аялал жуулчлал

Wednesday, May 19, 2010

Автомашин дотор тамхины утаа 24 дахин хортой

Машинд татсан тамхины утаа нь гэрт татсанаас 24 дахин илүү хортой. Машины цонх онгойлгосноор дам тамхидалтаас сэргийлж чадахгүй. Дам тамхидалтын хор хөнөөлийн бодит гэрч болох Канадын иргэн Хитер Кроугийн түүхийг хуваалцая. Тэрбээр 40 гаруй жил ресторанд зөөгчөөр ажилласан. Хэзээ ч тамхи татаж байгаагүй. Гэтэл шинжилгээгээр түүнийг уушигны хорт хавдартай, өвчин нь хожуу үедээ орсон болохыг тогтоожээ.

Түүний хорт хавдраар өвчилсөн шалтгаан нь тамхины утаатай орчин байсан. Хорт хавдар эрт үедээ өвчин шаналал, зовиургүй байдаг нь түүнийг үйлчлүүлэгчдийн тамхины утаанд хордсоор өвчнөө хүндрүүлэхэд хүргэжээ. Хатагтай Хитер Кроу амьдралынхаа үлдсэн богино хугацааг тамхины хор хөнөөлийг иргэд, өсвөр үеийнхэнд ойлгуулах, эрүүл орчин бүрдүүлэхийн төлөө тэмцэхэд зориулж, Канад болон бусад олон орныг тамхины эсрэг шийдвэртэй тэмцэхэд нөлөөлсөн юм.

Хитер Кроуг тамхины эсрэг тэмцэх кампанит ажлаа эхлэх үед Канадад ажилчдын таван хувь нь тамхины утаанаас хамгаалагдсан нөхцөлд ажиллаж байсан бол дөрвөн жилийн дараа 80 хувь болон өсч, ажлын байрыг тамхигүй эрүүл орчин болгох хууль гарчээ. Жирийн нэгэн хүн нийгмийг ер бусаар өөрчилж болдгийг Хитер Кроу харуулсан юм.

No comments:

Post a Comment