аялал жуулчлал

Wednesday, May 19, 2010

Ялагч хүний ягштал баримталдаг 6 чанар

Заримдаа амьдралд буугаад өгчихмөөр юм шиг санагддаг. Тэгтэл заримдаа босоод тулалдах ч үе гардаг. Харин энэ бүхний ард Та ялагч байхыг та хүсдэг л биз дээ. Тэгвэл ялагч байхыг хүсвэл хэрхэн ялагч байх вэ гэдгийг ч мэддэг байх хэрэгтэй.

1. Шалтгаантай бай.
Өөрийгөө өдөөж өгөх хамгийн хүчирхэг шалтгийн тухай би боддог. Тийм шалтаг, шалтгаан таныг ямар ч бэрхшээлтэй нүүр тулсан даваад л гарах урам зоригийг өгдөг. Шалтаг чинь таныг боломжгүй зүйлийг боломжтой, харанхуй газрыг хаалгатай болтол өдөөж өгөх хүч чадалтай байх ёстой. Түр зуур таныг өдөөж өгөх шалтгууд байсаар л байдаг.
Харин унаж, шантарч ухрах үедээ энэ шалтгийг урдаа барин дайрах ёстой.

2. Мөрөөд, бүүр томоор мөрөөд.
Барьж чадах хүртлээ өндөрт дүүлж, очиж чадах хол явж, харж чадах хүртлээ гүн харж, хүсч чадахгүй болтлоо ихээр мөрөөднө би.
Карен Равн

Шалтаг таныг өдөөх хүчирхэг зэвсгийн нэг мөн л дөө. Гэхдээ бодит байдал дээр арай л хийсвэр байгаад байна. Тэгвэл шалтгийг бодит байдал дээр мөрөөдөл болгон хэвжүүл. Жилийн дараа чиний амьдрал, 5 жилийн дараа дэлхий ямар байхыг нүдэндээ харж, төсөөл. Хүмүүс хэрхэн амьдарч, яаж ажиллаж байгааг төсөөлөн бод.
Мөрөөдөлтэй байна гэдэг маш чухал. Учир нь та ямар нэгэн зүйл рүү онилохгүйгээр өөрийгөө өдөөнө гэдэг хэцүү. Жишээ нь та сагс тоглодог хүмүүсийн тухай бод доо. Хэрэв тэдэнд бөмбөгөө оруулах шийд байхгүй байхгүй байсан бол яаж сагсаа тоглох гэж улайрах вэ? Тэдэнд зорилго хэрэгтэй, танд ч бас. Тэр зорилгын чинь төлөө л мөрөөдөл байдаг юм шүү дээ.
Гэхдээ зөвхөн мөрөөднө гэдэг ч бас учир дутагдалтай байж болно. Харин таны мөрөөдөл таныг хөтөлж, нисгэхээр хангалттай том байх ёстой. Энэ мөрөөдөл бодит, бас уриалан дуудахаар байх ёстой.

3. Өлсөж үхэх гэж байгаа мэт агуу ихээр хүс.
Ямар нэг зүйлийг хүснэ гэдэг тийм ч хангалттай зүйл биш. Харин түүнийг өлсөх мэт тэчъяадан хүс. Таны хүсэл эрмэлзэл замд чинь зайлшгүй тохиох саадыг ялан дийлэхийг цаанаасаа шаарддаг байх ёстой.
Лэс Браун

Их хүсэл тэмүүлэлгүйгээр хүнд хэцүү бэрхшээл тохиолдоход ухардаг. Олон тохиолдолд агуу их хүсэлтэй байх нь дунджыг баримтлагч, хамгийн сайнаараа гүйцэтгэгч хоёрыг хооронд нь ялгадаг.
Та хэр их хүсч чадах вэ? Танд байгаа шалтаг, таны мөрөөдөл энд гол үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв танд зайлшгүй анхаарах ёстой шалтгаан, түүнд хүрэх том мөрөөдөл байгаа бол одоо түүний төлөө агуу их хүслийг өөрийн дотор асаа. Тэр их агуу хүслээ алдаж байгаа мэт санагдсан ч эргээд шалтгаан, мөрөөдөл рүүгээ холбогд. Өөрт тулгарсан шалтгаан, мөрөөдлөөрөө эргээд агуу их хүслээ цэнэглээрэй.

4. Өөрийнхөө гүйлтийн замаараа уралд.
Би хэн нэгнээс илүү дээр бүжиглэхийг хичээдэггүй. Зөвхөн өөрөөсөө л илүү дээр бүжиглэхийг хичээдэг.
Бүжигчин Михайл Баришников

Өөрийгөө бусадтай харьцуулах нь өөрийгөө унтраах нэгэн үр дүнтэй арга. Хэдийгээр эхэндээ урам зориг орон эхлэх хэдий ч төд удалгүй эрч хүчээ алддаг.
Ийм зүйл танд бүү тохиог. Нэгэнт танд уралдах өөрийн гүйлтийн зам байхад бусад хүмүүсийн яах нь ямар хамаа байна аа. Өөрийгөө бусадтай харьцуулах нь усанд сэлж байгаа хүн гүйж байгаа хүнтэй ижил стандарт тогтоон уралдаж байгаатай яг адилхан юм. Тэд шал ондоо, тэднийг бие биетэй нь харьцуулахын аргагүй шүү дээ?
Харин цорын ганц өрсөлдөгч бий: тэр нь та ӨӨРӨӨ. Цорын ганц давах ёстой хүн бол та өөрөө юм. Та өөрийнхөө хамгийн сайнаараа байж чадаж байна уу?

5. Нэг алхмаар урагшил.
Амжилт бол төгсгөл биш, уналт бол сүйрэл биш: харин эдгээр нь үргэлжлүүлэн цаашаа урагшлах зориг тэвчээр юм.
Уинстин Черчилль

Замд учрах саад бэрхшээлтэй тулаад хүн ухрах хандлагатай байх үе бий. Цаашаа ахин урагшлахад улам л хэцүү мэт санагдаж болно. Бүр мөрөөдөл чинь хэзээ ч хүрч, биелэшгүй үлгэр мэт ч болж болно.
Гэхдээ яг эндээс л та Ялагчид болон Ялагдагсад хоёрын хоорондын ялгааг олж харж чадна. Эд нар хоёулаа л ижил бэрхшээлтэй тулгарах хэдий ч ялагчдыг онцгойруулж чаддаг ганц л зүйл бий: Энэ бол Цаашаа үргэлжлүүлэх урам зориг.
Хэцүү нөхцөл байдал дунд цаашаа ахиад нэг алхмаар урагшлах гэсэн зориг дээрээ бат зогс
! Уралдааныг хэрхэн дуусгах вэ гэдэг талаар бүү бод. Хичнээн олон саад бэрхшээл замд чинь таныг хүлээн байгааг бүү тооцоол. Зөвхөн дараагийн алхам дээр л төвлөрөөрэй.

6.
Өнгөрснөө өнгөрсөнд л үлдээ.
Итгэнэ үү, байна уу өөрөө мэдээрэй
! Таны замд саад болдог хамгийн том саадуудын нэг бол таны өнгөрсөн үе. Өнгөрсөн үе чинь таныг ухаарахаас өмнө доошоо татдаг. Таны өнгөрсөн үе таны мөрөн дээр томоо гэгчийн дарамт үүрүүлдэг.
Гэхдээ сайн мэдээ нь юу гэвэл та тэрхүү дарамтыг үүрэхгүй байж болно. Зүгээр л мөрнөөсөө аваад хаяад явчих. Магадгүй та өнгөрсөн үед алдаа гаргасан байж болно. Хийсэн үйлдлээсээ болж хүмүүсийн урмыг хугалсан ч байж болно. Гэхдээ энэ бүхэн АРД ХОЦОРСОН зүйл. Тэр зүйл аль хэдийн болоод өнгөрсөн бөгөөд нэгэнт өнгөрснийг өөрчилж, яаж ч чадахгүй ээ.
Харин ӨНӨӨДӨР бол шинэ өдөр, танд ахиад эхлэх боломж бий. Өнгөрсөн үе тань ямар ч дурсмааргүй, ямар ч тааруу байснаас үл хамааран ирээдүй тань урд чинь гэрэлтэн таныг хүлээж байна гэдгийг сана. Өнгөрсөн үе таны амжилтаас хойш татахыг бүү зөвшөөрөөрэй.

Хэрэв эдгээр зөвлөгөө үнэхээр танд хүрсэн бол ганцхан удаа уншаад урам ороод орхичих биш, харин үргэлж санаж, хичээж яваарай.

"Зүгээр л нэг” гэсэн зүйл зүгээр л нэг хэвээрээ үлддэг юм шүү.

No comments:

Post a Comment