аялал жуулчлал

Wednesday, May 19, 2010

Бүсгүйчүүдийг урхидах таван жор

Өөртөө итгэлтэй байх
Эр хүний өөртөө итгэлтэй, соёлтой зан ямар ч бүсгүйг соронзоддог.
Өөртөө итгэлтэй, боловсон залуу та таалагдаж буй бүсгүйгээ тансаг зоогт уриад үзээрэй. Зоог барих зуураа санаачлагыг гартаа аван амттай яриа өрнүүлж, ярьж буй зүйлд нь анхааралтай хандаж, ач холбогдол өгөн, итгэж болох сонсогч гэдгээ харуулах хэрэгтэй. Далимд нь, эмэгтэй хүнд найрсаг соёлтой ханддагаа илэрхийлж, санхүүгийн чадвараа ч гайхуулаад авч болно шүү дээ. Мөнгөнөөс буцдаг эмэгтэй хүн гэж хаана байх билээ.
Баярласнаа илэрхийлэх
Мөнгөний хомсдол, өдөр бүр давтагдах гэр орны ажил эзэгтэй нарыг залхаах гол зүйл. Эрчүүд үүнийг байх л ёстой гэж боддог нь тэдний томоохон алдаа гэнэ. Гараа гаргаж зоог бэлтгэсэн эхнэртээ "Миний хань шиг тогооч ховор шүү" гэж хэлж яагаад болохгүй гэж. Бүсгүй хүнийг баярлуулах хамгийн энгийн алхам бол хийсэн зүйлийнх нь төлөө талархах. Энэ нь гэр бүлийн харилцааг зөөлрүүлээд зогсохгүй эмэгтэй хүнд урам өгдөг. "Баярлалаа" гэж хэлэх хэцүү биш. Найз нөхөд, хамт олон, ер нь хэн бүхэнд талархаж байх нь эрүүл, сайхан харилцаа бий болгож, ая тухтай байдлын үндэс болдог.
Энгийн нөхөрсөг байдал
Эр хүнд боловсон зан чухал боловч соёлтой байх гэж элдвийн маяг гаргадаг залуус бүсгүйчүүдэд ихэнхдээ таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Нөхөрсөг энгийн байдал ямар ч орчинд таатай уур амьсгал бүрдүүлээд зогсохгүй эрчүүдийг олон хүнтэй харьцаж сурсны илэрхийлэл болдог. Эмэгтэй хүн эрчүүдийн энэ чанарт илүү татагддаг. Тэд нийтэч эртэй сэтгэлээ хуваалцах дуртай байдгийн дээр ямар ч сэдвээр ярихад бэлэн байдаг аж.
Давуу талаа ашигла
Сагсны тэмцээний үед гурвын зайнаас гайхалтай шидэж, гоол оруулж байгаа эр дээр эмэгтэйчүүдийн нүд эрхгүй тусдаг. Таалагдаж байгаа бүсгүйгээ "найрах" гээд чадахгүй байвал аль нэг давуу талаа ашиглах хэрэгтэй. Сайхан дуулдаг бол караокед хамт орж болно шүү дээ. Хүн бүр давтагдашгүй болохоор танд ч гэсэн ямар нэг давуу тал байж л байгаа. Зүс царай тааруу ч онцгой чадвараараа миссүүдийг татсан эрчүүдийн жишээ олон гэдгийг санаарай.
Эмэгтэйчүүд амттаны ангууч
Бүсгүйчүүдийн ихэнх нь амттаны хорхойтон гэдэгт мөрий тавьсан ч болно. Шоколаданд дургүй эмэгтэй олон бус болов уу. Сонирхож буй бүсгүйнхээ дуртай амттаныг мэдэж чадвал гарт тань түлхүүр ороод ирлээ л гэсэн үг. Уулзах бүртээ дуртай зүйлийг нь авч өгөөд байвал нэг л өдөр найз бүсгүй чинь болчих вий.

No comments:

Post a Comment