аялал жуулчлал

Thursday, May 13, 2010

Дэлхийтэй тєстэй, устай гаpaг олдов

Дєч орчим гэрлийн жилийн цаанаас одон орон судлаачид дэлхийгээс зургаа дахин том, ус ихтэй, уур савссан гараг нээснээ зарлалаа. Амьдрал орших аргагvй халуун ч гадаад vзэмжээрээ дэлхийтэй тєстэй тэрхvv гарагийн гадаргын 75 хувь ус гэнэ. Мэргэжилтнvvдийн дvгнэснээр агаар мандалтай нь тодорхой, тэнгис далайтай тэр гараг манай нарны аймгаас гадна олдсон гарагуудаас дэлхийтэй хамгийн тєстэй нь аж. Супер дэлхий гэгдсэн шинэ гараг Тэнгэрийн ван, Далайн ван гарагийн хооронд оршдог чулуурхаг гарагуудын дунджаас хоёр дахин жижиг бєгєєд GJ1214 эх гараг нь нарнаас 3000 дахин бvдэг одой улаан хэмээх гараг. Эх нар нь болсон улаан одойтой ойр тул супер дэлхийн хэм цельсийн +200 орчим гэнэ. Улаан одой гарагаас ердєє 1.3 сая бээрийн зайд оршдог супер дэлхий тэнхлэгээ 38 цагт нэг эргэж, нараа бvтэн жилд нэг тойрдог. "MEarth" тєслийн хvрээнд Америкийн Харвардын их сургууль болон Смитсонианы хvрээлэнгийн мэргэжилтнvvдийн хамтарсан баг 16 инчийн голчтой найман дурайн авиагаар нарны аймгаас гадна оршдог 2000 орчим одой гарагийг судлах явцдаа GJ1214 од болон гарагуудыг нээсэн нь энэ аж. Улаан одой нь Тэнгэрийн заадас дахь гарагуудын хамгийн тvгээмэл хэлбэр юм. Супер дэлхийн нар GJ1214 гарагийн дєрєвний гурав нь ус, мєснєєс, vлдсэн дєрєвний нэг нь чулуулгаас бvтжээ. Дэлхийтэй тєстэй гэгдсэн бусад гарагаас ялгаатай нь GJ1214-ийн аймаг дахь гарагууд дэлхийтэй ойр тул НАСА-гийн "Hubble" зэрэг хиймэл дагуулууд супер дэлхийн агаар мандалыг судлах бvрэн боломжтой

No comments:

Post a Comment