аялал жуулчлал

Wednesday, May 12, 2010

Монголын уул уурхайн өдөрлөг Лондонгийн биржэд болно

Лондон хотноо Монголын уул уурхайн компаниуд болон гадаадын хөрөнгө оруулагч нарт зориулан “Монголын уул уурхайн өдөрлөг”-ийг Лондонгийн хөрөнгийн биржээс зургадугаар сарын 28-нд зохион байгуулахаар болоод байна. Уг арга хэмжээний хүрээнд Монголын уул уурхайн компаниуд хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл, хөтөлбөрөө гадаадынханд танилцуулах боломж бүрдэх гэнэ. Түүнчлэн Лондонгийн хөрөнгийн биржэд гарах шаардлага, дүрэм журамтай танилцах, гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс тооцож буй эрсдэлүүд болон хөрөнгө оруулалт, санхүүжилт, аудит үнэлгээ хийгдэх үйл явцтай тодорхой танилцах боломжтой ажээ.Энэ үеэр Монголын компаниуд гадаадын хөрөнгө оруулагч нартай ганцаарчилсан уулзалт зохион байгуулах юм байна. Уулзалтад жижиг,дунд компаниудыг ч хамруулахаар төлөвлөжээ.

No comments:

Post a Comment