аялал жуулчлал

Wednesday, May 19, 2010

Өдөрт 30 минут спортоор хичээллээрэй

Өдөр бүр 30 минутын туршид спортоор хичээллэж, биеийн эрчимтэй ачаалалтай байх нь хорт хавдрын өвчин тусах аюулыг 50 хувиар багасгадаг байна. Финландын Оулу, Куопио хотын хоёр их сургуулийн эрдэмтэд энэ баримтыг тогтоолоо гэж Лондоны "Дейли телеграф" сонинд бичжээ.

Гүйх, усанд сэлэх, сэлүүрт завь, унадаг дугуйгаар явах, хөл бөмбөг, сагсан бөмбөг, хоккей тоглох болон спортын бусад төрлөөр хичээллэх нь бие махбодийн хамгаалалтын үүргийг идэвхжvvлж, элдэв аюултай өвчнийг эсэргүүцэх чадварыг дээшлүүлдэг байна.
Гэхдээ өдөр бүр, 30 минутаас багагүй хугацаагаар хичээллэх хэрэгтэй. Ингэхдээ спортын төрлүүдийг сольж болно. Эрч хүч шаардсан зугаалга ч маш сайн гэж эрдэмтэд тэмдэглэжээ.
Спортын бөмбөгтэй тоглоомууд хорт хавдрын өвчин тусахаас сэргийлэхэд хамгийн их үр нөлөөтэйг финийн мэргэжилтнүүд бас тогтоосон байна.

No comments:

Post a Comment