аялал жуулчлал

Wednesday, May 19, 2010

Хадам эх хүргэнүүдтэйгээ яагаад таардаггүй вэ

Хүүгээ гэрлэсний дараа хоёр эх тутмын нэг нь өөрсдөө ч ухамсарлалгvй гэр бүлийг нураах гэж оролддог гэнэ. Харин охиноо эрд гаргасан 20 эх тутмын нэг нөхрөөс нь салгахыг үнэхээр хүсдэг байна. Хадам эх, хүргэний хооронд зөрчилдөөн үүсдэг хэдэн үндсэн шалтгаан байдаг.

Нэг. Орчин үед гэр бүлд эмэгтэй хүн голлох үүрэгтэй болсон. Гэрийн аж ахуй, үр хүүхдээ хүмүүжүүлэх, өрхийн төсөв бүрдүүлэх, зарцуулах гэх мэт. Ихэнх эмэгтэй ийм ачаа үүрсээр дасчихсан, охиноо гэрлэсний дараа түүний гэр бүлийг мөн л үүрэх гэж оролддог. Харин өрхийн тэргүүн эрх мэдлээ алдахгүйг хичээнэ. Иймээс тэдний хооронд зөрчил үүсдэг.

Хоёр. Хоёр өөр үзэл бодол, амьдралын хандлага, өссөн орчин нөлөөлдөг. Хадам эх өөрийгөө хэдэн оймс илүү элээсэн, ухаантай амьдралын туршлагатай гэж тооцдог. Ингээд өөрийн мэргэн, туршлагаас хуваалцахыг эрмэлздэг. Харин хүргэн хүү өөрийн үзэл бодлоо хамгаалж, хадмыгаа хоцрогдсон гэж тооцдог. Харилцан бие биеэ буруутгадаг. Хэн нь хогоо асгах вэ, эр нөхөр цалингаа бүгдийг авчирч өгөх эсэх, баяр, амралтын өдрүүдэд эцэг эхийндээ очих үеэр ахуйн жижиг асуудлуудлаас болж зөрчилдөх нь бий.
Гурав. Хадам эх ганц бие, эсвэл нөхөр нь түүнийг басамжилж, дорд үздэг бол өөрийн хүүхдээ өөрөөр амьдруулахын тулд хамаг хүчээ дайчилдаг.

Биелээгүй хүсэл мөрөөдлийг нь хэрэгжүүлээсэй гэсэндээ тэр. Эсвэл хүргэн хүүгээ эр хүн шиг хүлээн авч, анхаарлыг нь татах гэж оролдон, охиныхоо гэр бүлийн амьдралыг улам хэцүү болгодог.
Дөрөв. Залуу хосын аль нэг нь дандаа хэн нэгнээр заалгаж, удирдуулсаар сурчихсан, эсвэл эелдэг зангаасаа болж эхийгээ гэр бүлийн амьдралдаа хутгалдуулдаг. Хадам эх эрх мэдлийн амтыг мэдэрмэгц улам даварна. Эрт орой хэзээ нэгэн цагт залуу хосын хэн нэгнийх нь тэвчээр алдарч, зөрчил, маргаан үүсдэг.

Хадам эх, хүргэний хоорондын зөрчлийн талаар өөр олон шалтгааныг тоочиж болно. Энэ үед залуу эхнэр их хэцүү байдалд ордог. Эхийнхээ талд орох уу, эсвэл нөхрөө өмөөрөх үү? Гэхдээ чухам түүний ухаалаг үйлдлээс гэр бүлийн тайван амьдрал хамаарна. Иймээс та нөхөр, ээж хоёроо аль болох цөөн уулзуулахыг хичээ. Хэрэв ээжтэйгээ уулзмаар байвал ганцаараа очоорой. Харин дараа нь ээжийнхээ айлдсан сургамжийн дагуу нөхрөө хүмүүжүүлэх гэж бүү оролд. Тэгсэн цагт нөхөр чинь таныг дуртайяа явуулна. Гэр бvлийнхээ амьдралын нарийн ширийн зvйлийг ээждээ бvv ярь. Тэр тусмаа нөхөртэйгээ маргалдаж, зөрчилдсөнөө хэлж болохгvй. Хэрэв хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцмаар санагдвал найзууддаа ярь.

Болбол өөрөөс чинь эгч, бүрэн бvтэн, аз жаргалтай амьдралтай хүнд сэтгэлээ уудал. Хэрэв ээждээ хэлбэл та хоёрыг эвлэрсний дараа ч эх тань тэр тухай сануулсаар байх болно. Ээжтэйгээ маргалдсан бол нөхөртөө тодорхой бүү ярь. Ихэнх эрчүүд хорон үг чулуудах боломжийг алддаггүй. Энэ нь гэр бүлийн байдалд сөргөөр нөлөөлнө. Зарим үед эцэг эхдээ “Бидний амьдралд хөндлөнгөөс бүү оролц” гэж шууд хэлэх зоригтой байх хэрэгтэй. Мэдээж зөрчил, маргаан үүснэ. Гэхдээ та нөхөртэйгээ эв зохицолтой амьдаръя гэвэл ингэхээс өөр аргагүй. Эцэг эх тань эрт, орой нэгэн цагт таныг өөрийн үзэл бодолдоо дээр хатуу зогсдогийг ойлгоно.

No comments:

Post a Comment