
Хvнээс олон тєрлийн vнэрийг нэг дор vнэртвэл яах вэ хэмээн асуувал бvгд холилдож vнэртэж байна гэж болно. Ер нь хамрыг ялгах бус бvгдийг нэг дор vнэртдэг гэж vздэг. Гэтэл Дениз Чен болон тvvний хамтрагч Уэн Цоу анх удаагаа хамрын нvх єєрт ирсэн даалгаврыг хэрхэн хуваарилдаг талаар судалснаар дvгнэлтэд хvрлээ.
“Vнэртэхvйн системийн хvртэхvйн энэхvv дадал дараа дараагийн ажлын эхлэлийн vvд хаалгыг нээж єглєє" хэмээн Америкийн "Шинжлэх ухаан" сэтгvvлд Иллинойсийн Жэй Готтфриэд тэмдэглэжээ.
Мэдрэлийн шинжлэх ухааны лабораторид 200 гаруй сvрчиг ашиглан дээр vнэртэхvйн эрхтэн vvргээ хэрхэн хуваарилж буйг судалсан аж. Дениз Чен туршилтынхаа дагуу єєр хоорондоо маш ялгаатай хоёр сvрчигийг сонгон авчээ. Судалгаанд оролцсон арван хоёр хvн эдгээр vнэрийг ялгаж байсан юм.
Туршилт vнэртэхvйн салбарт томоохон дэвшлийг авчирсан байна. Vнэндээ бvх хvмvvс єєр хоорондоо ялгаатай vнэрийг нэг дор vнэртvvлэхэд ээлж дараалан vнэртсэн тухайгаа хэлжээ.
Туршилтаар зарим хvмvvс сарнайн сvрчигний vнэрт илvv мэдрэг байсан бєгєєд энэ нь тийм ч гэнэтийн хэрэг биш.
Єєр нэг гайхалтай нээлт нь хамрын нvхний мэдрэх чадвар єєр єєр байлаа. Єєрєєр хэлбэл хамрын нэг нvхэнд vнэртvvлсэн зvйлийг хvмvvс мэдэрч чадах нь сул байв.
Vvнийг мэргэжилтнvvд тухайн vнэрт дасан зохицсон vзэгдэл хэмээн тайлбарласан байна.
Эсрэгээрээ ємнєхтэй адил vнэртнийг нєгєє хамрын нvхний ойролцоо тавих энэ vед тухайн хvн vvнийг маш их мэдэрч байсан явдал юм. Мэдрэхvйн эрхтэний судалгаа хvмvvс аливаа зvйлийг харж эсвэл сонсч тухайн vнэрийг хvлээж авдаг талаар тэмдэглэсэн байна. Vнэндээ хvний vнэртэхvйн эрхтэний хєгжил амьтныхаас маш бага хєгжсєн байдаг аж. Тухайлбал эрэгчин эрвээхэй эмэгчнээс ялгардаг євєрмєц vнэрийг нэг километрийн зайнаас vнэртэж чаддаг байна.
No comments:
Post a Comment