аялал жуулчлал

Thursday, May 13, 2010

Аавтайгаа уулзахаар цаг хугацааны машин бvтээж байна

Єнгєрсєн цаг руу буцна гэдэг ихэнх хvний хувьд тєсєєлєл, уран сэтгэмж бол заримынх нь хувьд шинжлэх ухаан.Харин Роналд Малле хэмээх физикчийн хувьд эцгээ гэсэн хvvгийн хайр. Цаг хугацааны машин бvтээх нь тvvний насан туршийн хvсэл юм. Арван настайд нь нас барсан аавтайгаа уулзахын тулд тэрбээр цаг хугацааны машин бvтээхийг багаасаа мєрєєдсєн бєгєєд мєрєєдєлдєє ойртохын тулд физикч болж єдгєє АНУ-ын Коннектикутын их сургуульд ажиллаж буй аж. Хvмvvс Р.Маллег ухаанаа алдсан гэж бодсон ч тэрбээр энэ долоо хоногийн эхээр олныг гайхшруулсан мэдэгдэл хийж цаг хугацааны машин бvтээх аргыг олсноо зарласан байна.

Альберт Эйнштейн цаг хугацаа сансартай холбоотой гэдэгт итгэдэг байсан. Тиймээс татах хvчний хэлбэлзэл, єєрчлєлтийг сайтар судалж чадвал цаг хугацааг захирч болно гэж vздэг байв. Р.Малле ч vvнд итгэлтэй байгаа бєгєєд сансрын хvчийг удирдахыг зорьж буй аж. Тэр цагт цаг хугацааны vvд нээгдэх гэнэ. Гэхдээ тvvний бvтээхээр зэхэж буй тєхєєрємж ердєє ажиллаж эхэлснээс хойшхи хугацааг "санах" магадлал єндєр байгаа тул Р.Малле аавыгаа нас барсан онд буюу 1955 онд буцах аргагvй байж мэднэ. Гэсэн ч олон жилийн судалгаа шинжилгээ, нєр их хєдєлмєрєє аавдаа зориулсандаа харамсахгvй гэж Р.Малле єгvvлжээ.

No comments:

Post a Comment