аялал жуулчлал

Wednesday, May 19, 2010

Амьдралд тустай дөрвөн зөвлөмж

Нэг. Ууттай цай. Буцалсан усанд савласан уут дүрээд л цай бэлэн. Харамсалтай нь бид хоёр, их сайндаа гурав дүрээд л савласан цайг хаячихдаг. Гэтэл зовхи улайх, нүдний ямар нэгэн өвчин зовиур, тайвшрахад ууттай цай нь хосгүй үйлчилгээтэй юм. Учир нь цайнд танин хэмээх гайхамшигтай бодис бий. Цайны савалсан уутыг нүдэнд тавихын өмнө хэдэн минут хөргөгчинд байлга. Дараа нь салфетка, ариун цэврийн цаасанд ороогоод нүдэндээ тавь. Ингэвэл нүд орчмын хэсэг харлахгүй.
Хоёр. Бэлгэвч. Хэрэв грелк буюу халуун жин тавих яаралтай хэрэг гарвал (тэр нь гэрт байхгүй бол) бэлгэвчийг ашиглаж болно. Бэлгэвчинд халуун ус дүүргээд, үзүүрийг нь сайтар уяж бооно. Ийм жин биеийн гэмтсэн хэсгийг нягт ороож, илчээ алдуулахгүй дулаанаа өгнө. Бэлгэвчийг илүү найдвартай болгохын тулд давхарлаж ч болно.
Гурав. Ариун цэврийн хэрэглэл. Далавчтай далавчгүй эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл гайхамшигтай шингээх чадвартай материал. Гэмтэл бэртэл авсан үед үүн шиг хэрэгтэй зүйл байхгүй. Учир нь цусыг хөвөн марлиас илүү сайн тогтоох, зогсоох чадвартай юм.
Дөрөв. Устай хуванцар сав. Амьдралд гэнэтийн тохиолдлоор дүүрэн байдаг. Унаж ойчих, шалбарч шархлах зэрэг жижиг сажиг гай тотгор занга тавьсаар. Энэ болзошгүй тохиолдол урьдчилан бэлдэж хөлдөөгчдөө хувинцар устай сав тавьчих. Гэхдээ алчуураар ороохоо мартуузай. Учир нь гэнэтийн гэмтэлд юуны өмнө хүйтэн жин яаралтай тавих хэрэг гардаг. Ер нь жирийн үед ч хүйтэн устай сав таны зовиурыг арилгана.

No comments:

Post a Comment