аялал жуулчлал

Wednesday, December 2, 2009

Гүнжийн сүм

Манжийн Энх-Амгалан хааны охин хичээнгүй Амирлангуй гүнжийг 1697 онд Түшээт хаан Чахундоржийн ач хүү Дондовдоржид хатан болгон өгсөн.

Хатан нас барахдаа: Миний хүүрийг хятад газар аваачих хэрэггүй, би монгол хүний эхнэр тул монгол хүн болжээ. Иймд монгол газар оршуулаарай гэжээ. 1740 онд гүнж нас баржээ. Шарилыг Улаанбаатар хотоос 140 км, Тэрэлжийн жуулчны баазаас зүүн хойш 30 км орчим зайд, Туулын хөвөөнд Өндөр сарьдаг уулын энгэрт д.т.д 2100 м- т 70 х 40 м хашаатай 4-5 сүмтэй уран барилга барин оршуулжээ. 1937 оныг хүртэл энэ сүм бүрэн бүтэн байжээ.

No comments:

Post a Comment