аялал жуулчлал

Wednesday, May 19, 2010

Дандаа услаад байж болохгvй шvv

Хайртай цэцгээ сайхан ургуулахын тулд өдөр болгон услаад байх нь буруу. Долоо хоногт хоёр удаа жижигхэн цорготой шүршүүрээр навчинд ус хүргэлгүй усална. Ус нь тасалгааны температураас дулаан байх ёстой бөгөөд хүйтэн ус ургалтыг зогсоож, үндсийг ялзруулж мэднэ. Мөн крантны усаа нэг хонуулаад цэцгээ усалж байгаарай. Зуны хэт халуун наранд хатаж, түлэгдэхээс сэргийлээрэй. Тасалгааны ургамлын хөрс амархан мууддаг учраас 14 хоногт нэг удаа бордож бай.

Усалсны дараа 40-50 минут болоод бордоогоо хийгээрэй. Зориулалтын бордооноос гадна мах угаасан ус, нунтагласан өндөгний хальс дэвтээсэн ус ургамалд сайн тэжээл болдог юм шүү. Таны тарьж ургуулсан эргэн тойрон дахь ногоон ургамал мэдрэлийн систем, харааны нервийг сайжруулдаг. Тоос шороо, дуу чимээг багасгаж халуун дулаан энерги ялгаруулж байдаг цэцэгс эзэн нь хэдийчинээ хайрлана төдий чинээ сэтгэлийн тэнхээ өгөх сайн энерги ялгаруулдаг. Ингээд л та уул талын цэцэгс ч дэлгэрч хараахан амжаагүй байхад зун цагийг гэртээ урин залж, цэцэгсийн тансаг үнэр, гайхамшигт өнгөнд нь нүдээ баясган сэтгэлээ сэргээх орчин бүрдлээ шүү дээ.

No comments:

Post a Comment