аялал жуулчлал

Wednesday, December 2, 2009

Хатан туулын домог

Тэнгэрийн хаан гурван сайхан охинтой байжээ. Их охин нь Хэрлэн, дунд охин нь Онон, бага охин нь Туул юмсанж. Тэднээс хамгийн хөөрхөн охин Ононг алс холын гадаад орны хан хүүд эхнэр болгон өгөх болсон тул эцэг хаан Ононгоо маш гоёж Номхон далайн хан хүүд бэр болгон өгч гадаадад үдэн мордуулжээ
. Их охин Хэрлэнгээ бас гадаадад мордуулан Далай нуур гэдэг хан хөвгүүнд бэр болгон өгчээ. Харин бага охин Туул нь их нутагтаа хоцорсон бөгөөд дээрхи хоёр охин нь хан эцэг Хан-Хэнтийгээ эргэж харалгүй гадаадад орсон тул насаараа нутагтаа эргэж битгий ир гэж хаан аав нь захижээ. 

No comments:

Post a Comment