аялал жуулчлал

Wednesday, December 2, 2009

Оюутнууд цагийн ажил хийх боломжтой

Оюутнууд цагийн ажил хийх боломжтой
Нийслэлийн хөдөлмөрийн бирж оюутан залуусыг цагийн ажлаар хангах хөтөлбөр хэрэгжүүлээд ажиллаж байна. Хөтөлбөр хэрэгжээд цөөн хэдхэн cap өнгөрч байгаа гэхэд 900 орчим оюутан ажлынхаа үр шимийг амсчээ. Дээд тал нь зургаан цагаас оройн 22 цаг хүртэл ажиллах боломжтой.
Ажил эрхлэгч оюутнууд хүн амын орлогын албан татвар төлнө. Харин түр ажил гэдэг утгаараа нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалд хамрагдахгүй. Ажлын байраар хангагч аж ахуй нэгж байгууллагууд нэмэгдэж байгаа гэнэ.
Өнөөдрийн байдлаар 40 орчим албан байгууллага, аж ахуй нэгжтэй Нийслэлийн хөдөлмөрийн газар хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Хамгийн гол нь ажил олгогчийн зүгээс оюутанд олгосон
цалингийнхаа 50 хувийг хөтөлбөрийн сангаас нөхөн авах боломжтой юм байна. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрийг 2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран баталснаар энэ жилийн тавдугаар сараас эхлэн хэрэгжиж байна. Цаашид амжилттай хэрэгжээд эхэлвэл зөвхөн оюутан ч гэлтгүй хүн бүр цагийн хөдөлмөр эрхлэх боломжтой болох юм. Цагийн ажил сонирхож байгаа оюутнууд нийслэлийн хөдөлмөрийн газарт бүртгүүлэх шаардлагатай. Тухайн оюутны сонирхож байгаа ажлын хүсэлт бэлэн байвал хүлээлт байхгүй. Ажил олгогчийн зүгээс Нийслэлийн хөдөлмөрийн газрын мэдээллийн сангаас шүүлгэн тохирох ажиллах хүчээ сонгон авах ч боломжтой байгаа юм байна. Хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 17-18-нд Сүхбаатарын талбайд үзэсгэлэн яармаг гарах аж.

No comments:

Post a Comment