аялал жуулчлал

Thursday, May 13, 2010

Оросын газар нутаг тэлсээр байна

Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийн хамгийн том улсад тооцогддог ОХУ-ын нутаг дэвсгэр нутгийн зvvн хэсэгт оршдог галт уул,газар хєдлєлтийн идэвхтэй бvслvvр дэх геологийн байнгын vйл ажиллагааны дvнд єргєжсєєр байгаа аж. Оросын Шинжлэх ухааны академийн Алс Дорнод дахь салбар буюу Тэнгисийн геологи, геофизикийн хvрээлэнгийн тэргvvн Борис Левиний тооцоогоор 2007 онд Сахалин аралд болсон газар хєдлєлтийн нєлєєгєєр Оросын газар нутгийн хэмжээ 4.5 хавтгай дєрвєлжин км-ээр тэлжээ. Левиний тайлбарласнаар Сахалины Невелиш суурингийн ойролцоо болсон газар хєдлєлтийн нєлєєгєєр тэнгисийн ёроол єргєгдсєн аж. Харин Японы хойд зугт оршдог Матуа арлын эрэг орчимд болсон єєр нэгэн газар хєдлєлтийн дvнд Оросын єргєн уудам нутаг 1.5 хавтгай дєрвєлжин км-ээр мєн сунасан байна. Матуагийн газар хєдлєлт єнгєрєгч зургадугаар сард тус арлын ємнє зvгт оршдог Сарычев галт уулын дэлбэрэлтээс vvдсэн аж. Сарычев галт уул Курилын арлууд дахь хамгийн идэвхтэй галт уулын нэг бєгєєд дахин хэдэнтээ ч дэлбэрэх магадлалтай гэнэ. Тус уул оршдог Матуа арлыг япончууд Мацува гэдэг бєгєєд Орос, Японы эрх баригчдын дунд зєрчил vvсгэсээр буй Курилын бvлэг арлуудын хамгийн ємнєд хэсэгт оршдог дєрвєн арлын нэг юм. Харин Сахалин Оросын хамгийн том арал бєгєєд газар нутгийнх нь гуравны хоёр нь ой. Сvvлийн хоёр арван жилийн хугацаанд гурван ч хvчтэй газар хєдлєлт тус аралд болжээ.

No comments:

Post a Comment