аялал жуулчлал

Thursday, May 13, 2010

Хvн бурхны тухай хэзээ ч мэдэж чадахгvй

Бурхан хаана, хэрхэн оршдог тухай асуултад хvн тєрєлхтєн хэзээ ч хариулт авч чадахгvй гэж Канадын шилдэг эрдэмтдийн нэг Георг Нортхофф дvгнэжээ.Тэрбээр Оттавагийн их сургуулийн дэргэдэх хvний тархи, оюун ухаан био угсааг судалдаг тєвийн тэргvvн.
"Бид бурхны оршин тогтнолын талаар хэзээ ч тодорхой мэдэж чадахгvй. Тархины хvчин чадалтай холбоотой хязгаарлалтууд бий.
Эдгээр хязгаарлалтууд мэдлэг эзэмшихэд зориулагдсан тєлбєртэй байдаг. Бид итгэл vнэмшлийн vvсэлтэй холбоотой тархины эсvvдийн харилцаа холбооны vйл явцыг судалж болох ч бурхны оршин тогтнолын тухайд юу ч хэлж чадахгvй" гэж тэрбээр "КанУэст ньюс сервис" агентлагт єгсєн ярилцлагадаа онцолжээ.

"Гэхдээ би сvсэглэгчдийн мэдрэмж, совинг хэзээ ч vгvйсгэж байгаагvй. Гэсэн хэдий ч сvсэгтэн бурхныг єєрєєсєє хамааралгvй оршдог гэж боддог гэж би бодохгvй байна. Бурхныг єєрийг нь сонсохгvй, єєртэй нь хамааралгvй оршдог гэж боддог хvн хэзээ ч тvvнд хандахгvй нь мэдээж. Гэхдээ л сvсэгтнvvд бурхны талаар хэзээ ч мэдэж чадахгvй нь vнэн" гэжээ. Нортхофф энэ сарын 23-нд Германы Марбургийн их сургуулийн 500 жилийн ойн vеэр шашны vзэлд хvний оюун ухаан хэрхэн ханддаг, ямар боломжууд бий болгодог тухай лєкц уншихаар бэлдэж байгаа гэнэ. Ингэснээрээ хэдэн зуун шашны тєлєєлєгчийн ємнє анх удаа сvсэгтнvvдийн талаар єєрийн vзлээ илтгэх гэж буй шинжлэх ухааны анхны тєлєєлєгч болж байгаа юм.

Нортхоффийг сvмийн сvсэгтнvvдэд лекц уншуулахаар урьсан нь тvvний шинжлэх ухааны ажлын чиглэлтэй холбоотой нь мэдээж. Тэрбээр, сvсэглэн залбирч явдаг хvмvvс ямар нэг муу зvйлд холбогдох магадлал бага. Учир нь тэд бурхны ємнє хариуцлага хvлээсэн, бурхнаас хамааралтай тєлєвшсєн байдаг гэж vздэг аж.

No comments:

Post a Comment