аялал жуулчлал

Thursday, May 13, 2010

Аугаa шинэчлэлийн vе

Бид тавдугаар нарны эриний босгон дээр амьдарч байгаа тухай майяагийн индианчуудын алдарт хуанлигаас мэдсэн.

Эртний индианчуудын тогтоосноор, уг эрин МЭЄ 3114 онд эхэлсэн бєгєєд 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусах ёстой. Цаашид шинэ эрин эхлэх vv, ертєнцийн тєгсгєл болох уу гэсэн асуудал vлдээд байна. Майяагийн индианчууд бол ердєє л нэгэн эриний тєгсгєл болоход тvvхийн явцыг єєрчлєхvйц тодорхой vйл явдлууд єрнєнє гэсэн утгатай зvйлс илэрхийлсэн аж. Гэтэл тэдний хуанли ёсоор нэг эрин дуусч буй мєчлєгийг ертєнцийн сvйрэл болно гэж их мэдэгчид багагvй шуугисан. Харин хэт єєдрєг vзэлтнvvд эрин солигдсоны дараа "Алтан зуун" эхэлнэ гээд их л додигор сууж буй гэнэ. Ер нь бол тэр индианчуудын гайтай хуанлийн тухай бодолгvй тайван амьдарч болохоор. Гэвч эрин солигдолттой холбоотой таагvй зvйлс тvvхийн эх vvсвэрт хадгалагдан vлджээ.

Ємнєд Америкийн индианчуудын удам угсааны он дараалсан бичигт: "Эртний хvмvvс єнєєгийн тэнгэр, газар хэрхэн бий болсон, хvн хэрхэн бvтээгдсэн, амьдрал дєрвєн удаа шинэчлэгдэн vvссэн зэргийг мэддэг байсан" хэмээн бичиглэжээ. Энэтхэгчvvдийн ариун ном "Бхагавата Пурана"-д ч дєрвєн зууны тухай єгvvлдэг. Тухайлбал, хvн тєрєлхтєн сvйрлийн ирмэгт тулж очсон "паралай"-нуудын зууны тухай тод дvрсэлсэн байдаг. Иймэрхvv vйл явдал єндєр уулт Тєвдийн оршин суугчдад ч тохиолдож байсан нь тус улсын эртний шаштируудад тэмдэглэгджээ.

Ер нь зєвхєн майяагийн индианчуудын хуанли ёсоор ч бус хаа сайгvй бидний амьдарч буй энэ эринийг "тавдугаар зуун" гэж тэмдэглэсэн байдаг аж.
Тэгэхээр, дэлхийн тvvхийг хэд хуваасан ямар гээчийн хачирхалтай vе вэ? Энэ талаар "КП" сонины сурвалжлагч Техникийн шинжлэх ухааны доктор Михиал Трещалинаас тодруулжээ. Тэрбээр М.А.Шолоховын нэрэмжит Москвагийн Хvмvvнлэгийн их сургуулийн нэгдvгээр орлогчийн алба хашдаг, шинжлэх ухааны доктор, профессор хvн юм.

Гал тvймэр ба эрс эргэлт

-Vнэхээр эртний хvмvvс эринээр зааглагдсан vеийн системийг ашигладаг байсан. Гэхдээ ард тvмэн бvр єєр єєр хугацаагаар vечилдэг байж. Магадгvй энэ нь єєр єєр он тоололтой холбоотой болов уу. Тухайлбал, Самосын аугаа эрдэмтэн, одон оронч, математикч Аристарх МЭЄ III зуунд 2484 он тутамд дэлхий дээр гал тvймэр, эрс эргэлт гэсэн хоёр сvйрэл тулгарна гэж батлан єгvvлсэн байдаг гэж Трещалин онцолжээ. Мєн Грекийн философч Гераклит Эфесский дэлхий 10800 жил тутамд нэг шатна гэж тооцоолсон аж. Майячуудын ємнєх удмынхан болох ацтекvvд ч ертєнц "Нарны систем" гэх аугаа мєчлєгийн хvрээнд оршдог гэдэгт итгэдэг байжээ.

Мексикийн эртний эд зvйлийн музейд ацтекvvдийн "Нарны чулуу" гэх алдарт хуанли байдаг аж. Хуанли ойролцоогоор 25 тонн жинтэй дєрвєн метрийн тойрог бvхий асар том хvрмэн чулуун дээр цохигдон дvрслэгджээ. Уг хуанли эртний омгийнхны алс ирээдvйн тєсєєллийг илэрхийлдэг. Чулуун хуанлийн тєв хэсэгт бидний амьдарч буй энэ эриний нарны хаан Тонатиуг дvрсэлсэн байна. Бусад талд нь єнгєрсєн дєрвєн эринг дvрсэлжээ. Ємнєх дєрвєн улирал тус бvртээ бурхантай байсан агаад дєрвєн эрин тутамд дєрвєн єєр тєрлийн арьстан солигдон амьдарсан байна. Тэдгээрийн соёл, ахуй бvгд сvйрлийн уршгаар ор мєргvй устсан. Зєвхєн хэдхэн тооны хvн эл сvйрлээс хоцорч чадсан бєгєєд єнгєрсний тухай ийн мэдээлэл vлдээжээ.

Нэгдvгээр нарны эрин 4008 жил vргэлжилсэн агаад эрс эргэлтийн дvнд тухайн эриний соёл иргэншил мєхсєн аж.
Хоёрдугаар нарны эрин 4010 жил оршин тогтноод аймшигт догшин, хар шуурганы улмаас зогссон байна.
Гуравдугаар нарны эрин 4081 жил vргэлжилсэн агаад энэ удаад хvн тєрєлхтєн тэнгэрээс бємбєгдсєн галт бороо болон дэлбэрсэн галт уулын халуун хайлмагт замхран vгvй болжээ.

Хамгийн сvvлд дєрєвдvгээр нарны эрин 5056 жил vргэлжилсэн агаад хvн тєрєлхтний соёл иргэншил єлсгєлєн тvvний араас бий болсон vер усны гамшиг, гал тvймрээс болж мєхжээ.
Ацтекvvдийн хуанли дээр дvрсэлснээс харахад, ээлжит сvйрлийн vе хэдийнэ болсон гэнэ. Єєрєєр хэлбэл нарны хєдєлгєєн гэж нэрлэгдээд буй шинэ нарны эрин хэдийнэ эхлэх ёстой аж. Яагаад гэвэл индианчуудын тєсєєлєл ёсоор, ямар нэг далдын хvчний нєлєєгєєр дэлхий дахиныг шинэчлэх "хєдєлгєєн" бий болж хvн тєрєлхтєн мєхєлд хvрч болзошгvй гэнэ. Орчин vеийн зарим судлаач дэлхий тэнхлэгээсээ мултрах аюул эл сvйрлийг дагуулж магадгvй гэж vзэж буй аж.

Єнєє vед 14-10 мянган жилийн ємнє харьцангуй єндєр хєгжилтэй соёл иргэншил оршин тогтнож байгаад дэлхий дахиныг хамарсан аймшигт сvйрлийн дvнд мєхсєн гэсэн ойлголт илvv тvгээмэл. Эл сvйрлийн дараа дэлхийн тив болгонд бараг нэгэн зэрэг янз бvрийн соёлын хєгжил эхэлсэн бєгєєд бvгд нэг vндэстэй гэдэг нь хамгийн чухал байв. Эртний шинжлэх ухаан, одон оронч, математикчдын нээлт, ажлуудын vлдэгдлvvдийг Египет, Вавилон, Шумер, Энэтхэг, Америкийн шинжлэх ухаан судлаачид сэргээн шинэчлэн, хадгалсаар ирсэн.

Энэ удаа юу тохиолдох бол?

«Висуддхимагга» / Цэвэрлэх зам/ шаштирийн "Дэлхийн мєчлєгvvд" бvлэгт дэлхийг мєхєєж чадах ус, гал, салхи гэсэн гурван тєрлийн хvчин буй гэж тэмдэглэсэн байдаг. Энэхvv шаштир нь эртний буддизмын аугаа дурсгалт бичиг ажээ. Тиймдээ ч нарнуудын ємнєх
мєхлvvдийн тухай ойлголтыг судлаачид байгалийн сvйрэлтэй холбодог. Vнэндээ, буддын эрдэмтэд ч ємнєх vеийнхнийхээ таамгуудыг дэмждэг бєгєєд дэлхийн зургадугаар эрин буюу зургадугаар нарны vе тохиох vед "дэлхий дахин хар утаагаар дvvрч, хєє тортгоор тэжээгдэх болно". "Тэр vед єдєр, шєнє ялгагдахаа болино" , "...эл гай зовлонг дэлхийд шинэ эрин бий болгогч далдын хvчин бий болгодог" гэх мэтээр шаштирт бичсэнийг онцолсон байна.
Тавдугаар нарны тєгсгєл Бумбын эриний эхлэлтэй зэрэгцэж буй агаад энэ нь бидний хэдийнэ алхан орсон XXI зууны эхэн vе юм. Энэ эринийг хvн тєрєлхтний хувьсалд єєрийн гэсэн онцлог шинжтэй усны хагалбарын vе гэж одон орончид онцолсон байдаг. Энэ vед манай гараг дээр юу тохиолдож болохыг Египетийн хуучны сvмvvдийн нэг Дендераас олдсон эртний орд тодорхой илтгэдэг.

Энд оддын ордууд хvн, амьтны дvрсээр дvрслэгдсэн байх агаад нарийн дvрст vсгvvдээр болзошгvй vйл явдлын мэдээллийг илэрхийлжээ.
Тодруулбал, бумба эл ордод эрэгтэй хvнээр дvрслэгдэн хоёр хувинтай усыг загасанд цутгаж байх аж. Ийн устай болсон загас цэнгэх нь мэдээж. Энэхvv дvрслэл нь хvн тєрєлхтєнд ямар зvйл тохиолдоно гэсэн vг бол? Библийн текст судлаач Владимир Бабанины шинжлэн тогтоосноор, асар хvчирхэг vерийн аюулд хvн тєрєлхтєн єртєх гэнэ. Гэхдээ энэ нь мэдээж загасан дээр хоёрхон хувингаар ус цутгахтай адилгvй, хvн тєрєлхтнийг усан галавт авахуулна гэсэн vг аж. Тэгэхээр, дэлхий дахинаа эрс эргэлт болох нь гарцаагvй гэж vv. Тийм бол хэзээ гэж? Эртний баримт, тєсєєллийг шинжлэн тогтоосны дагуу 2012 юмуу 2030 онд тохиолдож болзошгvй гэнэ.

- “Гэхдээ яг нарийн он, сарыг хэн ч мэдэхгvй. Хvн тєрєлхтний сэтгэл зvйг иймэрхvv мэдээлэл яаж тєсєєлєхийг бурхан тэнгэр мэдэх учир энэ тухай хэнд ч мэдэгдэж болохгvйг эртний шаштируудад тэмдэглэгдсэн байдаг" гэж профессор Трещалин онцолжээ. Харин дашрамд сонирхуулахад, Бумын эрин 2160 vргэлжилнэ. Ямар ч тохиолдолд vргэлжлэх л юм байна.

Ус, тоос, гал бас салхи

Иймэрхvv "домогт" сvйрэл хvн тєрєлхтний хувьд уран зєгнєл биш гэх эрдэмтэн цєєнгvй байна.
Вашингтоны их сургуулийн газар хєдлєл судлалын профессор Майкл Вайсешн, Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Жесси Лоуренс нар дэлхийг мєхєєж чадах хэмжээний их ус хаанаас гарч болохыг тайлбарлажээ. Тэгэхэд газрын хэвэл ийм их хэмжээний усны нєєцийг гадагшлуулах чадвартай нь илэрчээ. Энэ их усны нєєц Еврази тивийн дорно хэсэг, хойд Америкийн нутаг дэвсгэр дор гэсэн хоёр газарт тєвлєрєн хадгалагдаж буй гэнэ. Эрдэмтдийн таамаглаж буйгаар энэ их усны нєєц аажимдаа газрын гадаргуу дээр гарч, дэлхий дахиныг бvрхэх аж.

Дэлхийгээс 1.5 сая км-ийн алсад оршиж буй Европын одон орны «Планк» хиймэл дагуул энэ єдрvvдэд одон орончдыг цочоосон мэдээллийг илгээсэн байна. Хиймэл дагуулын бичсэн
бичлэгvvдийн нэг дээр манай гаригийг чиглэн vргэлжилж буй хvйтэн тооснуудын асар том цувааг ажиглажээ. Уг цуваа яг дэлхийг чиглэн хєдєлж буй аж. Хэрвээ "алуурчин-vvл" чиглэлээ єєрчлєхгvй бол 2014 он гэхэд манай гаригийг бvрхэн эзэлнэ.

Америкийн шинжлэх ухааны эрдэмтдийн тавьсан сvvлийн илтгэл ч мєн таагvй нэртэй. Энэ нь "Огторгуйн цаг уурын аюулууд эдийн засаг нийгмийн vр дагаврууд" гэсэн нэртэй. НАСА-гийн мэргэжилтнvvд уг илтгэлдээ нарны идэвхжлийг судлан тэмдэглэсэн агаад нарны мєчлєгийн ээлжит оргил vе 2012 оны есдvгээр сарын 22-нд тохиож, сvйрэл болж магадгvйг онцолжээ.

No comments:

Post a Comment