аялал жуулчлал

Thursday, May 13, 2010

Гиннесийн номонд орсон автомашин

Авто машин сонирхогчдод Германы Вольксваген компанийн харъяа Бугатти vйлдвэрийн инженер, механикуудын бvтээсэн

"Бугатти Вейрон 16.4" машиныг танилцуулж байна. Энэхvv автомашин нь vйлдвэрээс гарахаасаа ємнє 160 ширхэг захиалга аваад байжээ. Харин vйлдвэрлэгчид жилд 70 хvрэхгvй машин бvтээснээс
30 хувийг нь худалдаанд гаргасан байна. Сvvлийн vеийн мэдээнээс vзэхэд "Бугатти Вейрон 16.4" машины суурь vнэ 1,4 сая ам. доллараас эхэлжээ. Бизнес эрхлэгчдийн мєрєєдєл болсон "Бугатти Вейрон 16.4" нь єнєєг хvртэл бvтээгдсэн машинуудаас дээд зэрэглэлийн, хамгийн хурдан спорт загварын автомашин юм.



Тvvнчлэн уг автомашины "W16" мотор нь спорт машины тvvхэнд нэрээ vлдээхvйц бvтээл болжээ. Учир нь эзэлэхvvн хэмнэдэг "VR" зарчимд тулгуурлан хийсэн нэг талдаа 8 цилиндртэй моторын 2 нарийн блок нь хоорондоо 90 градусаар байрладаг аж.
Энэхvv авто машин нь хєдєлгєєнд оролцохыг зєвшєєрєгдсєн машинуудаас хамгийн хvчтэй нь бєгєєд 0-100 км/цаг авахад , 2,5 сек зарцуулдаг байна.
Харин 200 миль/цаг буюу 320 км/цагийн хурд авахад 24 сек ажээ. Худалдаанд гарахаас ємнєх туршилтаар 257,45 миль/ цаг буюу 415,25 км/цаг хурдлан дээд амжилт тогтоож Гиннесийн номонд бvртгэгдсэн автомашин юм.

No comments:

Post a Comment