аялал жуулчлал

Wednesday, December 16, 2009





Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоох журам

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын үндэсний стандартад тусгагдсан шаардлагын дагуу дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Зочид буудал, жуулчны бааз нь монгол Улсын стандартад заагдсан зэрэглэлд хуваагдана.
1.3. Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоох үйл ажиллагааг Дэд бүтцийн сайдын тушаалаар батлагдсан аттестатчиллын Улсын комисс зохион байгуулна.
1.4. Комисс дээд зэрэглэлийн зочид буудлын зэрэглэл тогтоох ажлыг II улиралд, жуулчны баазад зэрэглэл тогтоох ажлыг III улиралд багтаан зохион байгуулна.
1.5. Зочид буудлын зэрэглэлийн тэмдэг нь шар өнгийн дэвсгэртэй, од нь таван хошуу хэлбэртэй хар өнгөтэй байна. Тэмдгийн өргөн нь 40 см, урт нь 60 см байна. Тэмдгийн бичвэр нь англи, монгол хэл дээр бичигдсэн байна.
1.6. Зэрэглэлийн шаардлага хангасан зочид буудал, жуулчны баазад зэрэглэлийн гэрчилгээ, тэмдгийг комисс олгоно.
1.7. Зочид буудал, жуулчны бааз нь зочин хүлээн авах хэсэгтээ зэрэглэлийн тэмдэг, гэрчилгээг зочдод харагдахуйцаар байрлуулна.

Хоёр. Зэрэглэл тогтоох
Зочид буудал, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэх, эрхлэж буй аж ахуйн нэгж нь зэрэглэл тогтоолгох өргөдлийг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Аялал жуулчлалын газар/-д гаргана.
Өргөдөлд доор дурьдсан материалыг хавсаргана. Үүнд:
Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой бусад зөвшөөрлийн хуулбар,
Аж ахуйн нэгж байгууллагын танилцуулга
Стандартын норматив, ишлэл, нийтлэг шаардлагуудыг хэрхэн хангаж байгаа талаар барилга, галын аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт
Жуулчны баазуудын хувьд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, газар ашиглах гэрчилгээ,
Зочид буудлын зэрэглэл тогтоолгох өргөдлийг тухайн оны I улиралд, жуулчны баазад зэрэглэл тогтоох хүсэлтийг II улиралд хүлээн авна.
Комисс ирүүлсэн материалтай танилцсаны дараа зэрэглэл тогтоох хугацааг товлож тухайн зочид буудал, жуулчны баазад мэдэгдэнэ.
Хүсэлтийг хүлээн авснаас хойш 3 сарын дотор шийдвэрлэнэ.
Комиссоос томилогдсон шалгагч нар тухайн зочид буудал, жуулчны баазын барилга байгууламж, үйлчилгээг стандартын дагуу шалгана.
Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазын стандартын техникийн шаардлага, үйлчилгээний чанарын талаарх мэргэжлийн хяналтын байгууллагуудын дүгнэлт, шалгагч нарын тайлан зэргийг үндэслэн комиссын хуралдаанаар зэрэглэл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазууд нь стандартын болон үйлчилгээний чанарын шаардлага хангаагүй тохиолдолд комисс энэ тухай дүгнэлтийг өргөдөл гаргагчид буцаана.

Гурав. Гомдол гаргах, зэрэглэлийг өөрчлөх, цуцлах үндэслэл
3.1. Аж ахуйн нэгж нь комиссоос олгохоор шийдвэрлэсэн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөөгүй, эсвэл хангалтгүй үнэлгээ авснаас зэрэглэл авч чадаагүй тохиолдолд шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт гаргах эрхтэй.
3.2. Дахин хянуулах хүсэлтийг зэрэглэлийн талаарх шийдвэрийг зарласнаас хойш 21 хоногийн дотор бичгээр комисст гаргана.
3.3. Комисс нь дахин хянуулах тухай өргөдлийн дагуу үнэлэх ажлыг тухайн аж ахуйн нэгжийн удирдлагатай хамтарч хийнэ.
3.4. Зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлийг өөрчлөх тохиолдолд зэрэглэлээ ахиулах хүсэлтээ Аялал жуулчлалын газарт гаргана.
3.5. Зочид буудал, жуулчны бааз нь энэ журмын 3.6, 3.7-д заасан шаардлагыг хангаагүй ажил үйлчилгээ явуулж байгаа нь холбогдох хяналтын байгууллага, улсын байцаагчийн шалгалтаар илэрвэл комисс тухайн зочид буудал, жуулчны баазын зэрэглэлийг бууруулах буюу цуцална.
3.6. Зэрэглэлийг дараах зөрчил гаргасан тохиолдолд бууруулна.
3.6.1. Тухайн зэрэглэлийн стандартын шаардлага хангаагүй ;
3.6.2. Зочид буудал, жуулчны бааз нь стандартын шаардлага хангаагүй барилга, байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хогшил ашиглах, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахааргүй орчинд ажил үйлчилгээ явуулж байгаа бол;
3.6.3. Зочид буудал, жуулчны бааз нь тухайн зэрэглэлд нийцэхээргүй ажил үйлчилгээг явуулсан бөгөөд үйлчлүүлэгчдээс удаа дараа үндэслэлтэй гомдол гарсан бол
3.7. Зэрэглэлийг дараах тохиолдолд цуцална.
3.7.1. Хуулийн этгээд татан буугдсан
3.7.2. Зэрэглэлийг бусдад шилжүүлсэн

Дөрөв. Бусад
4.1. Зэрэглэл эзэмшигч нь холбогдох зэрэглэлийнхээ стандартын шаардлагад нийцсэн ажил үйлчилгээг чанартай явуулна.
4.2. Зэрэглэл эзэмшигч нь үйл ажиллагааны талаарх тайланг батлагдсан маягтын дагуу дараа сарын 5-ны дотор Аялал жуулчлалын газарт ирүүлнэ.

Тав. Хариуцлага
5.1. Зэрэглэл эзэмшигч нь хууль эрх зүйн актуудыг зөрчсөн тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.


Зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоолгоход бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
Зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоолгох хүсэлтийг жил бүрийн 4 дүгээр сарын 01-нээс 5 дугаар сарын 15-ны дотор хүлээн авна.

Зэрэглэл тогтоолгохдоо дор дурьдсан материалыг бүрдүүлж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газарт ирүүлнэ. Үүнд:

1. Зэрэглэлд хамрагдах тухай албан бичиг /ямар зэрэглэлээр орох хүсэлтэй байгаагаа тодорхой бичнэ/

2. Аж ахуйн нэгж байгууллагын танилцуулга /Брошур, фото зураг бусад материал/

3. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

4. Стандартын шаардлагуудыг хэрхэн хангаж байгаа талаархи улсын байцаагчийн дүгнэлт

5. Жуулчны баазуудын хувьд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, газар ашиглах гэрчилгээний хуулбар

6. Бүрэн бөглөсөн зочид буудал, жуулчны баазын бүртгэлийн хүснэгт

Жич: Зочид буудал, жуулчны бааз нь ашиглалтанд орсоноос хойш 1 жил үйл ажиллагаа явуулсны дараа зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргана.

”Mongolia ITF 2009” үзэсгэлэн гарна


Бичсэн БОАЖЯ
2009 оны 11-р сарын 27, Баасан гариг, 00:00

Монгол орныг гадаадад сурталчилан таниулахын тулд аялал жуучлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Тиймээс аялал жуучлалын салбарыг нэгдсэн бодлоготойгоор гадаад, дотоодод сурталчлах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуучлалын яам, Аялал жуучлалын үндэсний төвөөс хамтран нэгэн үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэнгийн нэр “Mongolia ITF 2009". Үзэсгэлэн ирэх сарын 4-6 өдөр “Мишээл экспо” төвд нээгдэх аж. Уг үзэсгэлэнд аялал жуучлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг цөөнгүй аж ахуйн нэгжийг оролцуулж, үйл ажиллагааг нь таниулах, сурталчлахад гол зорилго нь оршиж буй аж. Энэ талаар ирэх даваа гаригт сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлгэх аж.

Удганы хүү үеийнхнээсээ доожоогүй болохоор бусад хүүхдүүд ”нусгай” гэж хочилдогч ээжээс нь айгаад тэр бүр шоглож үл зүрхлэнэ. Хүүхдүүд нум сум харваж буюу модон сэлмээр тулалдан тоглож байхад нусгай хүү урцныхаа үүдэнд суугаад тэднийг атаархангуй хардаг байлаа..Заримдаа хүүхдүүдтэй тоглох боловч тэдний гарын аяыг даахгүй уйлах буюу тоглоом нь сонирхолгүй санагдаад урц руугаа урамгүйхэн буцна..Он цаг улиран одож сансарын хүрд эргэлдсээр хөвгүүд өсөж том болоод эрийн цээнд хүрчээ..Энэ отогыхон дундаа байтугай хаа хол хүртэл үзэсгэлэн гоо нь гайхагдсан нар мэт гэрэлтсэн нэгэн охин байлаа..
Түүний цагаахан царай хархан нүд ягаахан хацар, өөгүй цэвэрхэн бие хаа, гил хархан үсээ намируулан алхахыг харваас тэнгэрийн элч бууж ирсэн гэлтэй ажээ..Омогийн ахлагчийн амин хайртай эрдэнийг омогын бүх л залуус шохоорхон сэм хүсэмжилдэг ч охины зүрхэнд хайрын галыг асааж чадсан тэр азтай залуу сайн анчин төдийгүй сайхан эр отогт байлаа..Залуу хосууд хайрын үгээ ярилцан халуухан гараасаа атгалцаад тэртээх оддыг ширтэн мөрөөдөж байхдаа хамгаас илүү аз жаргалтай ...Тэр зудтай жилийн өвөл цас их унаж хоол хүнс хомсдож омогын бүх анч эрчүүд алс тайгын гүн рүү явж ан гөрөө хийхээр болж алсын замд бэлдлээ.Омогын ахлагч удгандаа ан ав олз омогтой болохыг даатгаж удган ч шөнийн оддыг ширтэн том түүдэг галын дэргэд тал хэнгэргээ цохин бөөлж,ангийн олз хийморыг онго тэнгэрээсээ гуйлаа..Анчид үүр цүүрээр хөдөлж авгай хүүхдүүд, отог омогоо сахин үлдлээ..Хэрэв анчид ганзага хоосон ирвэл омог отогыхон өлбөрч үхэх болохоор хоосон буцах эрх тэдэнд байхгүйээ.Охин хайртай залуугийнхаа гараас атган хацар дээр нь зөөлхөн үнсэж харин анчин эр олз омогтой харьж ирээд чамтайгаа гэрлэнээ хэмээн амаллаа..Нум саадгаа агсан алсыг зорьж буй анчдыг охин нулимстай нүдээрээ үдэж цаашилсаар холдох тэдний араас үлдсэн хүмүүс хайрласан, хүлээсэн, итгэж найдсан харцаар харсаар хоцорлоо..Энэ үед удганы хүү урцныхаа гадаа явагсдын зүг атаархсан байртай хараад зогсож байлаа..Нусгай хүү эрийн цээнд хүрсэн ч чоных шиг гүйлгэнэсэн харцтай туранхай нүдэнд хүйтэн эр болжээ..Гадаа жавар тачигнаж энэ дэлхий тэр чигтээ царцан хөлдөж орхиод амьд бүхэн бас нойрсож байнуу гэлтэй..Охин ганцаардан гуниглаж хайртынхаа хойноос анчидын хойноос санаа зовниж байлаа..Уйтгартай бүүдгэр өдрүүд зогсоо зайгүй цас шуурах өлсөглөн чоно алсад улих нь цаанаа л нэг зэврүүн..Оройд омогынхон том урцандаа цугларан анч эрсээ аян замдаа сайн яваад ирээсэй хэмээн залбирч халуун гал дээрээ цас хайлуулан буцалгаад тайгын жимс навчисаар бэлдэсэн цай ууцгаан өлөн зэлмэн суусаар .. Удганы хүү хулгайн нүдээр ахлагчын охиныг сэм ширтэж цээжин дотор нь тийм гэхийн аргагүй халуун гал төөнөж ямарч үнээр хамаагүй бүсгүйг өөрийн болгохсон гэж тачаадан хүсэмжилнэ..Ээжийнхээ увидас арга жатгаас хичээнгүйлэн суралцаж байхдаа түүний гол зорилго нь омог отогынхоо тэргүүн удган болчихоод ахлагчын охиныг эхнэрээ болгож авахсан гэсэн шунал хүсэл байлаа,Хүсэлдээ хөтлөгдөн улам шамдсаар авай..
Удган эх түүнд бүх мэддэг зүйлээ зааж онгод тэнгэрийн хүчийг тэр бага багаар мэдэрсээр байлаа.. Нэгэн шөнө удганы хүү онго тэгэрээсээ анчин залууг аян замд нь саатулахыг гуйжээ..
Анчид аяншиж ядарч арайхан тайгын гүнд хүрч тэндээ ан аваа хийж ганзага дүүрэн болжээ..Отогруугаа буцах тэр гайт шөнө гэнэт анчид руу хөвчийн хүрэн баавгай дайрч анч залуу эрэлхэгээр тэмцэж бусдыгаа хамгаалж байгаад өөрөө баавгайн хүчит саварт өртөн амиа алджээ.
Анчид 20 гаруй хоногийн дараа отогтоо ирсэн ч бүсгүйн хайртай залуу л ганцаараа ирсэнгүй..Ахлагчийн охин уйлан хайлж орь дуу тавьсан ч үхсэн хүн ямар эргэж ирэх биш дээ…Удганы хүү түүнийг тайвшруулж аргадан байсныг бие нь илааршиг хэмээн өвсний ханд уулгасныг бүүр түүр мэдрээд ухаан алджээ..Амьдрал үргэлжил хахир өвөл дуусаж хаварын урь ороход удганы хүү ахлагчын охинтой гэрлэжээ ..Урьдын үзэсгэлэнт охиныг одоо танихад нэн бэрх болжээ..Инээх ч үгүй уйлах ч үгүй дуугарах ч үгүй гөлийж суудаг болжээ,Удганы хүү удаа дараа дур тачаалаа тайлан эзэмдсэнч эсэргүүцэхгүй нэг л хүйтэн хөндий амьд сүг гэлтэй байдаг байлаа.
Хавар болж цаг дулаарч хүн бүрийн сэтгэл тэнийж баяртай байх боловч бүсгүй л үхмэл уйтгартай хэвээрээ…Увьдас шидийн хар хор түүний хайртыг мартуулж тэр уйлах инээхийг идэж уухаа ч умартжээ.Омогын ахлагч охиндоо санаа зовж байвч удган эмгэний ид шидэнд найдан идгэнэ дээ гэж хүлээсээр …
Tэр хаврын намуухан өглөө үхсэн хүн буцаж ирлээ..Анчин хүү буцаж ирлээ,Яах аргагүй баавгайд бариулж амьсгал хураасан болохоор хамт явсан анчид нь түүнийг газар хөлдүү байсан учир оршуулалгүй өвсөн бухалдаа орхисон юм байжээ..Гэтэл залуу гэнэт ухаан орж тэр ч байтугай амьд гарч чаджээ..Tүүнийг шархандаа халуурч үхэхийн даваан дээр байхад удган эмгэний онгод түүнд туслаж тэр амьд гарчээ..Aхлагчийн охин түүнийг хараад хараал шид нь арилж хайртай залуугийнхаа зүг гүйж хүрээд тэврэн авлаа..Түүний биеийг эзэмдэж чадсан ч сэтгэлийг нь өөрийн болгож чадаагүйдээ бухимдсан удганы хүү отогоосоо яваад эргэж ирээгүй гэдэг..Харин удган эмгэн хүүдээ бус ариун хайраа дээдэлсэн залуу хосод тусалсныг хэн ч ойлгож хэн ч мэдээгүй гэнэ лээ..Аяа хайрын хүч агуу ажээ..

Япон (Япон хэл: 日本国 Ниппон, эсвэл Нихон гэж дуудна) нь Азийн зүүн хэсэгт, Номхон далайн баруун хэсгээр орших арлын орон юм. Японы нэрийг бүрдүүлдэг ханз үсгүүд нь "наран үндэслэх" гэсэн утгатай бөгөөд үүнээс үүдэж Япон улсыг "Нарны орон", "Мандах нарны орон" гэж нэрлэдэг.

Япон нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа зохиосон Японы Үндсэн Хуульд үндэслэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Үндсэн Хуульт Хаант Засагт Улс бөгөөд Үндсэн Хуульд нь Төрийн тэргүүн гэж хэн болохыг заагаагүй боловч Япон Улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох эзэн хаан нь төрийн тэргүүн гэж хэлж болох юм.

Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ-н дараа 2-т ордог[3], Их Наймын нэг гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортлодог, гадаад худалдаанаас хамааралтай улс болно.

Японы хүн ам нь Хоншюү арлаар төвлөрөн суудаг япон, Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдо, Сахалинаас гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь япон хэл бөгөөд Рюүкюү хэл, Айнү хэл зэрэг цөөн ярилцагч бүхий хэлнүүд оршдог.

Газарзүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Японы тэнгисээр Солонгосын хойг (Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс), Оросын Холбооны Улсуудтай (ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ), Дорнод Хятадын тэнгисээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Улс зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез (Умард Марианы арлууд) улстай хиллэдэг.


Сахиусан тэнгэр заримдаа мартамхай болчихдог

Та заримдаа бүх юм нэг л бүтэлгүйтээд байдгийг анзаарсан уу? Юм хийгээд байхад гараас гарсан бүтээл байхгүй, ар араасаа элдэв таагүй явдлууд тохиолдоод л. Үүнийг тайлбарлах олон арга байж болох юм. Харин танд этгээд нэгэн тайлбарыг хүргэе. Та үүнийг мухар сүсэг гэж хүлээн авах байх, гэхдээ туршаад үзээрэй.
Хүн бүрт өөрийг нь өмгөөлөн хамгаалдаг Сахиусан тэнгэрүүд байдаг гэнэ. Гэхдээ тэд жирийн үхэх үйлтэн бидний л адил заримдаа ааш зан нь хувирч өөрчлөгддөг. Сахиусан тэнгэрүүд хүмүүс шиг л уур хилэн, ядаргааг мэдэрч, сэтгэл гутралд автдаг юм байх. Ийм үед сахиусан тэнгэрүүд хүнийг хамгаалан өмгөөлж, туслах үүргээ умартаж, үүрэг хариуцлагаа мартсанаас таныг янз бүрийн таагүй явдлууд тохиолддог аж. Гай зовлон ч тохиолдож магад. Сахиусан тэнгэрийн мартамхай байдлын илрэлүүд:

-Таны ажйл үйлс, хувийн амьдралд бүтэлгүй үе эхэлсэн мэт болж, азгүй явдлууд ар араасаа цуварч, санасан бодсон зүйл, төлөвлөгөө ээлж дараалан бүтэлгүйтэж гарна.
-Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч эхэлнэ. Таны бие улам улам муудсаар байх болно. Нэг өвчнөөс салж амжаагүй байхад дахин өөр өвчин тусах жишээтэй.
-Та найз нөхөд, төрөл төрөгсөд, хамт ажиллагсадтай хэл амаа ололцох нь улам хэцүү болж ирнэ. Ажил дээр ба орон гэрт зөрчилт байдал үүсэх нь олширно.
-Хайр дурлалын асуудал бүтэлгүйтнэ.
-Танд санхүүгийн асуудлууд үүсчээ. Хэдийгээр бид бүгд үе үе мөнгөний дутагдалд ордог ч харин энэ тохиолдолд материаллаг байдал эрс муудаж, бараг л ядуугийн туйлд хүрнэ.
Тэгэхээр танд иймэрхүү явдал тохиолдсон бол сахиусан тэнгэр чинь мартжээ гэж дүгнэж болно. Одоо та шалтгааныг тогтоосон болохоор түүнийг урин дуудах арга хэмжээ ав. Танд таагүй зүйл (муу юм) тохиолдмогц чанга дуугаар “Надад ийм явдал учирлаа (тодорхой тоочин дурьд). Энэ бүгд миний сахиусан тэнгэрийн буруу. Тэр намайг ямар ч тусламж дэмжлэггүй орхижээ” гэж хэл. Ингэж хэлснээр та сахиусан тэнгэрт юу ч хийхгүй, өөрийг чинь хамгаалахгүй байгааг ойлгуулна. Мөн Дээд тэнгэр (Оюун ухаан, Бурхан) түүнд арга хэмжээ авах болно. Та мөргө, залбир. Таны чин сэтгэлийн залбирал сахиусан тэнгэрт хүч чадал нэмж, тэрээр тусалж эхлэх төдийгүй дахин ивээлдээ авна. Ингээд таны амьдрал дахин хэвийн байдалдаа буцаж орно.


Аллен Айверсон Филадельфид 2 дахь удаагаа дебютээ хийлээ. Энэ удаагийнх эхнийхийгээ бодвол илүү сэтгэл хөдөлгөсөн байв. Түүний нэрийг зарлагч дуудахад ордонд цугласан үзэгчид бүгд суудлаасаа босон, түүний нэрийг дуудацгаан сайхан угтав. Айверсон талбайн төв дэх багийнхаа логог очиж, үнсээд эргэн багийнхан дээрээ очиж байв. Вачова Центрт 20664 үзэгч цугласан бөгөөд анх удаа бүх тасалбар нь зарагджээ.

Гэвч Филли 10 дахь дараалсан хожигдлоо хүлээв. Чонси Биллапс 31 оноо авч, Айверсоны эргэн ирэлтийг “баллав”. Айверсон 11 оноо, 6 оновчтой дамжуулалт, 5 самбараас авалт авсан бөгөөд талбай дээр байх хугацаанд нь баг нь хожиж байсан. 65:61-ээр Филли хожиж байхад Айверсон нөөцөнд суусан бөгөөд үүнээс хойш Денвер 11 оноо дараалан авчээ. Улмаар Денвер үлдсэн хугацаанд онооны давамгайллаа хадгалж чадсанаар хожил авчээ. Кармелло улирал эхэлснээс хойш анх удаа 20 хүрэхгүй оноо авсан байна.


“Улаанбаатар фавиньон-2009” сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн нь 4 дэх жилдээ манай нийслэлд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд манай улсын шигшээ баг, БНСУ-ын Сөүл хотын их сургуулийн оютны шигшээ баг, ОХУ-ын Буриадын улсын их сургуулийн баг болон эрхүү хотын сагсан бөмбөгийн шигшээ баг оролцож байна. Тэмцээний нээлт өчигдөр СТО-нд болсон бөгөөд Cолонгосын сагсан бөмбөгийн холбоо, оросын багийн төлөөлөл, манай улсын спортын салбарын удирдлагууд нээлтэд оролцлоо.

“Улаанбаатар фавиньон-2009″ тэмцээнийг солонгосын талаас ивээн тэтгэж зохион байгуулалцаж байгаа юм. Өчигдөр олон улсын тэмцээний эхний тоглолтууд болсон. Манай улсын шигшээ баг Буриадын улсын их сургуулийн шигшээ багтай нээлтийн тоглолтыг хийж 4 үеийн турш илүүрхсээр 15 онооны зөрүүтэй хожсон юм. Харин дараа нь Сөүл хотын оюутны шигшээ баг, Эрхүү хотын шигшээ багтай тоглож ялалт байгуулжээ. Өнөөдөр олон улсын тэмцээний 2 дахь тоглолтууд СТО-ны А танхимд үргэлжилнэ.