аялал жуулчлал

Wednesday, December 2, 2009

Мэдээллийн технологийн хөгжил

 XXI зуун бол мэдээллийн зуун. Мэдээлэл гэдэг одоо маш чухал зүйлүүдийн нэг юм. Бид мэдээллийг маш олон төрлөөр авч болно. Мэдээллийг компьютер, телевиз, гар утас, радио зэргээс олж авдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам мэдээллийн технологи хөгжиж ирсэн.


Компьютер ямар жинтэй вэ? Техник технологи хөгжих тусам компьютерийн үйлдвэрлэлт өсөж байна. Ширээн дээр байгаа нэг компьютер ер нь ямар жинтэй бол. Бид бол бодохдоо компьютер бүх эд ангитайгаа нийлээд 15 кг давахгүй гэж бодох байх. Харин Германы их сургуулийн судлаачдын хийсэн туршилтаас үзэхэд нэг компьютерийг хийхэд 16-19 тонн хэмжээтэй төрөл бүрийн нөөц зарцуулдаг гэнэ. Компьютер бараг дуу гаргадаггүй, элдэв төрлийн хий гаргадаггүй ч түүнийг орчин тойрондоо ямар ч хоргүй гэж болохгүйг судлаачид нотлоод байна.
Эрдэмтдийн тооцоогоор зөвхөн 32MB санах ойтой бичил системийг хийхэд 1.6 кг шатах түлш, 72 гр химийн төрөл бүрийн бодис, 32 л ус зарцуулдаг байна. Гэтэл ингэж их зардал гаргадаг энэхүү бичил систем нь өөрөө дөнгөж 2гр болдог нь харамсалтай.

Мөн компьютерийг хийхэд бараг 700-гаад төрлийн эд зүйлс хэрэглэгддэг байна. Тухайлбал, энгийн нэг компьютерээс Шведийн олборлосон төмөр, Суринамын хөнгөн цагаан, Зимбабе улсын хром, Перугийн цайр, Чили “гаралтай” зэс, Малайзын цагаан тугалаг, Канадын молибден, Францын хүнцэл, Мексикийн олборлосон мөнгө, Оросын алт, цагаан алт зэргийг олох боломжтой. Ингээд бодоход компьютер хийхийн тулд газрын хөрсийг хэрхэн хөндөж, сэндийлж байгаа нь танд лав төсөөлөгдөж байгаа биз?

Мөн энэ гайхамшигт машины түүхий эдийг зөөх, боловсруулах, үйлдвэрлэхээс эхлээд дэлгүүрт худалдаалах хүртэл маш их хөдөлмөр орох нь ойлгомжтой. Гэтэл энэ их хүч хөдөлмөрөөр бүтсэн компьютерийн ашиглалтын хугацаа нь тун богинохон. Чухам энэ асуудал экологичдын сэтгэлийг зовоож байна. Учир түүнд зарцуулагдсан бодисууд нь ойролцоогоор 20 жилийн настай байдаг боловч програмын хоцрогдлоос болоод компьютер ердөө дөрөв тавхан жилийн дараа хэрэггүй болдог. Мөн хэрэглээнээс гарсан хуучин компьютерийн химийн хортой нэгдэл, металууд нь хөрсний усанд нэвчиж байгальд үлэмж хохирол учруулах магадлал өндөр учраас компьютер үйлдвэрлэгчид хэзээнээс гарсан өөрийн бүтээгдэхүүний эргүүлэн авах гэх мэт боломжийг хайсаар байна.

Хамгийн супер компьютер хаана байдаг вэ? Энэ компьютер нь Америкт байдаг байна. Энэ нь “Блю джин Л” гэдэг супер компьютер бөгөөд өөрийн тогтоосон түргэн үйлдэл хийдэг амжилтыг эвдэж, санаанд багтамгүй шинэ амжилт тогтоожээ. “Блю джин Л” өмнө нь нэг секундэд 135.5 триллион үйлдэл хийдэг байсан бол одоо түүнээсээ 2 дахин их хурдтай болсон байна. Харин уг компьютер бүрэн хүчин чадлаараа хараахан ажиллахгүй байгаа бөгөөд Калифорни дахь Лоуренсийн нэрэмжит Ливерморын лабораторид түүнийг үе шаттайгаар ашиглалтад оруулах ажиллагаа явагдаж байгаа гэнэ.

No comments:

Post a Comment