аялал жуулчлал

Wednesday, May 19, 2010

Турах тийм ч хэцүү биш

Хоол унд бэлтгэх зуураа бохь зажлах нь гарт тааралдсан амттан болгоноос амсч, амандаа хийхгүй. Ингэснээр хооллохоос өмнө бадарсан хооллох дуршлыг бууруулж, хэт их идэхээс сэргийлдэг сайн талтай.
Цангаагаа хяна
Ам цангалаа гээд чихэрлэг ундаа их уух огт хэрэггүй гэдгийг сана. Хийжүүлсэн, чихэрлэг ундаанаас аль болох зайлсхий. Үүний оронд уух ундаандаа ногоон болон ургамлын цай, ханд, цэвэр ус, кофе түлхүү байлгах нь зүйтэй. Гэхдээ кофег өдөрт хоёр аягаас хэтрүүлж болохгүй.
Өөх тосыг үзмээр шатаа
Үзэм нь амтлаг бөгөөд ашиг тустай жимс гэдгийг хүн бүр мэддэг. Хамгийн гол нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, хоол шингээлтэд сайн тул төрөл бүрийн ногооны салат, зуушинд үзмийг нэмж өгөх хэрэгтэй. Зүгээр дангаар нь идсэн ч болно.
Хувцаслахдаа бүжиглэ
Өдөр тутмын аахар шаахар гэр орны ажил хийхдээ аль болох хөдөлгөөнтэй бай гэсэн үг л дээ. Тухайлбал шал болон хивсээ цэвэрлэхдээ
индүүдэх, аяга шанагаа угаахдаа илүүдэл өөх тосыг шатаах зорилго агуулж хий. Эцэст нь бие хөнгөрч, бүсэлхий нарийссан байхыг мэдэрнэ шүү.
Хоолны тавгаа хоослох хэрэггүй
Зөвхөн 75 хувийг нь идэхэд хангалттай. Тавгандаа бага ч гэсэн хоол үлдээж сур. Эсвэл хэт овоолж таваглалгүйгээр хооллож занш. Ингэснээр өдрөөс өдөрт бага хэмжээгээр идэж сурнa.
Төмс ид
Гэхдээ хүүхдийн амтархан иддэг чипс, шарсан төмс биш л дээ. Харин зүгээр л чанаж жигнэж болгосон төмс нь дархлааг сайжруулах олон ашигтай бодис агуулдаг тул түлхүү хэрэглэж бай. Таргална гэж айлтгүй.
Хатуу архинаас татгалзаж сур
Архи хүний бие махбод дахь өөх тосыг ердийнхөөс маш удаан шатаадаг. Тиймээс гашуун нясуун ундаанаас заримдаа ч болов татгалзаж суpax хэрэгтэй.
Өдөрт 10 мянгаас доошгүйг хий
Энэ нь мэдээж алхаа шүү дээ. Явган явах ойр зуур дугуйгаар явах нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг хүн бүр мэддэг ч гэрээсээ гаруутаа л тав алхалгүй л унаанд суучихдаг шүү дээ. Тиймээс ойр зуур явган явахаас бүү залхуур. Нохойгоо салхилуулангаа хөнгөн алхах, спорт алхаагаар шогшвол бүр ч сайн.
Жингээ нэмэхгүй байх зальд суралц
Үүний тулд өдөр тутмын 10000 алхаагаа 2000-аас хэтрүүлэлгүй илчлэгтэй хоол хүнс хэрэглэж занших. Бага идэж, их хөдөл гэсэн уриаг ямагт санаж байх хэрэгтэй.
Спортын болон чийрэгжүүлэх заал танхимд чихэлдэх хэрэггүй.
Ялангуяа дэлгэр зуны улиралд агаар салхинд гарч агаарын болон ширээний теннис, гар бөмбөг, сагс хөл бөмбөг гээд хөгжөөнт тоглоом тогловол хамаагүй илүү үр дүнтэй байна гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй биз ээ.

No comments:

Post a Comment