аялал жуулчлал

Wednesday, December 2, 2009

Чингис хааны товч намтар

1162 онд Онон мөрний Дэлүүн болдогт төрсөн, 1227 онд тэнгэрт хальсан. 1189 онд Хамаг Монголын ихэс, ноёд, баатрууд Тэмүжинг 28 настай байхад нь хаанаараа өргөмжлөн Чингис хаан цол өргөмжилсөн. Чингис гэдэг нь догшин сахиусын нэр дайны бурхан гэсэн утгатай.
Хаан гэдэг нь эзэн гэсэн утгатай. 1190 онд Жамуха дүүгийнхээ өшөөг авах гэдэг шалтгаанаар 3 түмэн цэрэгтэй Хэнтий аймгийн Далан Балжуд гэдэг газар тулалджээ. 1204 онд Жамуха 5 нөхрийн хамт Тагнын ууланд бүгэж байгаад өөрийнхөндөө баригдан Чингис хаанд хүргэгдэж ирэхэд нь Чингис хаан “Эзэндээ халдсан харц ардыг ураг төрлөөр нь устга” хэмээн Жамухийн нүдэн дээр цаазалсан гэдэг. Урьд тус болж байсан, дайсныг цуг дарж явсныг нь бодон өршөөе хамтран зүтгээч гэхэд Жамуха үл зөвшөөрсөн тул хаан цолтой язгууртны хувьд цус гаргалгүй үхүүлж хүндэтгэлтэйгээр оршуулжээ. 1206 онд Чингис хаан Монгол үндэсний нэгдмэл төр улсыг үндэслэн байгуулсан. Их Монгол улсыг байгуулсан Чингис хаан ухаантан, эрдэмтэн, мэргэд, эр зоригт баатрууд, гар урчуудыг хүндэтгэн дээдэлж, өөртөө ойр татаж авдаг байсан байна. Мөн цэргийн эрдэм, тактикт хосгүй хүн байв. Хөхөчү бөө Чингисийг ах дүү нартай нь муудуулахыг санаархаж байгаад шийтгүүлсэн.

No comments:

Post a Comment