Ц.Мянганбаярыг төрийн мэдэлд авахаар болсон “Зоос” банк болон дампуурлаа удахгүй зарлах гэж буй “Анод” банкны үйл ажиллагаа доголдоход хүргэсэн гэж үзэж байгаа. “Анод” банк нь “Монгол газар” компанийн эзэмшлийн байрыг түрээсэлдэг бөгөөд “Монгол газар” болон түүний охин компаниуд “Анод” банкнаас удаа дараа зээл авсан нь тогтоогдсон. Мөн “Зоос” банкнаас авсан 60 тэрбум төгрөгийн зээлээ хугацаанд нь төлөөгүй байгаа юм.
“Алтны магнат” гэгдэх Ц.Мянганбаярт ямар хариуцлага тооцох талаар албаны эх сурвалжаас тодрууллаа. Түүний гэм буруутай үйлдлийг Эрүүгийн цагдаагийн болон Мөрдөн байцаах газрын Эдийн засийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн судалж эхэлжээ. Одоогоор зүйл ангиа товлоогүй байгаа ч ямар учраас зээлээ төлөхгүй байгаа болон залилсан, санаатай зугтсан эсэхийг тогтоон эрүүгийн хэрэгт шалгах юм байна.
Харин түүний компанийг одоогоор хүчнийхэн хяналтдаа авч лацадсан гэх яриа ор үндэсгүй ажээ.
No comments:
Post a Comment