аялал жуулчлал

Wednesday, May 19, 2010

Эмэгтэйчүүдийн юу бэлэглэх вэ

Мэдээж хамгийн чухал, нандин бэлэг бол цэцгийн баглаа. Цэцгийн баглаа бол бэлгийн хувьд хуучинсаг зүйл огт биш, харин ч хамгийн эрхэм, хэзээ ч хуучиршгүй, сонгодог сайхан уламжлал юм. Цэцэг заавал байх ёстой зүйлийн нэг ч цорын ганц бэлэг биш билээ.

Цэцгийг зөвхөн Мартын 8-ны баяраар ч биш бусад тэмдэглэлт өдрүүдэд, жирийн өдрүүдэд ч бэлэглэж болдог онцлогтой. Эмэгтэйчүүдийн баярын өдөрт зориулан цэцэг бэлэглэхээр шийдсэн бол:

- Дахин давтагдашгүй, тансаг цэцгийн баглаа бэлтгэх эсвэл
- Дангаараа ч гэсэн утга илэрхийлэх нэг цэцэг сонгоорой.
- Хэрэв эхнэр эсвэл найз бүсгүй чинь цэцэг тарьдаг, амьд цэцэг сонирхдог бол гоёмсог ваартай таримал цэцэг бэлэглэсэн ч болно.
- Хэрэв найз бүсгүй чинь цэцгийн тоосны харшилтай эсвэл цэцэг үхэхийг амьд амьтан үхсэнтэй адил хүлээж авдаг бол түүнд чамин гоёмсог хиймэл цэцгийн баглаа бэлэглэж болох юм.

Цэцгэн дээрээ ямар бэлэг нэмэх вэ?
Цэцэг хамгийн сайхан бэлэг гэдэг нь мөн боловч ойр дотны хүнд чинь арай хангалтгүй. Хамгийн ойр, дотныхоо хүний ааш зан, хүсэл эрмэлзэл, дуртай, дургүй юмыг та мэддэг шүү дээ. Бүсгүйчүүд бол харин бэлгэнд юу авмаар байна гэсэн асуултанд чинь дуртайяа хүслээ хэлнэ. Гэхдээ л та хэрвээ хайртай хүндээ юу бэлэглэхээ мэдэхгүй байгаа бол бэлэг чинь таныг түүнд хэрхэн хандаж байгааг илэрхийлж чадахуйц, гоёмсог, чамин байх ёстой гэдгийг л анхаарах хэрэгтэй.

Yнэт эдлэл
Энэ бол цэцгийн дараа орох эмэгтэйчүүдийн хүсэн хүлээдэг бэлэг юм. Yүнд алмазан шигтгээтэй болон цагаан алтны орцтой зэрэг үнэт эдлэл байхаас гадна гоёмсог үнэт чулуу ч байж болдог.

Шигтгээтэй бэлзэг эсвэл бугуйвч - Хэрэв та эхнэргүй бол бөгж бэлэглэх нь “надтай гэрлээч” гэж санал тавьж байгаатай адил тул эхлээд та үүнд бэлэн үү гэдгээ сайтар бод. Мэдээж та эхнэртэй бол бэлэглэсэн бөгж эсвэл бугуйвч чинь түүнийгээ хайрлаж хүндэлдгийн илэрхийлэл болох төдийгүй хайртын чинь гарыг чимэн олны нүдийг хужирлах болно гэдэг нь эргэлзээгүй юм.

Хүзүүний гинжин зүүлт бэлэглэхээр шийдсэн бол хайртынхаа төрсөн ордны дүрстэй, амьтны болон зүрхэн хэлбэртэй хүзүүний зүүлт эсвэл зүүлтэнд нь зориулан жижигхэн кулон байж болно.

Эмэгтэй хүнийг түүний намирсан сайхан үс, зөөлөн торгомсог арьс, гоолиг биө, сүмбэн цагаан хуруунаас илүүтэй чимэх гоёл хаа ч байхгүй. Тиймээс:
- үсний гоёмсог хавчаар, үс тогтоогч
- үзэмжтэй, байгалийн, цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн сам сойз
- хумс засагч хэрэглэлийн цуглуулга, хумсны өнгө өнгийн будаг
- сүрчиг болон үнэртэй ус
- нүүрний будаг арилгагч бүтээгдэхүүн (сүүн шингэн тоник) зэргийг бэлэглэж болно.

No comments:

Post a Comment