аялал жуулчлал

Wednesday, May 19, 2010

Эйнштейн шиг Бяцхан суутан

Египетийн “Аль Абхар” сэтгүүлийн мэдээлснээр Махмуд гурван настайдаа уншиж чаддаггүй байхдаа л үржүүлэхийн хүрдийг сонсонгуутаа цээжилсэн гэнэ. Тэрээр өдгөө олон оронтой тоог төвөггүй боддог төдийгүй гурван сарын дотор англи хэлийг эх хэл шигээ сурчээ. Франц, герман хэл сурахаар оролдож буй түүний IQ нь 151 бөгөөд суут ухаантнуудаас ч илүү. Тэрээр “Гурамсан ес” олон улсын нийгэмлэгийн гишүүнээр элсэхээр болжээ. Уг нийгэмлэгийн гишүүдийн оюун ухааны чадвар дэлхийн хүн амын 99.9 хувийнхаас хавьгүй илүү бөгөөд IQ-ийн төвшин нь 142 байдаг аж. Өнгөрсөн оны байдлаар тус нийгэмлэг 30 орны 800 хүнийг эгнээндээ нэгтгэжээ.
Бяцхан суут ухаантанд Канадын нэгэн хувийн сургууль тус улсад байнга оршин суух, иргэний харъяаллыг нь өөрчлөх нөхцөлөөр төлбөргүй тэтгэлэгт сургалтыг санал болгосон боловч эцэг, эх болон тэрээр өөрөө татгалзжээ. Суут ухаантан энэ долоо хоногт улсынхаа Боловсролын сайдтай уулзах бөгөөд ярилцлагын үр дүнд түүнийг Каирын их сургуульд элсүүлэх эсэхийг шийдэх юм.

No comments:

Post a Comment