аялал жуулчлал

Wednesday, December 2, 2009

Хүүхнүүд ямар эрийг таалдаг вэ?

Чухам ямар эр хүн хүүхнүүдэд таалагддагийг одоо болтол нарийвчлан тогтоож чадаагүй л байна.


Дэлхийн олон орнуудад энэ талаар нийгмийн болон сэтгэл зүйн судалгаа хийсэн боловч эмэгтэйчүүдийн нүдэнд харагддаг эр хүний гоо сайхан нь тун бүрхэг, тухайн эр хүний соёл боловсрол, нийгмийн байр суурь зэрэг олон зүйлээс шалтгаалсан өргөн ойлголт болох нь л нотлогджээ.

Цэвэр гадаад өнгө үзэмж нь энд хамгийн чухал биш аж. Сэргэлэн цовоо ааш зан, шийдэмгий зоригтой байдал нь царай зүс, бие хаагаар тун шалихгүй эрийг ч хүүхнүүдийн шүтээн болгож чаддаг байна. Нийгмийн өндөр байр суурь эзэлдэг эр хүн эмэгтэй хүнд сексийн талаар ч илүү таалагддаг нь сонин. Дэлхийд хамгийн алдартай нууц амраг бол Дон Жуан гэдгийг бид мэднэ. Алдарт зохиолч Проспер Мериме Дон Жуаны царай зүсийг сайхан биш, харин чөтгөр шиг муухайгаар дүрсэлсэн байдаг нь сонин. Түүний эмэгтэйчүүдтэй харьцах харьцаа нь яг л гипноз мэт. Түүний "цуглуулгын" хүүхнүүд бүгдэд нь нэг ижил эр хүн таалагдахааргүй тун олон янзын эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр энэ хүүхэмсэг эр ямар ч эмэгтэйг толгойг нь эргүүлж чадах биеэ авч явах нэгэн онцлогийг эзэмшсэн байсан бололтой.

Шуудхан хэлэхэд Дон Жуан бол ердөө л аугаа их сүүл юм. Гэтэл ямар эмэгтэй хүн ийм эрийг тoox билээ. Иймээс одоогийн хүүхнүүд таалагдсан эр хүнээ ямар үзэл бодолтой, хэр зэрэг үнэнч шударгыг нь эхлээд заавал судалсан нь дээр.

No comments:

Post a Comment