аялал жуулчлал

Wednesday, May 19, 2010

нгө хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Орчлон ертөнцийн тоолж баршгүй хязгааргүй энэ олон өнгөнөөс жирийн хүний 30-45 сая өнгө ялган харах чадвартай харин дизайнерууд болон уран зураачид жирийн хүнээс 4-6 дахин илүү байдаг байна.
Өнгө бас өөрийн гэсэн хэмжигдэхүүнтэй өнгийн хэмжигдэхүүнийг нанометр гэнэ. Жишээ нь улаан өнгө хамгийн өндөр буюу 560-587 нм байдаг. Өнгийг ялган харах чадвар нь ийм харьцангуй байгаа нь тухай хүний физиологи, нас хүйс мэргэжлийн онцлог , агаарын даралт салхиний хурд гэх мэт олон зүйлээс хамаарна. Тэр бүү хэл эмэгтэй хүнд бол сарын тэмдэгийг мөчлөг хүртэл нүдний хараанд нөлөөлж хүний өнгө ялган харахад ямар нэгэн нөлөө үзүүлдэг. Харин өнгө сэтгэл зүйд хүн бүрт адилхан нөлөө үзүүлдэг. Өнгө нь амьдралд тас хар мөн цав цагаан гэж байдаггүй. Харин тэр хар болон цагаан өнгө дотор харагдаж байгаа сул өнгийг хүн харж чаддаггүй. Харин зураач болон дизайнерууд түүнийг ялган харж чаддаг. Түүнчлэн өнгө хүний сэтгэгдэлд хүйтэн ба дулаан гэсэн нөлөө үзүүлдэг бөгөөд өнгийг хромат, охрамат гэж хоёр ангилдаг. Ихэнх хүмүүс улаан бол галын өнгө тийм болохоор дулаан харин цэнхэр өнгө тэнгэрийн өнгө тийм болохоор хүйтэн өнгө гэж ойлгодог. Нэг бодлоор энэ нь зөв ч юм шиг гэхдээ энэ нь үнэн хэрэгтээ ийм ойлголт байж болохгүй хүйтэн цэнхэр дулаан цэнхэр гээд өнгө бүхэн дотороо бас хүйтэн дулаанаараа ялгарч байдаг. Хүний нүдэнд гадаа байгальд харахад аливаа биетийн гэрэл туссан хэсэгт өнгө дулаан , сүүдэр хэсгээрээ хүйтэн байдаг бол өрөө тасалгаанд эсрэгээрээ гэрэлтэй хэсгийн өнгө хүйтэн сүүдэртэй хэсэг нь дулаан тонтой харагддаг. Ингээд хүний сэтгэл зүйд өнгө хэрхэн нөлөө үзүүлдэг вэ гэдгийг тайлбарлая.
Цайвар цэнхэр өнгө хараад хүний сэтгэл зүйд цэвэр цэмцгэр байдал төсөөлөгдөдөг. Түүнээс гадна цайвар цэнхэр өнгө харахад хүний бие организмд оршиж буй Т4 гэдэг лимпоцит идэвхждэг. Энэ лимпоцит нь хүний дархлаа хамгийн чухал зүйл бөгөөд цусан дахь цагаан бөөмийг ялгаруулдаг. Тийм учраас эмнэлэг болон сувилалын газар энэ өнгө их тохиромжтой.
Улбар шар өнгө хүний ходоодны шүүс ихээр ялгаруулж шүлсний булчирхайг идвэхжүүлэн хоол идэх дур өдөөдөг. Энэ өнгөөр түргэн хоолны газар, цайны газарт хэрэглэх тохиромжтой. Мөн график дизайнерууд энэ өнгийг хүнсний сурталчилгаа болон эм зүйд ихээр хэрэглэдэг. .
Саарал өнгө хүнийг маш хурдан дарамтанд оруулдаг. Хүн сандарсан үед маш хүнд дарамт мэдрэгддэг. Нэгэн жишээ хэлэхэд авто машины санамсаргүй осолд ихэвчлэн саарал болон мөнгөлөг саарал машин их өртдөг гэдгийг олон орны замын цагдаа нар баталдаг. .
Ногоон өнгө хүнийг тайвшруулж сэтгэл санааг тогтворжуулдаг тийм учраас мэс заслын эмч нарт ногоон хувцас тавьж өгдөг. .
Гэх мэтчилэн өнгө бүр хүний сэтгэл зүйд нөлөө үзүүлж энэ нь рефлексээр дамжин бие мах бодид нөлөө үзүүлдэг. Жишээ нь би интерьер дизайнерууд зоогийн газар болон халуун хоолны газрын интерьер дизайны шийдэлд аль болох хүйтэн өнгөний дагнаас сонгож эрс тэс (контраст) өнгийн шийдлээр шийдэж өгнө. Энэ орчин нь мэдээж аливаа хүнд хүйтэн давхийсэн сэтгэгдэл төрүүлж, магадгүй зарим талаараа үйлчилүүлэгчид хэт бие барьсан байдалд оруулж ч магадгүй юм. Гэвч энэ нь халуун хоол идэж байгаа хүний хоол тэжээлийн халуунаас болж идэвхитэй ажиллаж байгаа хөлсний булчирхайг саармагжуулж хэт хөлрөлтийг зогсооно. Гэвч үйлчилгээний танхимыг дулаан тайван уур амьсгал бүрдүүлж өгвөл үйлчлүүлэгч хэт хөлөрч нозооринг байдалд ордог. Мөн шууд салхинд гарч түүнээс болж салхинд цохиулан өвчлөх аюултай. Тийм учраас дизайнерууд бид аливаа зүйлийг шинжлэх ухааны үндэслэл маш нарийн судалгаанд тулгуурлан хийх хэрэгтэй.

No comments:

Post a Comment