аялал жуулчлал

Thursday, May 13, 2010

Монгол орон цєлжилтєд эмзэг бvс нутаг

Дэлхийн байгаль хамгаалах газраас нэрлэсэн "Экологийн сvйрэлд єртєж буй 100 vзэсгэлэнт газар"-ын дэд байранд манай улс багтжээ. Жил бvрийн зургадугаар сарын 17-нд цєлжилттэй тэмцэх дэлхийн єдєр болдогбєгєєд манай орон шат дараалсан олон арга хэмжээ авдаг хэдий ч цєлжилтийг сааруулж чадахгvй байна. Єнєєгийн байдлаар дэлхийн бємбєрцгийн дєрєвний нэг буюу 38 сая ам км талбай бvхий нутаг цєлжиж 100 орчим оронд цєлжилтийн асуудал хурцаар тавигдах боллоо. Жил бvр 60 мянган ам км талбай цєлжилтєд нэрвэгдэн аж ахуйн эргэлтээс гарч байгаа юм. Цєлжилттэй тэмцэх олон улсын конвенцид "Уур амьсгалын єєрчлєлт, хvний vйл ажиллагааг хамруулан олон янзын хvчин зvйлсийн нєлєєгєєр хуурай, заримдаг хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газар орчин доройтохыг цєлжилт" гэж
тодорхойлсон байдаг.

Цєлжилтийн vйл явц нь байгалийн болон хvний хvчин зvйлийн харилцан vйлчлэлийн vр дагавар бєгєєд тvvний цар хvрээ, эрч хvч, хєгжлийн хандлага нь олон шалтгаанаар тодорхойлогдох тєдийгvй илрэх хэлбэр нь олон янз.

Монгол орон дэлхийн бємбєрцгийн хуурай уур амьсгалтай нутгийн нэг бєгєєд хур тунадас, ууршицын харьцаа 0.05-0.65-ын хооронд хэлбэлздэг учир цєлжилтєд амархан єртєж болох нутаг юм. Иймээс цєлжилтийн асуудал манай орны хувьд онцгой євєрмєц байгалийн гамшгийн нэг болдог. Сvvлийн 70-аад жилийн хугацаанд манай улсын малын тоо толгой 40 гаран хувиар єсч, бэлчээрийн талбай 20 хувиар багасч, бэлчээрийн га-гийн ургац 19-44 хувь буурчээ.

Бэлчээр ашиглалтад сvvлийн жилvvдэд ямар нэгэн дэвшилтэт арга барил нэвтрэхгvй байгаагаар vл барам уламжлалт аргын нарийн чанарууд алдагдсаар байгаа нь бэлчээрийн экосистемд муугаар нєлєєлж байна. Манай орны нийт хєрсний 77.8 хувьд газар тариалан, ус, салхи болон техногенийн нєлєєгєєр ямар нэг хэмжээгээр элэгдэж эвдэрсэн ба автомашины 200 мянган км бvхий олон салаа замд 800 гаруй мянган га бэлчээр сvйтгэгджээ. Шороон шуургатай єдрийн тоо 1960 оноос хойш 3-4 дахин ихэсч, говь болон Их нууруудын хотгорт жилийн 61 -127 єдєр нь шороон шуургатай байгаа нь элс нvvж, хєрс ихээхэн эвдэрч байгаагийн шинж юм. Нийт газар нутгийн 76.5 хувийг эзэлдэг хєдєє аж ахуйн эдэлбэр газрын 96.2 хувь нь бэлчээрийн талбай байдаг атал эдvгээ тvvний ихэнх хэсэг нь талхлагдаж, євс ургамлын гарц буурч, тариалангийн талбайн 46 хувь нь vржил шимээ алдан доройтолд ороод байна. Vvнээс гадна элстэй талбай сvvлийн 40 жилд 38 мянган га-гаар нэмэгдэв. Эдгээр тоо баримт нь Монгол Улсын ихэнх газар нутаг ямар нэг хэмжээгээр хуурайшин цєлжих хандлагатай болсныг харуулна.

No comments:

Post a Comment