аялал жуулчлал

Wednesday, May 19, 2010

Нойр таныг ханиднаас хамгаалж чадах уу?

Та хангалттай нойр авдаг уу? Хэрвээ тийм биш бол энэ байдал нь таныг өвчин тусахад хүргэж болзошгүй юм.
Саяхан гаргасан судалгаагаар бага унтдаг, эсвэл нойр их хулждаг хүмүүс их унтдаг хүмүүсийг бодвол ханиадны вирусын халдвар авах магадлал их байдаг гэдгийг гаргаж ирсэн байна.
7 цагаас бага унтдаг хүмүүс 8 цагаас их унтдаг хүмүүсийг бодвол ханиад хүрэх магадлал 3 дахин их болдог тухай Carnegie Mellon University-н профессор Sheldon Cohen хэлсэн байна.
Cohen болон түүний багийн хүмүүс нийт 153 хүнд 2 долоо хоногийн турш судалгаа хийсэн байна. Тэднээс хир их унтсан, өглөө босохдоо сайн амарсан байсан эсэх гээд олон хүчин зүйлүүдийг асуусан байна.
Үүний дараа тэд судалгаанд оролцогчдын хамранд ханиадны вирусыг байршуулаад ямар хүмүүс ханиад хүрч байгааг ажиглаж эхэлсэн байна.

Тэдгээр хүмүүсийн 88% нь ханиад хүрсэн бөгөөд тэдний 43%д нь хамар бөглөрөх, ханиалгах, хоолой өвдөх зэрэг ханиадны шинж тэмдгүүд илэрсэн байна.
Гэтэл тэдгээр ханиад хүрсэн хүмүүс унтаж байх үедээ сэрдэг, ерөнхийдөө бага унтдаг хүмүүс байсан гэнэ. Түүнчлэн 7 цагаас бага унтдаг хүмүүс 8 цагаас их унтдаг хүмүүсийг бодвол ханиад хүрэх эрсдэл маш ихтэй нь батлагдсан байна. Гэхдээ тэдний хэр унтаж байгаа нь буюу унтахдаа сайн унтах, муу унтах зэрэг нь мөн ханиад хүрэх эсэхэд нөлөөлдөг байна.
Жишээ нь хэрвээ 8 цаг унтдаг хүн унтах үедээ 10 минутыг л алдах үед ханиад хүрэх магадлал нь 3%-р ихэсдэг байна.

Судлаачид чухам хүний нойр бага байх нь ханиаданд яагаад холбоотойг сайн тодруулж чадаагүй боловч бага нойр авах нь хүний дархлааны системийн чадварыг алдагдуулдаг хэмээн үздэг байна.
Мөн дархлааны систем, ханиадыг холбох нэг жишээ нь гэвэл хүмүүс ямар нэг байдлаар өвдөхөөрөө унтдаг явдал юм. Магадгүй та ч гэсэн өвдөхөөрөө унтахыг хүсдэг байх.
Гэхдээ үүний дүнд бага унтдаг хүн хурдан өвчин тусдаг хэмээн шууд дүгнэж болохгүй юм.

No comments:

Post a Comment