аялал жуулчлал

Wednesday, December 2, 2009

Монголд болсон томоохон газар хөдлөлт

13-р зууны үед асар хүчтэй газар хөдлөлт болсныг Чингис хааны бичгийн хүмүүс “ Уулнаа улайдсан хайлмал чулуу оргилон гарч, гал халуун шингэн чулуу бялхан урсаад асар их гал түймэр, утаа униар бүрхэв” гэжээ.

o 1903 онд газар хүчтэй хөдлөн Зүүн сайхан уулын урд өврөөр хэдэн арван км урт газар хагарч, Балгасны хийд хэмээн хүрээ эвдрэн нуржээ
.

o 1905 оны 7 сарын 9 нд могой жилийн зун манай орны баруун хойд этгээд Хангайн салбар Хан-Хөхий, Булнайн нуруунд газар асар хүчтэй хөдлөөд маш их хагаран хүн мал, орон хүрээ ихээхэн сүйдсэн байна. Хан-Хөхий нурууны баруун хойно, Хангилцаг голын хөндий, Хан Хөхийн ар, Өвгөн овоо гэдэг газар арван хэдтэй хүү хариулж явсан бүх хонь, нохойн хамт тэр их аймшигт хагархайд өртөн унаж үрэгджээ.

o 1957 оны 12 сарын 4-ний 11 цаг 38 минутанд 12 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Гэв гэнэт их чимээ гараад газар дэлхий хүчтэй донслон, дээрээ орших бүхнийг хуу сэгсэрчихээд босоо явсан хүн амьтан үсрэн унаж, орон байшин тар няр нурж, газар бүрээс улаан тоос манан дэгдэж, цэлмэг тэнгэр алтан нарыг бүрхээд амгалан тайван амьдралыг алдагдуулан аймшигт аюул бүрхэв. Говь-Алтайн нурууны ноён оргил Их Богд, Бахар уул, Бага Богд, Арц богд ууланд голлон умард өргөргийн 45 градус, дорнод уртаргийн 100 градусын солбилцолд гадаад голомт нь тохиолдсон газар хөдлөлт болж асар их газар хагарч, уул хад нуран хүн, мал сүрэг, ан амьтан олноороо сүйдэж тосгон суурин үлэмж эвдэрсэн. Газар хөдлөлтийн доргио бүх Монгол даяар тархжээ. Их Богдын арын гол хагархай нь Орог нуурын урд, Зэргэлээ гэдэг хамар толгодын ар хормой 2607 м Жаран богд гэдэг галт уул, 2530 м Дулаан богдын араар, Монголын хоолойн  урд ар, Бага богдын ар хормойгоор замнан Өвөрхангайн Зүүн Богд сумаас зүүнээ орших Өлзийт хошуу өнгөртөл хагарсан. Энэ хагархай 200 км хүрнэ. Бас шулуунаар 400 км урт хагархай үүссэн. Зарим газар нуур тогтсон.

No comments:

Post a Comment