентины баяраар гоёмсог чихэр, цэцэг, сүрчиг зэргийг бэлэглэдэг болсон. Америкийн сургуулийн сурагчид Гэгээн Валентины өдрийг сургууль дээрээ өдөрлөг хийж тэмдэглэдэг. Өдөрлөг эхлэхээс өмнө сурагчид орой дээрээ нүхтэй чимэглэсэн хайрцаг хийдэг. Өдөрлөгийн үеэр тэд хайрын бэлгээ ангийнхаа хүүхдүүдийн Валентины хайрцганд нь хийдэг. Валентины карт өнөөдөр том хэмжээтэй, нэлээн боловсронгуй хүртлээ янз янзаар хийгдэж байна. "Валентин хүн бүхэнд хамаатай" дурлалт хосууд, эхнэр нөхөр, хүүхдүүд, эцэг эх, багш бас таны амьтдад хүртэл шүү.

No comments:

Post a Comment